Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч *******, *******,           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн 2224000210047 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ......... оны ......... дугаар сарын .........-нд ............ аймгийн ...........сумд төрсөн, ......... настай, .....эй, ........ боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .......... аймгийн ............... сумын ....... багийн Бны ...... тоотод оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй *******,

Монгол улсын иргэн, ......... оны .......дугаар сарын .......-ны өдөр........ аймгийн ........ сумд төрсөн, ...........настай, ........эй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх,  дүүгийн хамт .......... аймгийн ........ сумын   багт оршин суух, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2  жилийн хугацаагаар  хорих ялаар,  мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн  26 дугаартай шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг  хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаар дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Боржгин  овогт Сэрээтэрдоржийн Даваадорж.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр Баян-Улааны 1 тоот эзэнгүй хашаанаас *******, нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 12-1220 тоотод байрлах “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 1 литрийн “Jack daniels” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Vallantines” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Velvet” архи 2 ширхэг, 0.75 литрийн шар “Чингэс” нэртэй архи 3 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 6 ширхэг, 2.4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss” нэртэй тамхи 1 блок, нарийн ягаан “LD” нэртэй тамхи 1 блок, дундын “Maild” нэртэй тамхи 1 блок, “Club LD” нэртэй тамхи 2 блок, цэцэгтэй ягаан алаг хэтэвч 1 ширхэг, “Rendi” гэсэн бичигтэй улаан өнгийн цаастай чихэр 500 грамм, “Трюфель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, дарсан огурцы 500 грамм, шилтэй алаг салат 500 грамм, 90000 төгрөгийн “Мобиком”-ын нэгж, 100,000 төгрөгийн “Жи мобайл”-ын нэгж, 25000 төгрөгийн “Скайтел”-ын нэгж зэрэг 953,800 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө 100,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ид 1,053,800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА хорооны 13-1318 тоотод байрлах Н.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж жижиг хивс 2 ширхэг, 3 ширхэг том жижиг нийлсэн хуучин хивс, 50 кг ууттай Улаанбаатар гурил 1 ширхэг, хурганы элдээгүй арьснууд, хурганы арьсан дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эмэгтэй хүүхдийн дээл 1 ширхэг, 25 литрийн усны бетон 1 ширхэг, бугуйл хийхээр зүссэн сур 8 метр, өөхөн тос 30 кг, идээний цар 2 ширхэг, дээлийн торго 4 метр, дээлийн даавуу 3 метр, эрэгтэй куртка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 2,861,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг мэтгэлцэгч талуудаас шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлгүүд:

1. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улааны 1 тоот эзэнгүй хашаанаас *******, нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч *******гийн:  “...Би Завхан аймгийн  Тосонцэнгэл  сумын Хайрхан  багийн  нутаг   Баян-Улааны  01 тоотод   байрлах  өөрийн эзэмшлийн эзэнгүй хашаанаас 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд шинэс төрлийн 2 метрийн урттай 110 ширхэг мод хулгайд алдсан юм. Би тухайн моднуудыг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 12:00 цагийн үед очиж үзэхэд байсан юм. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр очоод үзэхэд алга болчихсон байсан юм. Тэгээд мод хулгайд алдсан талаараа цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болсон юм. Миний хулгайд алдсан моднууд нь шинж чанарын хувьд зүсвэрт ашиглах боломжтой хуурай, шинэс төрлийн моднууд байгаа юм. Би Тосонцэнгэл сумын иргэн Ёндонсамбуу гэх хүнээс 2021 оны 12 дугаар сард чиргүүлтэй Зил-131 маркийн авто машинаар ачиж ирсэн 4 тэвш түлээний модыг мөн Доржоо гэх залуугаас 2021 оны 10 дугаар сард чиргүүлтэй зил-131 маркийн автомашинаар ачиж ирсэн 2 тэвш түлээний модыг зах зээлийн үнэ ханшаар худалдан авсан юм. Харин дээрх 2 хүнээс авсан түлээний модноос арай гайгүй бүдүүн зүсүүлээд банз болгочихмоор 34 ширхэг модыг ялгаад тэр хашаанд хураасан байсныгаа хулгайд алдсан юм. Тухайн хашаанд  миний дээрх 34 ширхэг модны хамт манай төрөл садан болох гийн эзэмшлийн 76 ширхэг мод байсан юм. Тэгсэн миний өөрийн эзэмшлийн 34 ширхэг модтой хамт гийн эзэмшлийн 76 ширхэг модыг хулгай хийгээд аваад явчихсан байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-р тал/,   

Хохирогч гийн: “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт Баян-Улааны 01 тоотод байрлах өөрийн төрөл садан болох ******* гэх хүний эзэмшлийн эзэнгүй хашаанд өөрийн эзэмшлийн 2 метрийн урттай 76 ширхэг модыг хураасан байсан юм. Тэгсэн ******* ах 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр миний утас руу залгаад сумын төвд манай эзэнгүй хашаанд байсан модноос миний өөрийн эзэмшлийн 2 метрийн урттай 34 ширхэг мод,чиний эзэмшлийн 2 метрийн модноос бас алга болчхож нийтдээ 110 ширхэг мод алга болсон байна гэж надад хэлсэн юм. Би дээрх хулгайд алдсан 76 ширхэг модоо 2021 оны 12 дугаар сар, 2022 оны 1 дүгээр сарын сүүлчээр ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг Урд даваа гэх газрын ойгоос ганцаараа бэлтгээд өөрийн эзэмшлийн мосттой “Пронтер” маркийн 01-62 УНЧ улсын дугаартай автомашинаар тээвэрлээд Тосонцэнгэл сум дээрх эзэнгүй хашаанд буулгаж байсан юм...Миний хулгайд алдсан моднууд бүгдээрээ 2 метрийн урттай, хуурай шинэс төрлийн моднууд байсан юм. Би хулгайд алдсан моднуудаа харвал танина, зарим нэг модыг нь хар өнгийн палмастороор дугаарлаж байсан юм. Би тухайн моднуудыг зүсүүлээд өөрийн барих гэж байгаа байшиндаа хэрэглэх зорилгоор зохих журмын дагуу эрхийн бичиг авч ойгоос бэлтгэсэн...Манай аав Дамдиндорж надтай хамт тухайн моднуудыг буулгаж байсан учир мэднэ. Мөн хашааны эзэн ******* ах намайг тэр хашаанд 2 метрийн мод буулгасныг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 34-р тал/,   

Иргэний нэхэмжлэгч ийн: “...Би өөрийнхөө Altansuh Lhagwasuren гэсэн фейсбүүк хаягаас 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр Тосонцэнгэл сумын фейсбүүк грүпп дээр 2 метрийн мод худалдаж авна гэсэн зарыг байршуулж байсан юм. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг хөдөө явсан хойгуур манай эхнэрийн дугаарын утас руу дугаарын утаснаас залгаад зарын дагуу ярьж байна 2 метрийн мод зарах гэсэн юм гэж хэлсэн байсан юм. Би хөдөөнөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны шөнө ирээд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өглөө 12:00 цагийн үед мод зарна гэсэн дугаар руу өөрийнхөө утсаар залгаад асуутал дэнж дээр хашаанд 2 метрийн моднууд байгаа зарна би харин өөрөө эмнэлэг дээр ажилтай явна гэж хэлээд надад мод байгаа газрынхаа хаягийг зааж өгөөд би очиж үзэхээр болсон юм. Тэгээд би нөгөө залуугийн мод байгаа гэсэн газарт очтол сумын төвд дэнж дээр Батбаяр гэх хүний гуанзны харалдаа хойд талд ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан дааман хаалгатай эзэнгүй айлын хашаанд хойд талын хэсэгт 2 метрийн моднууд хураалттай байсан юм. Тэгсэн тухайн өдөр дугаараас  миний утас руу залгаад та очиж модоо үзээ би танд хэдэн мод худалдъя танд машин байна  уу гэхээр нь би тэр залууд надад машин байхгүй чи мод өгөх гэж байгаа бол өөрөө аваад ирвэл би авъя гэж хэлсэн юм. Тэгсэн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед надтай дугаараас утсаар ярьсан нөгөө залуу  над руу утсаар яриад мод өгье гээд манай гэрийг надаар заалгасан юм. Тэгээд удалгүй Цэнхэр өнгийн Бонго маркийн автомашинаар 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг ачиж ирээд надад худалдсан юм. Надад мод худалдсан залуучуудыг *******, ******* гэдэг хоёр залуу болохыг сүүлд нь би мэдсэн юм. Би 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тэр  *******, ******* гэх хоёр хүнээс 25 ширхэг мод худалдаж аваад бэлнээр 500.000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үед мөнгийг манай эхнэр Хаан банкны АТМ-ээс аваад тэр хоёр залууд өгч байсан юм. *******, ******* нар 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад 25 ширхэг мод зарчхаад маргааш дахиад мод зарна гээд явсан юм. Тэгээд 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр /Ням гараг/ миний дугаар луу нөгөө дугаараас залгаад бид хоёрт мод ачих гэсэн унаа олддоггүй та унаа сураад өгөөч гэхээр нь би хамар хашааныхаа гэдэг залуугийн гар утас руу залгаад  машин чинь асаж байгаа юу асаасан бол надад 2 метрийн хэдэн мод ачаад өгөөч би хүнээс 2 метрийн мод худалдаж авах гэсэн юм хөлсийг чинь өгье гэж хэлсэн чинь надад машинаараа мод ачиж өгөхөөр болсон юм. Тэгээд би нөгөө дугаарын утас руу залгаад манай хамар хашааны Энхбаатар гэх залуу машинаараа  мод ачаад өгье гэсэн та хоёр очоод уулз гэж хэлсэн юм. Тэгсэн удаагүй миний утас руу залгаад танихгүй 2 залуу ирлээ мод ачих хүн чинь мөн үү гэхээр нь би мөн гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нөгөө эзэнгүй айлын хашаанд яваад очтол ын автомашин дээр нөгөө *******, ******* нар 2 метрийн моднуудыг ачиж байсан юм. Тухайн өдөр би тэр хоёроос 2 метрийн урттай 85 ширхэг мод худалдан авсан юм. Би 2022 оны 02 дугаар сарын 26 ,27-ны өдрүүдэд *******, *******  гэх хүмүүсээс  2 метрийн урттай нийт 110 ширхэг модыг 1 ширхгийг нь 14000 төгрөгөөр бодоод 1,540,000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Би модныхоо мөнгийг өгөхдөө бэлэн мөнгө өгч байсан юм. Намайг *******, ******* нарт бэлэн мөнгө өгснийг манай эхнэр мэднэ. *******, ******* нар надад  дээрх моднуудыг өгөх үедээ 2022 оны 02 дугаар сард цагаан сарын дараагаар өөрсдөө голын араас тухайн моднуудаа мориор цагаалж бэлтгэсэн мод бэлтгэх эрхийн бичиг байгаа ямар ч асуудал гээд байсан юм...*******, ******* хоёр надад мод өгөх үедээ  хоёулаа надад голын араас өөрсдөө мориор цагаалж тухайн моднуудаа хийсэн ямар ч асуудалгүй сайн мод танд өглөө шүү гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37-38-р тал/,   

Иргэний нэхэмжлэгч ын: “...Манай хажуу талын хамар хашаанд ийнх гэх айл байдаг юм. Тухайн хүн хувиараа модоор мужаан хийдэг хүн байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 цаг өнгөрч байхад өөрийнхөө 98113688 дугаарын утаснаас над руу залгаад  машин чинь асаж байгаа юу хэрвээ асаж байгаа бол надад мод ачаад өгөөч би хүнээс мод худалдан авсан юм хөлсийг нь өгье гэж хэлсэн юм. Тэгээд би машинаа асаачхаад хашаандаа байж байтал манай хашаанд танихгүй 2 залуу орж ирээд надтай уулзаад модоо ачих уу гэхээр нь би тэр хоёр залуугаас ийн мод ачих хүн нь та хоёр юм уу гээд асуутал тиймээ гэж хэлсэн юм..., нөгөө танихгүй хоёр залуу тэр хашаанд байсан 2 метрийн моднуудаас миний автомашин дээр эхлээд 40 ширхгийг ачаад ийн хашаанд авчирч буулгачхаад дахиж очоод 45 ширхэг модыг миний автомашин дээр дахиж ачаад ийн хашаанд буулгаж байсан юм. Тухайн өдөр тэр танихгүй 2 залуу нөгөө эзэнгүй айлын хашаанаас миний машинаар хоёр удаа нийтдээ 88 ширхэг 2 метрийн модыг ачиж ийн хашаанд буулгасан юм. Тухайн моднууд нь зүсвэрт ашиглах боломжтой 2 метрийн урттай хуурай моднууд байсан юм. Би тэр үед энэ 2 залуу эд мод худалдаж байгаа юм байна даа гэж ойлгосон юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41-42-р тал/,   

Иргэний нэхэмжлэгч ын: “...Миний одоо санаж байгаагаар 2022 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед манай хашааны гадаа ******* гэдэг залуу ганцаараа надтай уулзаад айлын хашаанаас 2 метрийн мод ачих гэсэн юм чи машинаараа ачаад өгөөч хөлсөнд нь 20.000 төгрөг өгье гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм. Тэгсэн ******* надад сумын төвд дэнж дээр Батбаяр гэх хүний гуанзны харалдаа хойд талын эзэнгүй айлын хашаанаас мод ачна чи тэр хашаанд машинтайгаа хүрээд ир гэж хэлчхээд явсан юм. Би тэр үед *******ийг явсны дараагаар удаагүй өөрийнхөө хөх өнгийн Бонго маркийн 44-15 ЗАН улсын  дугаартай автомашинаар нөгөө зааж өгсөн хашаанд очсон чинь эзэнгүй хашаанд *******, ******* нар танихгүй 1 хүний хамт гурвуулаа байсан юм. Тухайн үед *******, ******* нар нөгөө 1 танихгүй хүний хамт автомашин дээр 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг ачсан юм. Харин мод ачиж дуусаад *******, ******* нар миний машинд суугаад нөгөө нэг танихгүй хүн нь тэр хашаанаас яваад өгсөн юм. Тэгээд би тэр хашаанаас гараад машинаа жолоодоод ******* надад зам зааж яваад сумын төвд Хөдөө аж ахуйн хороонд мужаан хийдэг Сүхээ гэдэг айлын хашаанд ирээд *******, ******* нар миний автомашин дээр ачсан нөгөө 25 ширхэг модыг тэр Сүхээ гэдэг хүнд худалдаад надад ажлын хөлс гээд ******* 20.000 төгрөгийг өгч байсан юм. Харин тэр өдрөөс хойш  би тэр хоёр залуутай дахиж тааралдаагүй юм...Би тэр моднуудыг хэний эзэмшлийн мод байсныг мэдээгүй. Тухайн өдөр 25 ширхэг модыг ачаад явах замдаа би *******, ******* хоёрт наад моднууд чинь ямар учиртай хэний мод вэ сүүлд нь янз бүрийн асуудал гарах вий гээд асуутал ******* надад миний мод гэж хэлсэн юм. Тэгсэн ******* надад чи харин машинаараа маргааш дахиад нэг мод ачаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй юм...Тэр эзэнгүй хашаанд 2 метрийн урттай 100 гаран тооны мод хураалттай байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46-р тал/,   

Гэрч ын: “...******* 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт намайг айлын хашаанаас хэдэн мод ачилцаад өгөөч манай ахын мод байгаа юм гэж гуйхаар нь би *******, хоёрын хамт Тосонцэнгэл сумын төвд дэнж дээр Батбаяр гэх хүний гуанзны харалдаа хойд талд байдаг эзэнгүй айлын хашаан дотроос Отгоо гэдэг залуугийн хөх өнгийн Бонго маркийн машинд 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг орой 19 цаг өнгөрч байхад ачилцаж байсан юм. Тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар 26-ны өдөр *******, *******, манай эхнэр , Балжиннямын эхнэр бид нар манай гэрээс хамт гараад манай эхнэр , Балжиннямын эхнэр хоёр Балжиннямын гэр лүү бид нараас түрүүлээд явсан. Харин ******* ******* бид хоёрыг та хоёр гудамжны захад намайг хүлээж бай би мод ачих машин олоодохъё Отгоо гэдэг залуутай уулзчихаад ирье гээд явсан. Тэгээд ******* бид хоёр гудамжны захад *******ийг хүлээгээд байж байтал удаагүй ******* хүрч ирээд за машин олчихлоо Отгоо машинаараа ачаад өгье гэнэ харин гурвуулаа мод ачих хашаан дээр очъё гээд бид гурав хамт алхаж яваад тэр эзэнгүй айлын хашаанд очоод байж байтал Отгоо гэдэг залуу машинтайгаа ирээд тэгээд тэр хашаанаас 25 ширхэг модыг би хамт ачилцаж байсан юм. Тэр 25 ширхэг модыг Отгоо гэдэг залуугийн машинд ачиж дууссаны дараа *******, хоёр машинд нь суугаад явсан хаашаа явсныг би мэдээгүй тэр хоёр надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Харин 2022 оны 02 дугаар сарын 26-ны шөнө *******, нар манайд ирээд бид нар 2 шил архи хувааж уухдаа 25 ширхэг модоо Сүхээ гэх хүнд зарсан гээд байсан юм. ямар ч асуудалгүй мод гээд байхаар нь би хамт ачилцсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-69-р тал/,   

Гэрч ийн: “...Манай нөхрийг хөдөө ажлаар явсан байхад 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд миний утас руу дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад зарын дагуу ярьж байна, 2 метрийн мод зарах гэсэн юм, мод авах уу гэсэн..., манай нөхөр дугаарын утас руу залгаад танихгүй 2 залуугаас 2 метрийн урттай 25 ширхэг бөөрөнхий модыг худалдаж авсан. Харин би тэр орой дээрх хоёр танихгүй залууд сумын Хаан банкны АТМ-ээс бэлнээр 500.000 төгрөгийг авч өгсөн. Тэр танихгүй хоёр залуу 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр бас дахиад манай нөхөрт 2 метрийн 85 ширхэг модыг худалдаад манай нөхрөөс бэлэн мөнгө авч байсан юм. Тэр хоёр залуу манай нөхөрт 110 ширхэг модыг нийт 1,540,000 төгрөгт худалдан борлуулсан, эхлээд 25 ширхэг  модыг манай  хашаанд буулгахдаа хөх өнгийн Бонго маркийн автомашинаар харин дараа нь 85 ширхэг модыг буулгахдаа манай хамар хашааны Энхбаатар гэх хүний “Маяти” маркийн автомашинд ачиж ирээд буулгаж байсан. Тэр хоёр залуу манай нөхөрт учруулсан хохирлоо төлж барагдуулах гээд сүүлийн 3 өдөр манай нөхрийн хамт ойр зуур ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 76-77-р тал/,   

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 7-10-р тал/,

Хурд-Од ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн иргэн гийн эзэмшлийн хулгайд алдагдсан 2 метрийн урттай шинэс төрлийн 76 ширхэг модны үнэлгээг 988,000 /есөн зуун наян найман мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт /1-р хх-ийн 86-90-р тал/,

Хурд-Од ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 56 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн иргэн *******гийн эзэмшлийн хулгайд алдагдсан 2 метрийн урттай шинэс төрлийн 34 ширхэг модны үнэлгээг 442,000 /дөрвөн зуун дөчин хоёр мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт /1-р хх-ийн 91-95-р тал/  зэрэг болно.

2. Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 12-1220 тоотод байрлах “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 1 литрийн “Jack daniels” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Vallantines” нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн “Velvet” архи 2 ширхэг, 0.75 литрийн шар “Чингэс” нэртэй архи 3 ширхэг, 0.75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 6 ширхэг, 2.4 литрийн Сэрүүн нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss” нэртэй тамхи 1 блок, нарийн ягаан “LD” тамхи 1 блок, дундын “Maild” нэртэй тамхи 1 блок, “Club LD” нэртэй тамхи 2 блок, цэцэгтэй ягаан алаг хэтэвч 1 ширхэг, “Rendi” гэсэн бичигтэй улаан өнгийн цаастай чихэр 500 грамм, “Трюфель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 500 грамм, дарсан огурцы 500 грамм, шилтэй алаг салат 500 грамм, 90,000 төгрөгийн Мобикомын нэгж, 100.000 төгрөгийн Жи мобайлын нэгж, 25,000 төгрөгийн Скайтелын нэгж зэрэг 953.800 төгрөгийн эд зүйл бэлэн мөнгө 100,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ид 1.053.8000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

Хохирогч ийн: “...Манайх Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул баг Хөгжил хороолол 12 дугаар гудамж 1220 тоотод “Жинст” нэртэй хүнсний 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, би 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дэлгүүртээ сууж байгаад орой 22 цагт дэлгүүрээ хаагаад хашаандаа байх байшиндаа ороод хүүхдүүдийн хамт унтсан. Манай нөхөр хот руу явсан байсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар 18-ны өглөө 08 цагийн орчим босоод дэлгүүртээ ортол манай дэлгүүрийн зүүн тийш харсан 2 ширхэг вакум цонхны хойд талынх нь цонхны гадна талд байх төмөр торон хаалтыг нь эвдээд, шилийг нь хагалаад дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...Манай дэлгүүрт хулгай орж 1 литрийн “Jack daniels” 1 ширхэг, 1 литрийн “Vallеntines” 1 ширхэг, 1 литрийн “Velvet” архи 2 ширхэг, 0,75 литрийн шар “Чингэс” нэртэй архи 3 ширхэг 3-лаа гадуураа төмөр савтай, 0,75 литрийн “Evok” нэртэй архи 2 ширхэг 1 нь гадуураа цаасан хайрцагтай, 1 литрийн “Mazenoro” нэртэй дарс 2 ширхэг, 2,4 “Сэнгүр” нэртэй пиво 6 ширхэг, 2,4 литрийн “Сэрүүн” нэртэй пиво 3 ширхэг, энгийн “Эссэ” тамхи 1 блок, гаатай “Dubliss” нэртэй тамхи 1 блок, гаагүй “Dubliss” нэртэй тамхи 1 блок, дундын “Maild” 1 блок, “Club LD” 2 блок, нарийн ягаан “LD” тамхи 1 блок, 90,000  төгрөгийн мобикомын нэгж картаар, 100,000 төгрөгийн Жи-мобайлын нэгж картаар, 25,000 төгрөгийн Скайтелын нэгж картаар, кассын машин доод мөнгөний хайрцагт байсан бэлэн 100,000 орчим мянган төгрөг, улбар шар өнгийн шүүгээний шургуулгад байсан 50 төгрөгийн дэвсгэртүүд ойролцоогоор 30,000 орчим төгрөг байсан, цэцэгтэй цагаан алаг хэтэвч 1 ширхэг, хэтэвчинд байсан хүмүүсийн картууд зэрэг зүйл алга болсон байсан...Би өмнө нь мэдүүлэгтээ алга болсон зүйлсээ бүгдийг нь мэдүүлсэн дээр нь нэмээд Rendi гэсэн бичигтэй улаан өнгийн цаастай чихэр 1 уут, “Трюфель” гэсэн бичигтэй цагаан өнгийн цаастай чихэр 1 уут, дарсан огурцы 1 шил, шилтэй алаг салат зэрэг зүйлс алга болсон байна лээ. Мөн бэлэн мөнгө хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна ойролцоогоор 100,000 орчим төгрөг байсан байх, 500, 1000 төгрөгийн дэвсгэртүүд байсан, бас улбар шар өнгийн шүүгээний шургуулгад байсан 50 төгрөгийн дэвсгэртүүд ойролцоогоор 30.000 орчим төгрөг байсан. Тэдгээр зүйлс алга болсон хулгайд алдсан зүйлсээс зарим зүйлсийг нь буцаагаад цагдаагаас хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 231-234-р тал/,   

Гэрч Б.ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 17-ны шөнө би манай нөхөр Балжинням, найз Нацагдорж, түүний эхнэр Амаржаргал бид нар найз Амарзаяагийн гэрт очиж жаахан сууж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад гараад Нацагдоржийн гэр рүү явж байтал манай нөхөр Балжинням алга болчихсон, тэгэхээр нь найз Нацагдоржийн гэрт очиж хоносон. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн орчим Даваадоржийн утас руу Нацагдоржийн утаснаас яриад Балжинням байна уу гэсэн чинь би Алтан-Очир ахын гэрт байна, Балжинням энд надтай хамт байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай нөхөр Балжинням, Даваадорж, манай дүү Мягмарсүрэн нар Нацагдоржийн гэрт гаднаас ороод ирсэн. Даваадорж энгэрээсээ нэг шар өнгөтэй шилтэй юм гаргаж ирээд, виски байгаа юм, мөстэй уудаг гэж хэлээд Нацагдоржид өгсөн. Тэгээд тэрийг задлаад жаахан жаахан амсаад цааш хийсэн. Тэгээд байж байгаад Даваадорж халааснаасаа Жимобайл, Скайтел, Мобикомын нэгж гаргаж ирсэн. Тэгээд Нацагдоржийн охинд  Мобикомын нэгж өгсөн. Тэгэхээр нь би “чи хаанаас ийм их нэгжтэй болсон юм” гэсэн чинь Даваадорж “би авсан юм аа” гэхээр нь “чи надад Жимобайлын нэгжээ өгчих би ээждээ өгье” гэж хэлээд 2000 төгрөгийн нэгж 4 ширхэг, 1000 төгрөгийн нэгж 3 ширхэг авсан. Тэгээд Нацагдоржийн гэрээс гараад би нөхөр хүүхдийн хамт гэр рүүгээ явах гэтэл Даваадорж би та нартай хамт явъя, айлд очно гэж хэлээд хамт гарсан. Даваадорж бид нарыг гэрийн үүдэнд буулгаад нөгөө таксигаар яваад өгсөн. Удалгүй манай дүү Мягмарсүрэн гаднаас эхнэрийнхээ хамт орж ирээд өнгөрсөн шөнө дэлгүүрт хулгай орсон гэж байна, Даваадорж ухчихсан юм биш үү, сая надад нэг тамхи өглөө гэж хэлээд байж байтал гаднаас Даваадорж цагаан өнгийн ууттай зүйл авчихсан орж ирсэн. Тэгэхээр нь би наадах чинь юу юм гэсэн чинь инээгээд байхаар нь чи хулгай хийсэн юм биш үү гэхэд Даваадорж би юу гэж хулгай хийдэг юм вэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарах гээд байж байтал Даваадорж караоке оръё, би нэг цагийг даая гэсэн тэгтэл манай дүү тэгвэл би бас 1 цагийг нь даая гэж хэлээд би нөхөр Балжинням, манай дүү Мягмарсүрэн, эхнэр Отгончимэг, Даваадорж бид нар хамт Мөнгөн орой нэртэй караоке орсон. Бид нар Мөнгөн орой нэртэй караокед ороод 2 цаг аваад сууж байтал гаднаас цагдаа нар бас нэг эгч ороод ирсэн тэгээд бид нарыг аваад цагдаа дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 236-237-р тал/,   

Гэрч ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө гэртээ эхнэр Ганчимэгийн хамт хоносон. Гадуур гарсан зүйл байхгүй. 2022 оны 03 дугаар 17-ны шөнө манайд хуурай дүү Даваадорж гаднаас тортой юм авчихсан орж ирсэн. Тэгээд тэр торон дотроос 1 ногоон шилтэй архи, 1 блок тамхи бас нэг ууттай чихэр гаргаж ирээд манай эхнэрт өгсөн. Тэгээд тэр ногоон шилтэй архи задлаад Даваадорж бид хоёр 2, 2 татаад үлдсэн архийг нь манай гэрийн хойморт байдаг шар өнгийн жижиг хайрцагт хийгээд эхнэр бид 2 унтаад Даваадорж гараад явсан... 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Балжиннямын эхнэр манайд 2 хүүхдээ авч ирж орхиод, цагдаа дээр ажилтай болчихлоо гээд явсан. Манай гэрийн баруун талын орон дээр хөх өнгийн дээлд боосон зүйлийг хэн авч ирснийг би мэдэхгүй, манай эхнэр хэлэхдээ наадах чинь Балжиннямын юм байгаа юм гэж хэлсэн, би тэр дотор юу байсныг хараагүй...Даваадорж манайд архи тамхи чихэр зэргээс гадна манай эхнэрт утасны нэгж өгөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 241-242-р тал/,

Гэрч ийн: “...Одоо сар өдрийг нь сайн санахгүй байна, 2022 оны 3 дугаар сарын 17, 18-ны орчим байсан байхаа нэг шөнө Даваадорж манай гэрт тортой архи, тамхи, чихэр авчихсан орж ирсэн. Тэгээд манай нөхөрт ногоон шилтэй архи, 1 блок нарийн эссэ тамхи, надад нэг ууттай чихэр гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 247-р тал/,

Хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 210-224-р тал/,   

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 248-250-р тал/, 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 000000016 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай 1 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай гутлын мөр нь *******ийн гутлын улны зүүн хөлийн гутлын улны дардастай хэлбэр, хэмжээ, зураглал, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. *******ийн өмсөж явсан гэх зүүн хөлийн гутлын улны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт /2-р ХХ-ийн 15-23-р тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р ХХ-ийн 33-35, 43-р тал/,

Хурд-Од ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 03 сарын байдлаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул баг Хөгжил 12-1220 тоотод байрлах “Жинст” 8 нэрийн хүнсний дэлгүүрээс алдагдсан дараах эд зүйлсийн үнэлгээг 1,033,800 /нэг сая гучин гурван мянга найман зуу/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт /2-р хх-ийн 7-8-р тал/ зэрэг болно.

3. Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА хорооны 13-1318 тоотод байрлах Н.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж жижиг хивс 2 ширхэг, 3 ширхэг том хуучин хивс, 50 кг ууттай Улаанбаатар гурил 1 ширхэг, хурганы элдээгүй арьснууд, хурганы арьсан дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хурганы арьсан дотортой эмэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эрэгтэй дээл 1 ширхэг, хиймэл үсэн дотортой эмэгтэй хүүхдийн дээл 1 ширхэг, 25 литрийн усны бетон 1 ширхэг, бугуйл хийхээр зүссэн сур 8 метр, өөхөн тос 30 кг, идээний цар 2 ширхэг, дээлийн торго 4 метр, дээлийн даавуу 3 метр, эрэгтэй куртка 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч т 2.861.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 Хохирогч ийн: “...Манайх Завхан аймаг Тосонцэнгэл сум Хайрхан баг ХАА-н хороо 13-1318 тоотод хашаа байшинтай, бас Тосонцэнгэл сум Оргих багийн нутаг “Хөеөт” гэдэг газар мал маллаж амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай эгч Туул над руу утсаар залгаад танай байшинг ухсан байна яаралтай ир гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 сумын төв ороод гэртээ ирэхэд  манай байшингийн баруун талын цонхыг салгаад газар тавиад дотор нь байсан эд зүйлсээс гаргаад байшингийн баруун талд байх модон амбаарт хураасан байсан...Би өмнөх мэдүүлэгтээ манай байшингаас элдээд, залгаад оёсон байсан хурганы арьс 8 ширхэг, малгай хийхээр бэлдсэн байсан үнэгний арьс 1 ширхэг, эрэгтэй хүний 39 размерын монгол гутал 1 ширхэг зэрэг эд зүйлс алга болсон гэж мэдүүлсэн гэтэл манай гэрээс алга болсон гэж мэдүүлсэн зүйлүүд манай гэрт байсан байна лээ. Манай байшингаас өөр ямар нэгэн эд зүйл алга болоогүй. Гутал манай нөхрийн гутал, хөдөө гэрт байсан байна. Манайх байшингийн цонхоо засуулахад шилний мөнгө, засварын мөнгө нийлээд 75,000 төгрөг болохоор тэр 75,000 төгрөгийг  нэхэмжилмээр байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 76-83-р тал/,

Гэрч ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдээр би эхнэрийнхээ хамт гэртээ байсан, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байсан байхаа 22 цагийн орчим Балжинням манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд манайд орж ирж цай уучхаад, эхнэр хүүхдээ асуучхаад гараад явсан. Манайхан унтаж байхад шөнө 2-3 цагт Даваадорж ганцаараа ирсэн.  2022 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 өнгөрч байхад Балжинням манай гэрт ирэхэд манайд Даваадорж ирчихсэн байсан гэсэн, Даваадорж манайд орж ирэхэд эхнэр бид 2 мэдээгүй унтсан байсан. Балжинням манай гэрт ирэхдээ архи уусан, гэхдээ нээх их согтолтгүй байсан. Хаанаас ирсэн талаараа хэлээгүй, манай эхнэр ирсэн үү гэж асуугаад ирээгүй гэсэн чинь цай уучхаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 92-р тал/,

Гэрч Б.ын: “...Манай нөхөр Балжинням нь 2022 оны 03 дугаар сарын 17-ны өглөө босоод ажилдаа явсан, тэгээд өдөр Даваадоржийн хамт архи үнэртүүлээд орж ирсэн..., манай нөхөр Балжинням, Даваадорж, манай дүү Мягмарсүрэн нар Нацагдоржийн гэрт гаднаас ороод ирсэн. Тэнд хэсэг байж байгаад бид нар гараад би нөхөр хүүхдийн хамт гэр рүүгээ явах гэтэл Даваадорж би та нартай хамт явъя, айлд очно гэж хэлээд хамт гарсан. Даваадорж бид нарыг гэрийн үүдэнд буулгаад нөгөө таксигаар яваад өгсөн. Манайхаас яваад хэсэг 30 орчим минутын дараа Даваадорж цагаан өнгийн ууттай зүйл авчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 95-96-р тал/,

Гэрч С.Амаржаргалын: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим байхаа Балжиннямын гэрт очоод манай нөхөр Нацагдорж, Балжиннямын эхнэр тай бид 3 хоёр ширхэг том савтай Боргио нэртэй пиво хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас Даваадорж, Балжинням нар архи уусан байдалтай орж ирсэн..., Даваадорж гэнэт алга болчихсон гэсэн, тэгээд Отгончимэгийн нөхөр Амарзаяа, манай нөхөр Нацагдорж 2 архи авч орж ирсэн. Тэр архийг Отгончимэг, Амарзаяа, манай нөхөр Нацагдорж, Балжинням, бид нар хамт уусан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 100-101-р тал/,

Гэрч Ц.Нацагдоржийн: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15 цагийн орчим байхаа Балжиннямын гэрт очоод манай эхнэр Амаржаргал, Балжиннямын эхнэр тай бид 3 хамт 2 ширхэг том савтай Боргио нэртэй пиво хувааж уусан. Тэгээд байж байтал гаднаас Даваадорж, Балжинням нар согтуу орж ирсэн..., Тэгээд бид гурав гараад дэлгүүр орох гээд явж байтал  Даваадорж гэнэт алга болчихсон, Амарзаяа бид хоёр архи аваад буцаад орсон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 103-104-р тал/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 000000017 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай 1 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай гутлын улны мөр нь *******ийн гутлын улны баруун хөлийн гутлын улны дардастай хэлбэр, хэмжээ, зураглал зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 107-114-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 68-73-р тал/

Хурд-Од ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай “...Шинжилгээний явц, үр дүнг үндэслэн 2022 оны 03 сарын байдлаар Н.Мөнхбаярын байшингаас алдагдсан дээрх эд зүйлийн үнэлгээг 3,356,000 /гурван сая гурван зуун тавин зургаан мянга/ төгрөг гэж тогтоолоо...” гэсэн хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт /2-р хх-ийн 125-129-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд болох:

ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

/*******/-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эсэх лавлагаа,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар, 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар,

*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 05/75 дугаартай “...Нямцэнд овогтой Балжинням /*******/ тус багийн үндсэн иргэн, ам бүл-4 эхнэр хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай “...Тус сумын иргэн Нямцэнд овогтой Балжинням нь 1995 онд төрсөн. Эхнэр болох Батгэрэл овогтой 1992 онд төрсөн. Хүү Батхүү нь 5 настай, хүү Нямзагд нь 4 настай. 2015 оноос одоог хүртэл хамтран амьдарч байгаа нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт,

*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,

/*******/-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эсэх лавлагаа,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд гэж үзэж үнэлж шийдвэрлэсэн болно.

Дээрх бичгийн нотлох баримтууд нь  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч нарын  гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1д заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг,

харин шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлснийг тэдний өмгөөлөгч С.Энхболд, М.Гомборагчаа нар нь дэмжиж, харин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгч М.Гомборагчаа нь “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлүүлэх...”

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч С.Энхболд нь “...шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршгийн шинж, хохирлоо сайн дураараа төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.      

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд хуульчлан тодорхойлсон байх ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн  учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэн зүйлчлэхээр заасан байна.

Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улааны 1 тоотод байрлах эзэнгүй хашаанаас *******, нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 1.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь ганцаараа  2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 12-1220 тоотод байрлах “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ид 1,053,8000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА хорооны 13-1318 тоотод байрлах Н.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж мөн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч т 2.861.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* ******* нар нь 2022 оны 2 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Баян-Улааны 1 тоотод байрлах эзэнгүй хашаанаас *******, нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, уг модыг борлуулах зорилгоор 32-93 ЗАА улсын дугаартай “Маяти” маркийн болон 44-15 ЗАН улсын дугаартай хөх өнгийн Бонго маркийн автомашинаар зөөж тээвэрлэсэн үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгө буюу 110 ширхэг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэжээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмын урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа буюу хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулахаар Д.тэй тохиролцож түүнийг зөөвөрлөх зорилгоор машин механизм хайж, Н.Энхбаатар, нарт тээврийн хөлс төлж,  тэдний машиныг  ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж зааснаар  шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч ******* нь  ганцаараа  2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Хөгжлийн 12-1220 тоотод байрлах “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж,

мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн ХАА-н хорооны 13-1318 тоотод байрлах Н.Мөнхбаярын эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хангаж байх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биеэ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Мөн шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... ******* бид хоёр  2022 оны 02 дугаар сарын сүүлээр буюу 25,26-ны өдөр айлын хашаанд байсан  модыг манай ахын мод байгаа юм аа, ямар нэгэн асуудал байхгүй гэж Алтан-Очир ахад хэлж зарсан, нийт 110 мод авсан,  3 удаа ачсан, мод ачсан машины жолоочид өөрийнхөө модыг зарж байгаа гэж хэлсэн..., мөн 2022 оны 03 дугаар сарын 17-ны орой эмнэлгийн баруун талд байдаг Жинст нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг нь модоор дээш нь түлхэж, цонхны гадна талын  төмөр хаалтыг модоор хөшиж, татаж эвдээд цонхыг нь модоор хагалаад уг дэлгүүрээс хулгай хийсэн. Бас тэр үед Мөнхбаяр гэдэг айлын хашаанд ороход байшинд хүн байхгүй байсан, цонхыг төмрөөр хөшиж ороод дотроос нь хивс, хурганы арьс, эрэгтэй эмэгтэй хүний үстэй дээл, сур, усны бетон, шуудайтай гурил, хар хөх өнгийн эрэгтэй хүний куртик, дээлийн торго, даавуу гэх мэт  зүйлсийг гаргаад дараа нь авах гээд баруун талд нь байх түлээний модон амбаарт нь оруулж орхисон. Тэр айлаас ямар нэгэн зүйл авч яваагүй...” гэж, 

 шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2022 оны 02 дугаар сарын 25, 26-нд Даваадоржтой хамт айлын хашаанд байсан модыг өөрийнхөө мод гэж Алтан-Очир ахад хэлээд зарсан, нийт 110 мод авсан,  3 удаа ачсан, мод ачсан машины жолоочид өөрийнхөө модыг зарж байгаа гэж хэлсэн.., гэж тус тус мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд *******, ******* нарыг хулгайлах гэмт үйлдсэн болохыг давхар нотолж байна.

Түүнчлэн шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч ******* ******* нар нь *******, нарын эзэмшлийн шинэс төрлийн 2 метрийн урттай хэрэглээний 110 ширхэг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж, *******, нарт 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохирогч нарт учирсан дээрх хохирол төлөгдөөгүй боловч 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  мөрдөгчийн тогтоолоор  шинэс төрлийн 110 ширхэг модыг битүүмжилж, эд хадгалах хамгаалах үүргийг хүлээлгэсэн байх бөгөөд ******* нь “...хулгайд алдсан 34 ширхэг модоо буцаагаад авчихвал нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй..” /хх-н 30-31 тал/ гэж,

 хохирогч мөн “...хулгайд алдсан 76 ширхэг модоо буцаагаад авчихвал нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй..” /хх-н 34-35 тал/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүйд тооцож, уг тогтоолоор битүүмжилсэн шинэс төрлийн 110 ширхэг модноос 34 ширхэг модыг *******д, 76 ширхэг модыг д тус тус олгож, шүүгдэгч *******, ******* нарыг энэ шийтгэх тогтоолоор *******, нарт төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч ийн “...*******ийн аав, ээж нь миний хохиролд 500,000 төгрөг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй. ******* нь манай цехэд хэд хоног ажилсаны хөлсөнд 270,000 төгрөг суутгаж тооцсон. Иймд хохирол гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж бичиж, гарын үсэг зурж шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлт,

мөн нэхэмжлэгч ийн “...******* нь надад хохирлоо төлж барагдуулсан тул түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй..” гэсэн шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч *******, ******* нар нь иргэний нэхэмжлэгч эд төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Жинст” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ид 1,053,8000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

Хохирогч нь гэм буруугийн шүүх хуралдаанд  “... ******* нь манай дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлж, надад  1,053,8000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хулгайлсан зарим эд зүйлийг би буцаан авсан. Одоо надад *******оос нэхэмжлэх зүйл, гаргуулах хохирол төлбөр байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогч ид төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Мөн  2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н.Мөнхбаярын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч хохирогч т 2.861.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд:

Хохирогч нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...******* нь манай гэрт нэвтэрч эд зүйл хулгайлсан боловч хулгайд алдсан эд зүйлсээ тоо ёсоор нь хүлээн авсан, одоо дутуу зүйл байхгүй, харин манай гэрийн вакум цонхийг хагалж орсон учраас шилний үнийг нэхэмжилнэ...” / хх-н 83-84/ гэж мэдүүлсэн байх бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр вакум цонхны шилийг 45,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч *******ийн ээж нь хохирогч т хохиролд 45,000 төгрөгийг төлсөн боловч энэ талаарх  баримт өгөөгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хохирол төлсөн талаар ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирол төлөгдсөн гэж дүгнэх боломжгүй юм. Иймд  шүүгдэгч *******оос 45,000 төгрөгийг гаргуулж хохирогч олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын тухайд: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн хохирлыг бүрэн барагдуулсан, эхнэр бага насны 2 хүүхдийнхээ хамт хөдөө гарч мал маллаж амьдарч эхэлсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа байдал, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан  түүнд тухайн зүйл хэсэгт заасан ялаас зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг, тодорхой газар очихыг, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.

Тодруулбал, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 3 /гурав/ сарын хугацаанд  оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.

Шүүгдэгч *******ийн тухайд: Шүүгдэгч *******ийн үйлдсэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан заалтад хамаарч “...2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээр хуульчилсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Иймд Сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******ид холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заанаар түүнд 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч *******ид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ХМШЗ/01 дугаар шүүгчийн захирамжаар ялтан ид оногдуулсан 551 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 517 хоног буюу 1 жил 5 сар 02 хоногийн хорих ял дээр  энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 05 жил 05 сар 02 хоногоор тогтоож, шийдвэрийг танилцуулан сонсгосноос хүчинтэй бөгөөд хорих ялын биелэлтийг тухайн цаг үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 121 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн “Вонго” маркийн 44-15 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн Mighty /Маяти/ маркийн 32-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 25, шүүгдэгчийн *******ын 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ийн урд хэсэгтээ үдээстэй, хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутал, 82 см урттай 4,5 см өргөнтэй, 1 см зузаан улбар шар өнгийн мод 1 ширхэг, 24 см урттай, 3 см зузаантай, 5 см өргөнтэй 1 ширхэг мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч , Боржигон овогт Нямцэндийн  Балжинням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 551 /таван зуун тавин нэг/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 517 /таван зуун арван долоо/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил, 5 /тав/ сар, 2 /хоёр/ хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 5 жил, 5 сар, 2 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, хяналтдаа байлгахыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

8. Шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч *******оос хохиролд 45,000 /дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч т, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоолоор битүүмжилсэн 34 ширхэг модыг С.Жанчивчсамбууд, 76 ширхэг модыг д хохиролд тооцон олгож, шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй СД-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ийн урд хэсэгтээ үдээстэй, хагас түрийтэй хар өнгийн 1 хос гутал, 82 см урттай 4,5 см өргөнтэй, 1 см зузаан улбар шар өнгийн мод 1 ширхэг, 24 см урттай, 3 см зузаантай, 5 см өргөнтэй 1 ширхэг мод зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц “шинэс төрлийн 110 ширхэг модыг” битүүмжилсэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн прокурорын тогтоол, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн “Bongo” маркийн 44-15 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 24, иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн “Mighty” маркийн 32-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 25, шүүгдэгчийн *******ын 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 32-93 ЗАА улсын дугаартай автомашин, 44-15 ЗАА дугаартай автомашиныг , нарт буцаан олгосугай.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОТГОНХИШИГ