| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2018/0473/И |
| Дугаар | 060 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 060
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Х.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 4 дүгээр багт оршин суух, Ө.С-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, 3 хүүхдээ асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хуваарьт болон дундын өмчөөс оногдох хувийг гаргуулах тухай.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.4-ийг тус тус баримтлан Х.С, Ө.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-г тус тус баримтлан С.А, С.Т, С.О нарын тус бүрийг эх Х.С-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ийг баримтлан С.А, С.Т, С.О нарын тус бүрийг 11 наснаас 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.С-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.1, 126.2.1, 130-р зүйлийн 130.3-ыг тус тус баримтлан адуу 1 толгой буюу 500000 төгрөг, үхэр 1 толгой буюу 450000 төгрөг, хонь 11 толгой нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 770000 төгрөг, ямаа 24 толгой нэг бүрийн үнэ 30000 төгрөг буюу 720000 төгрөг, 6мх7м модон байшин буюу 2500000 төгрөг бүгд 4940000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагч Ө.С-т үлдээж, хариуцагч Ө.С-ээс дуу 5 толгой нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 2500000 төгрөг, үхэр 3 толгой нэг бүрийн үнэ 450000 төгрөг буюу 1350000 төгрөг, хонь 44 толгой нэг бүрийн үнэ 70000 төгрөг буюу 3080000 төгрөг, ямаа 96 толгой нэг бүрийн үнэ 30000 төгрөг буюу 2880000 төгрөг, 9мх8м-ийн тоосгон байшин буюу 7000000 төгрөг, 80 толгой эсгий гэр 3000000 төгрөг бүгд 19810000 төгрөгийн нас гүйцсэн шар 2 нэг бүрийн үнэ 500000 төгрөг буюу 1000000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х.С, С.А, С.Т, С.О нарт тус тус олгосугай.
5.Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.С-ны хуваарьт эд хөрөнгө гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Х.С-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469378 (дөрвөн зуун жаран есөн мянга гурван зуун далан найман) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ө.С-ээс 444678 (дөрвөн зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун далан найман) төгрөгийг, мөн тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000957 дугаартай данснаас 93122 (ерин гурван мянга нэг зуун хорин хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.С-д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
8.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шаны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК