Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/883

 

     

                                   

2022           11              25                                          2022/ШЦТ/883

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,               

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч ********** түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* овогт **********  холбогдох эрүүгийн 2205029302254  дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, ******** оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******** дугаар хороо, ********* дугаар гудамжны ********* тоотод оршин суух,

урьд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1988 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 48 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял,

Улсын Дээд шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 204 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 cap 05 хоногийн хорих ял,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 03 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 519 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

Москва хотын Хамовническ дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 158 дугаар зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар 10 сар хорих ял шийтгүүлсэн, *************

 

Холбогдсон хэргийн талаар 

 

*********** овогт ********** нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэмтэл Судлалын үндэсний төв дотор хохирогч ************ халаасанд байсан Эс-22 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ********** нийт 3.093.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *********** мэдүүлэхдээ:  “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

-гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

-СD-нд хуулсан камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад хохирогч ********** өгсөн: “...Би Дорнод аймгаас 2022 оны 07 дугаас сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд аялалд явж байгаад хөлөө гэмтээгээд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв орж хөлөө шохойдуулсан. Тэгтэл намайг сарын дараа ирээд хөлнийхөө шохойг авхуулаарай гэхээр нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 10 цаг 15 минутын орчим Гэмтлийн үүдний ариутгалын хэсэгт зогсож байгаад гар утсаараа хүнтэй ярьсан. Тэгээд өмсөж явсан гадуур хувцасны зүүн халаасанд гар утсаа хийгээд цахилгаандсан. Тэгээд үзлэгийн өрөө хэсэг рүү доголож явсаар үүдэнд нь очоод сандал дээр суугаад гар утсаа үзэх үед цахилгаан онгойсон, гар утас байхгүй болсон байсан. Тухайн үед 10 цаг 20 минут болж байсан. Миний гар утас Самсунг Эс 22 загварын, бүдэг ягаан өнгөтэй гадна хэсэгтээ өнгөгүй, резинэн гэртэй гар утас байсан. Тухайн утсыг хүү ********* 2022 оны 05 дугаар сард 3.200.000 төгрөгөөр 24 сарын лизенгээр аваад миний төрсөн өдрөөр бэлэглэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч *********** өгсөн: “...Би *****************д гэх хүнийг зүс мэдэх бөгөөд сайн танихгүй. Тухайн хүн надад 2022 оны 08 дугаар сарын сүүлээр ягаан өнгийн Самсунг Эс 22 загварын гар утас 1 сая төгрөгөөр зарсан. Тухайн хүнээс өөр гар утас худалдаж аваагүй. Тухайн гар утсыг ********** надад сэлбэгэнд өгөх гэж байгаа юм гэж хэлсэн. Одоо тухайн утас сэлбэгэнд орчихсон болохоор би яг адилхан гар утсыг гаргаж өгч чадна. Надад гомдол санал байхгүй. Өөрийн анх худалдан авсан мөнгийг гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “... 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Мобиком төвөөс лизенгээр худалдан авсан Самсунг Эс 22 плас маркийн утсыг 3.087.200            төгрөгөөр, ...Юнител, Мобиком ХХК-ийн сим картыг тус бүр 3000 төгрөгөөр үнэлнэ. ...Нийт 3.093.200 төгрөг.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31, 35 дугаар хуудас/,

 

Хаан банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 65-92 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

-дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 68-92 дугаар хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

   Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ********* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэмтэл Судлалын үндэсний төв дотор хохирогч ******** халаасанд байсан Эс-22 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ************* нийт 3.093.200 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.     

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал дүгнэлтийг,

 

шүүгдэгч *********  шүүхийн хэлэлцүүлэгт:: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлт

 

  шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт:  “...******** хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа. Түүнд учруулсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардал зэргийг төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үйл баримтууд тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулж, 700 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ял оногдуулах...” санал, дүгнэлтийг тус тус гаргав.  

 

            Шүүгдэгч ********* нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэмтэл Судлалын үндэсний төв дотор хохирогч ****** халаасанд байсан Эс-22 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ********* нийт 3.093.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны хялбаршуулан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

         Шүүгдэгч ******** нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Баянгол

дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэмтэл Судлалын үндэсний төв дотор хохирогч ******* халаасанд байсан Эс-22 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч ********* нийт 3.093.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч *********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч *********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 57-59 дүгээр хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас/, Хаан банкны дипозит дансны хуулга/хавтаст хэргийн 65-92 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад  болон шүүхийн хэлэлцүүлэгт ********** өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн 2022  оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 273 дугаартай саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч ******** танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,     

 

шүүгдэгч  ********* нь иргэний нэхэмжэгч ******** шүүхийн шатанд 1,000,000 төгрөг төлж барагдуулж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч ****** нь гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай  хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хохирогч ******* 3.093.200 төгрөгийн хохирол учирсан байх  шүүгдэгч ******* нь хохирогчийн гар утсыг ********* 1,000,000 төгрөгт зарсан байна. Иргэний нэхэмжлэгч нь хохирогчид ижил  төрлийн гар утсыг  өгч хохирогч гомдол саналгүй гэсэн байх ба шүүгдэгч ****** 1,000,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ********  хүлээлгэн өгсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ...” санал,

 

шүүгдэгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх санал, хүсэлт гаргажээ.  

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх  хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           

1. ******** овогт ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *********  700 /долоон зуу/-н цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********** мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч ********* урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох”  таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалан үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох”  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ