| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/00287/и |
| Дугаар | 590 |
| Огноо | 2019-02-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 5а байрны 12 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Мөнхтунгалаг /РД:ФД79120802/-ыннэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян-уул 9 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух, Буураадай овогт Ганбатын Мөнх-Эрдэнэ /РД:ЧГ84121572/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Мөнхтунгалаг, хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Мөнх-Эрдэнэ бид хоёр 2004 онд танилцсан. 2005 оноос хамтран амьдарч, 2007 онд бидний дундаас охин М.Амин-Эрдэнэ төрсөн. 2011 оноос бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. М.Амин-Эрдэнэ 2013 он хүртэл аав дээрээ байсан. 2013 оноос хойш охин М.Амин-Эрдэнэ миний асрамжид байна. М.Амин-Эрдэнэ одоо Гам зам 20 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч. Г.Мөнх-Эрдэнэ бид 2 гэрлэлтээ батлуулаагүй, охин миний нэрээр овоглодог. М.Амин-Эрдэнийг Г.Мөнх-Эрдэнийн хүүхэд мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан байсан. Энэ шаардлагаасаа татгалзаж, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулах хүсэлттэй байна. Охиноо өөрийн асрамжид авна гэв.
Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Мөнхтунгалагын ярьсан бүх зүйл үнэн. М.Амин-Эрдэнэ миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлнө. Охин ээжийнхээ асрамжинд байсан нь дээр байх гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтунгалаг нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь эцэг тогтоолгож нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд оролцож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Г.Мөнхтунгалаг, Г.Мөнх-Эрдэнэ нар нь 2004 онд танилцаж, 2005 оноос эхлэн хамтран амьдарсан, улмаар 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдөр охин М.Амин-Эрдэнийг төрүүлсэн болох нь 2767 дугаартайхүүхдийн төрсний гэрчилгээ болон, зохигчийн гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх 7 тал/
Охин М.Амин-Эрдэнэ одоо 12 настай байх ба эхийнх асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алин нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Амин-Эрдэнийг эх Г.Мөнхтунгалагынасрамжид үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Амин-Эрдэний эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба охин М.Амин-Эрдэнэд хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул эцэг Г.Мөнх-Эрдэнээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин М.Амин-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй гэжээ.
Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ньсаад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин М.Амин-Эрдэнийг эх Г.Мөнхтунгалагийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин М.Амин-Эрдэнийг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Мөнх-Эрдэнээс сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхтунгалагт олгосугай.
4.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүйбол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө эцэг байх, эх байх эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА