Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч З овогт Д-н Б-д холбогдох 2216000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Б Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн Нарийн дөрөлж гэх газарт байх Б.О-ынилүү гэрээс 2022 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 70 клограмм ноолуур буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн үйлдлээ хөнгөвчлөх түргэтгэх биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм буюу өөрийн эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоцикль ашиглан үйлдэж хохирогч Б.О-рт6,759,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Бнышүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлсэн “Миний буруу. Би адуу харж яваад тэр айлаар ороход гэр нь эзэнгүй байсан. Доод айлд хүүхдийн угаалга дээр очиход тэнд байсан. Тэр шөнө зодоон цохион болсон. Тэгэхэд ноолуур авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Б.О-ынмөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед    Баян-Өндөр багт саахалт айлын хүүхдийн угаалга болсон тэр угаалганд эгч Мтай хамт очсон. Тэгээд тус угаалгын үйл ажиллагаанд сууж байхад нутгийн Б гэх залуу эгч бид хоёрт хандаж танай хоёр гэр хоёулаа эзэнгүй цоожгүй байна би өдөр танай гэрийн хажуугаар өнгөрөөд явж байгаад нэг гэр лүү чинь шагайсан гэрт дотор чинь 3 шуудайтай ноолуур байж байсан. Тэрнийгээ хүн аваад явсан байсан бол яах вэ? надаас өөр хүн байсан бол аваад явсан байгаа, гэрээ цоожлохгүй яасан юм бэ гэж бид хоёрт сануулаад хэлсэн. Тэгээд бид хоёрт Бгэх залуу анхааруулсан болохоор нь гэрт ирээд хадгалсан байсан ноолуураа үзэхэд байсан юм. Тэгээд гэртээ ирээд оройн 22 цагийн үед малаа хураагаад унтацгаасан юм. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 06 цагийн үед ээж түрүүлж босоод малаа бэлчээд явсан байсан. Тэгээд тэр өдөр шуургатай байсан болохоор зам дагаад ноолуур хөглөрөөд хийсээд байсан, мөн гэрт байсан шуудайтай ноолуур алга болсон байна гэж ээж гаднаас орж ирээд сэрээгээд хэлсэн. Тэгээд орноос босоод гэрт орж үзэхэд хадгалаад шуудайлаад хураасан байсан 3 уут шуудайтай ноолуур алга болсон байсан. Тэгээд өглөөгүүр 09 цагийн үед сумын төвд байдаг ноолуур авдаг ченж болох Т-Он агуулахад очиж манайх өнөө өглөө гэрээсээ ноолуур алдсан танайд өнөө өглөө гадны хүмүүс ирж их хэмжээний ноолуур авчирч тушаасан уу гэж асуухад. Өглөө эрт Бгэх хүн 3 шуудай ноолуур авч ирж өгсөн би өглөө ирсэн хүмүүсийн ноолууруудыг борлуулан мөнгийг данс руу нь шилжүүлж явуулсан гэж тайлбарласан. Тэгээд Бгэх хүнийг сэжиглээд цагдаагийн байгууллагад алдагдсан ноолуурын талаарх өргөдөл гаргасан...үлдэгдэл ноолуурын болох 13,8 кг ноолуурынхаа төлбөрийг төлүүлмээр байна. 56,2 кг ноолуураа буцаан авсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29, 67 дугаар тал/,

Гэрч Б.Зийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өглөө хөдөө Нарийн Дөрөлжин гэх газарт 11 цагаас оройн 19 цаг хүртэл малаа хариулаад орой нь гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийнхэнтэй хамт хоол цайгаа идэж уугаад унтаад ядарсан болохоор эрт унтаж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 06 дугаар сарын 03-нд өглөө эрт 07 цагийн үед манай ээж түрүүлж сэрээд малаа хурааж ирээд хажуу талын гэрт орсон чинь хадгалсан байсан ноолуур алга байна, мөн уяатай байсан ямаа нь уяанаасаа тайлсан байсан гэж орж ирээд сэрээсэн... Илүү гэрт ороход самнаад хураасан байсан 3 шуудай ноолуур байсан газартаа байхгүй алга байсан. Тэгээд гадаа нь гараад үзэхэд том хүний бакал гутлын мөр байсан ба манай гэрт бакал өмсдөг хүн байхгүй байхаар нь мөрийн дагаад явсан. Тэгээд ойр орчмыг дагаад явж байхад тэр өдөр өглөө шуургатай байсан болохоор урдаас ноолуур хийсээд шуурганд хөглөрсөн байсан юм. Тэгээд хөглөрсөн байсан ноолуураа хураагаад араас нь явж байхад мотоциклийн мөр гараад ирсэн тухайн газарт очиж үзэхэд ачаа мотоцикльд дараад ганзагалаад аваад явсан байсан. Тэрнээс хойно хөглөрсөн ноолуур байхгүй байсан. Тэгээд араас нь 1 км гаруй газарт дагаж яваад мөрийн алдсан. Тэгээд эгчийгээ дагуулаад Цогт сумын төвд ирсэн. Сумын төвд ирээд ноолуур түүхийн эд авдаг Т-Он агуулахад нь ирсэн. Тэгээд Т-Ооос өнөө өглөө манай гэрт байсан их хэмжээний ноолуурыг хулгайд алдсан танайд өглөөнөөс хойш ноолуур авч ирсэн хүн байгаа юу гэж асуухад, манайханд өглөө хөдөөнөөс Бгэх залуу 3 шуудай ноолуур авч ирж тушаасан өөр хүн ирээгүй байгаа гэж хэлэв. Тэгээд бид хоёр цагдаад ноолуур алдсан талаарх өргөдлөө гаргасан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-33 дугаар тал/,

 

Гэрч Ч.Эийн мөрдөн байцаалтад өгсөн  “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 07 цагийн үед сэрээд Ник ШТС-руу ажилдаа очиж тайлангийн мэдээг гаргасан. Тэгээд тэндээ байж байгаад өглөөний 08 цаг 40 минутад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд гаднаас Бгэх залуу ирсэн манай нөхөртэй уулзаад байж байсан. Тэгэхээр нь би Баатарт хандаж чи ямар ажлаар яваад байна гэж асуухад би жаахан ноолуур өгөх гэсэн Т ах та машинаараа очоод аваадхаач гэж хэлсэн. Тэгэхээр нь манай нөхөр Бт хандаж би эндээ ажилтай байна чи өрөө аваад ир гэж хэлэхээр би нөхөрт за чи хамт яваад машинаараа аваад ирээ гээд явуулсан. Тэгээд тэр хооронд гаднаас өөр ноос ноолуур түүхийн эд авч ирж өгсөн хүн байхгүй байсан. Тэгээд тун удалгүй манай нөхөр машинтай Бтай хамт яваад 3 шуудай ноолуур авч ирсэн. Тэгээд авч ирсэн 3 уут шуудайны 1 уут нь цагаан өнгийн 22,9 кг байсан үлдсэн 2 уут шуудай нь 33,8 кг-н өнгийн ноолуур байсан тэгээд хиллэж аваад цагаан өнгийн ноолуурыг нь задалж хараад скпаданд үлдээгээд гэр лүүгээ орж ноолуурын үнийн тооцоог хийж 5,250,000 төгрөгийг дансанд хийгээд 68,000 төгрөгийг бэлнээр өгөөд тооцоог дуусгаад өгч явуулсан. Тэгээд тун удалгүй гэртээ байж байхад манай нөхөр намайг гараад ир гэж дуудсан юм. Тэгээд би гэрээсээ гараад яваад очиход складны үүдэнд эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан. Манайх өглөө эрт хүнээс авсан ноолуурыг манай ноолуур байна танайд ямар хүн авч ирж өгсөн бэ, хулгайлаад аваад явсан байсан гэж хэлэв. Тэгэхээр нь би эхлээд цагдаад мэдэгдээд учрыг нь тэр хүнтэй олоорой би Бгэх хүнээс өнөө өглөө 09 цагийн үед авсан гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

Гэрч Ш.Т-Оын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өглөө босоод гэртээ байсан. Тэгээд өглөө 08 цаг 40 минутын үед гаднаас Бгэдэг залуу орж ирээд танайх ноолуур авах уу гэж асуусан. Манайх ноолуур авч байгаа чи эхлээд аваад ир би үзэж байгаад авна гэж хэлсэн. Тэгсэн чин Бминий унаж ирсэн мотоцикльд багтахгүй байна та машинаараа очиж авах уу гэж хэлсэн. Тэгээд би хэдэн уут ноолуур байгаа юм гэж асуухад надад 3 уут ноолуур байгаа гэж хариулсан. Тэгээд би өөрийнхөө машинаа асаагаад Быг суулгаад ноолуур байгаа гэх сумын төвийн Г гэх айлын хашаанд очиж авсан. Бид ноолуур авах гэж айлын хашаанд очиход хүн байгаагүй Ббуугаад хашаанд дотроос 3 шуудай ноолуур гаргаж ирээд машинд ачсан. Тэгээд ноолуураа аваад гэртээ ирж буулгаад кл дээр тавьж үзсэн. Киллэж үзэхэд 56,7 кг цэвэр ноолуур хүлээж авсан. Авч ирсэн 3 уут, шуудай ноолуурын 1 уут шуудайтай ноолуур нь цагаан өнгийн ноолуур байсан үлдсэн 2 уут шуудайтай нь өнгийн ноолуур байсан юм. Тухайн үед миний хажууд манай эхнэр Эрдэнэбилэг байсан өөр хүн байхгүй байсан. Тэгээд Бын авч ирсэн ноолуурыг нь хүлээж аваад манай эхнэр мөнгийн Бын дансанд шилжүүлсэн юм. Тэгээд Бмөнгөө аваад явсан. Тун удалгүй ардаас нь хөдөөнөөс Загдзүсэм болон эгчтэйгээ хамт ирээд танайд өнөө өглөө хөдөөнөөс хүн ирж ноолуур өгсөн үү? Хэрэв өгсөн бол ямар хүн ирж хэдэн кг ноолуур өгсөн бэ гэж асуусан. Тэгээд би өнөө өглөө Баян-Өндөр багаас Бгэх залуу 3 уут ноолуур авч ирж тушаасан өөр хүн ирээгүй гэж хэлсэн. Тэгээд надаас ямар ноолуур тушаасан бэ тушаасан ноолуурыг нь үзэж болох уу гэж асуусан. Би болно гэж хэлээд 1 уут цагаан ноолуур, 2 уут өнгийн ноолуур авч ирж тушаасан гээд тушаасан ноолуурыг нь үзүүлэхэд Загдзүсэмийн эгч нь энэ манай гэрээс алдагдсан ноолуур мөн байна 3 уут цагаан өнгийн уутанд хийгээд гэрт оруулсан байсан гэж хэлээд одоо бид цагдаагийн байгууллагад хандаж өргөдлөө бичиж өгөөд буцаад ирж ноолуураа авна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Ашид-Билгүүн ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 622/3681 дугаартай хулгайд алдсан ноолуурт үнэлгээ гаргасан шинжээчийн “...хар, цагаан өнгийн 33,8 кг ноолуур 3,211,000 төгрөг, дан цагаан ноолуур 36,2 кг 3,548,000 төгрөг, нийт 6,759,000 төгрөг...” гэх дүгнэлт, /хх-ийн 43-45 дугаар тал/,

 

2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-4, 14-19 дүгээр тал/,

 

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ч.Э-ээс 56,7 кг ноолуур хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-8 дугаар тал/,

 

2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ч.Э-ээс хураан авсан ноолуурт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 11 дүгээр тал/,

 

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хулгайд алдагдсан гэх ноолуурыг гэрч Б.З-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 12 дугаар тал/,

 

2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 56,7 кг ноолуурыг М.З-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар тал/,

 

Гэрч Ч.Э-ийн Хаан банк ХХК дахь эзэмшлийн 5328003389 дугаартай дансны хуулга /хх-ийн 21 дүгээр тал/,

 

Д.Б-аас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ч.Э-т 5,360,000 төгрөгийн хохирол төлсөн талаарх Хаан банкны орлогын баримт /хх-ийн 22 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Бны гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх түүний эзэмшлийн Мустанг-150 маркийн 1,504,500 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 62-65 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Бны эзэмшлийн Мустанг-150 мотоциклд үнэлгээ гаргасан талаарх тайлан дүгнэлт /хх-ийн 74-80 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Бны мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 02-ий өглөө 12 цагийн үед адуу малаа хайгаад өөрийнхөө мотоциклтэй Цогт сумын Далан багт байдаг Г гэдэг айлд очих гээд явсан. Тухайн өдөр явж байх зам дээр Ц гэдэг айл байхаар нь буугаад хаалгыг татаж үзэхэд хүн байхгүй байв. Тэгээд бага гэрийн хаалгыг нь татаж үзэхэд онгорхой цоожгүй байсан. Бага гэрийнхээ хойморт нь нэг том, нэг жижиг, 1 тал шуудайтай ноолуур харагдаж байсан. Тэгээд би саахалтын айл болох Н гэх айлд очиход тэднийд тухайн өдөр хүүхдийн угаалгын үйл ажиллагаа болж байсан.Тэгээд би ороод цайллага болж байгаа айлаас цай хоол, унд ууж идэж сууж байгаад Ц-н айлынханаас М, О гэх хоёр хүн сууж байсан. Тэгээд би тэр хоёрт хандаж би түрүүн танай гэрт чинь очсон танай хоёр гэр цоожгүй онгорхой байна ноос ноолуур хураагаад тавьсан байна та нарын эд хөрөнгө ил задгай байж байна гэж От хэлсэн. Тэгээд тус угаалганд сууж байсан Атэй хамт урагшаа Далан зүг явсан. Тэгээд тэндээ очиход Г гэдэг айлынх ямаа самнаж байсан. Тэгээд би Гтай уулзаад чи манай адууг авахгүй юм уу гэж асуухад надад энэ жил мөнгөний хэрэг их байгаа би танай адууг авч чадахгүй гэсэн. Тэгээд бид хоёр Н гэх айлд буцаж ирээд мотоциклоо аваад гэр лүүгээ явсан. тухайн үед цаг 21 цаг болж байсан юм. Тэгээд би гэр лүүгээ явах замдаа Баян-Өндөр багийн нутаг дэвсгэрт Ц гэх айлтай ойрхон байгаа дээд хамарт нь зогсож тэндээ хэвтэж унтсан. Тэгээд унтаад шөнийн 03 цагийн үед босоод Ц гэх айлын ноолуур байгааг мэдээд хулгай хийх зорилгоор мотоциклоо өнхрүүлж ойртуулан тавиад Ц гэх айлын онгорхой байсан илүү гэрт нь орсон. Тэгээд илүү гэрт байгаа 3 шуудай ноолуураас хамгийн том ууттай ноолуурыг өргөж тэвэрч аваад мотоциклдоо дөхүүлсэн. тэгээд буцаж алхаж очоод үлдсэн жижиг 2 ууттай ноолуурыг хоёр гартаа бариад чирээд аваад явсан юм. Намайг гэрээс нь ноолуур авч байхад ойр орчимд нь хүн байгаагүй гэрийн эздүүд нь унтаж байсан юм. Тэгээд 3 шуудай ноолуурыг унаж ирсэн мотоциклдоо ганзаглаж уяагаар татаж аваад 2 км газар явж байгаад ууттай ноолуур нь цоорсон ноолуур хийсээд байгааг нь мэдээд зогсож дээр нь дарж аваад зогссон газартаа унтаж амарсан. Тэгээд өглөөгүүр 05 цагийн үед мотоциклоо асааж аваад сум орсон. Сумын төвд Цв гэх айлын эзэнгүй хашаанд нь очиж 3 шуудай ноолуураа буулгаж тавьсан. Тэгээд өглөө эрт 09 цагийн үед сумын төвд ноолуур авдаг Т-О гэх айлд очиж Т-О уулзаад надад 3 шуудай ноолуур байгаа та машинтай очиж авах уу гэж хэлсэн. Тэгээд Т-О ноолуур авна хэдэн кг ноолуур вэ очиж аваад ирээд үзье гэж хэлэн ноолуураа хадгалсан айлын хашаанд нь очиж ноолуурыг аваад авчирсан. Тэгээд ноолуурыг кг дээр тавьж үзэхэд нийлбэрээр нь 56,7 кг болсон. Тэгээд ноолуурыг тушааж дуусаад Т-О ахаас мөнгийг өөрийн 241300037640 гэх төрийн банкны дансанд 2,400,000 мянган төгрөгийг шилжүүлж, үлдсэн 2,850,000 мянган төгрөгийг хаан банкны 5328004804 Алтанцэцэг гэдэг хүний дансанд хийлгэж үлдэгдэл 68,000 мянган төгрөгийг бэлнээр аваад явсан юм. Тэгээд мотоциклтой гэр лүүгээ явсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 93-94 дүгээр тал/гэх мэдүүлэг зэрэг яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан.

 

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тодорхойлсон.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “орон байр” гэх ойлголтод хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж хуульчилсан тайлбар хийжээ.

 

Иймд Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “хулгайлах”  гэмт хэргийгр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, уг гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

 

Мөн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд Д.Бнь Б.Оаас 70 кг буюу ноолуур хууль бусаар авч 6,759,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 5,360,000 төгрөгийн хохирол төлсөн. 1,350,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Д.Баас 1,350,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-ртолгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Быг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Бныгэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Бны1,504, 500 төгрөгийн үнэлгээ бүхий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-88 ГАЗ улсын дугаартай улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоциклийг хураан авч худалдан борлуулж, 1,352,400 төгрөгийг хохирогч Б.О-ртолгож, үлдсэн 152,100 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бныхувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгчийн урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/100 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/94 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсныг түүний хувийн байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О-рт5,360,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овгийн Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Бны цагдан хоригдсон 2 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Бны1,504, 500 төгрөгийн үнэлгээ бүхий гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68-88 ГАЗ улсын дугаартай улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоциклийг хурааж 1,352,400 төгрөгийг хохирогч Б.О-ртолгож, үлдсэн 152,100 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр тогтоосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.О-рт5,360,000 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА