Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн 2224000760087 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 42 настай, эрэгтэй, * боловсролтой, *, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, * оршин суух хаягтай, урьд * байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******, регистрийн дугаар: /РД:*******/.

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Нисэх буудлын хажууд болон Улаантолгой багийн нутаг дэвсгэр Хашиг гэх газарт байрлах иргэн *******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын хамар руу тохойлдож болон баруун хөлийн шилбэ рүү модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг Нисэх буудлын хажууд болон Улаантолгой багийн нутаг дэвсгэр Хашиг гэх газарт байрлах иргэн *******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын хамар руу тохойлдож болон баруун хөлийн шилбэ рүү модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Насанд хүрээгүй хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс ойр зуурын юм аваад гэр рүүгээ буцаад онгоц буудлын баруун талд явж байтал хоёр мотоциклтой 2 хүн намайг даллаад дуудсан. Тэгэхлээр нь очтол тэр хүмүүс архи уугаад байж байсан, би тэр хүмүүстэй мэнд мэдээд нутаглаж байгаа газар усаа хэлтэл ******* нь ахдаа төв рүү архинд яваад өгөөч гэхлээр нь би ардаа мал ахуйгаа эзэнгүй орхичихсон яарч явна гэсэн, гуйж байна архинд яваад өгөөч гэхлээр нь би ганцаараа явахгүй гээд *******тай сум төв рүү орж ирж нэг шил архи аваад буцаад явсан, тэгээд нөгөө газраа очоод нөгөө архинаасаа надад шахаад хүчээр уулгасан, намайг архи уудаггүй гэсэн чинь ******* нь миний баруун хөл рүү нэг модоор цохиод та нар шиг банди нар архи уухгүй байна гэж юу байдаг юм гээд надад архи уулгасан, би архинаас нь уугаад нэлээн согтсон чинь та нар муу сайн цагаачид энд манай нутагт буух ёсгүй, эндээс зайлцгаа гээд хөөгөөд байсан. Тэгээд ******* нь сумын төв рүү явж эхнэрийгээ авчирсан, тэгээд намайг муу цагаач *******ийг гэрт нь хүргээд өгчхөөд цаашаа явчих гэхлээр нь би *******ийг гэрт хүргэж өгөхөөр явсан, харин ******* эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Би *******ийг гэрт нь хүргэж өгөөд явах гэсэн чинь гэрт ороод цай уугаад яв гэхлээр нь түүний гэрт орж идээ амсаад үлдсэн архийг нь хувааж уугаад сууж байтал ******* миний мотоциклийн түлхүүрийг шүүрээд авчихаар нь та миний түлхүүрийг өгчих гээд гуйж байгаад газар тавьсан архиа авахдаа миний түлхүүрийг унагачихаар нь би түлхүүрээ авах гээд тонгойтол ******* тохойгоороо миний хамар руу цохичихсон. ...******* намайг цохиж зодоогүй. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. ******* миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээний зардал болох 2,000,000 төгрөгийг надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,

-Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *******той утсаар яричихаад төвөөс гэр рүүгээ явж байтал ******* утсаар залгаад адуунд явж байтал миний мотоцикл асахаа больчихлоо гээд ярихаар би Нисэх буудлын цаад талд ******* дээр очсон, түүний мотоциклийг асаах гээд үзээд байж байтал замын хажуугаар нэг залуу өнгөрөхөөр нь дуудтал хүрээд ирсэн. Тэр залуутай нийлээд мотоциклоо асаах гэсэн чадаагүй, би өөрт байсан тал шил архийг гаргаж ******* ахад гаргаж өгөөд тэр архийг *******, бид гурав хувааж уусан, ******* ах бид хоёрыг нэг шил архи аваад ирээч гэхлээр нь би ын хамт сумын төв рүү орж нэг шил архи авчраад нөгөө архийг бид гурав хувааж уусан. Тэгээд би ыг *******ийг гэрт хүргээд өгчих гэж хэлээд би түрүүлээд хөдөлсөн, хойноос нь , ******* нар хөдөлсөн. Тэгээд манай гэрт , ******* бид нар хамт байж байгаад л , ******* хоёр маргалдаад ******* ыг хамар руу тохойгоороо цохичихсон. ******* ах архи уугаад нэлээн согтчихсон руу томроод, хэл амаар л доромжлоод байсан, түүнээс болоод л тэр хоёр маргалдсан байх. Мөн ******* согтчихоод манай гэрт шээх гээд байгаа бололтой өмдөө шувтлаад чи айлд шээх гэлээ гээд ******* ах уурласан, ******* ах ын мотоциклийн түлхүүрийг нь авчхаад өгөхгүй байсан юм. ******* *******ыг манай гэрт байж байхдаа хамар руу нь нэг удаа цохисон. Нисэх буудлын хажууд байхад ******* ах ын хөл рүү нэг удаа жижиг модоор цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр сумын төвөөс хөдөө гэртээ харьтал гэр эзэнгүй цоожтой байхлаар нь өөрийн нөхөр *******тай утсаар ярьтал Нисэх буудлын урд байна ирээд ав гэхээр нь ирэхэд *******, *******, гэх хүмүүс байсан. Тэндээс бид нар бүгдээрээ манай гэрт ирсэн, би гэртээ ирчхээд үхрээ саачхаад 1 цаг гаруй хугацаанд гаднаас орж ирэхэд *******, , ******* нар архи уугаад сууж байсан. ******* нь ыг архи уу гээд шахаад байсан. Би гэртээ байж байгаад гарчхаад буцаад ороод иртэл ******* хоёр хоорондоо маргалдсан тонгойгоод газраас юм авах үед нь ******* хамар руу нь тохойлдчихсон гээд байж байсан, тэгээд ыг манай нөхөр ******* бид хоёр гэртээ харьж амар гэж хэлээд явуулсан, ******* манай нөхөртэй мод хийхээр ирсэн болохоор манай гэрт хоноод маргааш өглөө нь модонд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

-Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний орой *******, бид гурав *******ын гэрт архи уугаад сууж байтал *******ын гэрт бие засах гээд байгаа юм шиг өмдөө тайлаад байсан, түүний өмдийг нь татуулсан, тэгээд хамар луу нь нэг удаа цохисон. Өмнө нь Нисэх буудлын тэнд сууж байхдаа газар хэвтэж байсан нарийн модоор хөл рүү нь нэг удаа цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 000000494 дугаартай: “...*******ын биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хамар ясны хугарал, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. *******ын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар тал/,

-Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******ын биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд *******ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******т учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 02 дугаар сарын  15-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН