| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/03370/И |
| Дугаар | 00638 |
| Огноо | 2019-03-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 00638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х сургууль-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагчийн төлөөлөгч О.Пүрэвжаргал, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х сургуулийн нягтлан бодогчоор ажилд эргүүлэн тавигдсан боловч 2018 оны 3 сарын 1-ний өдрийг хүртэл ажил олгогч шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн хуурамч дипломтой, залилан мэхлэх замаар 11 жил нягтлан бодогчийн ажил хийсэн гэсэн үндэслэлээр ажил хүлээлцүүлэлгүй, 4 сар цалин олголгүй хохироож, дахин ажлаас халсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 5-ны өдрийн 1745 дугаар магадлалаар 2 дахь удаагаа ажилд эгүүлэн тогтоолгосон боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад нягтлан бодогч Ө.Буджавтай ажил хүлээлцүүлэлгүй, ажилд эгүүлэн авах тушаал гаргасан боловч дахин ажлаас халах тушаал гарган төрийн хууль, хөдөлмөрийн хууль, шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн удаа дараа хохироож байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны 3,047,800 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Х сургуулийн захиргаанд холбогдох иргэн Б.Э ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянах явцад өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 10/937 дугаар тогтоол шийдвэр гүйцэтгэх газрын дотоод хяналтаар хүчингүй болж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 сарын 18-ны өдрийн н\154 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээн явуулж буй тул Х сургуулийн захирлын 2018 оны 11 сарын 18-ны өдрийн дугаар б\74 тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т зааснаар татан авч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181\ШШ2018\0336 тоот шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд ажилгүй байсан үеийн цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг Х сургуулийн захиргаанаас гаргуулах гэж өөрчилснийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Э ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргасан хүсэлтийг эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэрийг биелүүлж, тус сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/69 тоот тушаалаар Балганы Э ийг өмнө эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эргүүлэн томилж ажиллуулсан. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны олговор болох 637,136 төгрөгийг сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн А/44 тоот “Олговор олгох тухай” тушаалаар түүний дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нь төлсөн болно. Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсныг байгууллагын автомат бүртгэлийн системд хурууны хээгээр болон өдрийн жижүүрийн ирцийн бүртгэлд ажлын цагаа бүртгүүлж байснаар нотолж байна. Мөн “Дахин үнэлгээ хийх” сургуулийн комисст орж ажилласан ба энэ ажлыг гүйцэтгэж байсныг ажлын хэсгийн А/46 тоот тушаал болон ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлээр нотолж байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн ажилласан хугацааны цалинг олгосон. Б.Э ажилдаа эргүүлэн тогтоогдож албан үүргээ гүйцэтгэж байсан боловч мэргэжлийн дипломоо үндсэн эхээр нь авчраагүй, мэргэжлийн нягтлан бодогч болохоо батлаагүйн улмаас гүйлгээ хийх эрх, гарын үсгийн баталгааг зохих газраас аваагүй зэрэг шалтгааны улмаас төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа бүрэн зогсож, 100 орчим ажилтан, багш нар цалин мөнгөөр хохирох эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд өөрөө санаачилга гарган Санхүү төрийн сангийн хэлтэст болон сургуулийн захиргаанд гүйлгээний эрх нээлгэх, гарын үсгийн баталгаа гаргуулах хүсэлтийг нэг ч удаа гаргаагүй бөгөөд энэ талаарх асуудлаар хэнд ч хандаагүй болно. Байгууллагын ажилтны болон ажлын эрх ашгийн үүднээс, санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагын улмаас Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5, 5.26 дахь заалтыг удирдлага болгон нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлагыг хангахгүй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний 1923 тоот тогтоол. мөн прокурорын 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2226 тоот тогтоол, ХААИС-ийн ЭЗБС-ийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны 01/574 тоот албан бичиг, ХААИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 001/136 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний 0214/14 тоот дүгнэлт, Сүхбаатар дүүргийн МХХ-ээс Санхүү төрийн сангийн хэлтэст ирүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны 0214/84 тоот БСШУСЯ-ны лавлагаагаар тогтоогдсон, мөн баримт бичгийн шаардлага хангах хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлээгүй зэрэг шалтгааны улмаас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон захирлын Б/74 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, 2018 оны 7 сард хариуцагч байгууллага зуны амралт эхэлсэн, ажилтан албан хаагч нар амарсан байсан, улмаар 9 сард ажил эхлэхэд нэхэмжлэгч ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргаагүй, нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 2 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, түүнийг өмнө нь шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон 2018 оны 6 сарын 12-ны өдрөөс шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасан.
Хариуцагч нь өөрчлөгдсөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь Х дунд сургуулийн нягтлан бодогчийн ажлын байранд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөн, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэр /хх-3-6 тал/-ээр Б.Э ийг Х дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Х дунд сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 855,106 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгож шийдвэрлэсэн байна.
Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай “Балганы Э ийг ажил эгүүлэн авах тухай” тушаал /хх-97 тал/-аар Б.Э ийг өмнө эрхэлж байсан нягтлан бодогчийн албан тушаалд 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс эгүүлэн авч ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш шүүх хэргийг хянан шийдвэрлэх өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Б.Э ийн 2018 оны 6 сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг өмнө авч байсан үндсэн цалингийн хэмжээ буюу 560,865 төгрөгөөр тооцон, 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдрийг хүртэлх хугацааны олговрын хэмжээг хожим нэмэгдсэн үндсэн цалингийн хэмжээ болох 632,075 төгрөгөөр тус тус тооцон нэхэмжилж байгаа бөгөөд хэрэг хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй тул нэгдсэн тоон дүнг гаргаагүй, 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгогдсон тул уг хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй гэж нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээг шүүх хуралдаанд тодруулан тайлбарласан.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарлаж буй дүнгээр нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээг тооцож үзэхэд өмнө авч байсан үндсэн цалингийн хэмжээ гэх 560,865 төгрөгийг сарын ажлын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцож нэг өдрийн дундаж цалингийн хэмжээг нь тооцож гаргавал 26,086.7 төгрөг болж байх ба үүнийг 2018 оны 6 сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 сарын 22-ны өдрийг хүртэл нийт ажлын 95 хоногт тооцоход уг хугацаанд хамааруулан нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээ нь 2,478,236.5 төгрөг, хожим нэмэгдсэн үндсэн цалингийн хэмжээ гэх 632,075 төгрөгийг сарын ажлын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцож нэг өдрийн дундаж цалингийн хэмжээг нь тооцож гаргавал 29,398.8 төгрөг болж байх ба үүнийг 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болсон 2019 оны 3 сарын 14-ний өдрийг хүртэл нийт ажлын 89 хоногт тооцоход уг хугацаанд хамааруулан нэхэмжилж буй мөнгөн дүнгийн хэмжээ нь 2,616,493.2 төгрөг, дээрх 2 хугацаанд хамааруулан нэхэмжилж буй мөнгөний хэмжээ нь нийлбэр дүнгээрээ 5,094,729.7 төгрөг болж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, 2018 оны 7 сард хариуцагч байгууллага зуны амралт эхэлсэн, ажилтан албан хаагч нар амарсан байсан, улмаар 9 сард ажил эхлэхэд нэхэмжлэгч ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргаагүй, нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учраас ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дахь заалтад “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Б.Э ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг түүний ажил олгогч буюу Х дунд сургууль заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд ажилтныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс хариуцагч Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай “Балганы Э ийг ажил эгүүлэн авах тухай” тушаалаар Б.Э ийг өмнө эрхэлж байсан нягтлан бодогчийн албан тушаалд 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс эгүүлэн авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байдлыг ажилд эгүүлэн авсан дүр үзүүлсэн тушаал гэж үзэж байгаа учраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагыг Б.Э ийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс 2018 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны олгогдсон цалин хөлсийг хасаж тооцон шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар нэхэмжилсэн гэж тайлбарлаж байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх үндэслэлээр дуусгавар болгосон байсныг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 сарын 18-ны өдрийн 4/154 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас” /хх-80 тал/-аар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдсэн тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг одоог хүртэл биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 2 сарын 18-ны өдрийн 4/154 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”-аар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх боловч уг хариу мэдэгдэх хуудас нь хариуцагч байгууллагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэрийг биелүүлсэн эсэхийг эцсийн байдлаар тогтоосон эрхийн акт биш бөгөөд Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай “Балганы Э ийг ажил эгүүлэн авах тухай” тушаалаар Б.Э ийг өмнө эрхэлж байсан нягтлан бодогчийн албан тушаалд 2018 оны 10 сарын 22-ны өдрөөс эгүүлэн авч ажиллуулахаар шийдвэрлэсэн байдал нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг тушаалыг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар эцэслэн шийдвэрлэсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул шүүх нэхэмжлэгчид түүнийг ажилд эгүүлэн тогтоосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэр гарсан өдрөөс Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай “Балганы Э ийг ажилд эгүүлэн авах тухай” тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгож, уг хугацаанаас хойших хугацаанд хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэрт дурдсан 2017 оны 11 сарын 14-ний өдрөөс 2018 оны 2 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 1,855,106 төгрөгийг уг хугацаанд хамаарах ажлын хоног болох 77 хоногт хуваан нэг өдрийн дундаж цалингийн хэмжээг гаргахад 24,092 төгрөг болж байх ба үүнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 12-ны өдрийн 181/ШШ2018/01336 дугаар шийдвэр гарсан өдрөөс Ерөнхий боловсролын 16 дугаар дунд сургуулийн захирлын 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Б/69 дугаартай “Балганы Э ийг ажилд эгүүлэн авах тухай” тушаал гарсан өдрийг хүртэлх хугацааны ажлын 95 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2,288,740 төгрөгийг хариуцагч Х дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагаас үлдэх 2,805,989.7 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Э ийн болон хариуцагч Х дунд сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Х дунд сургуульд даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжилж буй мөнгөн дүн болох 5,094,729.7 төгрөгт ногдох 96,465.6 төгрөгөөс 70,200 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2019 оны 2 сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 26,265.6 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Х дунд сургуулиас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 2,288,740 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 51,569.8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР