Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч ******* /онлайн/

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000442 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар  баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч Г.******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь шилэн хундагаар шидэж, эрүүл мэндэд нь духанд шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч дух хэсэгт сорви тогтсон. Тухайн өдөр миний өмсөж явсан хувцас цус болсны улмаас өмсөх боломжгүй болсон. Би одоогоор хохирол төлбөр аваагүй. Цаашид*******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 588,000 төгрөг, эм авсан мөнгө болон сорви тогтсон хэсгийг эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжилнэ” гэжээ.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз , , ******* нартай 18 цагийн орчимд уулзсан. ... Архиа ууж дуусаад бид дөрөв 19 цаг өнгөрч байхад ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Ороод ойролцоогоор нэг цаг орчмын  дараагаар юм яриад сууж байхад манай найз ******* ширээн дээр байсан архины дунд зэргийн хэмжээтэй шилэн хундага авч миний нүүр хэсэгт шидсэн. Энэ үйлдэл гэнэт л болсон бөгөөд ******* бид хоёр хоорондоо айхтар маргалдаж муудалцаагүй. Миний хувьд *******тай маргалдаж биед нь халдсан зүйл байхгүй. ...би *******аар учирсан  хохирол гэмтэлтэй холбоотой төлбөр тооцоо, тухайн гэмтлийн улмаас цус гоожиж хувцас өмсөхийн аргагүй болсон тул төлүүлэн барагдуулмаар байна. Энэ гэмтлийн улмаас ажилдаа явж чадахгүй болж байгаа тул сул зогсож байгаа хоногийн цалинг төлүүлэх хүсэлтэй байна...” гэжээ. /хх-ийн 7-9/

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бааранд 19 цагийн орчимд ороод ойролцоогоор 1 цаг орчмын дараа би гадаа тамхи татаад ороод ирсэн чинь *******, нар хоорондоо хэл амаараа маргалдаж, муудалцаад байж байсан. Миний ойлгосноор маргалдах болсон шалтгаан нь тухайн бааранд байсан хүнтэй муудах гээд байхаар нь ******* болиулах гэхэд нь ******* руу уурласан зүйл л болсон гэж ойлгосон. Ингээд *******, нар хэл амаараа маргалдаж байхад ******* ууж байсан ундааны шилэн хундагыг руу шидэх үед түүний толгой хэсэгт оносон. Тухайн үед шууд л гийн баруун хөмсөг хавиас нь цус гоожоод байсан. Ийм л зүйл болсон өөрөөр ******* нар хоорондоо зодолдсон цохилцсон зүйл болоогүй...” гэжээ. /хх-ийн 15-16/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 699 тоот дүгнэлтэд:

1. *******гийн биед духанд шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 22-23/

Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... надтай үл ялих зүйлээс маргалдаад байсан. Маргалдсан шалтгаан гэвэл нь жижигхэн зүйлийг том болгож яриад байсан бөгөөд надтай жоохон томрох өнгө аястай харилцаад байхаар нь би түүнд боль л доо гэж хэлсэн чинь болихгүй байсан. Тухайн үед надаас хол зогсож байсан учир би түүн рүү ууж байсан архины шилэн хундага авч шидсэн. Миний шидсэн архины хундага түүний баруун хөмсөгийг оносон. гийн хөмсөг нь сэтэрсэн байдалтай цус гоожиж байсан учир цагдаа дуудсан...” гэжээ. /хх-ийн 29-30/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

*******гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтын хуулбар /хх-ийн 10/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч М.ын мэдүүлэг /хх-ийн 13/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч*******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч овогт ******* ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний толгойн тус газарт шилэн хундага шидэж, духанд шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “... надаас хол зогсож байсан учир би түүн рүү ууж байсан архины шилэн хундага авч шидсэн. Миний шидсэн архины хундага түүний баруун хөмсөгийг оносон. гийн хөмсөг нь сэтэрсэн байдалтай цус гоожсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...нэг цаг орчмын  дараагаар юм яриад сууж байхад манай найз ******* ширээн дээр байсан архины дунд зэргийн хэмжээтэй шилэн хундага авч миний нүүр хэсэгт шидсэн. Энэ үйлдэл гэнэт л болсон бөгөөд ******* бид хоёр хоорондоо айхтар маргалдаж муудалцаагүй. Миний хувьд *******тай маргалдаж биед нь халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч П.ийн “...*******, нар хоорондоо хэл амаараа маргалдаж, муудалцаад байж байсан. Миний ойлгосноор маргалдах болсон шалтгаан нь тухайн бааранд байсан хүнтэй муудах гээд байхаар нь ******* болиулах гэхэд нь ******* руу уурласан зүйл л болсон гэж ойлгосон. Ингээд *******, нар хэл амаараа маргалдаж байхад ******* ууж байсан ундааны шилэн хундагыг руу шидэх үед түүний толгой хэсэгт оносон. Тухайн үед шууд л гийн баруун хөмсөг хавиас нь цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч , М. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 699 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч*******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 699 тоот “....гийн биед духанд шарх, баруун дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч*******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч*******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч ******* нь шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор “...шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардалд 40,000 төгрөг гарсныг нэхэмжилнэ. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 588,000 төгрөг болсныг нэхэмжилж байна. Түүнээс гадна******* шилэн хундага шидэж, духанд шарх үүсч улмаар шархнаас цус гарснаас тухайн үед өмсөж байсан хувцсыг дахин хэрэглэх боломжгүй болсон тул өмд цамцны үнийг нэхнэ. Мөн түүнчлэн духанд үүссэн сорвийг арилгуулахад гарах зардлыг бас нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн. Хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд ирүүлээгүй түүнчлэн иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул энэхүү шүүх хуралдаанаар хохирогч *******гийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч ******* нь гэм буруутай этгээд*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч******* нь цагдан хоригдоогүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч*******ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА