Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1778

 

 

 

 

 

 

 

 

  2022         12          07                                  2022/ШЦТ/1778

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ......овогт Б.Т-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ замчнаар ажилладаг, Улаанбаатар хот, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

...... ургийн Б.Т /РД:.........../.

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хит хаус караокены гадна үл ялих зүйлээс болж Б.Б, Б.Б нартай маргалдаж, улмаар хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/,

- Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дүү Баярмагнай миний урд алхаж тухайн залуучуудын хажуугаар өнгөрч байх үед хар малгайтай, хар хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу хавирч унагаасан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэж хэлээд барьж аваад зүгээр явж байгаа хүмүүсийг яаж байгаа юм бэ гэж хэлэхэд тухайн залуу миний энгэр орчмоос заамдаж авсан...миний харснаар махлаг биетэй 175 см орчмын өндөртэй залуу нь миний уруул орчимд гараараа 1 удаа цохисон Тухайн үед миний доод талын уруул дотор талдаа язарч цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дахь тал/,

- Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хар өнгийн савхин куртик өмссөн залуу ямар нэгэн шалтгаангүй манай ах Баярмагнайг дэгээдэж унагаасан ба Батцэнгэл ах болиулах зорилгоор очиход хар өнгийн урт куртиктэй залуу Батцэнгэл ахын куртикнээс нь барьж аваад цаашаа аваад явсан. Тухайн үед хар өнгийн савхин куртиктэй залуу ах Баярмагнайг газар унагаасан байдалтай хувцаснаас нь зуурсан байдалтай байсан тул Би- бид хоёр салгах зорилгоор очиход хамт явж байсан хар өнгийн куртиктэй хоёр залуу ирээд эгч Би  нуур орчимд 1 удаа алгадсан бөгөөд ах Баярмагнай яагаад эхнэрийг алгадаж байгаа юм бэ гэж хэлэхэд ногоон өнгийн куртиктэй махлаг биетэй залуу машин руу түлхэж унагаагаад дээр нь гарсан байдалтай зодсон. Тухайн үед ах Батцэнгэл болиулах гэж оролдох үед богино савхин куртиктэй махлах биетэй залуу, цагаан өнгийн хагас урт куртиктэй залуу хоёр ахын нүүр орчимд цохиод байх шиг байсан яг хэн нь цохсоныг мэдэхгүй байна. Би ах Батцэнгэлийг салгах гэж очиход цагаан үсээ хойш самнасан хагас урт хар өнгийн куртиктэй залуу нь миний хар өнгийн куртикний баруун талын суга орчмоос барьж аваад татах үед миний куртикний баруун тал урагдсан мөн цагаан өнгийн хагас урт куртиктэй залуу нь миний үснээс зулгаагаад чирээд байсан. Миний тухайн үед өмсөж байсан хар өнгийн урт куртикний баруун тал нь урагдсан одоо өмсөх боломжгүй болсон. Миний куртикний баруун талын суга хэсгээс хагас урт хар өнгийн куртиктэй залуу татаж урсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37,111-112 дахь тал/,

- Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн үед тэр залуучууд орилох шиг болох нь манай нөхөр Б  дагаж орилсон. Нөхөр бид 2 тэр залуучуудын хажуугаар гараад машин руугаа явж байхад хар малгайтай, хар хүрэмтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу манай нөхрийг дэгээдэж унагаагаад дээрээс нь зодоод байсан. Тэгтэл цаанаас нь найзууд нь ирээд хамт зодсон. Би болон манай хадам ах, дүү нар салгах гэж оролдоод дийлээгүй. Хадам ахыг бас 2-3 хүн нийлж зодож байсан. Намайг хар өнгийн хүрэмтэй, дотуураа хар өнгийн цамцтай, бор царайтай, үсээ арагш самнасан, хар гуталтай залуу намайг дэгээдэж унагасан. Дараа нь намайг үсдэж дарж байгаад миний баруун гарын сарвуу хэсэг дээр гишигсэн. Тэр залуугаас салаад байж байхад саарал өнгийн урт хүрэмтэй, махлаг царайтай эрэгтэй миний нүүрлүү алгадаад намайг түлхэж унагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дахь тал/,

- Шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн БЗДЗ-22-01 дугаартай ...өвлийн хагас урт куртик... 56.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-64 дэх тал/,

- Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БЗДЗ-21 -683 дугаартай ... хар өнгийн эмэгтэй урт куртик... 72.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 68-69 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Ц-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн .......дугаартай "... Б.Бийн биед доод уруулд шарх, духанд зулгаралт, зүүн доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дэх тал/,

- Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, /хх-ийн 115-117 дахь тал/,

- Шинжээч эмч Ш.Ц-ийн: “... дээрх гэмтлүүдээс уруулд үүссэн шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусдад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 119 дэх тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хит хаус караокены гадна үл ялих зүйлээс болж Б.Б, Б.Б нартай маргалдаж, улмаар хохирогч Б.Бийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь:

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Ц-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ........ дугаартай "... Б.Бийн биед доод уруулд шарх, духанд зулгаралт, зүүн доод зовхи, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бэ  л, нартай маргалдаж, хохирогч Б-ийн нүүр рүү гараараа цохисон, энэ гэмтэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Т нь хохирогч Б.Бийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.  

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй гэв.

Шүүх шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Т нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Б-д хохиролд 56.000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч ....... овогт Б.Т-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хохирогч Б.Б энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.АЮ