Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг

Улсын яллагч: Б.Уранчимэг

Хохирогч Б.Чимгээ

Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Э.Эрдэнэбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201625031859 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа микро автабус барьдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 2-29-а тоотод оршин суух, 2011 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан  Боржигон овогт Энхтайваны Эрдэнэбаяр /регистрын дугаар  ХИ81053115/ нь

 

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Чимгээг маргааны улмаас цохиж бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэнсудлав.

           Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би найзуудтайгаа уулзчихаад гэртээ очиход манай эхнэр намайг элдэв үгээр хэлээд хэрүүл хийгээд байхаар нь гэрээс гараад явсан. Тэгээд найз Алтанхуяг руу залгаад гэртээ байна уу гэхэд, байхгүй байна гэсэн. Тэгээд Алтанхуягийн авгай Дуламсүрэн рүү залгаад  Чимгээ хэрүүл хийгээд байна танайд охинтойгоо очоод хонож болох уу гэсэн. Тэгээд шөнийн 04 цагийн үед Алтанхуягынд  очоод 2 цагийн дараа Чимгээ ирээд Дуламсүрэнг үсдэж аваад, намайг чи янхандаад хэвтэж байна уу гээд аягатай халбага, сэрээ, пивоны бакал шидсэн. Тэгээд би гарыг нь бариад болиулсан. Би Дуламсүрэн, охин хоёрыг аваад гарч явсан. Чимгээ хашаанд үлдсэн гэв.

            Хохирогч Б.Чимгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Эрдэнэбаяр шөнийн 04 цагт гэртээ согтуу орж ирсэн. Бид хоёр маргалдаад Эрдэнэбаяр охиноо аваад гараад явсан. Би өглөө 07 цагт босоод ажилдаа явах гэж байгаад Эрдэнэбаярыг Алтанхуягынд очсон юм болов уу гэж бодоод Алтанхуягийн гар утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд авгай руу нь залгахад мөн утас нь холбогдохгүй байсан. Тэгээд 6-н буудалд байдаг ээжийндээ очсон юм болов уу гэж бодоод очиход байхгүй байсан. Дараа нь Алтанхуягынд очиход Дуламсүрэнг хаалгаа нээхээр нь үсдэж аваад зодолдсон. Манай нөхөр Эрдэнэбаяр орноос босч ирээд бид хоёрыг салгасан. Би ширээн дээр байсан аягыг авч Дуламсүрэн рүү шидсэн. Би охиноо аваад явах гэхэд охин босч ирэхгүй байхаар нь би тэр айлаас гараад  хажуу талынх нь айл руу орсон гэв. 

Хохирогч Б.Чимгээ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 04 цагийн үед манай нөхөр Эрдэнэбаяр согтуу орж ирж агсам тавьж байгаад согтуу микрогоо унаад явсан юм. Би буцаж ирэхгүй болохоор нь танил Дуламсүрэнгийн ээжийнх нь гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо жаргалантын 62 дугаар гудамжинд байрлах гэрт нь очоод хаалгыг нь нүдэхэд Дуламсүрэн хаалгаа тайлахаар нь гэр рүү ороход манай нөхөр нүцгэн орон дээр нь хэвтээд турсикээ өмсөж байсан. Тэгэхээр нь Дуламсүрэнгийн үснээс нь зулгаахад манай нөхөр босож ирээд бид хоёрыг салгаад миний толгой руу пивоны том шилэн пкалаар цохиж авсан. Миний баруун шанаа руу өшиглөж үстэж чирээд цохиж байснаа гар гэхээр нь би охиноо авч явна гэж хэлэхэд өгөхгүй гэж хэлээд өгч явуулаагүй. Тухайн үед манай 10 дугаар ангийн охин Амарзаяа хажуу талын орон дээр унтаж байсан гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 12575 дугаартай дүгнэлтэд:

-Б.Чимэгээгийн биед тархи доргилт, зулайн язарсан шарх зөөлөн эдийн няцрал баруун хацрын зулгаралт, доод эрүү, зүүн гарын сарвуу ба 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ,

Гэрч А.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний шөнө 04 цаг өнгөрч байхад Эрдэнэбаяр над руу залгаад танайд очоод хонох гэсэн юм гэхээр нь хэнтэй явж байгаан гэж асуухад том охин Заяатай явж байна гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд удалгүй Эрдэнэбаяр охиноо дагуулаад манай гэрт ирсэн. Би тэр шөнө гэртээ ганцаараа байсан ээж хөдөө явсан байсан. Тэгээд Эрдэнэбаярт газар ор засаж өгөөд охиныг нь аваад орон дээрээ цуг унтсан. Бид нарыг унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь хаалга тайлахад Чимэгээ зогсож байсан. Манай гэрт орж ирээд миний үсийг зулгааж галын хайчаар намайг цохиход Эрдэнэбаяр эхнэрээ түлхэж унагаагаад айлд битгий хэрүүл хийгээд бай гэж хэлэхэд Чимэгээ ширээн дээр байсан сэрээ пакал зэргийг нөхөр рүүгээ авч шидээд байсан. Нэг харсан Чимэгээ манай гэрээс гараад явчихсан байхаар нь охиныг нь сэрээгээд ээж чинь ирсэн байна гэж хэлэхэд Чимэгээ гадаа намайг янхан гичий гэж хэлээд орилоод байхаар нь би гэрээс гараад хартал манай хажуу талын айлд ороод эзнийг нь дуудаж гаргаж ирээд манай гэрийн хаягийг асууж байхаар нь Эрдэнэбаяр, Заяа хоёрыг гэрээс гаргаад гэрээ цоожлоод явахад цагдаад дуудаж өгнө гэж хэлж байсан гэх мэдүүлэг,

Сэжигтэн Э.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шөнө 4 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 2-29-а тоот гэртээ согтуу орохдоо охиноо микрондоо унтаж бай гэж хэлээд орсон. Гэрт ороход манай эхнэр чи янхандаад ирэв үү гэж хэлээд надтай хэрүүл хийгээд над руу юм авч шидээд байхаар нь би буцаж гараад микрогоо унаж явж байгаад Алтанхуягийн утас руу залгахад холбогдох боломжгүй байхаар нь эхнэр Дуламсүрэн рүү нь залгаад хаана байгааг нь асуухад 6-н буудалд байна гэхээр нь танайд охиноо дагуулаад очиж болох уу гэж асуухад тэг тэг гэж хэлэхээр нь охиноо дагуулаад Дуламсүрэнгийн гэрт очсон юм. Дуламсүрэнгийн гэр нэг ортой байхаар нь охиноо Дуламсүрэнтэй унтуулаад өөрөө газар унтаж байхад гэрийн хаалга нүдэхэд Дуламсүрэн хаалгаа тайлсан гаднаас манай эхнэр Чимэгээ орж ирээд Дуламсүрэнгийн үснээс зулгаагаад 2 янхан минь гэж орилоод янд бүрээо хэлээд байхаар нь Чимэгээгийн гараас Дуламсүрэнгийн үсийг тавиулаад цааш нь түлхсэн тэгсэн ширээн дээр байсан пивоны пакал, халбага сэрээ над руу шидэхэд нь шилэн пакалыг нь барьж авсан тэгсэн дахиад над руу цохих гээд дайрахад гартаа барьсан шилэн пакалтай гараар Чимэгээгийн гарыг хаахад баруун талынх нь шуу нь таарч цохиулсан. Би Дуламсүрэн охин хоёроо аваад тэр гэрээс гарч явсан. Чимэгээ хашаанднь үлдсэн гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Чимэгээг маргааны улмаас цохиж бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр… 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би найзуудтайгаа уулзчихаад гэртээ очиход манай эхнэр намайг элдэв үгээр хэлээд хэрүүл хийгээд байхаар нь гэрээс гараад явсан… Тэгээд шөнийн 04 цагийн үед Алтанхуягынд  очоод 2 цагийн дараа Чимгээ ирээд Дуламсүрэнг үсдэж аваад, намайг чи янхандаад хэвтэж байна уу гээд аяга, халбага, сэрээ, пивоны бакал шидсэн. Тэгээд би гарыг нь бариад болиулсан гэх мэдүүлэг,

            Хохирогч Б.Чимэгээ …2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Эрдэнэбаяр шөнийн 04 цагт гэртээ согтуу орж ирсэн…. Тэгээд 6-н буудалд байдаг ээжийндээ очсон юм болов уу гэж бодоод очиход байхгүй байсан. Дараа нь Алтанхуягынд очиход Дуламсүрэнг хаалгаа нээхээр нь үсдэж аваад зодолдсон. Манай нөхөр Эрдэнэбаяр орноос босч ирээд бид хоёрыг салгасан. Би ширээн дээр байсан аягыг авч Дуламсүрэн рүү шидсэн…гэх мэдүүлэг,   

Гэрч А.Дуламсүрэнгийн …Тэгээд удалгүй Эрдэнэбаяр охиноо дагуулаад манай гэрт ирсэн. Би тэр шөнө гэртээ ганцаараа байсан ээж хөдөө явсан байсан. Тэгээд Эрдэнэбаярт газар ор засаж өгөөд охиныг нь аваад орон дээрээ цуг унтсан. Бид нарыг унтаж байхад манай гэрийн хаалгыг хүн нүдээд байхаар нь хаалга тайлахад Чимэгээ зогсож байсан. Манай гэрт орж ирээд миний үсийг зулгааж галын хайчаар намайг цохиход Эрдэнэбаяр эхнэрээ түлхэж унагаагаад айлд битгий хэрүүл хийгээд бай гэж хэлэхэд Чимэгээ ширээн дээр байсан сэрээ пакал зэргийг нөхөр рүүгээ авч шидээд байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж,  хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, ар гэрийн амьдрал ахуйг харгалзан үзэж ял оноох нь зүйтэй.

 

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  248 дугаар зүйлийн 248.1.2,283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1.Шүүгдэгч Боржигон овогт Энхтайваны Эрдэнэбаярыг бусдыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

     2. Э.Эрдэнэбаярыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн тул  хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Э.Эрдэнэбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Эрдэнэбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

     4. Э.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

     5. Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ё.ЦОГТЗАНДАН