| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0263/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/289 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Т, О.Д
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Иргэдийн төлөөлөгч: С.С
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Бын Ат холбогдох эрүүгийн 2212................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1970 оны 08 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт ................. аймгийн Х сум Х баг .................... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлээгүй, Бовогт Бын А /РД:*****/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.А нь ................... аймгийн Х сумын Х багийн нутаг ........................... гэх газар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этай маргалдаж, улмаар өвсний сэрээгээр толгой орой хэсэгт нь цохиж, тархины баруун зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх зогсож 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан буюу хүнийг алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тийн өгсөн: ...Манай хүүхэд өглөө 10 цагийн үед 2 өвсний сэрээ, 1 ширхэг хадуур аваад хадлангаа хадах гээд явсан. Орой үнээгээ саачихаад гэр рүүгээ явж байсан чинь манай бэр сүүгээ гэртээ оруулж тавьчхаад гэрийнхээ арагшаа гүйгээд байсан. Манай хүүхэд машинаа гэрийнхээ ард тавьчхаад гэртээ орж ирээд Шар миний толгойг хага цохчих шиг боллоо, цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дууд ахыгаа дуудна гэж хэлсэн байсан. Би хүүгээ унтчих гээд унтуулсан. Маргааш өглөө нь үнээгээ сааж дуусаад хүүгийнхээ гэр рүү орсон чинь бие нь хөрчихсөн, хүүхэн хараагаараа харсан байдалтай байсан. Тэгээд би Аын эхнэрийг нь дуудаж харуулсан. А гэртээ байхгүй байсан. Хоёр хүүхэд нь аавыгаа асуугаад уйлаад байдаг. Би маш их гомдолтой байна. А нь миний хүүгийн толгой руу өвсний сэрээгээр цохиж санаатай алсан гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дгийн өгсөн: ... 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед үнээгээ сааж дуусаад гэртээ ороход манай талийгаач нөхөр ирээгүй байсан. Тэгээд ирэхгүй болохоор нь юу болж байгаа юм бол гэж бодоод гэрээсээ хойшоо алхаж байсан чинь манай нөхөр машинтайгаа урдаас ирээд А миний толгой руу цохичихлоо гэж хэлсэн. Манай талийгаач нөхөр намайг машиндаа суулгаад Аын гадаа очсон. Аынд очиход Ц байсан. Би Цэс юу болоод байгаа юм бэ гэж асуухад энэ хоёр маргалдсан гэж хэлсэн. Э Аыг хаана байна гэхээр нь би А байхгүй байна гэж хэлсэн. Манай нөхөр түрүүлээд машинаараа гэрүүгээ явсан. Би Цтэй хамт мотоциклоор араас нь явсан. Тэгээд гэртээ хариад нөхрийгөө цусаа угаа гээд цусыг нь угаалгасан. Манай нөхөр гэртээ орохдоо тогоотой сүүг асгачихаар нь би уурласан чинь уучлалт гуйгаад унтсан. Маргааш өглөө нь би 5 цагийн үед үнээндээ гарсан. Тэгээд манай ээж үнээгээ саачихаад түрүүлж гэртээ ороод Эын бие нь сонин байна гэж хэлсэн. Би үнээгээ сааж дуусчихаад гэртээ ороод байж байтал ээж Аын эхнэрийг дагуулж орж ирсэн. Эхнэр нь Аыг дуудах гээд явсан. Манай доод талд байдаг айл сумаас эмч дуудсан. 9 цагийн үед хоёр эмч ирж тариа дусал хийсэн. Тэгээд багийн эмч үлдээд Д эмч сум руу явсан. Багийн эмч дусал хийгээд даралт нь тогтворгүй байна гээд амьсгалын аппарат залгах гэсэн боловч амьсгал хураасан. Одоо 14.026.670 төгрөг нэхэмжил байна. Би хоёр жаахан хүүхэдтэй. Манай хоёр хүүхэд аавыгаа нэхээд хэцүү байна. Би маш их гомдолтой байна. Хүний амь насыг мөнгөөр орлох боломжгүй гэв.
*Эрүүгийн 2212...................... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Тийн өгсөн: “...Манай бэр Д бид хоёр үнээгээ саагаад дуусах үед 19 цаг болж байсан. Ер нь бол 17 цаг гэж үнээгээ саагаад 19 цаг гэж л дуусдаг юм. Тэгэхээр 19 цаг болж байсан гэсэн үг. Би машиныг хараагүй чих хатуу сонсохдоо муу болохоор ямар нэгэн дуу чимээ сонсоогүй манай бэр залуу хүн учраас харсан байж магадгүй. Тухайн өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Ямар эмчилгээ хийсэн талаар мэдэхгүй байна. Ямар төрлийн эмчилгээ хийж байгаа талаараа эхнэрт нь хэлсэн байх. Д, Т эмч хоёр ирээд эмчилгээ хийж байхдаа энэ хүн тусгүй болсон байна хөдөлгөж болохгүй. Хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлсэн. Ямар ч архаг хууч өвчин гэх зүйл байхгүй эрүүл саруул хүүхэд байсан. Хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Аыг ах дүү нар хаяандаа байлгахгүй гээд манай өвөлжөөний хажууд хашаа байшин бариад Этай хамт айл хөрш амьдраад 4 жил гаруй болж байгаа юм. Миний хажууд маргалдаж муудалцаж байсан удаа байхгүй. Нэгнийдээ орж гараад л явж байдаг хүмүүс байгаа юм. Манайхаас ойролцоогоор 600 орчим метр зайтай байгаа байхаа. Надад хэлэхдээ А, Э хоёр хоорондоо зодоо хийгээд би салгалаа гэж хэлсэн тэгээд Х сумын төв явлаа гээд явсан өөр зүйл хэлээгүй. Надад шалгуулах хүсэлтэй зүйл байхгүй хуулийн байгууллага хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна. Би хүүхдээ алдсан учраас маш их гомдолтой байна. Хоёр хүүхэд нь аавыгаа нэхээд их хэцүү байна сэтгэл санааны хувьд надад их дарамттай байна. Оршуулгын зардал 20 гаруй сая төгрөг болсон байгаа түүнийг нэхэмжлэх болно ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-03 хуу/,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Дгийн өгсөн: “...Хадам ээж бид хоёр 17 цагийн үед үнээндээ гарсан юм бид хоёр үнээгээ саагаад дуусахад 19 цаг болж байдаг ер нь бол 2 цаг орчим саадаг юм. тухайн үед би сүүлийн 2 үнээгээ саах дутуу байхад манай нөхөр цагаан машинтайгаа Аын байшингийн гадна ирчихсэн харагдаж байсан тэгээд намайг 2 үнэгээ сааж дуусах үед ирэхгүй болохоор нь үнээгээ сааж дуусчхаад өөдөөс нь явган явсан манай гэрийн ард хэсэгт байх хөндлөн зам дээр явж байтал манай нөхөр машинтайгаа өөдөөс гараад ирсэн хажууд ирээд намайг суу гэхээр нь би суусан чинь толгой хэсгээс цус гарчихсан байхаар нь би яасан талаар асуусан чинь Шар буюу А намайг цохичихлоо гэж хэлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ирсэн. Ямар эмчилгээ хийсэн талаар би мэдэхгүй байна. Хоорондоо яриад эмчилгээ хийж байгаагаа цаасан дээр бичээд хийгээд байсан. Нас барахаас өмнө даралт нь буугаад пүүлс нь унаад байна гээд мотор асааж амьсгалын аппарат зүүх гэж байтал 15 цаг 30 минутын үед амьсгал хураасан амьсгалын аппарат зүүж амжаагүй нас барсан юм. Энэ талаар мэдэхгүй байна. Ямар ч архаг хууч өвчин байхгүй эрүүл саруул хүн байсан. Хоорондоо ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Нэг дор 4 жил л хамт өвөлжиж, хаваржаад амьдарч байсан хүмүүс юм. Би нэг үнээг саахад дунджаар 15 минут саадаг 2 үнээг 30 минут саана гэж бодоход 2 тугал хашаад сүүгээ гэрт оруулаад гэрээс гараад явахад 30 гаруй минут болсон байх гэж бодож байна. Ямар нэгэн зүйл хэлээгүй байх. Сайн санахгүй байна. Би маш их гомдолтой байна. Хоёр хүүхэд орой болохоор аавыгаа нэхээд их хэцүү байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл гэвэл Оршуулгын одоогоор 20 гаруй сая төгрөг болсон байгаа түүнийг нэхэмжлэх мөн бусад зардал байгаа түүнийг баримтыг нь гаргаж өгөх болно... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07-08 хуу/,
*Гэрч Д.Бгийн өгсөн: “...Дээрх хоёр хүнийг танина. Х.Этай саахалт айл. Б.А нь манай нөхөртэй ах дүү нарын хүүхдүүд юм. Атай мөн адил саахалт амьдардаг. Би тухайн үед 17 цаг 30 минутад үнээгээ саах гээд гарсан. Би үнээгээ 1 цаг гаран саадаг юм. Үнээгээ саагаад талдаа орж байхад Аын байшингийн зүүн урд талд цагаан өнгийн портер маркийн машин байсан. Намайг үнээгээ саагаад босох үед 2 хүн нэг нэгнийгээ хөөгөөд байгаа бололтой харагдсан. Аын гэр бол манай гэрээс бол харагдахгүй. Үнээний зэл дээрээс бол харагддаг юм. Манай 2 хооронд 500-600 метр орчим зайтай байгаа байх. Нэг хүн нь байшингийн урд хашаа руу орж байгаа харагдсан. Тэгээд би нээх их бодолгүй /тоохгүй/ үнээгээ саагаад суусан. Би тухайн үед бодохдоо цагаан машинтай Э оччихсон байна гэж бодсон. Би үнээгээ сааж дуусаад гэртээ орсон. 20 цаг өнгөрөөд би амарсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед байх Аын эхнэр Б уйлчихсан явган орж ирсэн. Юу болсон талаар асуухад өчигдөр А Этай зодолдоод толгойд нь цохисон /юугаар цохисон талаар хэлээгүй/ чинь Эын бие нь муу байна А дээшээ Гэрэлмаа гэх айл руу явсан утсаар дуудаад өг гэхээр нь би тэгвэл тэрийг дуудаж яадаг юм сумын төв рүү эмч дуудсан нь дээр гээд Х сумын төвд байдаг хүүхдүүд рүүгээ эмч дууд гэж залгасан. Тэгээд би хүүхдээрээ мотоцикль жолоодуулаад Эын гэрийн зүг рүү даралт үздэг аппаратаа аваад явж байтал Т манай гэр лүү алхаж явсан. Хүү бид 2 суулгаад Эын гэрт орж даралтыг нь үзэхэд 160/120-той байсан. Э ухаангүй хурхирсан байдалтай, уруул нь шалбарсан байсаныг анзаарсан өөр зүйл анзаараагүй. Тэгээд би хүүтэйгээ гэр лүүгээ явж байхад Б гар лүүгээ алхаж байсан. Би гэртээ ирээд ах дүү нар луу нь залгасан. Миний дараа Д манайд ирээд ах дүү нар луугаа залгасан. Тэгээд би буцаж очоод сумын эмч ирэх хүртэл нь хамт байж байгаад ирэхээр нь явсан. Миний мэдэх зүйл гэвэл энэ байна. Нэг нэгнийгээ хөөж байгаа л харагдсан. Өөр зүйл анзаарч хараагүй. Ямар хувцастай ямар байсныг би холоос ялгахгүй. Ямар ч байсан хоёр хүн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-64 хуу/,
*Гэрч Ж.Дын өгсөн: “...09 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 40 минутад Х багаас Х.Э гэх хүн ухаан алдаж унаад сэргэхгүй байна гэх дуудлага манай эмнэлэгт ирсэн. Би Х багийн эмч Тунгалагтай хамт Х баг руу Э гэх айлд очиход Х.Э гэр дотор зүүн талд газар хэвтсэн байдалтай ухаангүй байсан. Би Х.Эын биеийн байдлыг үзэхэд маш хүнд таталт өгч байсан. Би талийгаач Х.Эт таталт тавиулж өвчин намдаах, даралт бууруулах зэрэг яаралтай эмчилгээ хийсэн. Дараа нь уян зүү тавьж цус тогтоох, тархины хаван бууруулах, тархины цусан хангамж сайжруулах бусад шинж тэмдгийн эмчилгээ хийсэн. Би талийгаач Х.Э гэх хүний дуудлагад очиход биеийн байдал маш хүнд комын байдалтай байсан учир хөдөлгөж тээвэрлэх боломжгүй байсан. Талийгаач Х.Эын 2 гарын бугалга хөхөрсөн, дээд уруул язарсан, духны баруун тал овойж хавдсан шалбархай, зулайн баруун урд хэсэгт 4-5 см орчим язарсан, орой хэсэгт хөндлөн 2 см орчим хуйх нь язарч цус тогтсон шархнууд байсан. Би талийгаач Х.Эт эмчилгээ хийж биеийн байдлыг харж 5 цаг хамт байсан. Би талийгаач Х.Эын үргэлжлүүлэх эмчилгээг багийн эмчийн хяналтад хийхээр эмчилгээ бичиж өгч багийн эмчийн хяналтад хийхээр эмчилгээ бичиж өгч багийн эмчийн хяналтад үлдээсэн. Нас бархад байхгүй ажил дээрээ ирсэн байсан. Би дуудлага өгөөд талийгаач Х.Эын биеийн байдлыг үзэхэд амнаас нь үнэртэж байсан. Би талийгаач Х.Эын хөдөө гэрт нь эмчилгээ хийж байгаад сумын төв орж аймгийн нэгдсэн эмчилгээ эмнэлгийн гэмтлийн эмчтэй ярьж зөвлөгөө авч байхад нас барсан гэж талийгаач Х.Эын ар гэрээс мэдэгдсэн би өвчний түүх нээж амжаагүй байсан. Талийгаач Х.Эт үзлэг болон хийсэн эмчилгээний талаар тухайн үед тэмдэглэл хөтөлж байсныг албажуулан гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-86 хуу/,
*Гэрч П.Ц өгсөн: “...Тухайн өдөр би Их булгийн эхэн Салхит гэх газраас мод ачаад эхнэр Цын хамт хадам Бгийн гэр лүү явж байхад Аын байшингийн гадна цагаан өнгийн Портер машин хаазлаад хөх утаа их хэмжээгээр гарч байсан тэгээд би юу болж байгаа юм болдоо гэж бодоод өнгөрсөн хадам ээжийнд ирсэн чинь хадам ээж үнээгээ сааж байсан би машинаа орхиод үнэний зэл дээр мотоцикльтой очсон чинь Аын гадна хүмүүс орилоод байхаар нь би юу болж байгаа юм бол гэж бодоод очсон чинь Э машиндаа суучихсан муу гуйлгачинг дайрч ална гэж хэлээд машинаа аймар чанга хаазлаад байж байсан би мотоциклоосоо буугаад та нар чинь юу болж байгаа юм бэ гээд Э дээр очсон чинь байшин дотроос А чамайг ч бас ална гээд орилоод байсан эхнэр нь байшин дотроо Аыг гаргахгүй яах гээд байгаа юм гэж хэлэх нь сонсогдож байсан гэтэл А байшингаасаа гэрч ирээд нэг дөрвөлжин модоор машин дээр нь ирээд хаалганыхан шилийг цохиод хагалсан тэгэхээр нь та чинь яаж байгаа юм бэ согтуу хүнтэй юу ярьдаг юм гээд холдуулсан чинь Э уурлаад шууд машинаасаа буугаад тэвшин дээрээсээ богинохон иштэй сэрээ аваад чамайг сүвлэж ална гээд Аын байшингийн хаалгыг 2-3 удаа сэрээгээр чичиж цохисон тэгсэн чинь байшингийн араас А гарч ирээд Эын машины тэвшин дээрээс урт иштэй сэрээ аваад хүрээд ирсэн тэгсэн Э чамайг сүлбэж ална гээд өөдөөс нь сэрээгээ урдаа бариад явсан А сэрээгээ далайгаад хүрээд ирсэн тэр хоёр сэрээгээр нэг нэг рүүгээ цохисон хоёр сэрээ мөргөлдөөд хангинаж дугарсан тэгээд дахиад нэг нэг рүүгээ сэрээгээ далайгаад цохисон чинь Аын сэрээ Эын толгойд нь оносон, Эын сэрээ Аыг оноогүй, Э хойш 2-3 алхаад саваад унасан. Тэгээд би яаж байгаа юм бэ пиздаа хүн алчихлаа гээд Э луу гүйгээд очсон чинь өөдөөс босоод ирсэн А сэрээгээ Эын машины тэвшин дээр шидчихээд байшингийн араад орсон, би Эыг машинд нь суулгаад сэрээг нь аваад тэвшин дээр нь тавиад гэртээ харь би араас чинь очлоо гэсэн чинь машиндаа суугаад хөдлөөд байшингийн араад тойрч ирээд зогссоноо ухраад гэрийн урдуур ирэхдээ Аын мотоциклийг шүргэж унагаачхаад гэр лүүгээ явсан өөдөөс нь эхнэр нь ирж байгаа харагдсан тэгтэл эхнэрээ суулгаад буцаад хүрээд ирсэн эхнэр нь бууж ирээд та нар чинь юу болцгоогоод байгаа юм бэ гээд уурласан би Эыг гэртээ харь гээд явуулсан чинь хашааны ард хэсгээр тойроод явсан. Би эхнэрийг мотоцикль дээр суулгаад Эын гэрийн зүг явсан Э машинаа гэрийнхээ ард хэсэгт зогсоогоод гэр лүүгээ алхаж байхад нь бид хоёр очоод гэр лүү ороогүй ус авч ирээд толгойноос гарсан цусыг нь угааж цэвэрлэсэн тэгсэн чинь толгойн баруун дээд хэсэгт нь язарсан юм шиг шарх харагдаж байсан уруул нь шалбарсан байсан, дух хэсгийнхэн шалбархайг цустай байсан учраас анзаарч хараагүй. Тэгээд гэртээ ороод тогоотой сүүгээ өшиглөөд асгасан чинь эхнэр нь уурлаад зовж байж олж байгаа юмыг гэж хэлсэн чинь Э эхнэр, ээж хоёроосоо уучлалт гуйгаад тайвширсан тэгэхээр нь би сумын төвд ажилтай байсан учраас орхиод явсан намайг очсоноос хойш Эыг А нь сэрээгээр л толгой хэсэгт нь цохисон намайг ирэхээс өмнө хэрхэн яаж зодолдсон талаар мэдэхгүй байна. Намайг очих үед Эын толгой нь зүгээр цус гарсан зүйлгүй, уруул болон дух нь зүгээр байсан. Эхлээд А Эын толгой хэсэг рүү сэрээгээ далайгаад цохих үед Э урдаа барьсан сэрээгээ доороос нь тулаад хоёр сэрээ Эын толгой нүүрний урд дээд хэсэгт мөргөлдсөн тухайн үед Эын толгойг тухайн сэрээ оносон үгүйг би харж амжаагүй их хурдан болсон дараа нь тэр хоёр дахиад сэрээгээ бариад хоёулаа далайчихсан нэг нэг рүүгээ дайрсан чинь Аын сэрээ урт иштэй байсан учраас Эын толгой хэсэгт оносон юм. Эхлээд 2 сэрээ мөргөлдсөн дараа нь цохисон энэ хоёр үйлдэл маш хурдан болж өнгөрсөн. Хэрэв эхний сэрээ мөргөлдөх үед Э толгойдоо шарх авсан бол цус нь гарч амжаагүй байхад л дараагийн толгойд цохисон үйлдэл болсон юм. Намайг очсоноос хойш бол Э нь Аыг цохих гэж дайрсан боловч оноогүй. Урд өмнө цохиж зодсон эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ намайг очих үед тухайн газар уургын хугархай шинээр хугарсан бяцарч салмайсан мод харагдаж байсан. Би цонх хагалах үед нь Аыг машины зүүн хойд тал руу гараас нь татаад холдуулсан Э машинаасаа буугаад урд талаар нь тойроод машины баруун талд нь очоод сэрээ аваад байшингийн хаалга дээр очоод Аыг гараад ир чамайг сүлбэж ална гээд байсан. Аыг гэртээ орчихсон гэж бодсон байх. Гэхдээ гэр лүү орохгүй хаалгыг нь татаагүй хаалга хаалттай боловч түгжээгүй байсан юм. Тэр үед А надаас салаад байшингийн араар орсон тэгээд би Эын араас очсон чинь сэрээ аваад байшингийн хаалга руу очсон, тэр үед А байшингийн араас гараад ирсэн юм. Тухайн зодолдсон, байшингийн хаалга цохих үед Аын эхнэр Б байшингийн зүүн талд ямаа, тугалын хашааныхаа хажууд зогсож байгаа харагдсан байшингаас 30 орчим метр зайтай байсан. Би өнгөц харсан язарсан байна л гэж бодсон нэг их цус гараагүй байсан эхнэр нь ус хийж өгөх үед цус нь зогсоод хатах талдаа орсон байсан.Э цусаа угааж байхдаа ямар нэгэн эмзэглэл байхгүй зүгээр байсан болохоор гайгүй байх гэж бодоод эмч дуудаагүй юм. Энэ хоёр хүний өвөлжөө хаваржааны байр нь нэг газар буюу Мэлхий толгой гэх газар хамт байдаг. Э нь надад хэлж байхдаа А нь мал хөөгөөд бэлчээхгүй байх юм ядаргаатай байдаг талаар хэлж байсан юм. А нь болохоор Этай таарахгүй юм байна гээд архи уусан үедээ агсан тавих гээд, гуйлгачин гээд байх юм энэ жилээс өөр газар өвөлждөг юм билүү гэж ярьж байсан юм. Урд өмнө хамт байх үедээ зүгээр байсан тэгтэл энэ жилээс хоорондоо таарамжгүй харьцаа үүсэж эхэлсэн юм. Яагаад хэрүүл маргаан хийгээд байдаг талаар мэдэхгүй. Ер нь бол мал хөөдөг, бэлчээрээс л болсон байх. А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, Э нь сүүлийн нэг жилийн хугацаанд архи уух гээд байдаг болчихсон талаар сонсогдсон. Би энэ талаар сонссон нүдээр хараагүй. 2022 оны хавар мал төллөх үе буюу 4, 5 сарын үед байх Э нь Аын нарны дэлгэцийг хагалсан гэж байсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг би анх Улаанбаатар хотоос худалдаж авахдаа өөрийнхөө төрсөн дүү Дагвасүмбэрэлийн нэр дээр Улаанбаатар дугаар авч байсан юм тэгээд би машинаа авч ирээд 4 жилийн өмнө Х.Эт зарж байсан юм. Манай дүү Улаанбаатар хотод амьдардаг учраас нэрээ шилжүүлж өгч чадаагүй яваад байгаа юм. Э нь тухайн машины тооцоог бүрэн дуусгасан учраас Эын эзэмшлийн өөрийнхөн машин гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-92 хуу/,
*Гэрч А.Бгийн өгсөн: “...Х.Э ах 08 сарын 31-ний өглөө 11 цаг болж байхад манай өвсөнд явахаар өөрийнхөө портер машинтай тэвшин дээр өвсний хоёр ширхэг төмөр сэрээ 1 ширхэг хадуур тавьсан ирсэн. Би талийгаач Х.Э ахтай өвсөнд явахаар хадуураа асаах гэхэд асахгүй татагч манел нь болохгүй байсан. Тэгсэн талийгаач хоёулаа А.О ахын хадуурыг авъя гэхээр нь А.О ахынд очиж хадуурыг нь аваад хадлангийн талбай дээр очиж өвс хадаж эхэлсэн. Талийгаач бид хоёр 40 орчим минут өвс хадаж байхад би талийгаачийн өвсний хадуураар өвс хадаж байхад унтраад асахгүй байсан учраас талийгаач бид хоёр цайгаа ууж байгаад түлхүүр багаж манай хадуурыг авахаар манайд очсон. Талийгаач бид хоёр буцаад хадлангийн талбай ороод би талийгаачийн хадуурт шинэ сэвчээ тавьж асаагаад дахин өвс хадсан. Манай ах өвс бухал хийх гэж ирэхэд талийгаач яахын хадуур болохгүй байна дараа сайн портер өвс болгож байгаад авъя гэхэд манай ах за за гээд гар лүүгээ явсан. Талийгаач бид хоёр өвсний хадуураа янзлах гэж хадлангийн талбай дээр их удсан. Тэгсэн өвсний хадуурууд асахгүй болохоор нь талийгаач бид хоёр болъё гээд манайд очсон. Талийгаач Х.Э ах манай ахаас архи байна уу гээд 2-5 удаа асуухад ах ээж байхгүй байна би сайн мэдэхгүй байна гээд тогооны шүүгээнд байсан шанаганы тал архинаас талыг нь талийгаачид өгсөн. Ахын өгсөн архи монгол архины жижиг аягаар 3 аяга болсон. Тэгээд талийгаач намайг А.О ахынд хамт очъё гээд надтай хамт очсон. Би талийгаачтай А.О ахынд очоод 10-20 минут орчим болж байхад ах намайг ирж аваад талийгаач А.О ахынд үлдсэн. Би ахтай хамт гэртээ харихад 17 цаг өнгөрчихсөн байсан. Талийгаач Х.Э ахаас архи үнэртэж байсан. Талийгаач архи бол уугаагүй машин дотор байсан 0.2 л савтай айраг уугаад байсан. Талийгаач манайд монгол архи уугаад согтоогүй зүгээр л эрүүл хүн шиг машинаа жолоодож явсан. Талийгаач надтай хамт өвс хадаж байхдаа Б.А ахынд орох ажилтай гэж яриагүй. Би гэртээ хариад адуунд явж байгаад талийгаачийн гэрийн араар явж байхад Д эгч түлээ хагалан талийгаачийн машин гэрийнхээ ард зайтай урагш харуулж зогссон байсан. Тэгээд би Д эгч дээр очиход Бүлтээ ах чинь хаана юм амсав гэж асуухаар нь би манайд жоохон юм уусан аниа гэж хэлээд адуундаа явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-101 хуу/,
*Гэрч А.Жийн өгсөн: “...Тухайн өдөр Х.Э нь 11 цагийн үед машинтайгаа хадлан хадах гэж байна гээд ганцаараа ирсэн, архи уусан уу, айраг уусан уу мэдэхгүй архи үнэртэж байсан гэхдээ согтоогүй зүйгээр байсан. Тэгээд манай төрсөн дүү Бг хамт өвс хадалцааг гээд гуйгаад аваад явсан манай цахилгаан хадуур эвдэрчихсэн байсан учраас өөр айлаас хадуур авна гэж хэлээд явсан. Удаагүй өдөр нь /цагийг нь санахгүй байна/ буцаж ирээд багаж аваад манай эвдэрсэн хадуур аваад явсан намайг очоод бухал хийгээд өг гэж гуйсан би араас нь цаг орчмын дараа Э, Б хоёр дээр очсон чинь цахилгаан хадуур болохгүй байна гээд задлаад янзлаад сууж байсан тэгээд би хадсан өвсийг нь бухалдах юм уу гэж Э ахаас асуусан чинь нэг мөр машин болгож байгаад бухалдъя гэхээр нь би буцаад явсан юм. Э ах тухайн үед савтай айраг уугаад сууж байсан. Намайг гэртээ ирээд байж байхад Э, Б орой 16 цаг өнгөрч байхад хадуур болохгүй байна гээд ирсэн. Тэгээд надаас архи байна уу гэж асуухаар нь ээжийн архи хаана байгааг мэдэхгүй байна гэж хэлсэн тэгээд юм яриад хуучилж байгаад дахиад архи нэхээд байхаар нь 1 шанага архи гаргаж өгөөд уугаад дуусахаар нь би сүлжээ барьдаг газар луу явж очоод байж байтал машинтайгаа Э доороос өгсөөд ирэхээр нь би өөдөөс нь яваад очсон чинь Бг суулгачихсан би Очир ахынд Бг үлдэлцье араас очиж аваарай гэж хэлээд явсан би удалгүй араас нь Очир ахын гэрийн гадан очоод нохой байхаар нь Бг дуудаад гарч ирэхээр нь аваад явсан. Э Очир ахынд үлдсэн. Э ахын биед ил харагдах ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан. Нэг их согтоогүй өөрөө машинаа барчихсан явсан. Ямар нэгэн хэрүүл маргааны талаар юм яриагүй, цахилгаан хадуур асахгүй байна гэх л зүйл ярьж байсан. Мөн үрээ сургах талаар ярьж байсан. А, Э нар нь хөрш айлууд байгаа юм. Би Улаанбаатар хотод байдаг учраас ямар харилцаатай байдаг талаар нь надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 хуу/
*Гэрч Х.Эын өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Харин 2022 оны 09 дүгээр сарын 01 -ны өдөр намайг Х сумын төвд гэртээ байхад өглөө 08 цагийн үед манай дүү Эын эхнэр над руу айлын утсаар залгаад 2022.08.31-ний өдөр Э, Атай зодолдоод ухаангүй байна эмчид дуудлага өгөөд аваад гараад ир гэж хэлсэн би Д, Т эмчид хэлээд эмч нараас түрүүлээд Х багийн Их булаг гэх газар дүүгийндээ ирсэн миний араас эмч нар ирсэн. Намайг очиход Э ухаангүй хурхирсан байдалтай байсан юм. баруун хөмсөгний дээд хэсэг, уруулын баруун талд шархтай толгойн орой хэсэгт 2 хэсэг газар хуйх нь ярагдсан шархтай байсан. Мөн гарыг нь харахад баруун бугалга, зүүн шуу, тохой хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан би нарийн гэмтлүүдийг нь сайн хараагүй. Сумын эмч нар ирээд Эт 09 цагаас 15 цаг хүртэл эмчилгээ хийгээд 15 цаг 30 минутын үед нас барсан юм. намайг юу болсон талаар бэр Дгээс асуухад 2022 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Атай хэрүүл маргаан хийж зодуулаад толгойноос нь цус гарсан байдалтай ирсэн гэж хэлсэн. Эмч нараас зөвлөгөө авсан үгүйг би мэдэхгүй байна. Зөөвөрлөх талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. Хүнд байгаа хүнийг хөдөлгөж болохгүй хүнд гэмтэл авсан их хэцүү байна гэх утгатай зүйл ярьж байсан. А Э хоёр хамт айл өвөлжөөд 4-5 жил болж байгаа хоорондоо энгийн зүгээр харилцаатай байдаг гэж ойлгодог байсан. Би Х сумын төвд амьдардаг болохоор хоорондоо ямар харилцаатай байсан талаар нарийн сайн мэдэхгүй байна. А нь нэг тогтсон зангүй нэг болохоор их төлөв томоотой ч юм шиг эсвэл их зан ааш муутай ярвалзаад байдаг тогтворгүй зан ааштай хүн байгаа юм. Архи хэрэглэдэггүй болоод хэдэн жил болж байгаа урд өмнө бол архины хамааралтай байсан хүн юм харин тамхи бол татдаг юм. Манай дүүгийн өвөлжөө хаваржааны байртай хамт эхнэрийн хамт амьдардаг хүн байгаа юм. Манай дүү Эын хувьд шударга зантай хүнд хэлэх үгээ хэлчихдэг сэргэлэн цовоо зантай, хүнтэй эв зүйгээ олчихдог хүн байгаа юм. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг байсан юм. Архи тамхи хэрэглэдэг байсан сүүлийн 1 жилийн үед архи уух нь ихсээд байх шиг байсан гэхдээ надтай согтуу тааралдаж байгаагүй. Ц, А болон түүний эхнэр нар байсан Д хэрэг болсны дараа очсон гэж хэлсэн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246 хуу/,
* Гэрч В.Бийн өгсөн: “...Би тухайн өдөр юу болсон талаар би санаж байна. Тухайн өдөр би Архангай аймгийн Х сумын Х багийн нутаг Мэлхий толгой гэх газар байшиндаа нөхөр бид хоёр байж байхад 18 цагийн үе байх шиг санж байна намайг ямаандаа явах гэж байхад манай урд айлын хөрш Э цагаан өнгийн портер машинтайгаа согтуу ирээд манай байшингийн урд байсан мотоциклийг мөргөөд унагаасан. Тэгэхээр нь би наад мотоциклоо босгоорой гэж хэлээд цааш явсан намайг Э гичий минь чамайг ална шүү гэж хэлэхээр нь юм хэлээгүй. Байшингаас манай нөхөр А гарч ирж байсан. Тэгээд би ямаагаа эргүүлчхээд ирсэн чинь Э машин дотроо сууж байсан намайг гэрийн гадна ирэхэд машинаасаа буугаад машиныхаа тэвш дээрээс сэрээ аваад манай байшингийн хаалга руу сэрээгээрээ 2-3 удаа гичий минь чамайг ална шүү гээд цохиод байсан энэ үед манай нөхөр байшингийн ард байсан Ц Эын хажууд зогсож байсан тэгээд манай нөхрийг болон намайг машинтайгаа байшин тойруулаад хөөгөөд байсан тэгэхээр нь би хониныхоо хашаа руу орсон манай нөхөр өвсний хашааны дээвэр дээр гарсан тэгээд Э гэрийнхээ зүг машинтайгаа явсан Ц Эын эхнэрийг мотоцикль дээрээ суулгаад араас нь явсан юм. Э А хоёр хоорондоо зодолдсоныг би хараагүй. Би тэрийг анзаарч хараагүй. Эын эхнэр хэзээ ирснийг би мэдэхгүй байна. Намайг ямаанаас ирэх үед Ц ирчихсэн байсан юм. Би өөрийнхөө хэмжээнд болсон үйл явдлыг дарааллаар нь мэдүүллээ. Надад ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Манай нөхөр эхээс зургуулаа айлын отгон хүүхэд байгаа юм бага насаа мал маллан өнгөрөөсөн цэргийн алба хаасан хэдэн онд явсныг санахгүй байна. Бид хоёр гэр бүл болоод 20 гаруй жилд болж байна манайх 3 хүүхэдтэй 2 хүүхэд нь тусдаа гарсан гэхдээ хурим найрыг нь хийж өгч чадаагүй байгаа бага хүүхэд маань эгчтэйгээ хамт амьдардаг юм. Зан аашны хувьд төлөв даруухан зантай хүнд тусархаг сайн чанартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй архи уухаа болиод 3 жил гаруй болж байгаа юм. Гэр бүлдээ халамжтай сайн хүн байгаа юм. Хэрэг болох үед манай нөхөр эрүүл байсан манай нөхөр архи уудаггүй. Нэмж хэлэхэд 2022 оны хавар 05 дугаар сард Э нь согтуу манайд агсан тавьж манай нарны дэлгэц хагалж байсан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаагүй чимээгүй өнгөрсөн. Э нь архи уусан үедээ ирэх бүртээ агсан тавиад дээрэлхээд байдаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242 хуу/,
*Б.Аын яллагдагчаар өгсөн: “... Би Х.Эыг өвсний урт иштэй сэрээгээр толгой хэсэгт нь цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өмгөөлөгч В.Уыг сонгон авсан. Одоогоор өмгөөлөгч байхгүй байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198 хуу/,
* Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даш-Янжингийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 70 дугаартай амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн монгол дээлэнд үүссэн гэмтлүүд нь
түлэгдэлт байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн монгол дээлэнд үүссэн гэмтэл нь
утасны зах ирмэг хэсгүүдийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэхгүй, утасны үзүүрүүд өөр хоорондоо барьцалдан наалдаж хатуурсан, материалын онцлогоос хамаарч харласан буюу халуун зүйлд хайрагдах, дулааны үйлчлэлээр үүссэн хуучин түлэгдэлт байна.
3. Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн монгол дээлэнд үүссэн гэмтлийн цаг
хугацааг тогтоох боломжгүй... гэх дүгнэлт /1-р хх-ийн 173-175 хуу/,
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны 83 дугаартай дүгнэлтэд
1. Амь хохирогч Х.Эын биед Зулайн баруун хажуугаас чамархай руу чиглэсэн гавлын гадна ялтасын /4см/ цууралт, гавлын суурь ясны баруун чамархай яс руу үргэлжилсэн цууралт /8см/, баруун чамархайн булчинд цус хуралт, толгойн хуйханд шарх /2ш/, духны зулгаралт, хуйхны шархны харалдаа хуйхан доор цус хуралт. Баруун зулай, чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа /180 мл орчим/. Духны баруун хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зулайн баруун урд хэсэгт хуйханд язарсан шарх, баруун зулай хэсэгт хагас дугуйрсан язарсан шарх. Уруулын баруун дээд хэсэгт өнгөц язарсан босоо шарх, дээд уруулын баруун ирмэгт жижиг зулгаралт, уруулын баруун булангийн дотор салстад цус хуралт. Зүүн мөрөнд жижиг зулгаралт, зүүн тохойн гадна хажууд цус хуралт, зулгаралт, зүүн шууны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зүүн эрхий, долоовор хурууны 3-р үенд өнгөц зулгаралт, зүүн гарын ядам хурууны өндөгний гадна хажууд арьсны өнгөц давхраа хууларсан шарх, зүүн гарын чигчий хурууны 1-р үений мултрал. Баруун эгэмний дээд хэсэгт зулгаралт, баруун бугалганы гадна дунд хэсэг, баруун тохой, сарвуунд зулгаралт, баруун гарын чигчий хурууны гадна хажуу, алган тал, бугуйг хамарсан цус хуралт, баруун шууны дотор дээд, дотор доод хэсэгт тасархайтсан зулгаралт, цус хуралт, баруун шилбэний дотор хажууд цэврүү агуулсан өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Гавлын гадна ялтасын цууралт, баруун чамархай ясны цууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа гэмтэл нь 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, толгойн хуйхны шарх гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, уруулын баруун дээд хэсгийн шарх, зүүн чигчий хурууны 1-р үений мултрал, зүүн гарын ядам хурууны шарх гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, биеийн гадаргуугийн бусад зулгаралт, цус хуралт гэмтэл тус бүр нь биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
3. Гавлын орой ясны гадна ялтасын цууралт, гавлын суурь ясны чамархай яс РУУ үргэлжилсэн цууралт, духны босоо зулгаралт, хуйхны шарх /2ш/ гэмтэл нь мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэгээс хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Биеийн гадаргуугийн бусад зулгаралт, цус хуралт, шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Амь хохирогч Х.Э нь тархины баруун зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх зогсож нас баржээ.
6. Эмч гавал тархины хүнд гэмтэлтэй хүнд хийгдэх анхан шатны яаралтай тусламж, зохих эмчилгээ, сувилгааг хийсэн байна.
7. Амь хохирогч Х.Эын цусанд спиртийн зүйл илрээгүй. /эмчлэгдсэн/. В(3)-р бүлгийн цустай байна.
8. Тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа аажмаар нэмэгдэж тархийг даран эмнэл зүйн шинж тэмдэг өгөх хүртэлх хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрэхгүй, хөдөлгөөн хийх боломжтой. Тархины цусан хураа нас барахаас 16- 18 цагийн өмнө аажмаар үүссэн байх... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 142-147 хуу/,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 03-20 хуу/,
*Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-26 хуу/,
*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлт:
1. Шинжлүүлэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд сэтгэцийн
ямар нэгэн өвчингүй байсан байна. Сэтгэцийн ямар нэгэн өвчингүй тул тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдаж чадах чадвартай байсан.
2. Шинжлүүлэгч нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө
сэтгэцийн өвчингүй байсан байна.
3. Сэтгэцийн өвчингүй тул түүнд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй.Энэ хүнд
албадан эмчилгээний ямар нэг арга хэмжээ авах шаардлагагүй.
4. Шинжлүүлэгч Б.А нь тухайн үед болсон хэргийн үйл явдлыг зөв
тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай... гэх дүгнэлт /1-р хх-ийн 208-210 хуу/,
*Архангай аймгийн Х сумын Х багийн засаг даргын тодорхойлолт /1- хх-ийн 210-211, 219-222 хуу/
*Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар /1-р хх-ийн 214-217 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 218 дугаар тал/,
*Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 44 хуу/,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримт /2- хх-ийн 73-106 хуу/
*Хэргийн материал танилцуулсан /2-р хх-ийн 55-56 хуу/, зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этай маргалдаж, улмаар өвсний сэрээгээр толгой орой хэсэгт нь цохиж, тархины баруун зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх зогсож 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этай маргалдаж, улмаар өвсний сэрээгээр толгой орой хэсэгт нь цохиж, тархины баруун зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх зогсож 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.Тийн“...Надад хэлэхдээ А, Э хоёр хоорондоо зодоон хийгээд би салгалаа гэж хэлсэн тэгээд Х сумын төв явлаа гээд явсан өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 01-03 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Дгийн“...машинтайгаа өөдөөс гараад ирсэн хажууд ирээд намайг суу гэхээр нь би суусан чинь толгой хэсгээс цус гарчихсан байхаар нь би яасан талаар асуусан чинь Шар буюу А намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 07-08 хуу/, гэрч Д.Бгийн: “...Намайг үнээгээ саагаад босох үед 2 хүн нэг нэгнийгээ хөөгөөд байгаа бололтой харагдсан. Аын гэр бол манай гэрээс бол харагдахгүй. Үнээний зэл дээрээс бол харагддаг юм. Манай 2 хооронд 500-600 метр орчим зайтай байгаа байх. Нэг хүн нь байшингийн урд хашаа руу орж байгаа харагдсан. Тэгээд би нээх их бодолгүй /тоохгүй/ үнээгээ саагаад суусан. Би тухайн үед бодохдоо цагаан машинтай Э оччихсон байна гэж бодсон. ...2022 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 07 цагийн үед байх Аын эхнэр Б уйлчихсан явган орж ирсэн. Юу болсон талаар асуухад өчигдөр А Этай зодолдоод толгойд нь цохисон /юугаар цохисон талаар хэлээгүй/ чинь Эын бие нь муу байна А дээшээ Гэрэлмаа гэх айл руу явсан утсаар дуудаад өг гэхээр нь би тэгвэл тэрийг дуудаж яадаг юм сумын төв рүү эмч дуудсан нь дээр гээд Х сумын төвд байдаг хүүхдүүд рүүгээ эмч дууд гэж залгасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-64 хуу/, гэрч Ж.Дын: “...09 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 40 минутад Х багаас Х.Э гэх хүн ухаан алдаж унаад сэргэхгүй байна гэх дуудлага манай эмнэлэгт ирсэн. Би Х багийн эмч Тунгалагтай хамт Х баг руу Э гэх айлд очиход Х.Э гэр дотор зүүн талд газар хэвтсэн байдалтай ухаангүй байсан. Талийгаач Х.Эын 2 гарын бугалга хөхөрсөн, дээд уруул язарсан, духны баруун тал овойж хавдсан шалбархай, зулайн баруун урд хэсэгт 4-5 см орчим язарсан, орой хэсэгт хөндлөн 2 см орчим хуйх нь язарч цус тогтсон шархнууд байсан. Би талийгаач Х.Эт эмчилгээ хийж биеийн байдлыг харж 5 цаг хамт байсан. Би дуудлага өгөөд талийгаач Х.Эын биеийн байдлыг үзэхэд амнаас нь үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-86 хуу/, гэрч П.Ц “...А байшингаасаа гэрч ирээд нэг дөрвөлжин модоор машин дээр нь ирээд хаалганыхан шилийг цохиод хагалсан... Э уурлаад шууд машинаасаа буугаад тэвшин дээрээсээ богинохон иштэй сэрээ аваад чамайг сүвлэж ална гээд Аын байшингийн хаалгыг 2-3 удаа сэрээгээр чичиж цохисон тэгсэн чинь байшингийн араас А гарч ирээд Эын машины тэвшин дээрээс урт иштэй сэрээ аваад хүрээд ирсэн тэгсэн Э чамайг сүлбэж ална гээд өөдөөс нь сэрээгээ урдаа бариад явсан А сэрээгээ далайгаад хүрээд ирсэн тэр хоёр сэрээгээр нэг нэг рүүгээ цохисон хоёр сэрээ мөргөлдөөд хангинаж дугарсан тэгээд дахиад нэг нэг рүүгээ сэрээгээ далайгаад цохисон чинь Аын сэрээ Эын толгойд нь оносон, Эын сэрээ Аыг оноогүй... бид хоёр очоод гэр лүү ороогүй ус авч ирээд толгойноос гарсан цусыг нь угааж цэвэрлэсэн тэгсэн чинь толгойн баруун дээд хэсэгт нь язарсан юм шиг шарх харагдаж байсан уруул нь шалбарсан байсан, дух хэсгийнхэн шалбархайг цустай байсан учраас анзаарч хараагүй... Э нь надад хэлж байхдаа А нь мал хөөгөөд бэлчээхгүй байх юм ядаргаатай байдаг талаар хэлж байсан юм. А нь болохоор Этай таарахгүй юм байна гээд архи уусан үедээ агсан тавих гээд, гуйлгачин гээд байх юм энэ жилээс өөр газар өвөлждөг юм билүү гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-92 хуу/, А.Бгийн: “...Талийгаач Х.Э ах манай ахаас архи байна уу гээд 2-5 удаа асуухад ах ээж байхгүй байна би сайн мэдэхгүй байна гээд тогооны шүүгээнд байсан шанаганы тал архинаас талыг нь талийгаачид өгсөн. Ахын өгсөн архи монгол архины жижиг аягаар 3 аяга болсон. ...Талийгаач Х.Э ахаас архи үнэртэж байсан. Талийгаач архи бол уугаагүй машин дотор байсан 0.2 л савтай айраг уугаад байсан. Талийгаач манайд монгол архи уугаад согтоогүй зүгээр л эрүүл хүн шиг машинаа жолоодож явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-101 хуу/, гэрч А.Жийн: “...Тэгээд надаас архи байна уу гэж асуухаар нь ээжийн архи хаана байгааг мэдэхгүй байна гэж хэлсэн тэгээд юм яриад хуучилж байгаад дахиад архи нэхээд байхаар нь 1 шанага архи гаргаж өгөөд...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103 хуу/, гэрч Х.Эын: “...Х сумын төвд гэртээ байхад өглөө 08 цагийн үед манай дүү Эын эхнэр над руу айлын утсаар залгаад 2022.08.31-ний өдөр Э, Атай зодолдоод ухаангүй байна эмчид дуудлага өгөөд аваад гараад ир гэж хэлсэн би Д, Т эмчид хэлээд эмч нараас түрүүлээд Х багийн Их булаг гэх газар дүүгийндээ ирсэн миний араас эмч нар ирсэн. Намайг очиход Э ухаангүй хурхирсан байдалтай байсан юм. баруун хөмсөгний дээд хэсэг, уруулын баруун талд шархтай толгойн орой хэсэгт 2 хэсэг газар хуйх нь ярагдсан шархтай байсан. Мөн гарыг нь харахад баруун бугалга, зүүн шуу, тохой хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан би нарийн гэмтлүүдийг нь сайн хараагүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246 хуу/, гэрч В.Бийн: “...Э гичий минь чамайг ална шүү гэж хэлэхээр нь юм хэлээгүй. Байшингаас манай нөхөр А гарч ирж байсан. Тэгээд би ямаагаа эргүүлчхээд ирсэн чинь Э машин дотроо сууж байсан намайг гэрийн гадна ирэхэд машинаасаа буугаад машиныхаа тэвш дээрээс сэрээ аваад манай байшингийн хаалга руу сэрээгээрээ 2-3 удаа гичий минь чамайг ална шүү гээд цохиод байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 241-242 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны 83 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 142-147 хуу/, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 55-56 хуу/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даш-Янжингийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 70 дугаартай амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 173-175 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Этай маргалдаж, улмаар өвсний сэрээгээр толгой орой хэсэгт нь цохиж, тархины баруун зулай, чамархайн хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хурааны улмаас тархи дарагдаж амьсгал зүрх зогсож 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна.
Шүүгдэгч Б.Аын үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Б.Аыг хүнийг алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Б.Аыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх нотлох баримтад үнэлээгүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Содномцэрэн нь “шүүгдэгч Б.А “гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна.
Шүүгдэгч Б.Аын гэмт үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь амь хохирогчийн оршуулгатай холбоотой гаргасан зардалд 24.026.670 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гаргаж өгсөн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримтад үндэслэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцсон болно.
Үүнд:6200төг,33900төг,751600төг,94000төг,70000төг,331200төг,55000төг 47100төг, 6000төг, 20000төг, 21500төг, 115500төг,427000төг, 38500төг, 19800төг, 15500төг,40000төг, 8800төг,24000төг, 3787200төг, 455000төг, 576000төг, 171000төг, 215000төг, 1792000төг, 56750 төг, 7500төг, 48300төг, 88000төг, 88050төг, 8500төг, 66000төг, 120000төг, 3000төг, 110.000төг, 400.000төг, 547500төг, 58949 төг, 52033төг, 35000төг, 146.688төг, 20600төг, 50000төг, 20000төг, 27500төг, 40000төг, 14000төг,39000төг, 16000төг, 37500төг, 103400төг, 88164төг, 82650төг, 5000төг, 10000төг, 81500төг, 114000төг, 35000төг, 35200төг, 60000төг, 83000төг, 50200төг, 33400төг, 20000төг, 150000төг, 54468төг, 90008төг, 5000төг, 104250төг 92100төг, 25200төг, 53350төг, 63326төг, 35200төг, 160000төг, 35200төг, 15500төг, 7100төг, 46500төг, 42000төг, 52300төг, 592500төг, 125000төг, 67900төг, 142124төг,105538төг, 592500төг, 78300төг, 2700төг, 51000 төг, 118000төг, 36000төг, 50000төг, 138850төг нийтдээ 14,523,970 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаж байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Дгийн 5152151289 тоот Хаан банкны дансанд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4525.000 төгрөгийг, тус тус шилжүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор Б.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д, М.Т нарын 4400.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар ямар нэгэн нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан төлбөр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон гэм хорын хохирол төлөх үндэслэлгүй тул өмгөөлөгчийн хөлс 4500.000 төгрөг мөн нотлох баримтын шаардлага хангаагүй 216400төг, 68400 төг, 60800төг, 76800төг, 52300төг 10.000 төг, 118.000 төг буюу 602700 төгрөг нийтдээ 5.102.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж мөн зүйлийн 3дахь хэсэгт”... гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.А нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 14 дугаартай дүгнэлтээр “...шинжлүүлэгч Б.А нь хэрэг хариуцах чадвартай байна... гэж дүгнэсэн тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 226-228 хуу/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг доош татаж оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Б.Аын үйлдсэн гэмт хэргийн тухайд хүний амь нас хохирсон хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 35 см, 29 см, 47 см урттай 3 ширхэг мод, 1м 98 см урттай, ажлын хэсэг45 см, 150 см урт модон иштэй, 3 салаа шовх үзүүртэй сэрээ, 1м 25.5 см урттай, ажлын хэсэг 41.5 см, 80 см урт модон иштэй, 4 салаа шовх үзүүртэй сэрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Аын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бын Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 35 см, 29 см, 47 см урттай 3 ширхэг мод, 1м 98 см урттай, ажлын хэсэг 45 см, 150 см урт модон иштэй, 3 салаа шовх үзүүртэй сэрээ, 1м 25.5 см урттай, ажлын хэсэг 41.5 см, 80 см урт модон иштэй, 4 салаа шовх үзүүртэй сэрээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т, О.Д нарын нэхэмжлэлээс 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.А нь хохиролд 14.525.000 /арван дөрвөн сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжлэлээс 5.102.700 /таван сая нэг зуун мянга хоёр мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР