Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч А.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц г овогтой Аын Дт холбогдох 2216001230131 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч А.Д нь 2022 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 7-10 тоот хашаанаас иргэн Н.Бийн өмчлөлийн 36-82 ГАА улсын дугаартай Toyota ist маркийн авто машиныг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

Мөн согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 324 тоот хашаанаас иргэн Д.Нийн өмчлөлийн улсын дугааргүй Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн Мустанг-150 маркийн мотоциклийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

 

Мөн согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 6-628 тоотод

 

оршин суух хадам ээж болох иргэн Д.НС.Жийн гэрийн цонхийг хагалан гэрт нь хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан, ямар ч шалтгаангүйгээр агсам тавьж, улмаар Д.НС.Жийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 1 араа шүдний булгаралт, зүүн эрүү, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, баруун чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.Д нь 2022 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 7-10 тоот хашаанаас иргэн Н.Бийн өмчлөлийн 36-82 ГАА улсын дугаартай Toyota ist маркийн авто машиныг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Дгэм буруутай болох нь:

 

          Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа заал аваад шөнө 01 цагийн орчимд үед гэртээ ирэхэд манайх гэрэлтэй байсан юм. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд чимээ чагнасан чинь согтуу эрэгтэй хүн том том дуугараад утсаар яриад байсан юм. Би дуугаар нь Сувдаагийн нөхөр Д  гэдгийг таньсан. Би тухайн хүнийг явахаар нь гэртээ ороход манай том хүү сэрүүн, бага хүү унтаж байсан юм. Ингээд гэртээ ороод унтаж амарсан. Тэгсэн чинь үүрээр надтай хамт ажилдаг Сувдаа гэдэг хүний нөхөр Д  нь согтуу орж агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгч тухайн хүнийг өгч явуулсан. Тэгээд дуудлага өгч явуулсны дараа гаднаас гэртээ орох гэтэл миний өмнө нь байрлуулсан машин тавьсан газраасаа өөр газар зогсож байхаар нь гайхаад очиж үзтэл жолоочийн эсрэг талын хаалганы бариул болон урд талын хэсэг нь цус болсон байсан ба жолооч талын суудлын шалан дээр хар иштэй хутга, 1 ширхэг тамхи зэрэг байсан. Би нөхөргүй бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг болохоор цаашид ийм явдал болохоос урьдчилан сэргийлж цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

          “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №1/378 дугаартай “Тоуоtа ist” маркийн автомашиныг 4.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 89-90 дүгээр тал/,

 

          2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хохирогч Н.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 63-67 дугаар тал/,

 

          Гэрч Ж.Шын мөрдөн байцаалтад өгсөн “...А.Дыг танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, найз нөхдийн холбоотой. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна. Тухайн үед нь би 48-р байрны дээд тал дээр явж байсан чинь араас машин сигналдаад Шинээ гээд дуудсан юм. Тэгэхээр нь би эргээд харахад Д нь ганцаараа машинтай явж байсан. Би тухайн үед нэрийг нь сайн мэдэхгүй байна зүс таних 2 залуутай явж байсан юм. Тэгсэн чинь Д  нь суучих гэхээр нь бид гурав суусан. Бид нар Залуурын буудал орчихоод тэндээсээ шууд Дын гэр рүү явсан. Тэднийд нэг шил архи уусан. Тэгсэн надтай явж байсан 2 залуу түрүүлээд яваад өгсөн. Би тэднийхээс гараад гэр рүүгээ шууд харьсан юм. Тэрнээс хойш дахин Дтай уулзаагүй. Би тухайн үед улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Тухайн үед саарал өнгийн Ист маркийн машинтай явж байсан юм. Би эхнэрийнх нь машин юм байлгүй гэж бодоод суугаад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/,

 

          Гэрч Ж.С-Эийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн орчим Н.Бн дахин миний утас руу залгаж орж ирээд нээрээ танай нөхөр чинь миний машиныг унаж явсан шиг байна лээ гэж хэлсэн. Би тэгээд Д Бийн машиныг унаж явсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/,

 

А.Дийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би айлын хашаанаас авсан мотоциклио унаад Б  эгчийн хашаанд нь очсон. Очиход гэрт нь 2 жаахан хүүхэд нь унтаж байхад нь машиных нь түлхүүрийг гэрээс нь аваад хашаанд байсан машиныг нь унаад өөрийнхөө гэрт очсон. Гэрт байсан архи нэмж уугаад буцаад Б  эгчийн хашаанд очсон. Очих үед Б  эгч машин хэлэлгүй дураараа авч явлаа гээд уурлаад цагдаа дуудсан...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.Дийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Шүүгдэгч А.Днь согтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 324 тоот хашаанаас иргэн Д.Нийн өмчлөлийн улсын дугааргүй Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Мустанг-150 маркийн мотоциклийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт тогтоогдлоо.

 

Тус үйл баримт нь автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Дгэм буруутай болох нь:

 

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл, зургийн үзүүлэлт,

 

          Мустанг маркийн мотоцикльд үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 143-147 дугаар тал/

          Хохирогч Д.Н-д Ягаан өнгийн Мустанг маркийн мотоциклийг хүлээлгэн өгсөн тухай 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 148 дугаар тал/,

 

          Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №921/2680 дугаартай “Мустанг-150” маркийн мотоциклийг 1.530.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /хх-ийн 132-134 дүгээр тал/,

 

          Хохирогч Д.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 05 дугаар сарын 27-ноос 2022 оны 06 дугаар сарын 06-ны хооронд 10 хоногийн баривчилгаанд орсон юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон юм. Харин намайг баривчилгаанд орох үед миний өөрийн эзэмшлийн ягаан өнгийн, мустанг-150 маркийн мотоциклийг Хануймандах нь гуйж аваад чамайг гарч иртэл би унаж байя гэж хэлээд миний мотоциклийг авч үлдсэн юм. Тэгсэн чинь намайг баривчилгаанд байж байхад Алтаншагай мөрдөгч надтай ирж уулзаад мотоциклийг чинь алдчихсан байна гэж хэлсэн. Би тэгээд өөрөө мотоциклио алдсан талаар мэдсэн. ...Би өөрийн эзэмшлийн мотоциклийг журмын хашаанаас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 114 дүгээр тал/,

 

          Гэрч М.Б ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед манай найз Шинээ эхнэртэйгээ ирээд бид дөрөв хоол идээд пиво уугаад сууж байтал гаднаас Д  орж ирээд эхнэртэйгээ гар утсаар ярих гэсэн юм гэж орж ирээд бид нартай хамт пиво ууж суусан. Тэгсэн гаднаас М, Б- Э хоёр орж ирээд мотоциклийн дугуйны хий гарчихлаа танай хашаанд тавьчаад өглөө ирж авъя гээд нөгөө мотоциклоо толгойг нь түгжээд амбаарын хажууд димокрадаад тавьсан. Тэгээд бид хэд сууж байтал Шинээ эхнэр хүүхдээ аваад явсан харин 30 орчим минутын дараа Д , М, Б-Э нар надаар Мын гэрт хүргүүлсэн. Тэгээд буцаад 21 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд нөгөө мотоцикл нь байсан бөгөөд өглөө 08 цаг өнгөрч байхад Б- Э, М ах хоёр мотоциклоо авах гэж ирэхэд нь нөгөө мотоцикль байхгүй болсон байсан. Ингээд бид хэд жоохон хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 119-120 дугаар тал/,

 

          Гэрч Ц.Х-Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Манай найз Н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаад баригдаад баривчилгаанд орчихоор нь би мотоциклиор нь таксинд явах гээд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр журмын хашааны мөнгийг нь төлөөд авч унасан. Тэгсэн 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр явж байсан чинь мотоциклын дугуйны хий гараад арга буюу ойрхон таньдаг айл болох Тйн гэрт орсон чинь тэднийд Т, Шинээ, Дамбий нар пиво уугаад сууж байхаар нь Чөдөрөөтэй уулзаад хашаанд нь мотоциклоо тавьчихаад хамт пиво ууж хоол идчихээд Дамбий, Б-Э бид гурав тэдний гэрээс гараад замаараа дэлгүүрээс 1 шил архи, ундаа аваад манай гэрт очоод архи уусан. Тэгсэн Б-Э, Дамбий хоёр муудалцаад Дамбий манайхаас уурлаад гараад явсан. Үүний дараа Б-Э бид хоёр үлдсэн архиа уучхаад амраад маргааш нь мотоциклоо авах гээд Чөдөрөөгийн хашаанд очсон чинь мотоцикль алга болсон байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 122 дугаар тал/,

 

          Гэрч Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...Энэ өдрийн орой 19 цагийн үед манай гэрт Шинээ Шинээгийн эхнэр нь манай эхнэр бид дөрөв пиво уугаад сууж байсан чинь гаднаас Дамбий эхнэр лүү залгаад өгөөч гэж орж ирсэн. Тэгээд байж байтал Х-М, Б-Эхоёр мотоциклын дугуйны хий гарчихлаа танай хашаанд үлдээгээд маргааш ирж авъя гээд орж ирээд хэсэг сууж байгаад Х-М ахыгаа гэрт хүргээд өгчих гээд манай эхнэрээр Б-Э, Дамбий гурав Мандаагийнд хүрүүлсэн. Ингээд буцаж ирээд би их согтсон байсан болохоор тасраад унасан байсан болохоор юу болсныг сайн санахгүй байна. Тэгсэн маргааш нь Мандаа мотоциклоо авах гэж ирээд алга болсон байна гээд эрж хайсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 124 дүгээр тал/,

 

          Гэрч Н.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “Би 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа заал аваад шөнө 00 цагийн үед гэртээ ирсэн чинь хашааны гадаа ягаан өнгийн мотоцикл байхаар нь манайд хэн ирдэг билээ гэж гайхаад гэрийнхээ гаднаас чагнатал надтай хамт ажилладаг Сувдаагийн нөхөр Дамбийгийн дуу согтуу гараад байхаар нь айсандаа хашааны жорлонгийн ард нуугдаад байж байтал гэрээс гараад явган алхаад явсан. Тэгсэн үүрээр 5 цагийн үед нэлээн согтуу дахиж орж ирээд эхнэрээ асуугаад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод агсам тавиад болохгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа ирсэн чинь Д  хашаа давж зугтаагаад араас нь цагдаа хөөсөн. Тэгсэн хэсэг хугацааны дараа Д  хашаа руу гүйгээд ороод ирэхээр нь би хувцаснаас нь зуурч байтал араас нь хөөж байсан хоёр цагдаад ирээд өгөөд явуулсан. Үүний дараа би эхнэр Сувдаатай нь яриад болсон асуудлын талаар хэлээд Д  шөнө мотоциклтой ирсэн байна энэ хэний мотоцикл юм бэ? гэхэд өөрт нь мотоцикль байхгүй хүний юм хулгай хийж унаад явж байгаа байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 127-128 дугаар тал/,

 

А.Дийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би Б  эгчтэй уулзахаар манай урд талын гудамжинд байх анх архи ууж байсан айлдаа очих үед мотоцикль байж байсан. Би гэрийн хаалгыг нь цохиод нээхгүй болохоор нь мотоциклыг нь хашаанаас нь унаад Б  эгчийнх рүү явсан. Хашааны хаягийг нь сайн санахгүй байна. Б  эгчтэй уулзах зорилгоор тухайн мотоциклийг унаад явсан...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 159 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Дийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав: Шүүгдэгч А.Дсогтуурсан үедээ 2022 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 6-628 тоотод оршин суух хадам ээж болох иргэн Д.НС.Жийн гэрийн цонхийг хагалан гэрт нь хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан дураараа авирласан, ямар ч шалтгаангүйгээр агсам тавьж, улмаар Д.НС.Жийн нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 1 араа шүдний булгаралт, зүүн эрүү, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, баруун чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Тус үйл баримт нь хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.Дгэм буруутай болох нь:

 

          Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 14-16 дугаар тал/,

 

          Хохирогч Д.НС.Жийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 05-р сарын 27-ны шөнө 02 цагийн үед гэртээ хүүхдүүд нөхрийн хамт унтаж амарч байтал тас гээд цонх дуугарахаар нь босоод харсан чинь Д  цонх хагалаад ороод ирсэн тэгээд би цонхны урдуур хүүхдүүд унтаж байсан болохоор би дүүгийн хүү өөрийн хүү 2-ыг эхэлж дуудаж босгоод хаалга нээгээд гарч цагдаа дууд гэж хэлээд 2 бага хүүхдүүдийг нөхөр бид 2 тэврээд жижиг өрөө рүү орох гээд явж байсан чинь Д  өөрийн хүүхдээ надаас булааж аваад тэвэрч цаашаа явж байснаа эргэж ирээд май чи миний цусыг ид гээд миний амруу гараа хийгээд бас нүүрэн дээр цусаа арчаад байсан тэгээд 00-ын өрөөний угаалтуур луу шахаад толгой ар дагз хэсэг рүү цохиод байсан бас миний баруун гарын булчингийн дотор хэсгээс базаад байсан бас миний үүдэн доод шүднүүдээс 1 нь хөдөлсөн байсан тэгээд манай нөхөр 2 охиныг аваад жижиг өрөөнд орсон байсан тэгээд би чамайг барахгүй юм байна чи хүүхдүүдээ аваад яв гэж аргадаж байгаад гарах санаатай байсан, тэгсэн миний зүрхээр хатгаад байхаар нь би Д аа чи надад 103 дуудаад өгөөч гэж гуйсан чинь үх үх чи үх гээд байсан. Хоёр хүүхэд гараад явсан байна хаашаа явчихваа гээд гараад явсан. Тэгээд цагдаа руу залгаж байтал цагдаагийн пургон ирсэн тэгсэн чинь манай дүүгийн хүү, манай хүү 2 шалдан цагдаа дээр очиж цагдаа дуудаж ирсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар тал/,

 

          Гэрч Я.Дашзэвэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд би эхнэр хүүхдүүдийн хамт гэртээ унтаж байхад Д  шууд манай гэрийн цонхыг хагалаад ороод ирсэн. Орж ирэхээр нь би Д ын хүүхдийг нь аваад нөгөө өрөө рүүгээ ороод нуугдчихсан юм. Манай эхнэр Д тай коридорт зууралдаад Д  манай эхнэрийг зодоод байсан. Би нөгөө өрөөнд байсан. Д  манай эхнэрийг ална чамайг гээд орилоод цохиод байх шиг байсан. Би бол хараагүй. Удалгүй цагдаа нар ирээд Д ыг аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 дугаар тал/,

 

          Гэрч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Бын хамт тус дуудлагад очсон. Очиход тухайн айлын хаалга нь цоожтой байсан. Цонх нь хагархай байсан. Хаалгыг нь цохиод хаалгаа тайлахгүй байсан, Д ын хадам ээж нь гэрийн гаднаа гараад ирсэн байдалтай, Д  гэрт нь хаалгыг нь түгжсэн байсан. Би цонхоор нь ортол Д  гэрт нь байж байсан. Би хаалгыг нь нээх гэтэл урдаас эсэргүүцэл үзүүлсэн. Би ноцолдож байгаад хаалгыг нь дотроос нь нээсэн. Би гэрийн хагарсан цонхоор нь дотогшоо орсон. Ороход цонх нь хагарсан, хана нь цус болсон, хувцас хунар нь эмх замбараагүй тарсан байдалтай байсан. Хаалга нээхэд хадам ээж нь жижүүрийн мөрдөгч Баярцогт нар гаднаас орж ирсэн. Тэгээд Баярцогт ах бид 2 Д ыг авч яваад эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар тал/,

 

          Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан. Тухайн өдрийн 02 цагийн үед Хөгжил 5-15 тоотод агсам тавиад байна гэх дуудлагын дагуу жолооч Нямжаргалын хамт очсон. Очиход Жаргалмаа гэдэг хүн 2 жаахан хүүхдийн хамт гэрийнхээ гадна зогсож байсан. Яасан талаар асуухад Д  согтуу ирээд цонх хагалаад гэр лүү орсон, намайг зодоод байсан би айгаад гараад ирсэн, Д  хаалга дотроос нь түгжээд нээхгүй байна гэсэн яриа өгүүлэмжтэй байсан. Тэгээд Нямжаргал Д ын орсон гэх цонхоор 2 давхар луу авирч гараад дотогш ороод дотроос хаалгыг тайлах үед би дотогшоо Жаргалмаагийн хамт орсон. Ороход Д  өөрөө том өрөөнд нь согтуу байж байсан. Гэрийн доторх эд хогшил, хөнжил дэвсгэр нь эмх замбараагүй болсон, цонх нь порчик хэсгээрээ хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгиин 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 161 дугаартай “...1.Д.НС.Жийн биед зүүн доод 1 араа шүдний булгаралт, зүүн эрүү, баруун бугалга, зүүн даланд цус хуралт, баруун чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /хх-ийн 39-40 дүгээр тал/

 

          Шинжээч эмч Д.Даваахүүгийн “...Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар тал/,

            

             А.Дийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй. С.Ж нь манай хадам ээж байгаа юм. Хоорондоо утас булаацалдаж байхад би гарын бугалгаас базсан. Ам эрүү хэсэг рүү нь утас булаацалдаж байх үед цохисон санагдаж байна. Манай хадмынх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Хөгжил хороололд байдаг хаягийг нь яг сайн мэдэхгүй байна. Би 2 давхар луу авирч гараад гараараа цонхыг нь хага цохиод цонхоор нь нэвтэрч орсон...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч А.Дийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүх шүүгдэгч А.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч А.Дийн  нь 2022 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 324 тоот хашаанаас иргэн Д.Нийн өмчлөлийн улсын дугааргүй Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Мустанг-150 маркийн мотоциклийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн 2022 оны 05 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 7-10 тоот хашаанаас иргэн Н.Бийн өмчлөлийн 36-82 ГАА улсын дугаартай Toyota ist маркийн авто машиныг өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйлдлүүд нь үргэлжилсэн гэмт хэрэг өөрөөр хэлбэл нэг өдөр нэг санаа зорилготойгоор үйлдэгдсэн байна. Иймд дээрхи үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх165/, урьд нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар, хохирогч Д.НС.Жийн “Нэхэмжлэх зүйлгүй, цонхоо төлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх21/, хохирогч Н.Бийн “...санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх71-рт/, хохирогч Д.Нийн “...санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх141-рт/ зэргийг шинжлэн судлав.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н-д нь 1,530,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Н.Б д 4,500,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч С.Жаргалмаад 50,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирлыг бүрэн төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч А.Дийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүгдэгч А.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан шүүгдэгч А.Дийн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц г овогт Аын Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай. 

2. Шүүдэгч А.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар  тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-д заасныг журамлан шүүгдэгч А.Дийн нийт эдлэх ялыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д т оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.Д т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Д т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА