Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1419

 

 

 

 

 

 

 

     2022          11           17                                          2022/ШЦТ/

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Д.Л, Д.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.ТөмөрТус:

- Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

- Д.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00350 1254 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

2. Монгол Улсын иргэн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд:

- Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар,

- Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 153а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сар, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил 3 сар 28 хоногоор тогтоосон,

- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Сартуул овогт Дагийсүрэнгийн Лх, /РД:НШ84082975/;

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.Х, Д.Л нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны хойд талд  Г.Чийн цүнхийг хүч хэрэглэж, довтолж авсны улмаас 221.737 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Д.Х нь ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Бийн эзэмшлийн “Самсунг” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Д.Л нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн автобусны буудал дээр Н.БА-гийн эзэмшлийн булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Мөн шүүгдэгч Д.Л нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Хэрлэн” нэртэй баарны гадна Ч.Бын “Самсунг А20” маркийн 170.000 төгрөгийн үнэ бүхий, Б.Ггийн Самсунг А70 маркийн 376.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг халаасанд нь гараа оруулан илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1043а дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Д.Х, Д.Л:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Х, Д.Л нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2.1. Шүүгдэгч Д.Х, Д.Л нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11 дүгээр байрны хойд талд  хохирогч Г.Чт хүч хэрэглэн довтолж цүнхийг нь дээрэмдсэн нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

2.2. Энэ нь хохирогч Г.Чийн “...2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед хамт тээвэрт явдаг Д гэх зүс таних залуугийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын ард талд байрлах гэрт нь 0.5 литрийн хэмжээтэй лаазтай пивоноос 2 ширхгийг хувааж уучхаад тэндээсээ 21 цагийн үед гараад Баянзүрх дэх гэр рүүгээ харихаар 1 дүгээр хорооллын ард талын зам дагуу алхаж байхад ард талаас үл таних эрэгтэй хүн боож унагаасан ба тэр хүнтэй ноцолдож байхад ард талаас дахин нэг хүн гүйж ирээд миний энгэрт байсан фасктай цүнхийг хүчээр татаж аваад зугтаасан. Би тэр хоёр залуугийн араас хөөсөн боловч гүйцээгүй. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. Намайг боож унагаасан гэх залуу нь бордуу царайтай, онигордуу нүдтэй 30-35 орчим насны эрэгтэй байсан. Намайг боож унагаахдаа ноцолдсон учир би царайны ерөнхий төрхөөр нь харвал танина. Харин миний цүнхийг аваад зугтаасан залуугийн царайг нь би харж чадаагүй. Намайг боож унагаасан залуу нь бараан өнгийн куртиктэй байсан. Харин цүнхийг нь маань булааж зугтаасан залуу нь намхан, улаан өнгийн куртиктэй, юүдэнтэй цамцтай залуу байсан. Миний үүргэвчинд “Эл жи” маркийн цагаан өнгийн гар утас, хар өнгийн “Эл жи” маркийн нийт 2 ширхэг гар утас, бэлэн 110 юань, 60.000 төгрөг байсан. Би Хятад Монголын хооронд нүүрс тээврийн жолооч хийдэг байсан учир тухайн үед фасктай цүнхэнд маань бэлэн 110 юань явж байсан. Би нэг гар утсаа Хятадын талд ажиллаж байхдаа, нөгөө гар утсаа Монголд байхдаа ашиглаж хэрэглэдэг байсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх61/,

- хохирогч Г.Ч гэмт хэрэг үйлдсэн хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд хохирогч нь Д.Лийг зургаар таньсан зэргээр нотлогдож байна. /1хх48-53/,

2.3. Хохирогч Г.Чийн алдсан хоёр гар утас, юань, бэлэн мөнгө нийт 221.737 төгрөгийн үнэ бүхий эд зүйл байсныг хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхойлжээ./1хх68/,

2.4. Шүүгдэгч Д.Х, Д.Л нар нь гэм буруугийн талаар маргахгүй буюу хохирогч Г.Чийн цүнхийг авахдаа хүч хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн болно.

2.5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэрэг төгс үйлдэгдсэн тооцохоор хуульчилсан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.

2.6. Тиймээс шүүгдэгч Д.Л, Д.Х нарыг бүлэглэн хохирогчийг хойш татаж унагаан хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чт 221.737 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан цаг хугацаа болох 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэж яллах дүгнэлтэд буруу бичсэнийг шүүхээр зөвтгөсөн болно.

 

3.1. Шүүгдэгч Д.Х нь ганцаараа 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Бийн эзэмшлийн “Самсунг” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан нь дараах баримтаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Н.Бийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 14 цагийн үед найз Наранцацралын хамт миний машиныг угаалгах гээд зурагт руу явсан юм. Тэгээд шинэ эцсийн хажууханд байдаг нэгэн угаалгын газарт машин угаалгахаар өгсөн. Бид 2 машинаа угаалгах хооронд зурагтын шинэ эцсийн автобусны буудал дээр байрлах цайны газарт хоол идэж дуусаад хажуу талын дэлгүүр орж ус аваад гарах гэтэл үүдэнд үл таних нэг залуу дэлгүүрийн шатан дээр тааралдаад тэр үед би яг шат руу унах гэтэл тэр үл таних залуу намайг түшиж шатнаас буулгасан. Тэгээд бид хоёрын араас тэр залуу дагаад байсан ба халамцуу, архи уусан байсан. Бид 2 зайлаач гэсэн чинь араас дагаад байсан. Манай найзыг хоргоогоод байсан бөгөөд би тухайн эрэгтэй хүнээс зугтаагаад найзынхаа араар болон тойроод байх үед миний зүүн гар талын халаасанд байсан гар утсыг минь авсан байсан. Түүнийг нь би дараа нь дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзээд мэдсэн. Миний хувьд 2022 оны 01 дүгээр сард миний гар утсыг хулгайлсан гэх залуутай уулзсан. Тухайн залуу миний гар утсыг хулгайлсан залуу мөн байсан. Тэр залуу надад эхнэрийнхээ барьж байгаа Рэдми про-8 загварын гар утсыг өгсөн. Би одоо уг устыг ашиглаж байгаа. Тийм учраас надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх178-180/,

- гэрч И.Нын “...2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр найз БОтэй түүний машиныг угаалгахаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Зурагтын эцэст байрлах авто угаалгын газарт очсон. ..ус ундаа аваад дэлгүүрээс гарах гэж байгаад дэлгүүрийн шатан дээр манай найз охин унах гэж байтал нэг залуу түшиж буулгасан. Шатнаас буугаад холдолгүй БО утсаа үзсэн чинь халаасанд нь байсан гар утас алга болчихсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд уг дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд манай найзыг түшиж авсан хар өнгийн савхин куртиктэй, шаргал өнгийн саравчтай малгайтай, нүдний шилтэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу гар утсыг хулгайлаад авсан байсан...” гэсэн мэдүүлгээр /1хх182/ нотлогдож байна.  

3.2. Шүүгдэгч Д.Х нь мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “хохирогчийн гар утсыг хулгайлан авсан, мөн утсыг 250.000 төгрөгөөр бусдад зарсан” гэжээ. /2хх23, 3хх23/

3.3. Хохирогч Н.Бийн алдсан гар утсыг 600.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл байсан гэж хөрөнгийн үнэлгээний тайланд үнийг тогтоосон /1хх197/ буюу хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байна.

3.4. Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

4.1. Шүүгдэгч Д.Л нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Хөтөлийн автобусны буудал дээр хохирогч Н.БАгийн эзэмшлийн булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан нь дараах баримтаар тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Н.БАгийн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...би явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хөтөлийн автобусны буудал дээр буусан бөгөөд тэр хоёр эрэгтэй хүн дагаад хамт буусан. Тэгэхээр нь би дэлгүүр ороод тухайн хоёр хүнд архи авч өгье гэсэн бөгөөд тэнд байсан хөгшин сахалтай эрэгтэй хүн нь миний урд зогсоод тэгвэл наад малгайгаа үлдээ гээд намайг заамдаж авсан. Тэгээд малгай шүүрээд зугтаачихсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд би эхнэртэй болсон явдлыг хэлсэн бөгөөд манай эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед миний биед ямар нэг гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би алдсан малгайгаа хүлээн авсан. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /2хх55-56, 58-59/,

Гэрч Н.Ны “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай найз Лхийн төрсөн ээж Дагийсүрэн эгч над руу залгаад манай хүү ирэхдээ булган малгай аваад ирсэн. Тэр нь гэмт хэргийн замаар олж ирсэн малгай гэдгийг нь цагдаа залгахад мэдсэн юм. Би хот руу энэ малгайг нь явууллаа миний дүү тосож яваад цагдаагийн байгууллагад хүлээлгээд өг гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх65/,

Гэрч Н.Наас хар өнгийн үслэг малгай хүлээн авч, хохирогч Н.БАд хүлээлгэн өгсөн тухай эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх50-51/, шүүгдэгч Д.Лийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /2хх67/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч  Н.БАд 500.000 төгрөгийн хохирол учирсан буюу булган малгайг үнийг хөрөнгийн үнэлгээний тайланд тогтоосныг үндэслэлтэй гэж үзлээ./2хх92/,

4.2. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

5.1. Мөн шүүгдэгч Д.Л нь ганцаараа 2022 оны 5 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, “Хэрлэн” нэртэй баарны гадна хохирогч Ч.Бын “Самсунг А20” маркийн 170.000 төгрөгийн үнэ бүхий, хохирогч Б.Ггийн Самсунг А70 маркийн 376.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Ч.Бын “...2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн нэг суманд тоглож өссөн найз болох Б.Ггийн хамтаар хоёулаа Улаанбаатар хотод ирсэн юм чинь нэг газар жоохон суух уу гэж ярилцаж байгаад Хар хорин захын хойно байрлах Хэрлэн нэртэй бааранд суусан юм. Тэгээд бид хоёр нэг шил пиво уугаад жоохон сууж байгаад 23 цагийн нутаг буцах санаатай гадаа гарсан чинь нэг сахалтай залуу бид хоёроос тамхи асуухаар нь бид хоёр тамхилсан чинь нутаг ус асуугаад өө нэг нутгийн залуучууд байна шүү дээ юу хийж яваа юм гэх зэргээр яриа өдөөд бид хоёр ч юм яриад дэмий гэж бодоод аль болох салчих санаатай байж байтал цаанаас нь 3 залуу ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгээд бид хэд хоорондоо маргалдаж байтал анх тамхи гуйж авсан өөрийгөө Төв аймгийнх гээд байсан залуу миний өмдний халаасанд байсан 2020 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нэг дэлгүүрээс лизингээр 650.000 төгрөгөөр авч байсан ар хэсэг нь улаан өнгөтэй, Самсунг А20 маркийн гар утсыг гараа халаасанд хийгээд авчихсан. Би тухайн үед маргалдаж байсан болохоор хүүе гэхийн завдалгүй шууд авчихсан. Тэгээд удаагүй тэр залуучууд яваад өгсөн бөгөөд би найздаа миний гар утсыг авчихлаа гэж хэлсэн чинь манай найз Гүррагчаа миний ч гар утсыг авчихсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ойрхон явж байсан нэг танихгүй хүний утаснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд тэр хүмүүсийг ойр хавиас хайж байгаад автобусны буудал дээр зогсож байхад нь барьж авсан юм. Тэгээд миний утсыг авсан сахалтай залуу халааснаасаа миний болон манай найзын гар утсыг гаргаж ирж цагдаад өгсөн. Тэгээд бид хоёрыг хэлтэс дээр очиж мэдүүлгээ өг гээд явуулсан. ..би өөрийн гар утсыг хүлээж авсан ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх150-151/,

Хохирогч Б.Ггийн “...найз болох Ч.Бын хамтаар Улаанбаатар Сонгинохайрхан дүүрэг 16 дугаар хороо, Хар хорин захын хойно байрлах Хэрлэн нэртэй бааранд ганц ганц пиво ууцгаасан. Тэгээд 23 цагийн үед баарнаас гараад гадаа тамхи татаад зогсож байсан чинь жижиг саравчтай малгай өмссөн хамар нь мурий эрүү болон шанаа хэсгээрээ сахалтай, хар хороом өмссөн ер нь атмаан байрын ах бид хоёр дээр ирээд тамхи асуухаар нь би нэг тамхи өгсөн. Гадаа нэлээн харанхуй болсон байсан хэдий ч би ажиглаж харж чадсан. Тэгсэн чинь тэр хүн дүү нар аль нутаг вэ ах нь Төв аймгийнх шүү дээ, нэг нутгийн дүү нар юм байна гээд бид хоёрыг нэлээн дээрэлхэх маягтай болж ирээд байж байхад цаанаас 3 залуу ирээд хэрүүл өдөөд эхэлсэн. Тэгээд бид хоёрыг явуулахгүй маргалдаад зогсож байтал өөрийгөө Төв аймгийнх гээд байсан хүн миний өмдний халаасанд байсан 2022 оны 02 дугаар сард ахаасаа 450.000 төгрөгөөр авч байсан ар хэсэг нь цайвар хөх өнгөтэй, Самсунг А70 маркийн гар утсыг халаасанд гараа хийгээд авчихсан. ...Тэгээд бид хоёр ойрхон явж байсан нэг танихгүй хүний утаснаас цагдаагийн байгууллагад дуудлагад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ч удалгүй ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд тэр хүмүүсийг ойр хавиас хайж байгаад автобусны буудал дээр зогсож байхад нь барьж авсан юм. Тэгээд миний утсыг авсан сахалтай залуу халааснаасаа миний болон манай найзын гар утсыг гаргаж ирж цагдаад өгсөн. Гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /2хх155-156/,

Гэрч Г.Аийн “...Лх танихгүй хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь Ту, Тд бид гурав явж очоод юу болоод байгаа юм бэ гээд тэр хоёр залуутай маргалдаж эхэлсэн. Тэгээд байж байтал Лх за манайхаар наад хоёроо хая, явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар харих санаатай Хархорин захын хажуугийн автобусны буудал дээр сууж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг хүний гар утас авсан байна, гаргаж өг гэсэн. Гэтэл түүний хоёр маргалдсан залуу байсан бөгөөд Лхийг заагаад энэ залуу нь бид хоёрын өмдний халааснаас гар утас авсан гэхэд Лх халааснаасаа хоёр гар утас гаргаж ирээд цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх165/,

Гэрч Ө.Тдийн “...Ас, Ту бид нар явж очоод Лхийг өмөөрөөд тэр хоёр залуутай маргалдсан. Гэхдээ зодоон болоогүй, зүгээр л маргалдсан. Тэгээд за за боль, салцгаа гэж хэлээд салаад Ас, Лх, Ту бид нар автобусны буудал дээр харих санаатай хоорондоо юм яриад сууж байхад эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг хүний утас авсан байна, гаргаж өг гээд байсан. Тэгээд харсан чинь түрүүний маргалдсан хоёр залуу ирсэн байсан бөгөөд Лхийг заагаад энэ залуу нь бид хоёрын өмдний халааснаас гар утсыг авсан гэхэд Лх би авсан юм аа гээд халааснаасаа хоёр гар утас гаргаж ирээд цагдаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх168-169/,

Гэрч Д.Тугийн “...Тухайн үед Тд, Ас бид гурав наана нь байж байхад Лх үл таних хоёр залуутай маргалдсан. Би юунаас болж маргаан болсон талаар мэдэхгүй байна. ...Тэгэхээр нь би Лхийг нааш ир, яах гээд байгаа юм бэ гэж дуудсан. Тэгээд ирэхгүй болохоор нь Тд, Ас хоёрын хамт араас нь явж очоод юу болоод байгаа юм бэ гэж үл таних хоёр залуугаас асуухад махлаг, саарал өнгийн футболктой, түрийтэй гуталтай бор залуу над руу дайраад миний футболкны суганаас барихад нь би тавиулах гээд гараа дээш татсан. Тэгээд тухайн залуу тавихгүй байхаар нь бид хоёр нэг нэгнийхээ хувцаснаас бариад маргалдсан. Тэгээд Лх ирээд бид хоёрыг боль, явцгаая гээд яваад өгсөн. Тэгээд автобусны буудал дээр ирээд сууж байхад цагдаа нар ирсэн. Гэтэл Лхийг нөгөө маргалдаж байсан хоёр залуу чи бид хоёрын гар утсыг халааснаас авсан биз дээ гээд хэлэхэд Лх халааснаасаа хоёр ширхэг гар утас гаргаж ирээд цагдаагийн албан хаагчид өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх171-172/,

Хохирогч Ч.Баар утас авсан хүнийг таниулах ажиллагаа явуулахад Д.Лийн зургийг шууд заасан тухай таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2хх197-198/, шүүгдэгч Д.Лийн яллагдагчаар өгсөн “...надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дээрх бүх хэргийг үйлдсэн гэдгээ хүлээж байна...” гэсэн мэдүүлэг /3хх49/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

5.2. Хөрөнгийн үнэлгээний тайланд хохирогч Ч.Бын самсунг А20 маркийн гар утсыг 170.000 төгрөгөөр, хохирогч Б.Ггийн самсунг А70 маркийн гар утсыг 376.000 төгрөгөөр нийт 546.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл байсан гэж үнийг тогтоожээ./2хх180/,

5.3. Шүүгдэгч Д.Лийн хохирогч Н.БАгийн булган малгайг авч зугтаасан, хохирогч Ч.Б, Б.Г нарыг бусадтай маргалдаж байхад халааснаас нь гар утаснуудыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд зүйлийг хууль бусаар, илээр, хүч хэрэглэхгүйгээр авснаар дээрэмдэх /хүч хэрэглээгүй/ гэмт хэрэг төгссөн байна.

5.4. Тиймээс шүүгдэгч Д.Лийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

6.  Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Л, Д.Х нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Н.Бийн хохирол төлөгдсөн, хохирогч Н.БА, Ч.Б, Б.Г нар нь эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

8. Хохирогч Г.Чт 221.737 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан. Шүүгдэгч нараас хохирогчийн дансыг авч хохирол төлж чадаагүй үндэслэлээр Төрийн сангийн 100900005407 тоот БГД, ХУД, СХД ЭХАШШТГ барьцаа дансанд хохиролд 221.737 төгрөгийг хохиролд төлөхөөр байршуулсныг хохирогч Г.Чт олгуулахаар шийдвэрлэв. Улмаар шүүгдэгч нарын бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

9. Улсын яллагчаас шүүгдэгч Д.Хт бүлэглэн хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах,

Шүүгдэгч Д.Лид бүлэглэн хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах дүгнэлт гаргасан.

10. Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлдээ: Д.Лийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол бүрэн төлөгдсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах,

Шүүгдэгч Д.Х нь мөн гэм буруугаа анхнаасаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, түүний дээрэмдэх үйлдэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

11. Шүүгдэгч нар нь хохирогч нарт учруулсан эд хөрөнгийн хохирлыг барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай тооцон, мөн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

12. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч нарын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна”

гэж заасан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, тус хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” талаар заажээ.

14. Шүүгдэгч Д.Л, Д.Х нарын үйлдсэн хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргийн хувьд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан хуульд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

15. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Лид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

16. Шүүгдэгч Д.Л, Д.Х нарын хохирогч Г.Чийг дээрэмдсэн үйлдэл нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байх бөгөөд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

Улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно”, мөн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж хуулийг хэрэглэх журмыг хуульчилжээ.

Тиймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дагаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв. 

Харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Лийн хүч хэрэглэсэн дээрэмдсэн үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй байна.

Тодруулбал, шүүгдэгч Д.Лийн хувьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 153а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сар, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан ялаас 2 жилийг өршөөн хасаж, эдлэх ялыг 1 жил 3 сар 28 хоногоор тогтоосон, үүнээс хойш тэрээр 2 удаа хорих ял шийтгүүлсэн байх тул түүнийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах хууль зүйн боломжгүй нөхцөл бүрджээ.

17. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 2021 оны Өршөөл үзүүлэх үзүүлэх тухай хуульд зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэв.

           

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

19. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийн цагдан хоригдсон /2022.7.21-2022.09.20, 2022.10.20-2022.11.17/ нийт 89 /61+28/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.

21. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон /2022.7.27-2022.09.13, 2022.10...-2022.11.17/ нийт ... /48+/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х, Д.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд,

Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Д.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,  шүүгдэгч Д.Лид 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.  

3. Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дагаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1 жилийн ялыг нэмж нэгтгэн Д.Хын нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт 1 жил 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Д.Х нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лийн цагдан хоригдсон 89 /наян ес/ хоногийг түүний эдлэх хорих ялд, шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 48+ /.../ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

10. Шүүгдэгч нараас Төрийн сангийн 100900005407 тоот БГД, ХУД, СХД ЭХАШШТГ барьцаа дансанд хохирол төлөхөөр байршуулсан 221.737 /хоёр зуун хорин нэгэн мянга, долоон зуун гучин долоо/ төгрөгийг хохирогч Г.Чт олгуулсугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лид авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР