Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 208

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Тунгалагт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Э.Тунгалагт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Э.Тунгалаг нь нийт 188 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 31,7 см урт, ажлын хэсгийн урт 20,5 см, бариул 13,8 см ажлын хэсгийн өргөн 3,9 см-тэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай

6. Цагаатгах тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Тунгалагт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ

 

                                       ШҮҮГЧИД                                         Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                                    Л.БААТАР