Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
Хэргийн индекс | 164/2022/0113/Э |
Дугаар | 2022/ШЦТ/114 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Цийн Ад холбогдох 2216000000146 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах иргэн Ц.Аийн гэрт “намайг мөнгө авсан гэж хардлаа” гэх шалтгаанаар өөрийн төрсөн дүү болох Ц.А-гнэг удаа алгадах, архины шилээр толгойн тус газар, зүүн хөмсөг хэсэгт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх бүхий гэмтэл учруулж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Ц.А нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын төвд байрлах иргэн Ц.Аийн гэрт “намайг мөнгө авсан гэж хардлаа” гэх шалтгаанаар өөрийн төрсөн дүү болох Ц.А-гнэг удаа алгадах, архины шилээр толгойн тус газар, зүүн хөмсөг хэсэгт нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсгөнд шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ц.А гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...би тус өдөр гэртээ 0,33 граммын Ерөөл нэртэй архи ганцаараа уугаад сууж байсан. Тэгтэл миний 40000 төгрөг байхгүй болохоор нь өөрийн ах Ц.А-сасуутал би танай юмыг хулгай хийчих юм шиг харагдаад байна уу гээд алгадаад авсан. Тэгэхээр нь би та яаж байгаа юм нэг мөсөн гүйцээгээд сайн зодчихооч гэж хэлтэл зодсон ч яадаг юм гээд миний хажууд байсан архины шилээр толгойн тус газар шууд цохисон. Тэгээд дээлний бүсээр хоолой боон чамайг ална гэж орилсон. Миний толгойноос цус урсаж байсан...миний хөмсөг задарч цус их алдсан. Одоогийн байдлаар бос ч явахаар толгой эргэж хүчтэй өвдөж байна. өвчин намдаах эм тариа хэрэглэж байгаа. Архины шилээр толгой руу цохисон. Миний эхнэр Энхнасан хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар тал/,
Хохирогч Ц.Аийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Ц.А нь миний төрсөн ах байгаа юм. надад эмчилгээний зардал гэж 50,000 төгрөг өгсөн. Төрсөн ах Ц.А гомдол байхгүй. Миний буруутай үйлдэл байсан...” гэх мэдүүлэг, /хх- ийн 20 дугаар тал/,
Гэрч О.Э-смөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэртээ нөхөр хүүхдийн хамт байж байсан. Миний нөхөр болох А нь 0,33 граммын Ерөөл нэртэй архи уугаад сууж байгаад хажууд байдаг ээжийнд ороод ирье гээд гарч яваад ахтайгаа маргалдаад буцаж орж ирээд сууж байтал ах нь манай нөхрийг алгадаад авсан. Тэгэхээр нь манай нөхөр А нь яаж байгаа юм нэг мөсөн алчхаач гэтэл ах Ам нь Аын хажууд байсан архины шилээр толгой руу нь архины шилийг хага үсэртэл цохисон. Цохиод цус нь гоожоод байхад дээлний бүсээр боогоод алчихъя чамайг гээд орилоод байсан. Би зургийг нь дарах гэтэл чи зайл чамаас болсон чи манай дүүд гай болж байна гэж миний утсыг өшиглөж унагаасан...манай нөхөр А архи уусан байсан ах Ам нь архи уугаагүй байсан...надаас өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 дугаар тал/,
2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-7 дугаар тал/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 219 дугаартай “.... Ц.Аийн биед зүүн хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл болно. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 33 дугаар тал/,
Ц.Амгийн яллагдагчаар өгсөн “...Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хашаанд түүж ирсэн сулийн гурилаа арилгаж байтал миний төрсөн дүү Ц.А гэрээсээ миний нэрээр дуудаад орилоод байсан. Би очилгүй ээжийнхээ гэрт ороод гараа угаагаад, хэвтэрт байдаг ээжийгээ хараад зогсож бай>?ад гаднаас Ц.А согтуу орж ирээд миний 40,000 төгрөг алга болсон байна гэхээр нь чиний мөнгө гэртээ байгаа байлгүй, эхнэр хүүхэд чинь аваа байлгүй, эсвэл танайд ямар хүн орж ирсэн юм тэр хүн л аваа байлгүй гэж хэлээд Ц.Аийн гэрт хамт орсон. Ц.Аийн эхнэр Э авдар дээрх хулдаасан доороос 40,000 төгрөг энэ байна гэж гаргаж ирэхэд, би мөнгө чинь байж байхад яахаараа хүн амьтан хардаж янз бүр болдог юм гэж хэлээд би нэг удаа нүүр рүү нь алгадсан. Дүү Ц.А намайг цохих гээд байсан. Би эргээд хартал 0.33 граммын шилтэй тал архи байхаар нь аваад шилтэй архиар нь Ц.Аийн толгойн зүүн хэсэг орчим руу нь ингээд архи уу гэж хэлээд цохисон. Цохисны дараа шил хагарч Аын зүүн хөмсөг задарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Амгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Ц.А нь Ц.Аны биед халдаж түүний нүүрэн тус газарт цохих үед Ц.Аны эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Амг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.А д 50,000 төгрөг төлсөн байна. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ц.Амг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ц.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Амд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Амгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц ургийн овогт Цийн Амг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Шүүгдэгч Ц.Амд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Амд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Ц.Амд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Амд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА