| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1706/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1756 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1756
2022 11 30 2022/ШЦТ/1756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Цэцэгмаа /томилолтоор/
өсвөр насны шүүгдэгч А.М, түүний хууль ёсны төлөөлөгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шандас овогт А. М-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Ерөнхий боловсролын ......... 12 дугаар ангид сурдаг, ам бүл 4, аав, ах, дүү нарын хамт ........... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
......ургийн овгийн А.М, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны гадна насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газар нь шалтгаангүйгээр гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “350.000 төгрөгөөр 2 удаа 700.000 төгрөг шилжүүлсэн. Хохирлоо цалин буухаар өгнө гэсэн, өөрөө боломжоороо өгчих гэсэн. 12 дугаар сарын 05-ны өдрийн цалин дээрээсээ 200.000 төгрөг өгчихөд болно гэсэн. Талыг буюу 870.000 төгрөг өгчих гэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 15-16 дахь тал/,
- Насанд хүрээгүй хохирогч Б.Б “ би 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монгол хотхоны хэд дугаартай байрыг нь мэдэхгүй Си юу үйлчилгээний төвтэй байрны урд машины зогсоолд очиход надтай зодолдоно гэж хэлсэн хүүхэд танихгүй 5 хүүхдийн хамт зогсож байхаар нь ойртож очиход надтай зодолдоно гэсэн хүүхэд чи надтай зодолдоно гэсэн юм уу гэж хэлээд баруун шанаа болон ам хэсэг рүү 4 удаа цохиж аваад хоёр хөлийг хамж унагах гэж ноцолдож байхад нь хэн болохыг мэдэхгүй шар үстэй хүүхэд нуруу, толгой хэсэг рүү өшиглөж хөлөөс татаж газарт унагаад мөн нуруу толгой хэсэг рүү өшиглөхөд боль гэж орилоход нөгөө хүүхдүүд зугтаж явсан. ... уг маргаан болсны дараа миний баруун дээд үүдэн нэг шүд булгарсан, уруулын уруулын дотор хэсэгт язарсан, толгойн дагз хэсэгт хавдсан, баруун чих болон нүд орчимд бага зэрэг хавдаж гэмтсэн ... М миний баруун шанаа, нүд, ам хэсэг рүү 2 удаа цохиод миний бэлхүүсээр тэврээд авсан. Тэгэхэд М-тэй хамт байсан шар үстэй хүүхэд нь миний хойноос татаад би газарт унахад тэр хүүхэд миний нуруу, толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн. ... томографик хийлгэхэд 130,000 төгрөг, шүдний эмнэлэгт чиг тавиулахад 90,000 төгрөг болон эм тариа, юм идэж чадахгүй байсан учир шингэн зутан шөл авч байсан баримтуудыг гаргаж өгнө. ... нийт 492,300 төгрөгийг нэхэмжилж байна. өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-33 дахь тал/
Насанд хүрээгүй гэрч Г.Н-ийн “... А.Мий үеэл нь танихгүй нэг эрэгтэй хүүхдийн хамт хоёулаа ирээд гар барьсан. Тэр танихгүй эрэгтэй хүүхэд манай найз А.М-ийг одоо хоёулаа энд үзье гэж хэлэхэд А.М түрүүлээд цохиход тэр хүүхэд газарт унаад босож ирээд тэр хоёр барьцалдаад авахаар нь би тэр хүүхдийг араас нь татаж газарт унагаад нуруу руу нь 1-2 удаа өшиглөөд салсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч Т.Т-ын “ ... Тэгээд А.М Б.Б-эс чи надтай зодолдоно гэсэн юм уу гэж асуусан чинь Б.Б тэгье гэж хэлээд зогсож байгаад Б өмсөж явсан цамцаа янзалсан чинь А.М баруун шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод тэр хоёр зууралдаж байхад Ня Б.Б-г татаж унагаад нуруу руу нь хоёр удаа өшиглөхөөр нь би Нямдоржийг татаад болиулаад тэд нар яваад Б бид хоёр CU дэлгүүр ороод Б.Б хамраас гарсан цусаа угаасан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 41-42 дахь тал/,
20-ны өдрийн ..... дугаартай “ 1. Б.Б-н биед дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал, баруун чамархайн хуйханд цус хуралт, зулгаралт, баруун нүдний гадна булан, баруун чихэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт / хх-ийн 48-49 дэх тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Өсвөр насны шүүгдэгч А.М нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дүүргийн 5-120 тоотод 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз О.Тэ-тэй маргалдаж толгой руу өшиглөж, хана мөргүүлж тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь:
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн О.Т-ийн биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, хүзүүнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дэх тал/, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч шүүгдэгч А.М нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны гадна насанд хүрээгүй хохирогч Б.Б нүүрэн тус газар нь шалтгаангүйгээр гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь насанд хүрээгүй хохирогч Б.Б эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.М нь насанд хүрээгүй хохирогч Б.Б эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогч нарт учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.М-ий үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Өсвөр насны шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг хоёр дахин багасгаад 14 хоног зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч А.М: “Хэзээ ч хүнтэй муудалцаж, хэнтэй ч гар хүрэхгүй. Маш их харамсаж байна” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А: “Ял шийтгэлийг нь хойшлуулах боломж байна уу” гэв.
Шүүх өсвөр насны шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар хохиролд нийт 200.000 төгрөгийг нэхэмжилсэн ба өсвөр насны шүүгдэгчээс хохирлыг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Б.Б-д олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч А.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Өсвөр насны шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шандас овогт А-ын Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Мийг тэнссэн хугацаанд хараа хяналтдаа байлгах хүмүүжүүлэх үүргийг эцэг Ө.Аад даалгаж, түүнд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч А.М-өөс 200.000 төгрөг гаргуулан хохирогч ....... тоот хаягт оршин суух ....... овогт Б. Б /............./-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ