Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 202

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  Боржигон овгийн Эрхэмбаярын Сонорбаяр бусдын биемахбодид хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Сонорбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Сонорбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэг эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     И.ГАНБАТ