Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/184

 

 

             Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,  

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

            улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

            шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Ц-ий Б-д холбогдох эрүүгийн 2213000000219 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улааанхус суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ж.х овогт Ц-ий Б-, РД:  БК...............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай “М” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн ажилчдын амьдрах байр, үүдний амбаарын 4 ширхэг вакум цонхны шилийг хагалсан, мөн тоосго зөөдөг 3 дугуйтай хятад мотоциклд гал тавьж 4 ширхэг аккумлятор, компьютерыг шатааж, нийт 882.500 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруугийн талаар.

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж  байна, Хохирол 882.500 төгрөгийг төлж өгөхөө хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2. Эрүүгийн 2213000000219 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Т.Х-аас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

2.3. Иргэн Ц.Б-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

2.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25, 26 дахь тал/,

2.5. Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг автаст хэргийн 31 дэх тал/,

2.6. Гэрч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг автаст хэргийн 34 дэх тал/,

2.7. Гэрч Е.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг автаст хэргийн 36 дахь тал/,

2.8. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0284 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

2.9. Яллагдагч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг автаст хэргийн 73 дахь тал/,

2.10. Шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хавтаст хэргийн 74-75, 77-78, 80-83, 85, 87-88 дахь тал/  болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд.

3.1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай “М” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн ажилчдын амьдрах байр, үүдний амбаарын 4 ширхэг вакум цонхны шилийг хагалсан, мөн тоосго зөөдөг 3 дугуйтай хятад мотоциклд гал тавьж 4 ширхэг аккумлятор, компьютерыг шатааж, нийт 882.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Т.Х-аас 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

3.1.3. Иргэн Ц.Б-ын согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3.1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай “М” ХХК-ны ажилчдын цалин энэ оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буусан. Тухайн өдөр Ц.Б- эхнэр А.М-ын хамт аймгийн төв очиж оройн 17 цагийн үед гэртээ ирсэн юм. Ц.Б- гэртээ ирсний дараа Е.А- гэх залуугийн хамт "Хийморь" нэртэй 0.5 литрийн 2 шил архи уусан. Дараа нь Ц.Б- эхнэр хүүхдийн хамт манай гэрт ирж хоол цай ууж идэж оройн 22 цагийн үед өөрийн гэр лүү явчихсан. Ц.Б- нь гэртээ очсоны дараа хэрүүл маргаан гаргаж эхнэр А.М-ыг хэл амаар доромжилж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулсан. Тэр үед би Ц.Б-ын гэрт очиход Ц.Б- эхнэр А.М-ын гадуур хувцасны захнаас заамдаж барьж аваад зогсож байсан ба би тухайн үед салгаж авсан юм. Тэр үед Ц.Б- эхнэр болон бид нарт заналхийлж “Та бүгдийг шатааж ална” гэж хашхирсан. Тухайн үед би Ц.Б-ын эхнэрийг дагуулж гэртээ авч ирсэн. Тэр үед Ц.Б- амьдарч байгаа байрны гал тогоо өрөөний вакум цонх болон үүдний амбаарын шилийг цохиж хагалсан. Би очиж болиулахад надад хүч өгөөгүй. Тэгээд би буцаж гэрт ирж унтаж амрах гэж байхад гаднаас гал гарсан. Гадаа гүйж гарахад Ц.Б- гэрийн хажууд байгаа хятад улсад үйлдвэрлэгдсэн тоосго зөөдөг мотоцикл шатааж байсан ба уг мотоциклийг Т.Е- бид хоёр очиж унтрааж авсан юм. ...Ц.Б-ын амьдарч байгаа байр М ХХК-ны байр бөгөөд Ц.Б- тухайн байранд түр амьдарч байсан. ...Тухайн байрны цонхыг Ц.Б- гараараа цохиж хагалсан. ...Тухайн тоосго зөөдөг хятад мотоциклийн суудалд нь хуучин парлон, муу хувцас байсан ба уг мотоциклийн суудалд гал тавьж, суудал болон суудлын доор байсан 150 вольтын 4 ширхэг аккумлятор, тогны утас, мэдрэгч /компьютер/ шатсан. ...Уг мотоциклийг 2013 онд хятад улсаас М ХХК-ний захирал авч ирсэн. Тухайн мотоцикл нь 3 дугуйтай аккумлятораар явдаг мотоцикл юм. ...Энэ хавар шинээр 4 ширхэг аккумлятор авч тавьсан. Би уг аккумляторыг БНХАУ-аас нэг ширхгийг 260.000 төгрөгөөр авсан юм. Уг мотоциклийн аккумлятор нь шатсанаас хойш засаж янзлаагүй байгаа. Тэгээд ч цаг агаар хүйтэрч үйлдвэрийн ажил зогссон учраас мотоциклийг засаж янзлаагүй байгаа. ...Ц.Б- нь компанид үргэлжлүүлэн ажиллахаар болж тохиролцсон. Ингээд ирэх хаварт буюу 2023 оны 05 дугаар сараас эхлэн тоосгоны үйлдвэр ажиллаж эхлэхэд манайд дахин ажил хийж учруулсан хохирлоо цалингаасаа төлж барагдуулахаар болж харилцан тохиролцсон байгаа. Тиймээс хохирлын талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн тиймээс ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25, 26 дахь тал/,

3.1.5. Гэрч Т.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би унтаж байхад Т.Х- гэх хүн намайг дуудсан ба гадаа гарахад Ц.Б- нь гэрийн хажууд байсан тоосго зөөдөг 3 дугуйтай хятад мотоциклийг галдан шатааж байсан. Т.Х- бид хоёр очиж галыг унтрааж авсан юм. ...Уг мотоциклийг Ц.Б- галдан шатаасан, өөр гадаа ямар нэгэн хүн байхгүй байсан. Уг байшингийн цонхыг Ц.Б- цохиж хагалсан. ...Тухайн үед мотоциклийн суудал, суудлын доор байгаа 150 вольтын 4 ширхэг аккумлятор, мэдрэгч /компьютер/ цахилгааны утас нь шатсан байсан” гэх мэдүүлэг автаст хэргийн 31 дэх тал/,

3.1.6. Гэрч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Б- нь тэр орой гэрийн вакум цонхны шилийг цохиж хагалсан, дараа нь гэрийн хажууд байгаа тоосго зөөдөг 3 дугуйтай хятад мотоциклийг галдан шатаасан. Тэр үед миний нөхөр Т.Е-, Т.Х- нар очиж унтрааж авсан. Одоо Ц.Б- тухайн тоосгоны үйлдвэрт байхгүй, Ногооннуур сум руу нүүж явсан. ...Тухайн үед уг мотоциклийн суудал болон суудлын доор байгаа аккумлятор шатсан байсан” гэх мэдүүлэг автаст хэргийн 34 дэх тал/,

3.1.7. Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0284 дугаартай “2022 оны 09 дүгээр сарын байдлаар 150 вольтын хуучин 4 ширхэг аккумляторын үнэ 720.000 төгрөг, тоосго зөөдөг 3 дугуйт хятад мотоциклийн 1 ширхэг компьютер мэдрэгч 45.000 төгрөг, 2 ширхэг 97х50 м кв хэмжээний вакум цонхны шил 70.000 төгрөг, 2 ширхэг 30х40 м.кв хэмжээний цонхны шил 20.000 төгрөг, 1 ширхэг 50х50 м кв хэмжээний нимгэн шил 27.500 төгрөг, нийт 882.500 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 40-43 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол 882.500 төгрөгийг төлж өгнө” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ц.Б-ын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтээ гаргаж улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

6.  Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

6.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3. “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1. “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус заажээ.

6.3. Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай “М” ХХК-ны тоосгоны үйлдвэрийн ажилчдын амьдрах байр, үүдний амбаарын 4 ширхэг вакум цонхны шилийг хагалсан, мөн тоосго зөөдөг 3 дугуйтай хятад мотоциклд гал тавьж 4 ширхэг аккумлятор, компьютерыг шатааж, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж, хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Тодруулбал Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн идэвхтэй үйлдлээр “М” ХХК-ны ажилчдын байрны вакум цонхыг хагалсан, мөн тоосго зөөдөг 3 дугуйтай хятад мотоциклийн эд ангийг шатаасан нь тогтоогдож байх ба хохирогч “М” ХХК-д учирсан хохирол шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой.

6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгөд бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д зааснаар “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгодог байна.

6.5. Эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогч “М” ХХК-ны эд хөрөнгөд 882.500 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдож байх ба энэ нь дээрх хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол юм.

6.6. Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Б-ын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “М” ХХК-д 882.500 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч "Ашид билгүүн" ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн БӨА-22-0284 дугаартай “2022 оны 09 дүгээр сарын байдлаар 150 вольтын хуучин 4 ширхэг аккумляторын үнэ 720.000 төгрөг, тоосго зөөдөг 3 дугуйт хятад мотоциклийн 1 ширхэг компьютер мэдрэгч 45.000 төгрөг, 2 ширхэг 97х50 м кв хэмжээний вакум цонхны шил 70.000 төгрөг, 2 ширхэг 30х40 м кв хэмжээний цонхны шил 20.000 төгрөг, 1 ширхэг 50х50 м кв хэмжээний нимгэн шил 27.500 төгрөг, нийт 882.500 төгрөгийн үнэтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний дүгнэлт автаст хэргийн 40-43 дахь тал/-ээр тогтоогджээ.

7.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.  

7.4. Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М ХХК-нд 882.500 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул гэмт хэргийн хохирол 882.500 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-оос гаргуулан хохирогч “М” ХХК-нд олгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар  400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”  дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Б-оос “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч Ц.Б- нь нурууны өвчтэй тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү”  гэх дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

2.2. Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.3. Шүүгдэгч Ц.Б- нь хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэргийн 75 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.4. Шүүхээс шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.5. Шүүгдэгч Ц.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэм буруутай болох нь тогтоогдсон учир түүний хувийн байдал болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоож шийдвэрлэв.

2.6. Шүүгдэгч Ц.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

2.7. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

2.8. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.х овогт Ц-ий Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-оос 882.500 (найман зуун наян хоёр мянган таван зуу) төгрөг гаргуулан хохирогч “М” ХХК-д олгосугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ