| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2022/1712/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1760 |
| Огноо | 2022-11-30 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1760
2022 11 30 2022/ШЦТ/1760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Э. Бя холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ............... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
........... овогт Э. Б /РД:............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.Б нь Төв аймгийн Ар Гүнт гэх газраас 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1372 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1372 грамм бодисыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ........ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “Тэр өдөр явж байгаад Тэмүүжин гэх найзтайгаа тааралдсан. Багын найз Билгүүнтэй таараад нэг шил юм уух уу гэхээр нь машин дотор очоод ууж байсан чинь ийм юм байна гээд сорж үзэх үү гээд өвснөөс сорж үзсэн. Сорж үзээд гарч ирээд явж байгаад цагдаад баригдсан” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ......... улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-12 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ....... дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан ургамал мэт зүйл ...тус бүр шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) илрэв. ...Шинжилгээнд илэрсэн дельта 9- тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн "10" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 10,712 грамм, цэвэр жин нь 0,9156 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7313 грамм болов. "9" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3 грамм, цэвэр жин нь 0,2216 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,0932 грамм болов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-82 дахь тал/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “3.
Э.Б нь болсон явдлын хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн ........ дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 дэх тал/,
- Э.Б-оос биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /18-22 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ......... дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б 2022.07.08” гэж хаягласан шинжилгээнд тэнцэж байна. 2. “Э.Б 2022.07.08” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol метамфетамин (methamphetamine) илрэв. 2. дельта-9-тетрагидроканнабинол (delta-9- tetrahydrocannabinol), метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62/
- Гэрч Х.Т-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны үдшийн 00 цагийн үед Плей тайм гэх арга хэмжээн дээр ганцаараа ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед өөрийн нэг гудамжинд хамт өссөн багийн найз Бямбацогттой тааралдсан. Бид хоёр уулзаад 12 цагийн үед хоолны газарт хоол идсэн. Хоолны газраас 14 цагт гараад Плей тайм арга хэмжээний ойр орчимд юм ярьж алхаж явцгаасан. 15 цагийн үед Бямбацогт надад "мөс байна сорж үзэх үү" гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрөөд Бямбацогтыг дагаж нэг эзгүй майханд орцгоосон. Тухайн үед Бэ? гэхэд бор өнгийн хуруу шил халааснаасаа гаргаж ирээд доороос нь асаагуураар халааж уур гаргаж байгаад хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр уурыг нь амаараа сорж ав гэсэн тэгэхээр нь би сорж үзсэн. Үүний дараа бид хоёр майхнаас гараад гадуур алхацгаасан. 20 цагийн үед цагдаа нар бид хоёрыг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-38 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хх-ийн 25-26 дахь тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 23 дахь тал/
- Яллагдагч Э.Б-ын: “Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Плей тайм нэртэй фестиваль дээр байх үедээ өөрийн унаж явсан ......... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл дотроо мансууруулах үйлчилгээтэй өвс хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 134-134 дэх тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б нь Төв аймгийн Ар Гүнт гэх газраас 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1372 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1372 грамм бодисыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ............... улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр .............. улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-12 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ........ дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан ургамал мэт зүйл ...тус бүр шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “10” гэж дугаарласан ургамал мэт зүйл, “9” гэж дугаарласан ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) илрэв. ...Шинжилгээнд илэрсэн дельта 9- тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн "10" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 10,712 грамм, цэвэр жин нь 0,9156 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7313 грамм болов. "9" гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3 грамм, цэвэр жин нь 0,2216 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,0932 грамм болов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-82 дахь тал/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “3.
Э.Б нь болсон явдлын хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн 719 дугаартай дүгнэлт /хх-ийн 68-69 дэх тал/,
- Э.Боос биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /18-22 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн ........ дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б 2022.07.08” гэж хаягласан шинжилгээнд тэнцэж байна. 2. “Э.Б 2022.07.08” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol метамфетамин (methamphetamine) илрэв. 2. дельта-9-тетрагидроканнабинол (delta-9- tetrahydrocannabinol), метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2-р жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62/
- Гэрч Х.Т-ийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны үдшийн 00 цагийн үед Плей тайм гэх арга хэмжээн дээр ганцаараа ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед өөрийн нэг гудамжинд хамт өссөн багийн найз Бямбацогттой тааралдсан. Бид хоёр уулзаад 12 цагийн үед хоолны газарт хоол идсэн. Хоолны газраас 14 цагт гараад Плей тайм арга хэмжээний ойр орчимд юм ярьж алхаж явцгаасан. 15 цагийн үед Бямбацогт надад "мөс байна сорж үзэх үү" гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрөөд Бямбацогтыг дагаж нэг эзгүй майханд орцгоосон. Тухайн үед Бямбацогт бор өнгийн хуруу шил халааснаасаа гаргаж ирээд доороос нь асаагуураар халааж уур гаргаж байгаад хуйлсан 100 төгрөгийн менгөн дэвсгэртээр уурыг нь амаараа сорж ав гэсэн тэгэхээр нь би сорж үзсэн. Үүний дараа бид хоёр майхнаас гараад гадуур алхацгаасан. 20 цагийн үед цагдаа нар бид хоёрыг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-38 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол /хх-ийн 25-26 дахь тал/
- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 23 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч: Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Э.Б мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис буюу өвс гэх нэршилтэй бодисыг Төв аймгаас түүж бэлтгэсэн, 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тэрийгээ хадгалж байсан үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Бямбацогт нь 2022 оны 03 дугаар сард хагалгаанд орсон, дэглэм барих шаардлагатай, байнгын хяналтад байдаг, эм уудаг, гэр бүлийн байдлын хувьд ганцаараа ар гэрээ авч явдаг, ийм хүнд хагалгаанд ороод ийм бодис хэрэглээд явж байдаг, энэ зөндөө давтагдаж байсан байна. Бид нар уучлахдаа биш шүүгдэгчийн өөрийнх нь эрүүл мэнд байна, яагаад үүнийг Монгол улсад хориглоод байна вэ, энэ нь тархинд донтолт үүсгэж улмаар бүх эд эрхтэнд нөлөөлөөд яваандаа сэтгэцийн эрүүл мэнд ажиллагаагүй болдог, үр дүн ийм болохоор үүнийг хориглоод байна. Ялангуяа Бямбацогтын хувьд ийм хүнд хагалгаанд орчихоод ингээд том толгойлоод явж байдаг, энэ бол уучлах асуудал биш, үүнийг цаашдаа анхаарах хэрэгтэй, амь настай чинь яригдах асуудал болоод байна. Бэ -тын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглах гэмт хэргийг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан байх тул энэ хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу гэм буруугийн дүгнэлтдээ: “Улсын яллагчийн зүгээс энэ бол удаа дараа хийж байсан гээд өөрөө таамаг дэвшүүлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бид нар нотлох баримтын хүрээнд шийдвэрлэдэг. Б.-ын хувьд өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар шийтгэгдэж байсан бол удаа дараа байнгын хэрэглээтэй гэж үзнэ. Мөн сэтгэцийн эмнэлгийн дүгнэлтээр донтох шинж илрээгүй. Ер нь үзүүлдэг гэдэг бол тодорхой, энэ хүн өвчтэй байж ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байгаа. Тусгаарлагдаад ял аваад явахаар ямар нэг байдлаар эмээ уух гэхээр хүндрэл бий болдог, дээрээс нь хоолны хувьд тусгайлан ганц ялтанд зориулж өөх тосыг нь хасаад давс хэрэглэхгүй, нүүрс ус оруулахгүйгээр ийм хоол өгөх боломжгүй. Хоригдож байгаа ялтнуудад нөхцөл байдлаас нь шалтгаалаад калори өндөртэй хоол өгдөг. Гэтэл энэ хүн холестеринтой хоол огт идэж болохгүй, хэрвээ идээд дахин зүрхний шигдээс туслаа гэхэд түргэн тусламж ирэх гэхэд хэрэгслийн машин ирэхэд Буянт-Ухаагийн тийшээ 401 дүгээр хорих анги руу л авч явна, өөр анги руу аваачих боломжгүй. Энэ цаг хугацаанд алдаад энэ хүн маань нас барвал яах вэ, үнэхээр 1 жил 8 сарын хорих ялыг энэ хүн биеэр эдлээд гарахад эрүүл саруул гараад ирвэл дэглэмээ барьж чадвал 30-40 жил амьдрах байх, гэтэл энэ хугацаанд байж байгаад нас барчихвал 30-40 жил амьдрах энэ насыг булаах гээд байна” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаар дүгнэлтээр /хх60-62/ Э.Бын биеэс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/, метамфетамин /MAMP/ илэрч, уг илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарч байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг олж авах, хадгалахыг хориглодог.
“Хууль бусаар олж авах” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авах, хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад хууль бус аргаар өөрийн эзэмшилд авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг, “Хууль бусаар бэлтгэсэн” гэж зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авахыг, “Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг тус тус ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Э.Б нь Төв аймгийн Ар Гүнт гэх газраас 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1372 грамм бодисыг өөрөө хэрэглэх зорилгоор буюу худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1,1372 грамм бодисыг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн ....... улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогуйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б түүний өмгөөлөгч М.Шаравнямбуу гэм буруугийн асуудалд маргахгүй хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар тодруулбал шүүгдэгч Э.Бын яллагдагчаар “Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Плей тайм нэртэй фестиваль дээр байх үедээ өөрийн унаж явсан ...... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл дотроо мансууруулах үйлчилгээтэй өвс хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг
Гэрч Х.Т “ 2022 оны 07 дугаар сарын 08-ны үдшийн 00 цагийн үед Плей тайм гэх арга хэмжээн дээр ганцаараа ирсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагийн үед өөрийн нэг гудамжинд хамт өссөн багийн найз Бямбацогттой тааралдсан. Бид хоёр уулзаад 12 цагийн үед хоолны газарт хоол идсэн. Хоолны газраас 14 цагт гараад Плей тайм арга хэмжээний ойр орчимд юм ярьж алхаж явцгаасан. 15 цагийн үед Бямбацогт надад "мөс байна сорж үзэх үү" гэж асуусан тэгэхээр нь би зөвшөөрөөд Бямбацогтыг дагаж нэг эзгүй майханд орцгоосон. Тухайн үед Бямбацогт бор өнгийн хуруу шил халааснаасаа гаргаж ирээд доороос нь асаагуураар халааж уур гаргаж байгаад хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээр уурыг нь амаараа сорж ав гэсэн тэгэхээр нь би сорж үзсэн. Үүний дараа бид хоёр майхнаас гараад гадуур алхацгаасан. 20 цагийн үед цагдаа нар бид хоёрыг барьсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон.
Дээрх үйл баримтуудыг нотолж буй нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, хоорондоо зөрүүгүй эргэлзээгүй байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Б-ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй гэж үзэж байна. Энэ бол тохиолдлын шинжтэй биш, мэдсээр байж хадгалаад, хэрэглээд түүж бэлтгээд энэ нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулахгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гарсан, бараг 4 сар орчим хугацаанд шийдэгдээгүй байсан. Энэ хугацаанд эмнэлэгт үзүүлсэн баримтууд хэрэгт авагдсан, энэ байнга хяналтад байдаг, эм уудаг гэх баримт байхгүй. Дээрх зүйл ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял зэргээс тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг 100, 200-н мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэх, бусад эд мөрийн баримтуудыг устгах саналтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу эрүүгийн хариуцлагын саналдаа: “Бя нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, юүтүбээр /youtube/ дүүрэн хип хопчид өөрсдөө бүгд дуугаа дуулдаг. Үүнийг харж байсан, өмнө Хөвсгөл явахдаа ийм зүйл байдгийг мэдсэн, гэрийнхээ тэнд очоод харагдахаар нь түүсэн, хэрэглээгүй байсан. Удаа дараа гэж үзэх ямар ч боломж байхгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хөнгөрүүлэх нөхцөл байна, хүндэтгэн үзэх шалтгаан байна, биеийн байдлын хувьд байнгын тогтмол хяналтад байх, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүллээ гэхэд 421-р хорих ангид ял эдлүүллээ гэхэд тэнд тогтсон эмч байхгүй, 2 долоо хоног бүр тэнд очиж эмчид үзүүлэх боломжгүй зэрэг нөхцөл байгаа тул зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү. Шаардлагатай тохиолдолд тодорхой этгээдүүдтэй уулзуулахгүй байх үүрэг өгөх бүрэн боломж байна. Хэргийн нөхцөл байдалд тохирсон, Бямбацогт анх мансуурсан байх үедээ шөнийн 4 цагт мэдүүлэг өгсөн байдаг, үүнийг хойшлуулшгүй ажиллагаа гэж үзээгүй, прокуророос түүнтэй холбоотой баримт гаргаагүй. Өмгөөлөгчийн миний зүгээс энэ дээр гомдол хэлээд яах вэ гээд эхний мэдүүлгээрээ л бид явж байгаа, үүнийг өөрчилсөн зүйл байхгүй. Мөн дээрээс нь эрх бүхий албан тушаалтан Тулга мөрдөгч дуудсан цагт бид хүрэлцэн очсон. Мөн прокуророос яллах дүгнэлт гарсны маргааш бид очиж гардаж авсан. Нэг ёсондоо дуудсан цагт бид байнга очдог. Шүүхийн шатанд бид уржигдар, өчигдөр 2 л ирээгүй, бусад бүх өдрүүдэд Бямбацогт хүрч ирж цагаа бүртгүүлсэн. Уржигдар, өчигдөр ирээгүй шалтгаан нь би хэлсэн, Бямбацогтыг эмч дээрээ оч, ер нь тодорхой хэмжээний эмүүдээ бэлд, өөр юу хэрэгтэй байна, бид шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй, чамайг яллаа гэхэд биеийн байдал муудлаа гэхэд энэ нөхцөл байдлаа тодруул гээд 2 хоног эмнэлгээр явсан ийм үйл баримт байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1, 2-т заасан нөхцөл байдлууд байгаа учраас үүнийг харгалзаж үзнэ үү. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бод зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн асаагуур 1 ширхэг, 0.9156 гр ургамал мэт зүйл, 0.0932 шавар мэт зүйл, “Diclo-denk 75 injection” гэсэн бичигтэй бор өнгийн шил, NJ0816752 дугаартай 100 төгрөг, AV8160907 дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, устгасан эд мөрийн баримтын жагсаалт ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Бусад асуудал:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .. овогт Э. Б-тыг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хязгаарлалтыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь уг ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтууд болох улаан өнгийн асаагуур 1 ширхэг, 0.9156 гр ургамал мэт зүйл, 0.0932 шавар мэт зүйл, “Diclo-denk 75 injection” гэсэн бичигтэй бор өнгийн шил зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, NJ0816752 дугаартай 100 төгрөг, AV8160907 дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хэрэгцээний дагуу Монгол банканд шилжүүлж өгөхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ШҮҮГЧ С.АЮ