| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2019/0076/И |
| Дугаар | 76 |
| Огноо | 2019-03-12 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* 4 дүгээр гудамж *******а тоотод оршин суух, Аргалчин Г.М /РД:**********/-ын
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, ******* 4 дүгээр гудамж *******а тоотод оршин суух бүртгэлтэй, Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 45 дугаар гудамж 02 тоотод түр оршин суух Элдэн Б.Э /РД:**********/-д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 201******* оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд анх танилцаж, улмаар гэр бүл болон 4 хүүхдийн эцэг эх болсон. Хамт амьдрах хугацаанд намайг болон аав ээжийг минь дарамталж, зоддог байсан. Хүүхдүүдээ бодоод тэсээд хамт амьдардаг байсан. Энэ хүн гэрээсээ хэдэн сар, өдрөөр алга болдог. Одоо Б.Э өөрийн гэсэн амьдралтай болсон. Мөн тэр эмэгтэй нь одоо жирэмсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй болохоор хүүхдүүдээ өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Б.Э 2015 оноос хойш анхаарал халамж тавихгүй, авсан цалингаа өөртөө зарцуулдаг болсон. Иймд хүүхдүүдийн эцэг Б.Э мөн болохыг тогоолгож, тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүний зан араншинг тэвчээд хамт амьдарч чадахгүй болсон учир гэрээсээ яваад 3 сар болж байна. Цаашдаа ч эвлэрч хамт амьдрах боломжгүй гэв.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М хариуцагч Б.Э аас эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Б.Э нар 2004 онд танилцан, хамтран амьдарч тэдний дундаас 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин М.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр охин М.Н, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүү М.Ч, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин М.Э нар төржээ. Тухайн үед хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас хүүхдүүдийг эх Г.Маар овоглож гэрчилгээ авсан байна. /хх-7-10 дугаар хуудсанд авагдсан №01832*******1-46*******, 0067602-245, 0000838*******72-46, 1113000137 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд/
Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Б.Э нар нь 2018 оноос тусдаа амьдарсан бөгөөд тэд цаашид хамт амьдрах боломжгүй тухайгаа мэдүүлсэн.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг. Мөн Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заасан байдаг бөгөөд Б.Э 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн охин М.Н, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Э нарыг өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч Г.М шаардах нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Э ыг 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн охин М.Н, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Э нарын биологийн эцгээр тогтоож, хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.М 201******* оны 02 сарын 01-ний өдрийн 104/ШЗ201*******/000175 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 210.460 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Б.Э аас 210.460 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т зааснаар хариуцагч Элдэн Б.Э ыг 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн охин М.Н, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Э нарын биологийн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар хариуцагч Б.Э аас сар бүр, хүүхэд тус бүрт тэтгэлэг гаргуулж 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Э нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, 2005 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Ү, 2007 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн охин М.Н, 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү М.Ч, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Э нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд Б.Э аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Г.М улсын тэмдэгтийн хураамж 210.460 /хоёр зуун арван мянга дөрвөн зуун жар/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Э аас 210.460 /хоёр зуун арван мянга дөрвөн зуун жар/ төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*******.2., 11*******.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*******.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Н.БАЯРСҮРЭН