Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/243

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа

Улсын яллагч Б.Батцоож

Шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******д холбогдох эрүүгийн 2236000000282 дугаартай, 178/2022/0240/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг,эх,дүү нарын хамт Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ургийн овогт *******ы *******, регистрийн дугаар: ПЛ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.******* нь  2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт Эко сагсны талбай дээр М.*******тэй  маргалдаж муудалцах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Н.*******гийн өгсөн...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эко сагсны талбай дээр манай ах М.*******, Б.*******, Б.******* бид нар сагс тоглож байгаад бөмбөг залаад үсэрч байгаад эргээд хартал манай ах М.******* Б.*******той заамдалцсан байхаар нь бөмбөгөө хаяад гүйж очоод салгах гэтэл Б.******* манай ах М.*******ийг нэг алгадсан. Манай ах Б.*******ыг зөрүүлээд 2 алгадсан.Тэгээд бид нар тараад явсан.Тэндээс явж байгаад манай ах одоо учраа олчихъё гээд Б.******* дүүгийнхээ хамт баазын дэлгүүрийн хажууд явж байхад нь очсон чинь Б.******* манай ахыг заамдаж аваад зүүн гараараа нэг цохиж нэг удаа мөргөсөн.Манай ах Б.*******ыг цохиогүй.Б.******* манай ахыг хүчээр заамдаж аваад машинд суулгаад цагдаа дээр ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар сагс тоглож байгаад М.******* манай ах Б.*******ыг түлхээд нэг алгадсан. Тэгтэл манай ах М.*******ийг зөрүүлээд нэг алгадаж хоорондоо маргалдаж байгаад болиод сагсны талбайгаас явсан. Би ахтайгаа баазын дэлгүүрийн тэнд явж байтал М.******* машинтай ирж зогсоод ах Б.*******той маргалдаад доромжлоод байхаар нь манай ах М.*******ийг нэг алгадсан.М.******* зөрүүлээд алгадахаар нь манай ах М.*******ий нүд рүү нь цохисон...гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 904 дугаартай...М.*******ий биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 25-26-р хуудас/

Хохирогч М.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би Б.*******ын нүүр хэсэгт 2 алгадсан. Өөр цохисон зүйлгүй. Б.******* сагсны шийдэн дээр миний хацар хэсэгт 2 удаа алгадсан, дэлгүүрийн гадна нэг мөргөж, баруун нүд рүү нэг цохисон.Би нэг лааз пиво уусан, Б.******* эрүүл байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 33-34-р хуудас/

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эко сагсны талбай дээр тоглож байгаад бөмбөгнөөс болоод М.*******тэй маргалдаж, нүүр хэсэгт нь 2 удаа алгадахад намайг зөрүүлээд миний хацар луу цохисон. Талбайгаас гараад баазийн дэлгүүрийн тэнд дүүтэйгээ явж байтал М.******* дүүтэйгээ ирээд надтай маргалдаад байхаар нь нэг удаа нүүр хэсэгт нь мөргөж, баруун нүд хэсэгт нь гараараа цохисон.2 сая төгрөгний хохирол төлсөн, хийсэн хэрэгтэй гэмшиж байна...гэх мэдүүлэг / хэргийн 43-44-р хуудас/зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч  Б.*******, хохирогч М.******* нар нь 2022 оны 10 дугаар сарын сарын 27-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт  Эко сагны талбай дээр дүү нартайгаа сагс тоглож байгаад маргалдаж хоорондоо зодолдон Б.******* М.*******ий нүүр хэсэгт мөргөж, баруун нүд рүү нь цохисноос  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо зүй бус харьцсанаас    гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Шүүгдэгч хохирогч нар харилцан зодолдсон нь шүүгдэгч Б.*******ын биед гэмтэл учирсан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 903 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Харин шүүгдэгч Б.******* хохирогчийн нүүр хэсэгт мөргөж баруун нүд рүү нь цохихдоо түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 53-р хуудас/ -аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Т.Аскарын өгсөн... Б.******* нь тогтуун томоотой, тайван дөлгөөн, даруухан, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 4-р ангийг төгссөн.2022 оны 8 сард уушигны хагалгаанд орсон.Сард групийн 280000 төгрөг авдаг... гэх мэдүүлэг /хэргийн 48-р хуудас/ Б.*******ын  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Н.Очирбат: шүүгдэгч Б.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэх  тайлбар,

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэв.

 

                       Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.*******ий биед  хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч М.******* нь ”...Б.******* миний хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг 52-р хуудас/ өгсөн, хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.   

 

            Эрүүгийн 2236000000282 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ы *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

 

5.Эрүүгийн 2236000000282 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС