Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 771

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч М.Ө, хариуцагчын төлөөлөгч Б.Энхтуяа нарын 2018 оны 12 сарын 05 ны өдөр харилцан тохиролцож байгуулсан :

  • Нэхэмжлэгч М.Ө би Статистикийн ажилд эгүүлэн тогтоолгох /гэрээт ажилтны албан тушаалд/ нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
  • Хариуцагч Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа нь 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс 2018 оны 4 сарын 06-ны өдрийн хүртэлх хугацааны 5 сарын цалинг 1 сарын дундаж цалинг 447.800 төгрөгөөр бодож нийт 2.239.000 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгох, 2017 оны 11 сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 сарын 01-ний өдрийг хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болорн  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж дэвтэрт нь бичилт хийхийг хүлээн зөвшөөрсөн...
  • Нэхэмжлэгч болон хариуцагч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон тул давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон болно.
  • Нэхэмжлэгч М.Ө нь жолоочийн ажил хавсарч хийж байсан хөлсийг түүнд олгох 447.800 төгрөгөнд оруулан тооцсон болно гэх нөхцөл бүхий эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай          

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31910 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

            ШҮҮГЧ                        Г.Б