Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/216

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: Б.Бат-Оргил

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******

Үйлдсэн хэргийн талаар

  Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рашаан сувиллын газар иргэн *******гийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь доод уруулын няцарч, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн :

... 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн шөнө , бид гурав *******ын Рашаан сувилал дээр очоод сүүдрэвчинд юм яриад сууж байсан чинь бид нарын дээд талд машин байсан чинь , хоёр ах байна очоодохъё гэхээр нь би за гээд хамт очсон чинь нэг машинаас нэг эмэгтэй хүн бууж ирээд яваад өгсөн. Тэгээд араас нь нэг залуу бууж ирээд нэг түлхүүр хайгаад олохгүй байна гээд г олоодох гээд хайж байсан. Тэр залуу машинаас буугаад цаана бие засаад зогсож байсан. Тэгэнгүүт нь би за хая хая яваад морио аваад ир явъя гэсэн. чинь нөгөө залуу хүрч ирээд бид хоёр юм яриад зогсож байсан чинь ирээд намайг танихгүй хүн Баянхонгорт аймагт байхгүй гээд байсан. Тэгснээ миний нүүр лүү нэг мөргөхөөр нь би эргүүлээд нүүр лүү нь 2 удаа мөргөөд, 2-3 удаа хацар луу нь алгадсан. Тэгээд салгасан. Тэр үед ******* гэдэг залуу өөрөө намайг эхлээд толгойгоороо миний толгой руу мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 103/,   

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн   

... ******* бид хоёр муудалцаад эхлээд *******гийн нүүр лүү нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Дараа нь ******* миний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. *******г мөргөхөд нь би газар ойчсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 70-71/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... рашаан сувилал дээр *******, ******* ах 2 хоорондоо зодолдчихсон байсан. Намайг очиход *******гийн хамар амнаас нь цус гарчихсан байсан...Ш.******* ах ******* ахтай засмал зам дээр шээгээд байхаар нь очиж маргалдаад тэгээд ******* ах түрүүлээд *******г цохисон, ******* ахыг ******* ахыг зөрүүлээд цохисон гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...шөнө би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох ******* рашаан сувилал дээр *******, ******* ах нарын хамт сүүдрэвчинд сууж байтал приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод нэг согтуу хүн бууж ирээд ******* ах руу та нар намайг мэдэх үү, би Баянхонгорын атаман байна гээд нүүр лүү нь 2 удаа толгойгоороо мөргөсөн. Гэтэл ******* ах түүнийг зөрүүлээд бас 2 удаа толгойгоороо мөргөсөн. ******* бид нар дээр ирэх үед нүүр, ам нь ямар нэгэн шархалсан болон хөхөрч, хавдсан зүйл мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/,

 Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... *******, , гурав манай *******ад амрах гэж ирээд түрээсийн байранд орсон байсан. 23 цаг болоод бид нар өрөөндөө ороод унтах гээд хэвтэж байсан чинь ******* машин дээрээ очиж гар утасныхаа цэнэглэгчийг авч ирнэ гээд явсан. Тэгээд 20 орчим минутын дараа өрөөндөө орж ирэхдээ зодуулчихаад ирсэн. Бид нарт хэдэн хүмүүс намайг зодчихлоо гэсэн... *******гийн уруул нь язраад, хамар нь халцарсан, нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 73-74/,

Шинжээч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...*******гийн эмчийн тодорхойлолтод асуумж хэсэгт зүүн чихнээс хий гарсан гэж хэлсэн байна. *******гийн зүүн чихнээс хий гарч байсан бол энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн

1.2 *******гийн биед доод уруулын няцарч, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хөмсөг, баруун хацар, хамар, эрүү, цээжний зулгаралт, дээд уруул, баруун чамархайн хуйхны цус хуралт, дээд баруун, зүүн 1-р үүдэн шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 3.Дээрх доод уруулын няцарч, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн

1.Ирэн *******гийн биед нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтад хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй болно.

 4.5 Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 83-85/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 04/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 96-98/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол тэмдэглэл /хх-ийн 106-109/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 112/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 114/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115/, депозит дансны хуулганууд /хх-ийн 117, 124-125/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 1247/, хэргийг журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн129-130 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө 00 цаг орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг рашаан сувиллын газар иргэн *******гийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь доод уруулын няцарч, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 103 /, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 70-71/, гэрч *******ийн мэдүүлэг / хх-ийн 42-43/, гэрч *******гийн мэдүүлэг / хх-ийн 73-74/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 511,  2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 14-15, 83-85/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн биед доод уруулын няцарч, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хөмсөг, баруун хацар, хамар, эрүү, цээжний зулгаралт, дээд уруул, баруун чамархайн хуйхны цус хуралт, дээд баруун, зүүн 1-р үүдэн шүдний эмтрэл гэмтэл учруулсан ... гэх дүгнэлт /хх-ийн 14-15/,

Хохирогч *******гийн биед доод уруулын няцарч, язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун, зүүн хөмсөг, баруун хацар, хамар, эрүү, цээжний зулгаралт, дээд уруул, баруун чамархайн хуйхны цус хуралт, дээд баруун, зүүн 1-р үүдэн шүдний эмтрэл гэмтэл учруулсан ... гэх дүгнэлт /хх-ийн 14-15/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг хувьд анх удаа  гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 2000000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т ... энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл  хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх... гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлөх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн ..DDISH-ийн антенн төхөөрөмжийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгож,

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Шүүгдэгч С.*******гийн эзэмшлийн DDISH...ийн антенн төхөөрөмжийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх эд зүйлийг хэрэгцээний дагуу шүүгдэгч *******д буцаан олгосугай.

6. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА