Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн 2224000000103 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * Улсын иргэн, * төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, * боловсролтой, *, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, *байнга оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогтой *******ын *******, /РД:*******/.

Шүүгдэгч ******* нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын биед халдаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас *******ын биед халдаж, эрүүл мэндэд нь баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын төвд МТ компанийн гадна *******, ******* бид гурав Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Тухайн үед цаг 16-17 цаг болж байсан юм. ******* бид хоёр 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж уучихсан согтуу байсан. Бид хоёр нэлээн согтуу биеэ авч явах чадвар муу байсан. Өмнө нь би *******д 100,000 төгрөг зээлүүлчихсэн байсан болохоор мөнгөө нэхээд хэлсэн чинь надтай хэрэлдээд бид хоёр муудалцаад барьцалдаад авсан юм. Би ын гэдэс, цээж рүү нь цохисон, ******* харин миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд бид хоёр ноцолдож байх явцад ******* миний дээрээс дарж унаад би босох гэсэн чинь би хөлөө дийлэхгүй гишгэж чадахгүй байсан. Тухайн үед ******* машинаас хараад сууж байсан. Тэгээд шууд сумын эмнэлэг орсон юм. ******* бид хоёр нэг нутгийнх гэдэг утгаараа найзалдаг тэрнээс дотно харилцаа холбоо байхгүй бид хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй ээ...Уг хэргийн улмаас миний баруун хөлийн шилбэний шаант яс болон тахилзуур яс хугарсан юм. Харин эмчилгээний болон холбогдох бүх зардлыг ******* тухай бүрд нь бүрэн барагдуулж өгсөн учир надаас ямар нэгэн мөнгө төгрөг гараагүй...******* бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн, миний эмчилгээний зардлыг бүрэн төлж өгсөн учир түүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30, 32-р хуудас/,

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр Петровис колонкод ажил үүргээ хийж байхад 16 цагийн үед манай ажлын хажууд цагаан машин ирж зогссон. Тэгээд тухайн машинаас 2 хүн буугаад хоорондоо маргалдаж зодолдож байхыг харсан. Тэгэхэд бензин авч байсан машин их байсан болохоор сайн анзаарч чадаагүй ын хажууд ******* байсан. Тэгээд нэг харахад ганцаараа үлдэж ******* яваад өгсөн байсан. Би тэгэхээр нь руу яваад очиход газар хэвтэж байхаар нь босоорой гэж хэлэхэд босож чадахгүй байсан. Дараа нь би ын ах болох ын гэрт нь очиж танай дүү хүнд зодуулсан байна очиж аваарай гэж хэлсэн...Намайг очиход уруулаас нь цус гарсан байдалтай хөлөөрөө хөдөлж чадахгүй байсан тэгээд удаагүй байхад бэр эгч нь болох ирсэн дараа нь эмнэлгийн машин ирээд аваад явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан өөрийгөө хянах чадвартай юм шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

-Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 15:00 цагийн үед би ажлаасаа гараад гэрт цайндаа орох санаатай ирсэн. Цайгаа ууж дуусчхаад нойл орсон яг тэр үед 16:00 цаг болж байсан манай гэр Петровис колонкийн хажууд байдаг юмаа. Тэгээд гэрийн гадна согтуу хүмүүс зодолдоод байхаар нь манай нөхөр юм болов уу гэж бодоод хашааны гадна гараад харсан чинь манай нөхөр *******, *******ыг зодсон байсан. Тэгээд би нөхрөө загнаад гэрт оруулчхаад эргээд ******* руу очоод та яасан гайгүй юу гэж асуухад хөл болохгүй байна гэж хөдөлж чадахгүй байхаар нь цаана Петровис колонкийн түгээгч болох т манай нөхөр хүн зодсон юм шиг байна та тэр хүнийг босгоод болохгүй бол ойр дотнын хүн байвал дуудаад өгөөч гэж тусламж гуйсан тэгээд ойр дотнын хүмүүс болон эмнэлгээс хүн ирээд аваад явсан. Намайг очиход амнаас нь цус гарсан байдалтай хөлөөрөө хөдөлж чадахгүй газар сууж байсан. Хөл нь бол гэмтсэн юм шиг байсан ахынх нь хөл болохоо байчихлаа мултарсан юм шиг байна гээд хэлсэн. Манай нөхөр эрүүл үед бол гайгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед л хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэх талтай бие эрүүл мэндийн хувьд хэвийн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

-Гэрч Х.ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд манай нөхөр над руу утсаар залгаж ыг Петровис колонкийн дээд талд хүнд зодуулсан байна надад колонкийн түгээгч болох хэллээ чи буцахдаа замдаа гэр лүү аваад ир гэж хэлсэн. Тухай үед би очиход 16 цаг өнгөрч байсан ганцаараа хажууд нь хүн байхгүй хажуу тийш харсан байрлалтай хэвтэж байсан би босгох гэтэл босохгүй байсан тэгээд түгээгч ыг дуудаж машинд суулгах гэтэл хөл өвдөөд байна гэж хэлэхээр нь буцаагаад газар суулгаж эрүүл мэндийн төв рүү дуудлага өгсөн...Намайг тухайн хэргийн газар очиход ганцаараа байсан өөр хүн байгаагүй колонкийн түгээгч л ******* гээд хүн зодчихлоо гэж надад хэлсэн. Үйл явдал болох үед колонкийн түгээгч харсан юм шиг байна лээ. Нүүрний хэсэг уруулын дээд талд шалбархай сэтэрсэн байсан, баруун талын хөл нь гэмтсэн газар гишгэж чадахгүй байдалтай байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, өөрийгөө хянах чадвартай юм шиг харагдсан зодсон хүний талаар мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн дуудлага өгсөн хүнийг танихгүй 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр манай эрүүл мэндийн төвийн утсанд 16:25 цагт гэх 98284008 утастай иргэнээс “Петровис” колонкоос дээшээ “Нэг хүний хөл нь хугарч эргэсэн байдалтай байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би 16:28 минут өнгөрч байхад эмнэлгээс би манай жолооч болох , сувилагч 3-лаа гараад тухайн дуудлага өгсөн газар очиход гэмтсэн хүн ганцаараа байсан ба хөлөө жийсэн байдалтай сууж байсан. Намайг очиход хажууд нь хүн байгаагүй архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэхдээ өөрийгөө хянах чадвартай хүнд зодуулж гэмтсэн гэдгээ мэдэж байсан. Би тухайн хүнээ үзэх гэтэл ойртуулахгүй зайл писда минь гэж хараагаад байсан болохоор айгаад цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Намайг очиход нүүр нь жоохон хавдсан байдалтай хамраас цус гараад цус нь хатсан, уруулын баруун дээд ирмэгт шалбарсан шархтай, өөр гэмтэл ил харагдаагүй. Баруун хөлөө гараараа бариад хөл өвдөөд байна л гээд байсан хөл нь бол хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49-р хуудас/,

-Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Улаанбаатар хотоос идэш хийхээр Баянхайрхан сум руу явсан. Тэгтэл миний зүс таних нэг суманд байсан нь надтай хамт явахаар болсон. Тэгээд бид хоёр миний машинтай Баянхайрхан сум орсон...тэгээд би гэх залууг ахынх нь гэрийн гадаа буулгаад өөрийн найз ын гэрт очиж хоносон. Тэгээд өглөө нь надтай хамт Баянхайрхан сумаас гараад хөдөө хамт явах байсан. Тэгээд өглөө нь ******* бид хоёр ын ахын гэрийн гадаа очсон. Тэгтэл 1 шил архи гаргаж ирээд тэр хоёр тухайн архийг голын эрэг дээр очиж уусан. Миний хувьд архи уудаггүй учраас тэр хоёртой хамт байсан. Тэгээд тэр хоёр архи ууж байгаад хоорондоо мөнгө төгрөгийн асуудлаас болоод маргалдаад байх шиг байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг одоо болно явъя гээд машинд суулгаад ын гэрийн хашааны үүдэнд очсон. Тэгтэл тэр хоёр машинаас буугаад хоорондоо маргалдаж барьцалдаж аваад газар унасан. Тухайн үед би тэр хоёрыг зодолдоно гэж бодоогүй байсан. Тэгээд би хойноос нь буугаад тэр хоёрыг салгаад ыг аваад хашаа руу нь ортол энэр нь гарч ирсэн. Тэгтэл тэр миний хөл эвгүй болчихлоо гэж хэлээд байсан ба би ын эхнэрт ах дүү нарынх нь утсыг олоод өгөөд явуул гэж хэлээд ыг аваад гэрт нь ороод унтсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

-Шүүгдэгч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 сарын 20-ны өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Наран багийн нутагт байрлах гэртээ байж байгаад *******ын хамт хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд гадуур ажил хөөцөлдөж явж байтал ******* ын хамт хөдөө явна гэхээр нь ыг ахынх нь гэрээсээ очиж аваад бид гурав уулзсан юм. Тэгсэн цүнхнээсээ 0,75 литрийн хэмжээтэй “Эдэн” нэртэй архи гаргаж ирээд тэр архийг бид гурав сумын төвийн урд талын гол дээр очиж хувааж уучхаад буцаад сумын төв рүү орох гээд ШТС-ын хажууд явж байхдаа бид хоёр маргалдаад машин зогсоогоод бид хоёр машинаас буугаад барьцалдаж аваад ноцолдож байгаад би ын дээрээс дараад уначихсан, тэгсэн ******* машинаас бууж ирээд бид хоёрыг салгатал хөл болохоо больчихлоо гэсэн чинь ******* чи харьж амар намайг гэр лүү явуулсан. Харин *******, хоёр ШТС-ын хажууд үлдсэн, би гэртээ харьж амарсан. Би урьд өмнө аас 100,000 төгрөг зээлээд өгөөгүй байсан юм. Тэгсэн чи хүнээс мөнгө зээлчхээд өгч чаддаггүй, би өгчихнө, одоогоор мөнгөгүй байна гээд хоорондоо маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14752 дугаартай “...*******ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/,

-Шүүгдэгч Х.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*******ын биед халдаж хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Х.ын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Х.ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.ын гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******ад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 5 дугаар сарын  01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН