Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч Г.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Гийн Сд холбогдох 2216000000144 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.Снь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-60 тоотод байрлах хохирогч Н.Лийн эзэмшлийн гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 1 ширхэг хөлдөөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Лд406,000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл Г.Снь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-60 тоотод байрлах хохирогч Н.Лийн эзэмшлийн гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 1 ширхэг хөлдөөгчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Н.Лд406,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Тус үйл баримт нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Сгэм буруутай болох нь:

          Хохирогч Н.Лийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдөөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум руу яваад 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр аймагт байх гэртээ ирсэн. Манай гэрийн цоожийг хүн онгойлгож ороод гэрийн зүүн талд байсан цагаан өнгийн хөлдөөгчийг хулгайлаад аваад явсан байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандаж өргөдлөө гаргасан юм... Би хөлдөөгчөө 2021 оны 08 дугаар сард ВSB-ээс 580,000 төгрөгөөр шинээр худалдаж авч байсан юм. Би Эрдэнэ сум руу явахдаа гэрээ цагаан өнгийн хятад цоожоор цоожилсон байсан юм. Тухайн үед манай гэрийн цоожинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Гэрийн цоож нь гараараа татахаар шууд онгойдог байсан юм. Манай гэрийн цоожийг надаас өөр хүн мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10 дугаар тал/,

          Хохирогч Н.Лийн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Би С-с хулгайд алдсан хөлдөөгчөө буцааж авсан. Буцааж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байхгүй байсан. Надад санал гомдол байхгүй, алдсан зүйлээ буцааж авсан байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 37 дугаар тал/,

Гэрч Я.Уийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ байж байхад доод талын хашаанаас С  нь манайд орж ирээд хөлдөөгч авах уу гэж асуухаар нь би хэдэн төгрөг гэж байгаа юм бэ гэхэд 150,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь надад одоо 150,000 төгрөг байхгүй байна 50,000 төгрөг байна гэхэд хөлдөөгчөө аваад ир гэж хэлсэн. С  нь унаа байхгүй манайхаас хамт очоод авчихъя гэж хэлсэн. Тухайн үед найз Д, С  нарын хамт явсан. Тэгээд замаараа такси бариад явсан ба дээшээ талд нэг хашаанд очоод гэрээс хөлдөөгчийг гаргаж өгсөн. С  нь хашаа, гэрээ зарчихмаар байна. Хашаа, гэрээ нийлүүлээд 3,000,000 төгрөгт зарчихмаар байна гэхээр нь би 2,000,000 төгрөгийг маргааш бэлнээр нь өгье, үлдсэн 1,000,000 төгрөгийг нь нотариатаар батлуулаад гэрээ хийе гэхэд С  нь үгүй ээ бэлэн 3,000,000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би тэгвэл чадахгүй юм байна гэж хэлээд хөлдөөгчөө аваад явсан. Маргааш нь С  нь утсаар яриад нөгөө 100,000 төгрөгөө авъя гэхээр нь би төвд ажилтай явж байна гэртээ очоод залгая гэж хэлсэн. Тэгээд С  нь дахин утсаар яриагүй ба манайхаар ирээгүй. Тэгсэн чинь хэд хоногийн дараа Цагдаагаас нэг хүн дагуулж манайд ирээд чи хөлдөөгч авсан уу, тэр хөлдөөгч чинь хулгайн хөлдөөгч байна, хөлдөөгч чинь хаана байна гэж хэлэхээр нь би Хөлдөөгч авсан. Тухайн хөлдөөгч нь хөдөө гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд хөлдөөгчийг хөдөө гэрээс хөлдөөгчийн эзэн өөрөө очиж авсан...Би тухайн үед С-с энэ танай хөлдөөгч мөн үү гэж асуусан. Тэгэхэд С  нь би эхнэр хүүхдээсээ салчихсан. Манайх мөн худлаа гэвэл хамт очоод авъя гэж хэлэхээр нь итгэсэн. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хөлдөөгчний эзэн надад 50,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19 дүгээр тал/,

          Гэрч С.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 07 дугаар сарын сүүлээр байхаа өдрийг нь сайн санахгүй байна, өглөө гэртээ байж байхад нэг танихгүй залуу орж ирээд хөлдөөгч зарах гэсэн юм хөлдөөгч авах уу гэж асуусан. Тэгээд тэр залуу нь Утэй юм яриад байсан. Хөлдөөгчөө 150,000 төгрөгт зармаар байна гэхэд У бэлэн 50,000 төгрөг байна гэхэд мөнгөө хоёр хуваагаад өгчих гэж ярьж байсан. У нь 50,000 төгрөгийг бэлнээр өгөөд хөлдөөгчийг нь авахаар би У, тэр залуугийн хамт явсан. Тэгээд замаараа такси аваад дээшээ тал өөд явсан. Би тэгээд хаягийг нь мэдэхгүй байна. Тэр залуу 4 ханатай гэр, хашаагаа зармаар байна гэж хэлж байсан. Тэгээд гэрээс нь цагаан өнгийн хөлдөөгчийг авсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 21 дүгээр тал/,

          Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан №ТХҮ-622/3995 дугаартай шинжээчийн “...Дээр дурдагдсан хөлдөөгчний нийт бодит үнэ цэнийг 406,000 төгрөг...” гэх дүгнэлт, /хх-ийн 27-29 дүгээр тал/,

          Г.С ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би 2022 оны 07 дугаар сарын 25-аас 30-ны хооронд юм шиг санагдаж байна. Би тухайн үед айлд байсан ба мөнгөний хэрэг гараад Н.Лийн гэрээс очиж, цагаан өнгийн хөлдөөгчийг Урнаа, Далай хоёртой хамт очиж авсан. Би Урнаа, Д гэх хүмүүст тухайн хөлдөөгчийг 50,000 төгрөгөөр зарсан. Тухайн хөлдөөгчийг зараад 4-5 хоногийн дараа манай найз Н.Л нь утсаар яриад хөлдөөгч авч ирж өгөхгүй бол цагдаад хандлаа шүү. Чамайг 2-3 харъя гэж хэлсэн. Би тэр хугацаанд нь хөлдөөгчийг 4-5 хоногийн дараа Уранаагаас хөлдөөгчийг нь авч буцаагаад Н.Лдхөлдөөгчийг нь өгсөн. Тэгээд манай найз гомдол, саналгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/,

          2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Снь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгч нь гэм буруутай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  Г.С ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Улсын яллагч “...Шүүгдэгч Г.С д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаас цагдан хоригдсон 6 хоногийг хасаж 2 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар жинхэнэ эдлэх ялыг тогтоох...” дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа“...Г.Снь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Г.С ын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүхээс шүүгдэгчийн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.С ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Снь 2022 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/256 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, цагдан хорьсон бөгөөд шүүгдэгчийн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Лд406,000 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирогч Н.Л нь мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгтээ “...Би С-с хулгайд алдсан хөлдөөгчөө буцааж авсан. Буцааж авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл огт байхгүй байсан. Надад санал гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Г.С ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Гийн С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар  зааснаар шүүгдэгч Г.С д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.   

 5. Шүүгдэгч Г.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУЯА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.МӨНХТУ