Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Дийн Дд холбогдох 2216000000161 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны автомат тооцооны машинаас иргэн Г.Нийнхадам ээж Б.Цийнкартыг уншуулаад авалгүй үлдээсэн гээгдэл 500,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний  хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Б.Долгормаа нь 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймгийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны автомат тооцооны машинаас өөрийн картаар мөнгө авах үедээ иргэн Г.Нийнхадам ээж Б.Цийнкартыг уншуулаад авалгүй үлдээсэн 500,000 төгрөгийг авч завшсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Тус үйл баримт нь бусдын эд хөрөнгийг завшин бага хэмжээнээс дээш хохирол учруулж, өмчлөх эрхэд халдсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Д гэм буруутай болох нь:

 

          “Хаан банк” дахь иргэн Б.Цийнэзэмшлийн 5315662780 тоот харилцах дансны хуулга /хх-ийн 4-р тал/,

 

          “Хаан банк” дахь иргэн Д.Дийн эзэмшлийн 5315115964 тоот харилцах дансны хуулга /хх-ийн 14-р тал/,

 

          Бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа хүний дүрс бичлэг бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18-р тал/,

 

Хохирогч Б.Цийнмөрдөн байцаалтад өгсөн“...Би 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчим “Залуур алтай”-н үсчинд би үсээ янзлуулж байгаад бэр охиндоо миний картнаас 500.000 төгрөг аваад ир гээд картаа өгөөд явуулсан Тэгээд би Үсээ янзлуулж дуусчхаад “Шаргал наран”-ийн АТМ-рүү ороход манай бэр надад картаа авна уу гэсэн бичиг гарч ирчхээд мөнгө гарч ирэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь бид 2 цаад талын АТМ-рүү очоод 500.000 төгрөг авах гүйлгээ хийхэд үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж гарч ирсэн. Тэгэхээр нь бид 2 теллерээс нь очиж асуугаад мөнгө алга болчихлоо одоо яах вэ 1800-1917 дугаарын утас руу залгаж гомдлоо бүртгүүл тэгээд эргээд орчихно гэж хэлсэн. Тэгээд би уг 1800-1917 дугаарын утас руу дахин дахин залгахад утас нь холбох шугам чөлөөгүй гэх хариу өгөөд байхаар нь тэр өдрөө тэгээд орхисон. Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Хаан банк”-ны теллертэй очиж уулзахад өөр нэг хүн рүү залгаж асуугаад таны мөнгийг дараагийн АТМ-ээр үйлчлүүлсэн хүн авсан байна гэж хэлсэн ...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 27-р тал/,

 

          Гэрч Г.Нийнмөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 09 сарын 05-ны өдөр 12 цагийн орчим манай хадам ээж Цэнгэлмаа намайг картнаас 500.000 төгрөг аваад ир гээд “Залуур алтай” үсчингээс явуулсан. Тэгээд “Шаргал наран”-ийн “Хаан банк”-ны хамгийн наад талын АТМ дээр очиж хадам ээжийнхээ картнаас 500.000 төгрөг авах гээд гүйлгээ хийхэд АТМ-ээс картаа авна уу гэсэн бичиг гарч ирээд карт гараад ирсэн. Тэгээд би картаа авчхаад мөнгө гарч ирэхгүй болохоор нь би 1 минут гаран хүлээгээд мөнгө гарч ирээгүй, мөнгө тоолж байгаа чимээ сонсогдохгүй байсан. Тэгэхээр нь би энэ АТМ-ийн үлдэгдэл хүрэхгүй байгаа юм байна гэж бодоод хамгийн цаад талын АТМ-рүү очоод 500.000 төгрөг авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж гарч ирсэн. Би үлдэгдлээ шалгахад 10.000 төгрөг л картанд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

 

Гэрч Ж.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг ажлын байран дээрээ сууж байх үед нүдний шилтэй настай эмэгтэй хүн АТМ-ийн хажуугаас намайг дуудаад миний картнаас мөнгө аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би явж очоод картыг нь авах үед АТМ-нээс бэлэн мөнгө гарч ирсэн уг гарч ирсэн мөнгийг би нүдний шилтэй настай эмэгтэй хүнд авч өгөөд, дараа нь картыг нь уншуулан ойролцоогоор 400.000 орчим төгрөгийг өөрийнх картнаас авч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Дийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Д.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.Цд учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул шүүгдэгч Д.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Улсын яллагч А.Оргилбаяр нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж шүүгдэгч Д.Дг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх” саналыг шүүхэд гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалттай байна.

 

Шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байна.

 

Иймд шүүхээс улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Дийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Дд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА