Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг

Улсын яллагч: Ж.Энхбат,

Шүүгдэгч:******* түүний өмгөөлөгч ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: *******,

2. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн  регистрийн дугаар: *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн тоотод байрлах автомашины грашийн орчимд иргэн *******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед зүүн нүдний, дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, бугалганы цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, хүзүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн тоотод байрлах автомашины грашийн орчимд иргэн *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүүний зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 61/                    

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Тухайн өдөр манай 2 найз ирээд 0,5 граммтай архийг бид 3 хувааж уусан. Би машинаа засуулах гээд *******д аваачиж өгөөд 20 гаран хонож байсан болохоор би ******* руу залгаад миний машиныг засварлаж дууссан уу гэхэд засаж дуусаагүй байна гэсэн. Тэгэхээр нь би “яагаад одоо хүртэл засаагүй байгаа юм, би өдөрт 2-3 удаа машин хөлсөлж байна, өдөрт  100.000 төгрөгийн зарлага гарч байна  гэхэд ******* надад хандаад тэгвэл чи ирж энэ машиныхаа сэгийг авахгүй юу гэхээр нь би 2 найзыгаа дуудаад ******* дээр очоод бид хоёр маргалдсан. *******ын зүгээс чи мөнгө, төгрөг өгөөгүй гэдэг асуудал ярихаар нь чи хэдэн төгрөг авах гээд байгаа тэр мөнгөө ав гэж би хэлсэн. Анх ******* өөрөө би машиныг чинь задалж байж дараа нь хөлс, мөнгийг тооцно гэж хэлж байсан. Ийм зүйл ярьсан болохоор би үнэ, хөлсийг нь өгөөгүй байсан . Би өмнө нь 70.000 төгрөг өгсөн байсан.  Зодоон болох үед ******* машин засаж сууж байгаад намайг эргэж хараад цохисон. Түүнээс болж бидний дунд зодоон болсон. Би энэ том бие, залуу хүнтэй барьцалдаж аваад хүчрэхгүй нь бол ойлгомжтой. Сүүлдээ аргаа бараад би *******аа больё гэж хэлж байж болиулсан. Хэрвээ би тэгж хэлээгүй байсан бол надад илүү хүнд гэмтэл учрах байсан гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:

...2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр ******* машинаа засуулах гэж авчирч өгсөн. Машиныг нь засах гэсэн чинь ганцаараа амжихгүй байсан тул ганцаараа хамжилцах хүн олж өг гэж хэлсэн. Тэгсэн чинь ******* согтуу утсаар яриад машин асаагаад өг хөлс мөнгийг нь хангалттай өгнө гээд байхаар нь би дараа нь эрүүл дээр нь утсаар яриад ирээд уулз эсвэл хамжилцах хүн олж өг, хүн олж өгөхгүй бол хөлс мөнгийг нь өг би хүн ажиллуулъя гэсэн чинь ******* ирж уулзана гэсэн. Дараа нь ******* ирж уулзахаар нь моторыг нь авч засахад 2-3 уулаа хамжиж хийхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа согтуу ирээд надад агсам тавиад хөлс мөнгө хангалттай өгнө, машин тэрэг засаад өгчих гээд байж байгаад явсан. Тэгээд хэд хоногийн дараа ******* дахиж над руу утсаар яриад болж байна уу гэхээр нь би засаж амжихгүй байна, эсвэл чи машинаа ав хэлсэн. Тэгээд утсаар ярьсанаасаа хойш 1-2 хоногийн дараа ирээд ******* согтуу агсам тавиад намайг янз янзаар хэлээд байсан. Тэр үед нь би машин тэвшин дээр тавьсан мотор засаж байсан бөгөөд тэрийгээ засах гээд тэвшин гарах гэсэн чинь ******* миний араас татахаар нь би эргээд харсан чинь нь заамдаж аваад хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд цагдаа дуудсан. Тэвшин дээр гарчихвал согтуу хүн араас гарч чадахгүй байх гээд мотор ачсан тэвшнийхээ араар нь тойроод тэвшин дээр гарах гэсэн чинь миний араас ирээд миний араас татахаар нь би эргээд харсан намайг заамдаж аваад цохиж нүдсэн, тэгэхээр нь би өөрийг нь бас адил заамдаж аваад цааш нь түлхээд нэг гараараа *******ийн намайг заамдсан гарыг тавиулсан. Тэгээд гарыг нь тавиулангуут ******* газар унасан, унахдаа жингээрээ унасан уу эсвэл юманд бүдрээд унасан уу газарт унасан. Тэгээд цагдаа  нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Тухайн өдөр 14 цагийн үед ******* над руу залгаад машин засаж болж байна уу гэсэн. Би *******ийн машинд 3 өдөр үзлэг, оношилгоо хийгээд оношийг нь олсон байсан. Тэгээд би *******эд ганцаараа моторыг нь өргөж дийлэхгүй байна хүн хэрэгтэй байна ирээд хамжаад хийх шаардлагатай байна гэсэн  ******* би завгүй очиж чадахгүй гэсэн хариуг өгсөн. Тэгээд хүн гуйсан чинь хөлс, мөнгө өгөх шаардлага үүссэн. Тэгэхээр нь би *******ийг урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. Би хүнд хөлсийг нь өгч байгаад туслуулах гэсэн юм гэсэн чинь хариу өгөөгүй алга болчихсон. Өмнө нь хоёр удаа надад агсам тавьж байсан. Би чи эрүүлдээ ирээд учраа ол гэж хэлсэн чинь согтуу хүрч ирчихээд намайг машин засаж байхад шилэн хүзүү рүү цохиод байхаар нь согтуу хүнтэй маргаан үүсгээд яахав гэж бодоод аргадаж байгаад явуулсан. 2022 оны 5 сарын 05-ны өдөр 14 цагаас 15 цагийн үед над руу утсаар ярьсан тэр өдрөө 18 цагийн үед ******* согтуу ирчихээд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би шууд цагдаа дуудсан. Манай хашаанд том машины чиргүүл байдаг. Би тэр чиргүүл рүү гарах гэтэл ******* миний араас зулгаад авсан. Тэгэхээр нь би эргээд харсан чинь шууд намайг цохиод авсан. Тэгээд би согтуу хүнтэй зодоон хийгээд яахав сая цагдаа дуудчихсан юм чинь хүрээд ирэх байх гэж бодоод зуурсан гарыг нь салгах гэж удаан хугацаагаар оролдсон. Намайг бодвол эрүүл мэндийн хувьд эрүүл хүн болохоор би өөрөөс амархан салгаж чадахгүй байсан. Тэгсэн н.Чойжил, н.Болдбаатар нар ирж бид хоёрыг салгасан. Намайг ******* нь бариад авсан байсан болохоор би гарыг нь салгах гээд түлхэхэд хүчиндээ хойшоо саваад унасан. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирж байгаа бололтой миний утас руу залгаад манай гэрийн хаягийг асууж байсан. Цагдаад хаягаа зааж өгөөд ярьж байсныг зодоон дууссаны дараа дуудлага өгч байсан гэж ******* яриад байх шиг байна. ******* архи уугаагүй үедээ ирж уулзаад хоорондоо ярилцаад ойлголцох асуудал байсан. ******* нь заавал согтуурсан үедээ залгаж эсвэл ирж хэрүүл, маргаан үүсгэж байдаг гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...Надтай хамт ажиллаж байсан , гэх хүмүүс манай гэрт ирээд тэдэнтэй хамт 0.5 литртэй архи хувааж ууж дуусаад 15 цагийн үед ******* гэх хүн рүү утсаар миний машин болж байна уу гэж ярьсан чинь болоогүй байна гэсэн. Би *******д хандан машины хэрэг их байна, хурдан гаргаад өгөөч олон хонолоо гэсэн. Тэгсэн чинь ******* нь ирээд машинаа аваад яв гэсэн. Тэгэхээр нь би найз Цогоог дуудаад *******ын гэрт очиж машинаа авахаар очсон. Тэгээд би ******* гэх айлд очоод уурласан ******* нь намайг заамдаад авсан бид хоёр харилцан зодоон хийсэн би больё, больё гээд больсон. Тэгсэн чинь ******* би гомдолтой гээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/

 Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

..орой 18 цагийн үед ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн тоотод халамцуу ирээд намайг миний машиныг засаж өгсөнгүй гээд надаас хэрүүл гуйгаад байсан. Би *******эд чи өөрөө машинаа янзлуулах гэж байгаа юм бол надад тусал, би амжихгүй байна нэг бол чи төлбөр мөнгө өгчих би өөрөө хүн олоод өөртөө туслуулчихъя гэсэн. ******* нь миний араас татаад намайг цохисон би *******ийг цааш нь түлхэж холдуулчихаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Цагдаагийн газраас гэрчийн мэдүүлэг авахаар дуудаад би ирсэн. Би дуудагдсан зардлаа нэхэж байна. Би өөрийнхөө эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинд 27 литр дизель түлш хийж ирсэн. Одоо буцахдаа бас 27 литр түлш хийсэн байгаа. Би аймагт ирэхдээ 27 литр дизель түлш хийж ирсэн. Би 100.000 төгрөгт 27 литр дизель түлш авсан байгаа. Би  200.000 төгрөгийг хэн буруутай хүнээр гаргуулахаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...орой 18 цагийн үед хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ харьсан чинь *******  манай гэрт ирсэн байсан. Машины аккумлятор аваад ирэх хооронд *******, ******* хоёр зодолдсон байсан. Намайг харах үед *******, ******* хоёрын нүүр нь цус болсон байсан. Би сайн хараагүй. *******, ******* хоёр нь хоорондоо барьцалдаад авсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... өглөө 09 цагийн үед Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 2- тоотод байрлах миний машиныг янзалж байсан С.******* айлд очиж машинаа янзлахад тусалж байсан. Тэгсэн С.******* гэх хүний хашаанд 3 хүн ирсэн. *******, ******* гэх хүмүүс  маргалдаад зодолдоод байхаар нь очиж салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...*******, ******* хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан, тэр хоёр хоёулаа барилцаж аваад зодолдоод унасан. Би очиж  салгасан. ******* нь *******ийн нүүр рүү гараараа цохиход  хойшоо газар унасан. ******* босож ирээд тэр хоёр барилцаад авсан. Харилцан зодолдсон. ******* өөрөө газар савж унаагүй. Намайг тэр хоёрыг салгахад *******ийн хамраас нь цус гараад хамар нь дээд талдаа шалбарчихсан харагдаж байсан. *******ынх нь шанаа дээр халцарчихсан харагдаж байсан. Өмнө энэ хоёрт ийм гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-175/,

Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...*******эд учирсан гэмтлүүдээс хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт зулгаралт, эрүүний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн цохих, үрэх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Харин *******ын биед учирсан зүүн нүдний дээд, доод зовхи хацрын төвгөрийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад баруун чих, бугалганы цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, хүзүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. *******ын биед учирсан энэ гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлийн улмаас үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 333 дугаартай

1.*******ийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралд, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь хуучин гэмтэл ба энэ нь хэзээ, ямар цаг хугацаанд, ямар шалтгаанаас үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх бусад хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүүний зулгаралт гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх зулай ясны цөмөрсөн хугарал хуучин гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюултай. Дээрх бусад шинэ гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх шинэ гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 334 дугаартай

1.*******ын биед зүүн нүдний, дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, бугалганы цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, хүзүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40- 41/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  01/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52, 57-58/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68-74/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96/, шүүгдэгч *******ын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 99/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 100-101/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 104-105/, депозит дансны хуулганууд /хх-ийн 107-109/, эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 111-115/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн тоотод байрлах автомашины грашийн орчимд иргэн *******тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед зүүн нүдний, дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, бугалганы цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, хүзүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн тоотод байрлах автомашины грашийн орчимд иргэн *******тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар түүний биед хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүүний зулгаралт гэмтэл бүхий гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******, ******* нарын  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд

Хохирогч *******ийн ... ******* нь намайг заамдаад авсан,  бид хоёр харилцан зодоон хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/,

 Хохирогч *******ын...******* нь миний араас татаад намайг цохисон, би *******ийг цааш нь түлхэж холдуулчихаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Гэрч ын...*******, ******* хоёрын нүүр нь цус болсон байсан, би сайн хараагүй,... *******, ******* хоёр нь хоорондоо барьцалдаад авсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

Гэрч ын...*******, ******* гэх хүмүүс  маргалдаад зодолдоод байхаар нь очиж салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31/

Гэрч гийн...*******, ******* хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан, тэр хоёр хоёулаа барилцаж аваад зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-175/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 333 дугаартай шинжээчийн...*******ийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралд, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 34-35/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 334 дугаартай шинжээчийн...*******ын биед зүүн нүдний, дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, бугалганы цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, хүзүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .... гэх дүгнэлт /хх-ийн 40- 41/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч  ******* нь хохирогч *******ын биед зүүн нүдний, дээд, доод зовхи, хацрын төвгөрийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих, бугалганы цус хуралт, духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, хүзүүний зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал,

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны цус хуралд, зулгаралт, дээд уруулын цус хуралт, зулгаралт, хүзүү, эрүүний зулгаралт бүхий  гэмтэл учруулсан  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, хохирогч нарын биед учирсан хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч  нар нь бие биедээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч *******, ******* нар нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд тус бүр 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч *******, ******* нар, шүүгдэгчийн өмгөөлөгч , нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийн улмаас нэг нэгнээсээ учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан тэдгээрт тухайн зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******, *******  нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-т заасан... согтуурсан, ....үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ...гэж, мөн хуулийн  6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан ялаас чөлөөлж болно... гэж тус тус хуульчилжээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч ******* нь хувиараа машины засварын газар ажиллуулдаг,шүүгдэгч Д. нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт жижүүрээр ажилладаг ба тэдгээрийн хувийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой болон шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын  гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.1 дэх заалтад түүнийг ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж, харин шүүдэгч ******* нь согтуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасан... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ... гэж хуульчилсан ба 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд  аас 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан / хх-ийн 28-29, 179-180/, уг хэрэгт гэрчээр оролцож байгаа хэргийн оролцогч, түүнчлэн нь гэрчээр мэдүүлэг өгөхөөр мөрдөгчийн дуудан ирсэн зардлаа төлүүлэх эрхтэй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зардлаа нэхэмжлэх эрхтэй байхад мөрдөгчөөс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа дахин гэрчээр мэдүүлэг авсан, хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүйгээс иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд шүүгдэгч  *******, ******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас өөрт нь эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нараас нэхэмжилсэн бензиний үнэ болох 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ийн  эзэмшлийн ...самсунг-S8... маркийн гар утас, шүүгдэгч *******ын эзэмшлийн ...самсунг-А72... маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг  хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******, ******* нарт тус тус буцаан олгож,

 Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын , ******* овогт Дашдэлэгийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

7. Иргэний нэхэмжлэгч ын нэхэмжилсэн бензиний үнэ болох 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч *******ийн  эзэмшлийн ...самсунг-S8... маркийн гар утас, шүүгдэгч *******ын эзэмшлийн ...самсунг-А72... маркийн гар утсыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэсэн прокурорын тогтоолуудыг  хүчингүй болгож, дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******, ******* нарт тус тус буцаан олгосугай.

9. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш  эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Ч.БАЙГАЛМАА