Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Данзангийн Сарантуяа |
Хэргийн индекс | 164/2022/0104/Э |
Дугаар | 2022/ШЦТ/104 |
Огноо | 2022-08-11 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч А.Оргилбаяр
Хохирогч Т.Ц, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хууль ёсны төлөөлөгч Н.А-О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Бд холбогдох 2216000000113 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймаг, Чандмань сум, 5-р багт байрлах иргэн Б.Сн үйл ажиллагаа явуулдаг “Талын шанд” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтрэн орж 2.000.000 төгрөг, зайдас 3 ширхэг, “Баялаг” хиам 5кг, “\/еnus” зайрмаг 2 ширхэг, “Боролдой” зайрмаг 6 ширхэг, “Альяска” зайрмаг 2 ширхэг, “Жерри” зайрмаг 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.048.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Уучлаарай. Голынх нь цонхыг хагалсан. Цэцэг эгчээ уучлаарай. Талын дэлгүүрт 11 цагийн үед жоохон харанхуй болсон үед хулгайгаар орсон. Цэцгээ эгчийн машинтай явсан. Хиам, зайрмаг, бэлэн мөнгө авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “2022 оны 05 дугаар сарын 10-дын орчимд байх өдрийг нь сайн санахгүй байна. Би хөдөө байх гэр маань Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэг нуур багийн Гурван гол Ногоон жалга гэх нэртэй газраас Мустанг-200 маркын цэнхэр өнгийн мотоциклийг унаад Эрдэнэ сум руу ороход цагийг нь сайн санахгүй байна, бүрэнхий болчихсон байсан. Би мотоциклио “80” жилийн толгойн ард үлдээгээд Ц эгчийн хашаанд алхаж очсон. Би тэгээд машиных нь хаалгыг татахад машин нь онгорхой байсан. Машины түлхүүр нь дотроо байж байсан. Би машиныг унаад Чандмань сум дээр очиход шөнийн 00 цаг болж байсан байх. Сумын төвийн төв зам дагуу байрлалтай дэлгүүр байсан юм. Тэгээд би цонхыг нь хагалаад дотогшоо орсон. Тэгээд дэлгүүрээс хиам, зайрмаг, ундаа, бэлэн мөнгө зэргийг авсан. Дэлгүүрээс өөр юм аваагүй. Би тэгээд машинаа асаагаад Чандмань сумаас зүүн тийшээ гараад явсан. Би тэгээд засмал замтай нийлээд замдаа нэг сум дээр очиж 150.000 төгрөгөнд бинзен аваад засмал замаараа цаашаа явсан. Тэгээд замдаа Баянхонгор аймгийн цаад талын постон дээр цагдаад баригдсан. Тэгээд манай хэсгийн төлөөлөгчтэй ярьсан. Тэгээд манай сумын хэсгийн төлөөлөгч намайг ирж авч явсан юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /ХХ75/
Хохирогч Б.Сийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2022 оны 05 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө миний дэлгүүрт хулгай орсонг өглөө 07 цагт мэдсэн. “Талын шанд” нэртэй хүнсний дэлгүүр, 2 давхар дээд давхартаа гуанзтай, манай энэ дэлгүүр 2002 оноос хойш ажиллагаа явуулж байгаа. ГовьАлтай аймгийн Чандмань сумын төв гудманд байрладаг дэлгүүр юм. Манайх хойд талд нь дэлгүүртэйгээ залгаа хашаанд байдаг. Бэлэн мөнгө хүнсний бараа алдагдсан байсан. Бэлэн мөнгө нь яг 2.000.000 төгрөг байсан юм. Нэгжнийхээ мөнгө төгрөгийг тооцдоггүй юм. Тэр мөнгөнүүд бүгд байхгүй байсан. Хүнд мөнгө өгөх гээд, урд орой нь тоолж байсан юм. Резинээр боосон шинэвтэр, 2 боодол мянгатын дэвсгэрт байсан. Лангуун доогуур гуанзны орлого болох хар пасканд нийт 590.000 төгрөг байсан. Кассын машинд 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөг байсан. Хажуугаар нь нэгжний задгай мөнгө бас үлдээсэн байсан. Тэр мөнгө нь бол тоогүй 50.000 орчим мянган төгрөг л байсан байх. 1400.000 төгрөгөндөө 2 боодол мянгат нь багтаж байгаа юм. Хиамаа урд орой нь хиамаа захих гээд тоолоход 7 ш байсан юм. Үүнээс 5 ширхэг нь алга байсан юм. Өөр нэг сайн мэдэгдэх зүйлгүй байсан юм. Бусад бараагаа бол би мэдэхгүй юм... Нийт 2.000.000 төгрөг бэлнээр дээр нь бага сага хүнсний зүйлс, цонхоо хүнээс 200.000 төгрөгөөр хуучин цонх худалдаж аваад 50.000 төгрөгийн хөлсөөр сэлбэж янзлууллаа. Ингээд нийт өртөг нь 250.000 төгрөг болж байна. Иймд миний зүгээс нийт 2.400.000 төгрөг орчим зүйл нэхэмжилж байна. Үүнээс бэлэн мөнгө 1.140.700 хүлээн авсан. Одоогоор би 1.259.300 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /ХХ27, 32/ болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-622/3694 дугаартай үнэлгээний тайлан болон хохирогч Б.С, гэрч Ц.С нарын мэдүүлэг болон хулгайд алдсан бэлэн мөнгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний шөнийн 01 цагийн орчим Говь-Алтай аймаг, Чандмань сум, 5-р багт байрлах иргэн Б.Сийн үйл ажиллагаа явуулдаг “Талын шанд” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтрэн орж 2.000.000 төгрөг, зайдас 3 ширхэг, “Баялаг” хиам 5кг, “\/еnus” зайрмаг 2 ширхэг, “Боролдой” зайрмаг 6 ширхэг, “Альяска” зайрмаг 2 ширхэг, “Жерри” зайрмаг 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.048.400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Уг үйл баримт нь бусдын өмчлөх эрхэнд халдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэнэ.
Иймд шүүгдэгч Н.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б нь хохирогч Б.С 2.048.000 төгрөгийн хохирол учруулсан ба үүн дээр хагалсан цонхны үнийг нэмж, нийт учирсан хохирлыг 2.298.400 төгрөг гэж тооцож, 1.140.700 төгрөгийг буцааж өгсөн байх тул үлдэгдэл 1.157.700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Ст олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх бөгөөд Т.Цийн хохирогчоор оролцох хэргийн тухайд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолоор Н.Бд холбогдох тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Т.Цийн гомдолтой холбоотой асуудлыг шүүгчийн захирамжаар шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь өсвөр насны шүүгдэгчийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон амьдралын нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж тогтоосон 1 жил 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж тогтоосон 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг нэмж, шүүгдэгч Н.Бын нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Ст 1.157.700 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Нийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 2 жил 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагат хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж тогтоосон 1 жил 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял дээр Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн 2022/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Быг 2 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 2 дахин багасгаж тогтоосон 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг нэмж, шүүгдэгч Н.Бын нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 3 сарын хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Бын хууль ёсны төлөөлөгч Н.АО-оос хохирол хор уршгийн хохиролд нийт 1.157.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сандагт олгосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Ст 1.157.700 төгрөгийн хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш ГовьАлтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА