Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/895

 

 

 

 

 

2022           11              30                                          2022/ШЦТ/895

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

хохирогчийн өмгөөлөгч Т.Пүрэвсүрэн

шүүгдэгч ************, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, Ш.Чанцал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ********* овогт ********* холбогдох эрүүгийн 2205022572338 тоот дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр  сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол улсын иргэн, ******* оны **** дугаар сарын ****-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “*********” ХХК-нд ********** ажилтай, ам бүл 5, эмээ, эгч, 2 дүүгийн хамт ******* дүүрэг ******** дугаар хороо, ******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******** овогт ***********

 

Холбогдсон хэргийн талаар

 

********** нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** дүгээр байрны *******9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч ******** “мөнгө олоод зээлээд өг” гэх шалтгааны улмаас зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн ... Тухайн өдрөө уучлалт гуйсан. Дараа нь бас уучлалт гуйсан. Гэм буруу дээрээ маргаагүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн:  "...2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад ****** над руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байхад манай гэрт хүрээд ирсэн. Надтай уулзаад намайг дахиад мөнгө олоод зээлээд өг гэхээр нь надад мөнгө байхгүй, надад дахиж мөнгө олдохгүй гэхэд маш ихээр уурлаж намайг шууд гараараа нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон. Би айгаад түүнийг гэртээ үлдээсэн чигтээ гэрээсээ гараад явчихсан. Тэгтэл ****** огт гэрээс маань гарч ирэхгүй байсан. Би гэртээ түүнийг үлдээсэндээ санаа зовж эргээд гэртээ орох гэтэл үүдэнд өөдөөс гарч ирж тааралдаад намайг шууд хоолойг гараараа боосон. Боосон чигтээ намайг хана руу саваад байсан. Би түүнээс амьд мултрахын тулд би чамд мөнгийг чинь олж өгье гэж хэлж аргалж байгаад явуулсан. Би ******** энэ өдөр зодуулснаа нэг ч хүнд хэлээгүй. Гэхдээ тухайн үедээ өөрийнхөө гэмтсэн фото зургийг авч хадгалсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 9512 дугаартай "...

******* биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт/хавтаст хэргийн 50-51  дүгээр хуудас/,

 

-мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “... би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна ...” гэх мэдүүлэг. / хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,

- оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/,

- эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

- төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

           - урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 124 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******** нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн ******** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** дүгээр байрны ******** тоотод хохирогч ******** “мөнгө олоод зээлээд өг” гэх шалтгааны улмаас зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх  дүгнэлтийг,

 

шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлт тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч ****** болон хохирогч ****** нар нь 2017 онд гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байжээ. Улмаар 2022 оны 6 дугаар сарын 11-нд хоорондоо маргалдаж шүүгдэгч ******* нь хохирогч ********биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл хийсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч ******* өгсөн:  "...2022 оны 06 дугаар сарын 11-ний орой 19 цаг өнгөрч байхад ********* над руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байхад манай гэрт хүрээд ирсэн. Надтай уулзаад намайг дахиад мөнгө олоод зээлээд өг гэхээр нь надад мөнгө байхгүй, надад дахиж мөнгө олдохгүй гэхэд маш ихээр уурлаж намайг шууд гараараа нүүрэн тус газарт 3-4 удаа цохисон... эргээд гэртээ орох гэтэл үүдэнд өөдөөс гарч ирж тааралдаад намайг шууд хоолойг гараараа боосон. Боосон чигтээ намайг хана руу саваад байсан. Би түүнээс амьд мултрахын тулд би чамд мөнгийг чинь олж өгье гэж хэлж аргалж байгаад явуулсан. Би ****** энэ өдөр зодуулснаа нэг ч хүнд хэлээгүй. Гэхдээ тухайн үедээ өөрийнхөө гэмтсэн фото зургийг авч хадгалсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдох бөгөөд энэхүү гэмт үйлдлийн улмаас хохирогч ********хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн 9512 дугаартай "...

***************** биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 50-51  дүгээр хуудас/ тус тус нотлогдон тогтоогдож байна. Хохирогчид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчлэх бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учруулсаныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч ********-****** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч ******** холбогдох хэргийн хүндрүүлэх шинжийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэж бичсэн нь буруу юм. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх шинжийг “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэж хуульд заасны дагуу шүүх хуралдаанаар зөвтгөн шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хохирлын талаар:      

 

Хэргийн хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

            Хохирогч ********* нь мөрдөн байцаалт болон шүүхийн х элэлцүүлгийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад  төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул 600 /зургаан зуун нэгж/-тэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  саналтай байна...” гэх санал, дүгнэлт,

          шүүгдэгч *******: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн хүсэлт,

 хохирогчийн өмгөөлөгч : “...хохирол төлбөрийг цаашид төлж барагдуулна гэж мэдэгдэж байна. Цаашид хохирол төлбөр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Улсын яллагчийн саналтай нэг байна...” гэх санал,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч *********: “... тохиолдлын шинжтэй чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн,улсын яллагчийн торгуулийн ялын саналтай санал нэгтэй, гэм буруугаа ойлгож байгаа. Цаашдаа ямар нэгэн байдлаар тусална гэдгээ илэрхийлсэн. Насанд хүрээгүй хоёр дүүтэйгээ амьдарч байгаа. Эдийн засгийн шинжээчээр ажиллаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүдийн өмнө хариуцлага хүлээгээд явж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр хүүхэд тэжээж байгаа учраас торгуулийн доод хэмжээ 450,000 төгрөгөөр торгож өгнө үү ...” гэх санал, хүсэлтийг  тус тус гаргав.

 

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *********** Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун нэгж/-тэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох  ял шийтгэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ****** овогт ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* 600 /зургаан зуун нэгж/-тэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ****** оногдуулсан 600 /зургаан зуун нэгж/-тэй тэнцэх хэмжээний буюу 600,000/зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ