Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 129

 

    Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, ар залгамжлэгчийн 8-66 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОД79110704, Цагаагч овогт Батмөнхийн Туяагийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн Давст сумын 2 дугаар багт оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОП72092911, Зөөд овогт Идэшийн Дансранд холбогдох,

      Гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Туяа, хариуцагч И.Дансран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь нөхөр И.Дансрантай 2010 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Д.Сумъяабазар, 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Сумъяахүү нар төрсөн. Энхий жилүүдэд бид бусдын адил сайхан амьдарч байсан, сүүлийн жилүүдэд нөхөр маань архи ууж ирсэн үедээ агсам тавьж, үр хүүхдээ айлган сүрдүүлж, намайг зодож хөөдөг болсон. Үзэл бодол таарахгүйн улмаас 3 хүүхдээ аваад аав ээждээ ирээд 3 жил /2017 оноос хойш/ боллоо. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхэддээ хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Том хүү маань И.Дансрангийн хүүхэд биш, түүнтэй гэрлэсний дараа И.Дансрангаар овоглосон юм. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэхдээ И.Дансранг Увс аймгийн Баруунтуруун суманд ирж амьдарна гэвэл бодож үзэж болно гэж байсан боловч огт ирээгүй. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй” гэжээ.

      Хариуцагч И.Дансран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Миний бие нь 2010 онд эхнэр Б.Туяатай танилцаж гэр бүл болсон. Эхнэр Б.Туяа маань 2 хүүхэд гарган өгч аз жаргалтай сайхан амьдарч байсан. Гэтэл Б.Туяагийн аш зан гэнэт өөрчлөгдөж хардаж, сэрдэж харсан эмэгтэй болгонтой харддаг болсон. Миний хийж байгаа ажил шөнө орой хүрдэг. Гэртээ ирэхээр Чи хэнтэй байж байгаад ирэв, даарсан хөлдсөн байна гэдэг болсон. Би Соёлын байгууллагад 21 жил тасралтгүй ажиллаж байна. Тэгээд бага багаар архи ууж гэртээ ирдэг болсон, заримдаа хэрэлдэж маргаж эхэлсэн, сүүлдээ зодолддог болсон. Гэхдээ одоо би архинаас бүх юм болсон гэдгээ ухаарсан. Миний хань Б.Туяа ч гэсэн ухаараасай, намайг уучлаасай гэж бодож явдаг. Намайг бодоод 3 хүүгээ бодоод эвлэрээсэй гэж бодож байна. Би Б.Туяатай уулзаж ярилцаж, эв зүйгээ олмоор байна. Надад салах шалтгаан алга. Би Б.Туяагаас 3 удаа уучлалт гуйж очсон боловч уучлаагүй, одоо эхнэртэйгээ эвлэрэхэд бэлэн байна. Ажил ихтэй байсан туоо очиж уулзаж чадаагүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Б.Туяа нь хариуцагч И.Дансрангаас гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Б.Туяа, И.Дансран нар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2003 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Д.Ган-Эрдэнэ, 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Д.Сумъяабазар, 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Сумъяахүү нар төрсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй мөн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

     Мөн эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Д.Ган-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Д.Сумъяахүү нарыг эх Б.Туяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Сумъяабазар, Д.Сумъяахүү нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг И.Дансрангаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Туяаг улсын тэмдэгтийн хураамж 241.490 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч И.Дансрангаас улсын тэмдэгтийн хураамж 134.222 төгрөг гаргуулан улсын орлогод /Төрийн сангийн 150000957 тоот данс/ оруулах нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Зөөд овогт Идэшийн Дансран, Цагаагч овогт Батмөнхийн Туяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2003 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүү Д.Ган-Эрдэнэ, 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүү Д.Сумъяабазар, 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүү Д.Сумъяахүү нарыг эх Б.Туяагийн асрамжид үлдээсүгэй.

     3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Сумъяабазар, Д.Сумъяахүү нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг И.Дансрангаар тэжээн тэтгүүлсүгэй.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

      6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Туяаг улсын тэмдэгтийн хураамж 241.490 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч И.Дансрангаас улсын тэмдэгтийн хураамж 134.222 төгрөг гаргуулан улсын орлогод /Төрийн сангийн 150000957 тоот данс/ оруулсугай.

      7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР