Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б х овогт Бны Н-д холбогдох 2216000000157 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Дээд гол гэх газар иргэн Б.Эг энгэрийн тэмдэг тастаж хаялаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун талын 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн гарын тохой, бугалганы цус хуралт, хэвлийн зүүн тал, бүсэлхийн зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Н нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн Дээд гол гэх газар иргэн Б.Эг энгэрийн тэмдэг тастаж хаялаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь баруун талын 10 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн гарын тохой, бугалганы цус хуралт, хэвлийн зүүн тал, бүсэлхийн зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Н гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. “2020 оны 60 жил хоршооллын уулзалт дээд голд болсон. Эхний өдөр Э  гэдэг хүн ирээд агсам согтуу тавиад таваг өшиглөж унагаад байсан. Тэгээд орой болоод тарсан. Маргааш нь дахиад ирээд агсам тавиад надтай муудалцсан. Надад 100 жилийн энгэрийн тэмдэг өгсөн байсныг тастахаар нь би уурлаад 3 цохисон. Маргааш нь хавирга хугарсан гээд цагдаад өгсөн байсан. Би мэдээгүйгэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Б.Эны мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 сарын 22-ны өдөр хуучин “Жаран жил” хоршооллын нийллэг болсон. Түүн дээр би очиж архи уусан. Тэгээд архи уугаад юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Н гэх хүн баруун тал руу хүчтэй цохиж байсныг мөн Заяа гэх хүн салгаж байсныг санаж байгаа юм. Түүнээс өөр болсон явдлыг санахгүй байна. Н миний баруун хавирга орчим хүчтэй цохисон. Яг юугаар цохисныг хараагүй. Би нэлээн их архи уусан. Н надад эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг өгсөн. Одоо надад гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19 дүгээр тал/

 

            Хохирогч Б.Эны Цагдаагийн газарт гаргасан “...миний бие Н гэдэг хүнээс эмчилгээ хувилгаатай холбоотой нийт 1,000,000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт, /хх-ийн 46 дугаар тал/,

 

Гэрч М.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн“...аймгийн Жаран жил хоршооллын уулзалт Шарга сумын Баянгол багийн дээд голд болсон тэр баяр дээр эхний өдөр Э  согтуу хүмүүстэй маргалдаад байсан идээ будаа таваг туурайг татаж унагаагаад шөнө явсан. Маргааш Э  дахин ирэхэд Б.Н нь өчигдөр яагаад агсам тавиад байв одоо яв гэхэд явахгүй гээд Б.Нгийн энгэр дээр байсан тэмдгийг нь тасадсан. Тэгэхэд Б.Н нь Э ыг 2 удаа гараараа цохиж аваад нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,

 

            Гэрч Б.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Б.Э  хадлангаа хадах гээд явтал орой манай нөхөр Б.Э  хүнд зодуулсан ирсэн. Тэгээд хэнд зодуулав гэтэл Н намайг зодлоо гэж хэлсэн...манай нөхрийг зодсон Нд гомдолтой байна... гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр тал/,

 

            Гэрч С.Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...Аймгийн Жаран жил хоршооллын уулзалт манаи Шарга сумын Багийн дээд голд болсон. Эхний өдөр Тайван гэх хүн согтуу ирээд хувцсаа тайлаад орилоод байсан. Маргааш нь Э  ирэхэд Н өчигдөр яагаад орилж чарлаад байсан пизда минь гэхэд Нгийн авсан энгэр дээр байсан медалийг Э  энгэрээс нь татаад тэмдгийг унагаасан. Н уурлаад Эг 2 удаа цохиж авсан.,,2022 оны 08 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болсон...Б.Н нь Б.Эг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зодсон ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30, 27 дугаар тал/,

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 242 дугаартай “...Б.Эны биед баруун талын 10-р хавирганы зөрөөтэй хугарал, зүүн гарын тохой, бугалганы цус хуралт, хэвлийн зүүн тал, бүсэлхийн зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, /хх-ийн 33-34 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Нн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Б.Н нь Э ы биед халдаж түүнийг цохих  үед Э ы эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Б.Э д 1,000,000 төгрөг төлсөн. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд уг торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Нг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б х ургийн овогт Бны Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.Нд мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА