Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/925

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205026112354 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетинг мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь “***” ХХК-д хүргэлтийн жолоочийн ажилтай байх хугацаандаа тус компанийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, *** дугаар байрны 40 тоот агуулахаас 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 72 ширхэг нийт 1.699.400 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 56 ширхэг нийт 1.291.400 төгрөгийн үнэ бүхий барааг буцааж өгөлгүй хувьдаа завшиж, хохирогч ***т нийт 1.147.400 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “зээл бүтээх гээд хүмүүс дайлаад байна... яаралтай мөнгө зээлээч...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудал дотор байсан хохирогч ***эс 3,000,000 төгрөгийг Хаан банкны *** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д ажиллаж байхдаа хохирогч ***ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “...захиалгын дагуу гэрэл чимэглэл бүхий хаягийг 70 хувийн урьдчилгаа авч хийж өгнө...” гэж 5.500.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “...ажил явдал гарчихлаа, үлдэгдэл 30 хувиа өгөх хэрэгтэй байна...” гэж 1.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлэн авч, хохирогч ***д нийт 6.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***гийн “...***...” нэртэй хаяг хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж бусдад үргэлжилсэн үйлдлээр нийт 12.720.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***г хөрөнгө завших, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мэдүүлэхдээ: “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манайхаас ирж бараа авсан. Хүмүүст бараа өгөхөөр худалдан авагч нь ***д мөнгөө өгдөг. Авахаа больсон бараатай ирэхээр нь цалингийн өгч, бараагаа аваад явуулдаг. Гэтэл *** тэр орой нь очиж амжихгүй болсон гэсэн. Маргааш нь хүүхэд өвдөөд эмнэлэгт байна гээд эмнэлэгт байгаа зураг явуулсан. Ирж тооцоо нийлэхгүй, бараагаа хүлээлгэж өгөхгүй байхаар нь сүүлдээ худлаа яриад байгаа талаар нь мэдэж цагдаагийн байгууллагад хандсан. Одоо хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна” гэв.

Эрүүгийн 2205026112354 дугаартай хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр *** гэх эмэгтэй зарын дагуу ирээд хүргэлтийн жолоочоор ажилд оръё гэсэн. Тэгээд би ***тай уулзаад Хөдөлмөрийн гэрээ байгуулаад тухайн өдрөөс эхлэн хүргэлтийн жолоочоор Баянзүрх дүүрэгт ажиллуулахаар болсон. Тэгээд өглөө бүр *** Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар хороолол ***-р байрны *** тоотын агуулахаас хүргэлтийн бараагаа нярав ***гаас хүлээн аваад бараагаа тарааж явж байгаад орой болгон агуулах дээр ирээд надтай тооцоогоо бодоод мөнгөө дансаар шилжүүлээд явдаг.

Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр *** агуулахаас 1699400 төгрөгийн бараа нярваас хүлээн авч яваад оройд нь ирээгүй тул утас руу нь залгахад “за би маргааш өглөө очоод тооцоогоо хийгээд буцаагдсан бараа, зарсан барааныхаа мөнгийг аваачаад өгье” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд маргааш нь ирэхгүй байхаар нь утас руу нь залгахад утсаа авахгүй мессежээр би орой яваад очъё гэсэн хариу ирсэн. Тэгээд орой нь ирэлгүй тэрнээс хойш утсаа ч авахгүй хариу өгөлгүй алга болсон. Гэтэл 3 хоногийн дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би агуулах руугаа явж байтал хажуу талын дэлгүүрийн худалдагч гарч ирээд танай хүргэлтийн жолооч таныг ирэхээр өгөөрэй гээд бараа үлдээчхээд явчихлаа гэсэн. Тэгээд би уг дэлгүүрээс бараагаа тоолж авсан бөгөөд дахин ***тай холбогдох гэтэл болохгүй утсаа авахгүй байсан. *** одоо манайд 1.147.400 төгрөг өгөх ёстой. Буцаан авсан бараа материалаа тооцоод, ***гийн цалинг нь бодож хасаад одоо манай байгууллагад *** нь 1.147.400 төгрөг авах ёстой байгаа. *** 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр манайхаас нийт 1,699,400 төгрөгийн гэр ахуйн бараа, ахуйн хэрэглээний бараа зэрэг эд зүйлсийг аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2. Гэрч Х.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *** ХХК-нд 2021 оны 11 сараас хойш бараа түгээгчийн ажил эрхэлж байгаа. Манай хүргэлтийн компанид бараа түгээгч 1, хүргэлтийн жолооч 9 ажилладаг бөгөөд тухайн өдрийнхөө хүргэлтээс хамаараад хэдэн жолооч ажилд гарахаа шийддэг. Би өөрөө хүргэлтийн жолооч нартай тухайн өдөр хүргэгдэх захиалгын бараануудыг тоолж хүлээлгэж өгдөг ажил хийдэг. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүргэлтийн жолооч *** нь 1,699,400 төгрөгийн үнэтэй 72 нэр төрлийн бараа материал хүргэхээр авч явсан. Тэгээд *** 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд хэд хоногийн дараа захирал *** ***гийн буцааж авч ирсэн барааг хүлээн авсан байсан. ***гаас буцааж авч ирсэн барааг тоолж тооцож үзэхэд 16 нэр төрлийн 408,000 төгрөгийн бараа материал байсан. Тэгээд манайх өдөр өдөртөө хүргэлтийн жолооч нарын хүргэлтийн тооноос хамааруулж цалинг нь бодоод орлогоос нь хасдаг тул ***гийн тухайн өдрийн цалинг бодоход 144,000 төгрөг болж байсан. Тэгээд нийт авч явсан барааны үнийн дүнгээс цалинг нь хасаад, буцаагдсан барааны үнэ хөлсийг хасахад 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орлого 1,147,400 төгрөг болж байсан. Гэтэл *** уг мөнгийг компанид огт тушаагаагүй байгаа юм. Бараа хүлээлцсэн ямар нэгэн баримт байдаггүй. Тухайн өдрийн захиалгыг гаргаад чиглэл чиглэлд нь захиалгынх нь тоо ширхгийг хүлээлгэн өгдөг. Тэгээд эргээд захиалгаа харж байгаад орлоготойгоо тулгаад тооцоогоо хийчихдэг. Хүргэлтийн жолооч нар өдөр бүр тооцоогоо хийгээд бараа үлдсэн бол үлдэгдэл бараагаа буцаан өгөөд тухайн өдөр хийсэн хүргэлтээсээ хамаараад цалингаа бодуулан аваад орлогоо захирал ***т тушаадаг. Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүргэлтийн жолооч *** тооцоо нийлэхгүй тухайн өдрийнхөө орлого болох 1,147,400 төгрөгийг тушаагаагүй. *** нэг их удаан ажиллаагүй, 2, 3 удаа л хүргэлтэд гарсан байх...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал),

3. *** ХХК-ийн ***тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” (1 дэх хавтаст хэргийн 38-42 дахь тал),

4. Хохирол тооцсон талаарх баримт (1 дэх хавтаст хэргийн 35-37 дахь тал),

5. *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),

6. ***гийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 47-79 дэх тал),

7. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** зочид буудалд зохион байгуулагч хийдэг. Хулдаасан хэвлэл гаргадаг *** гэх хүнтэй 2017 онд танилцаж байсан. Тэр хүнтэй ажил хэргийн шугамаар харилцаатай байдаг байсан бөгөөд манай байгууллага хулдаасан хэвлэл олон удаа гаргаж өгч байсан. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо *** зочид буудал дээрээ байсан чинь *** миний дугаар луу залгаад надад хандаж “надад яаралтай мөнгө хэрэг болоод байна нэг ажил бүтээх хэрэг байна, 2,800,000 төгрөг зээлээч би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буцаагаад өгнө” гэж асуухаар нь би түүнд хандаж “чиний асуусан мөнгө надад одоо алга байна байгаа нь 1,300,000 төгрөг байна” гэж хэлсэн чинь болно наад мөнгөө надад шилжүүлчих гэж хэлээд *** *** гэсэн данс явуулсан. Би өөрийн *** гэсэн данснаас *** *** гэсэн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 13 цаг 56 минутад 1,300,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө орсон байна гэж хэлсэн. Мөнгө шилжүүлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр миний дугаар луу байн байн залгаад дахиад мөнгө олоод өг гэж гуйгаад байхаар нь өөрийн *** гэсэн данснаас *** *** гэсэн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 19 цаг 06 минутад 1,200,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар түүний *** гэсэн дугаар луу дахин залгаж хэлсэн чинь мөнгө орсон байна гэж хэлсэн. Мөнгө шилжүүлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр миний дугаар луу байн байн залгаад дахиад мөнгө олоод өг би зээл бүтээх гээд хүмүүс дайлаад байна. Би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр яаг өгнө гэж гуйгаад байхаар нь өөрийн *** гэсэн данснаас *** *** гэсэн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 22 цаг 54 минутад 500,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болоод тэр мөнгөө хийхгүй байхаар нь түүний *** гэсэн дугаар луу нь залгасан боловч тэр утсаа аваагүй учир мөнгөө хэзээ хийх гэж байна гэсэн зурвас үлдээсэн. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй. Түүний дугаар луу залгах үед утсаа авдаггүй зурвас бичихээр “найз өгнө, аав ээжээс мөнгө аваад өгнө, машинаа зараад өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүргэж байна. Би мөнгөө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудал дээрээс шилжүүлсэн. Мөнгө их хэрэг болоод байна мөнгө зээлээч гэж хэлээд би түүнд 2,500,000 төгрөг өгсөн. Найз нь зээл авах гэж байгаа юмаа хүмүүс дайлж байна мөнгө дутаад байна мөнгө зээлээч гэж гуйхаар нь 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэр надаас зээлсэн 3,000,000 төгрөгөө 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа нь энэ хүн анх миний мөнгийг авахдаа буцааж өгөх бодолгүй намайг хуурч авсан. Мөнгөө хэзээ өгөх гэж байгаа талаар нь асуухаар түүний дугаар луу залгах үед утсаа авдаггүй. Зурвас бичих үед өгнө гэж хэлээд шалтаг тоочоод байсан. *** гэх эмэгтэй өмнө нь 2 удаа надаас бага хэмжээний мөнгө зээлээд буцааж өгч байсан учир би түүнд итгэж мөнгө зээлсэн чинь тэр миний мөнгийг өгөхгүй намайг хуураад яваад байна. Надад хохирол мөнгө барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143-145 дахь тал),

8. *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал),

9. ***гийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 166-171 дэх тал),

10. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баянхонгор аймгийн төв дээр шинээр баригдаж ашиглалтад орсон үйлчилгээний төвийн талбайд гадна гэрэлтүүлэг бүхий хаяг, самбар хийлгүүлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр фейсбүүк цахим орчинд “***” гэсэн нэртэй пэйж хуудсыг орж сонирхон чатаар нь холбогдож өөрийн хийх зүйлийнхээ санааг хэлтэл “Манайх хийж чаднаа, чадна” гэхээр нь байршлыг нь заалгаж байгаад тэр өдрөө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ногооны 30 дугаар байрны 1 давхарт очиход ажилтан нь гээд нэг залуухан эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ ганцаараа байж байсан. Тэгээд 90х120 хэмжээтэй “***” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гадаа тавих гэрэлтүүлэгтэй хаяг 1 ширхэг, 68х62 хэмжээтэй “***” гэсэн бичиглэлтэй гадаа тавих зориулалттай хаяг 1 ширхэг, 80х60 хэмжээтэй “***”, 50х50 хэмжээтэй “***” гэсэн бичиглэлтэй гадаа тавих зориулалттай арын хаалганд олгох хаяг 1 ширхэг, нийт 3 ширхэг хаяг хийлгэхээр ярилцахад 7.435.000 төгрөг болсон. Ингээд олон хаяг хийлгэж байгаа юм чинь гээд 7.000.000 төгрөгт хийхээр тохирч урьдчилгаа 70 хувь болох 5.500.000 төгрөгийг нь хий гэж ажилтан охин нь надад хэлсэн. Тэгэхээр нь би ээж ***гийнхээ “Хаанбанк”-ны *** дугаарын данснаас тухайн хаяг хийлгэх газрын “Хаанбанк”-ны *** дугаарын данс руу эхлээд 5.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 7 хоногийн дараа захиалга бэлэн болох ёстой байтал захирал *** нь “манайх захиалга ихтэй байна, тиймээс өмнөх захиалгуудаа гаргаж байна, та түр хүлээж байгаарай, мөн манайд ажил явдал гарчихлаа удахгүй бэлэн болно” гэж хойш нь олон удаа тавьсан. Ингэж байгаад сүүлд над руу 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** нь дахин холбогдоод “Ажил явдалд мөнгө хэрэгтэй байна, үлдэгдэл мөнгөө гүйцээгээд өгчих боломж байна уу, манайх ямар ч асуудалгүй хаягийг чинь хийж байгаа шүү” гэхээр нь итгээд мөн л ээж ***гийнхээ “Хаанбанк”-ны *** дугаарын данснаас ***гийн “Хаанбанк”-ны *** дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 6.500.000 төгрөгийг өгсөн. Гэвч “Удахгүй бэлэн боллоо, танайх гарч байгаа, Баянхонгор луу хаягийг чинь хүмүүстэйгээ хамт явуулчихсан, өө яана танай хаягийг андуураад Өмнөговь руу явуулчихсан байна” гэх мэтчилэн бүтэлгүй үгнүүдийг хэлсэн бөгөөд сүүл рүүгээ утсаа ч авахаа болиод эхэлсэн. Ингээд танай байгууллагад хандсан...

...2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ***гийн аавтай би хохирол дээр нотариат орж гэрээ байгуулсан боловч төлөх ёстой хугацаандаа бүрэн төлөөгүй бөгөөд одоогийн байдлаар 2.000.000 төгрөгөөр 1 удаа, 1.000.000 төгрөгөөр 1 удаа, нийт 3.000.000 төгрөгийг л өгчхөөд байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 7-8, 79 дэх тал),  

11. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг компанийг 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ганцаараа хаяг, реклам хийх чиглэлээр үүсгэн байгуулсан бөгөөд манай үйлдвэр Чингэлтэй дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** дугаар гудамжны *** тоотод байдаг. Харин Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “***”-ны *** дугаар байрны *** давхарт манай компанийн оффис байдаг. Миний хувьд би үйлдвэр дээрээ захиалсан хаяг рекламынхаа гүйцэтгэлийг хийж эхнэр маань оффис дээр мөнгө санхүү, захиалга зэргээ хариуцаж ажилладаг. Манай компанийн үйл ажиллагаагаа тогтвортой тасралтгүй үргэлжилж өдгөө 15 жил болж байна.

2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр над руу нэг эрэгтэй хүн залгаад “үйлдвэр дээрээ байж бай одоо очиж уулзлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэй, нийт 2 хүн манай үйлдвэр дээр ирж надтай уулзсан. Гэтэл тэр хэдийн яриаг сонсоод байсан чинь “танай эхнэр *** манай Баянхонгор аймагт хийлгэхээр захиалга өгсөн байсан хаягуудыг 6.500.000 төгрөгийг авчхаад хаягуудыг маань өгөхгүй өдийг хүрлээ, одоо мөнгөө авмаар байна, тэр эхнэр чинь холбогдохгүй байна” гэсэн зүйл хэлсэн. Тэгээд яах аргагүй манай эхнэр өөрийнхөө дансаар 6.500.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авчихсан байсан болохоор би тэр ирсэн 2 хүнд өөрийнхөө гараар төлбөр барагдуулах талаар бичиг хийж өгсөн. Бүүр анх зураг төсөл нь яригдаж байх үед манай эхнэр намайг үйлдвэр дээр байхад нэг удаа залгаж энэ талаар хэлж загвар зургийг нь үзүүлж байсан. Яг тухайн үед уг захиалгаар хийх хаяг самбаруудынх нь цагаан гэрлийн материал нь тасарчихсан байсан болохоор би эхнэртээ “Цагаан гэрлийн материал нь Монгол даяар тасарчихсан байгаа шүү, наад хүмүүс чинь улаанаар хийлгэхгүй юм байхдаа, чи өнгөнийх нь талаар сайн ярилцаарай” гэж хэлтэл “за за” гэж хэлээд дахиж энэ талаар надтай ярилцаагүй. Тэгэхээр нь би больчихсон юм байх гэж бодоод өдийг хүртэл явж байтал гэнэт 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр *** гэх эмэгтэй нөхөртэйгөө ирж надтай уулзах үеэр би юу болоод байгааг мэдсэн. Тэгсэн манай эхнэр материал тасарчихсан хийх боломжгүй гэдгийг мэдсээр байж тэр хүмүүст болно бүтнэ гэж хэлээд мөнгийг нь авчихсан байсныг нь мэдсэн. Тэгээд бас захиалга чинь удахгүй бэлэн боллоо, явуулчихлаа, удахгүй очно гэх мэтээр тэр хүмүүст маш олон удаа худлаа хэлсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 204-206 дахь тал),

12. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “***” хаяг рекламын газарт хэвлэлийн эх бэлтгэгчээр ажиллаад 3 жил орчим болж байна. Манай компанийн оффис Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Харин үйлдвэр маань Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. Үйлдвэрийг *** захирал хариуцаж оффисыг *** эгч хариуцаж ажилладаг. Уг эмэгтэй манай оффис дээр 2022 оны 1 дүгээр сарын эхээр /яг өдрийг нь санахгүй байна/ ирж уулзаад “Баянхонгор аймагт 3 төрлийн хаяг хийлгэмээр байна” гэсэн санал тавиад хийлгэх материал, загвар дизайнер, үнэ ханшаа тохирсон. Тухайн үед 7.000.000 төгрөгөөр хийхээр *** эгч ***тай тохирч байсан ба түүнээсээ урьдчилгаа болгож 5.500.000 төгрөгийг нь шууд тэр дороо авсан байсан. Ингээд дараа нь *** эгч нэмж 1.000.000 төгрөгийг аваад нийт 6.500.000 төгрөг болсон байсан. Яг энэ үеэр ***ын захиалсан хаяг самбарыг хийх материал нь байхгүй тасарчихсан байсан хэдий ч *** эгч захиалгаа авчихсан. Уг нь удахгүй материалаа татаад авчихна гэж найдсан боловч олдоогүй. Ингэж явсаар одоог хүртэл захиалгыг нь гаргаж өгөөгүй. Энэ талаар би ганц 2 удаа *** эгчээс асуухад “Би хүнтэй нь яриад болчихсон, ярьчихсан байгаа” гэж хэлээд л өнгөрдөг байсан. *** эгчийг тэгж хэлж байгаа болохоор би ч нээх их юм асуудаггүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 209-210 дахь тал),

13. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *** дүгээр байрны гараашинд “***” гэх нэртэй тээврийн хэрэгслийн гадна шилийг гаднаас оруулж ирэн зарж борлуулж угсралт хийж өгдөг ажил хийдэг. Одоогоос 5 жилийн өмнөөс эхлүүлэн *** гэх эмэгтэйн нөхөр ***тэйгөө хамт ажиллуулдаг “***” гэх нэртэй хаяг рекламын компаниар нь манайх үйлчлүүлж 2-3 удаа захиалга өгч хаяг рекламаа хийлгүүлж байсан. Ингээд өгсөн захилга бүрд итгэлтэйгээр хугацаанд нь бэлэн болгоод байсан учраас нэг ёсондоо байнгын үйлчлүүлэгч шахуу болсон байсан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын сүүлээр гэж санаж байна 14 мкв хэмжээтэй “***” гэх нэршилтэй хаяг хийлгүүлэхээр “***” гэсэн нэртэй фейсбүүк чатаар нь холбогдож санаа бодлоо солилцож үнийн мэдээллээ авсан. Тухайн үед нийт хөлс нь 4.600.000 төгрөг болсон ба үүний 70 хувийг авна гэхээр нь ***гийн “Хаан банк”-ны *** дугаарын данс руу 3.220.000 төгрөгийг би өөрийнхөө “Хаан банк”-ны *** дугаарын данснаас интернэт банк ашиглан 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Тухайн үед манай захилгыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор хийж дуусгана гэж хэлж байсан боловч тэр цаг хугацаандаа амжаагүй. Тэгээд хойноос нь нэлээн хөөцөлдөж яав ийв гээд явтал “удалгүй бэлэн болно, цайны цагийн үед яг очно, түр хүлээж байгаарай, бэлэн болцон байгаа, манай тогтоож өгдөг хүмүүс ажил явдал гараад удаад байна” гэх мэтчилэн өчнөөн олон хоногоор сунгасан. Тэгээд нэг өдөр ажил дээр нь явж очоод уулзъя гэж бодоод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх оффис дээр нь очтол хаалттай байсан. Тиймээс залилан байж магадгүй гэж бодоод танайд өргөдөл өгсөн. Би ***д өгсөн 3.220.000 төгрөгөө л буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 13-14 дэх тал),

14. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 онд санаж байна *** нь утсаар над руу холбогдоод манай аав, ээж хоёрт мөнгөний хэрэгцээ гарсан, удахгүй буцаагаад өгчихнө, 5.000.000 төгрөг зээлүүлээч гэж хэлэхээр нь би байхгүй, боломжгүй байна гэж хэлтэл “та хүн амьтнаас асууж сураглаж байгаад олоод өгчих, би удаахгүй 5 хувийн хүү тооцоод буцаагаад өгчихье” гэж хэлэхээр нь 5 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг зээлүүлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 39-40 дэх тал),

15. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өмнө нь *** ийм зүйлийн талаар надад хэлж байгаагүй. Мөнгө зээлэх бүртээ “мөнгөний хэрэг гарчихлаа” гэж л хэлдэг болохоос биш яг нарийн учраа хэлдэггүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 41-42 дахь тал),

16. Хохирогч ***гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2 дахь хавтаст хэргийн 51 дэх тал),

17. Прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай  “***ын *** /РД:***”-гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк, Капитрон банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банкиудад бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрөл (2 дахь хавтаст хэргийн 54-55 дахь тал),

18. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бараа түгээгч ***гаас 72 нэр төрлийн бараа авч явсан бөгөөд уг бараанаас 16 нэр төрлийн барааг /повер банк, хүүхдийн тоглоомууд, утас тогтоогч, үнэртэй ус зэрэг бүх төрлийн бараанууд байсан/ буцаан аваачиж өгсөн. Би тухайн өдөр нийтдээ 1.291.400 төгрөгийн бараа зарсан бөгөөд тухайн өдрийн цалин бодоход 144.000 төгрөг болж байсан тул орлогын мөнгөнөөс цалингаа авсан. Тэгээд тухайн орлогын орлогын мөнгөнөөс цалингаа хасаад бодохоор тухайн өдөр тушаах ёстой орлогын мөнгө 1.147.400 төгрөг болж байсан бөгөөд уг мөнгийг Мөнбаярт тушаагаагүй, өөрөө зарцуулчихсан. Би тухайн өдөр өмнө өглөгтэй байсан хүмүүстээ өрөө өгөөд, фейсбүүкийн цахим тоглоомд оролцоод “***” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орлогын 1.147.400 төгрөгийг үрчихсэн...

...2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би лайв харж байгаад цахим сугалаанд оролцсон. Тус сугалаанд оролцоод өөрийн 2.000.000 гаран төгрөгийг алдсан. Өөрийн алдсан мөнгө буцааж олох зорилгоор цахим лайв хэлбэрээр сугалаанд орох гэсэн боловч надад мөнгө байхгүй байсан. Тэгээд би ***д ажил бүтээх гэж байгаа гэх мэт худлаа зүйлийг зохиож түүнд худлаа хэлээд түүнээс цувуулаад 3 удаагийн давтамжтай нийт 3.000.000 төгрөг аваад тус мөнгийг цахим сугалаанд оролцоод бүгдийг алдсан...

...Манай аав *** нь ***д учруулсан хохирлоос 3.000.000 төгрөгийг нь дансаар өгсөн байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 30-32, 179-181 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 73-74 дэх тал) гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирогч ***д 6.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаарх 4 хуудас Хаан банкны дансны хуулганы хуулбар, хохирогч ***д 1.010.000 төгрөг төлсөн талаарх 2 хуудас баримт, хохирогч ***д 1.000.000 төгрөг төлсөн талаарх 1 хуудас баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч М.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь нөхөртэйгөө хамт “***” гэх хаяг, реклам хийдэг компанийг ажиллуулж ахуй амьдралаа авч явдаг. Охин маань 1886 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд эрүүл мэндийн төвд ээж Нэргүй бид хоёрынхоо хамгийн том охин болж мэндэлсэн ба эхээс гурвуулаа, доороо 1 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Түүний хүүхэд бага нас Архангай аймгийн төв дээр эмээгийнхээ гар дээр өсөж торнисон. Миний хувьд Орхон аймгийн цэргийн ангид ажилладаг, ээж нь Орхон аймгийн төв дээр худалдаа наймаа хийдэг байсан учраас ***г харж чадахгүй эмээ дээр нь байлгадаг байсан. ***г 3, 4 нас хүртэл нь Архангай аймагт байлгаж байгаад Орхон аймаг руу эмээтэй нь хамт татан тэндээ суурьшуулсан ба тэндхийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөөд бүрэн дунд боловсролыг онц дүнтэй эзэмшсэн. ...Зан аашны хувьд багаасаа эхнэр бид хоёроос хол эмээ дээрээ өсчихсөн учраас эрх танхил, жоохон дураараа талдаа. Бусдаар бол сайхан сэтгэлтэй, хүнд тусархаг, нийтэч, ухаантай охин байгаа юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33-34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 80 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***гаас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 14-16, 17-19, 198-201 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 23-26, 27-30 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх дүгнэвэл: Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан “***” ХХК-ийн ***тай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”, хохирол тооцсон талаарх баримт, “***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***гийн *** дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр *** гэх эмэгтэй зарын дагуу ирээд хүргэлтийн жолоочоор ажилд орсон. ...2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр *** агуулахаас 1699400 төгрөгийн бараа нярав ***гаас хүлээн авч яваад оройд нь ирээгүй, ...тэрнээс хойш утсаа ч авахгүй хариу өгөлгүй алга болсон. Гэтэл 3 хоногийн дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр би агуулах руугаа явж байтал хажуу талын дэлгүүрийн худалдагч гарч ирээд танай хүргэлтийн жолооч таныг ирэхээр өгөөрэй гээд бараа үлдээчхээд явчихлаа гэсэн. Тэгээд би уг дэлгүүрээс бараагаа тоолж авсан бөгөөд дахин ***тай холбогдох гэтэл болохгүй утсаа авахгүй байсан. Буцаан авсан бараа материалаа тооцоод, ***гийн цалинг нь бодож хасаад одоо манай байгууллагад *** нь 1.147.400 төгрөг авах ёстой байгаа...” гэх, гэрч Х.***гийн “...Манай хүргэлтийн компанид бараа түгээгч 1, хүргэлтийн жолооч 9 ажилладаг. Би өөрөө хүргэлтийн жолооч нартай тухайн өдөр хүргэгдэх захиалгын бараануудыг тоолж хүлээлгэж өгдөг ажил хийдэг. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүргэлтийн жолооч *** нь 1,699,400 төгрөгийн үнэтэй 72 нэр төрлийн бараа материал хүргэхээр авч явсан. Тэгээд *** 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд хэд хоногийн дараа захирал *** ***гийн буцааж авч ирсэн барааг хүлээн авсан байсан. ***гаас буцааж авч ирсэн барааг тоолж тооцож үзэхэд 16 нэр төрлийн 408,000 төгрөгийн бараа материал байсан. Тэгээд манайх өдөр өдөртөө хүргэлтийн жолооч нарын хүргэлтийн тооноос хамааруулж цалинг нь бодоод орлогоос нь хасдаг тул ***гийн тухайн өдрийн цалинг бодоход 144,000 төгрөг болж байсан. Тэгээд нийт авч явсан барааны үнийн дүнгээс цалинг нь хасаад, буцаагдсан барааны үнэ хөлсийг хасахад 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орлого 1,147,400 төгрөг болж байсан. Гэтэл *** уг мөнгийг компанид огт тушаагаагүй байгаа юм...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “***” ХХК-д хүргэлтийн жолоочийн ажил хийж байх хугацаандаа тус компанийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 10 дугаар байрны 40 тоот агуулахаас 72 ширхэг нийт 1.699.400 төгрөгийн үнэ бүхий бараа авч, 56 ширхэг нийт 1.291.400 төгрөгийн үнэ бүхий барааг буцааж өгөлгүй хувьдаа завшиж, хохирогчид нийт 1.147.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн дээрх үйлдэл буюу “***” ХХК-иас ***д итгэмжлэн хариуцуулж, худалдан борлуулахаар өгсөн бараа материалын үнэ 1.147.400 төгрөгийг компанид тушаахгүйгээр өөрийн өр төлбөрт шилжүүлэх байдлаар хувьдаа авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан, үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх үндэслэл болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул түүний үйлдэл амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилготой, гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.    

Иймд шүүгдэгч ***г “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ***гийн *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч ***ийн “...Хулдаасан хэвлэл гаргадаг *** гэх хүнтэй 2017 онд танилцаж байсан. Тэр хүнтэй ажил хэргийн шугамаар харилцаатай байдаг байсан бөгөөд манай байгууллагад хулдаасан хэвлэл олон удаа гаргаж өгч байсан. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өглөө би Баянгол дүүргийн 4 дүгээр хороо *** зочид буудал дээрээ байсан чинь *** миний дугаар луу залгаад надад хандаж “надад яаралтай мөнгө хэрэг болоод байна, нэг ажил бүтээх хэрэг байна, 2.800.000 төгрөг зээлээч би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буцаагаад өгнө” гэж асуухаар нь би түүнд хандаж “чиний асуусан мөнгө надад одоо алга байна байгаа нь 1.300.000 төгрөг байна” гэж хэлсэн чинь болно наад мөнгөө надад шилжүүлчих гэж хэлээд *** *** гэсэн данс явуулсан. ...Мөнгө шилжүүлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр миний дугаар луу байн байн залгаад дахиад мөнгө олоод өг гэж гуйгаад байхаар нь өөрийн *** гэсэн данснаас *** *** гэсэн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 19 цаг 06 минутад 1.200.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаар түүний *** гэсэн дугаар луу дахин залгаж хэлсэн чинь мөнгө орсон байна гэж хэлсэн. Мөнгө шилжүүлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр миний дугаар луу байн байн залгаад дахиад мөнгө олоод өг би зээл бүтээх гээд хүмүүс дайлаад байна. Би 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр яг өгнө гэж гуйгаад байхаар нь өөрийн *** гэсэн данснаас *** *** гэсэн данс руу 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 22 цаг 54 минутад 500,000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болоод тэр мөнгөө хийхгүй байхаар нь түүний *** гэсэн дугаар луу нь залгасан боловч тэр утсаа аваагүй учир мөнгөө хэзээ хийх гэж байна гэсэн зурвас үлдээсэн. Тэр өдрөөс өнөөдрийг хүртэл мөнгө өгөөгүй. Түүний дугаар луу залгах үед утсаа авдаггүй зурвас бичихээр “найз өгнө, аав ээжээс мөнгө аваад өгнө, машинаа зараад өгнө” гэж хэлээд өнөөдрийг хүргэж байна. Би мөнгөө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** зочид буудал дээрээс шилжүүлсэн. ...*** гэх эмэгтэй өмнө нь 2 удаа надаас бага хэмжээний мөнгө зээлээд буцааж өгч байсан учир би түүнд итгэж мөнгө зээлсэн чинь тэр миний мөнгийг өгөхгүй намайг хуураад яваад байна...” гэх, хохирогч ***ын “...Миний бие Баянхонгор аймгийн төв дээр шинээр баригдаж ашиглалтад орсон үйлчилгээний төвийн талбайд гадна гэрэлтүүлэг бүхий хаяг, самбар хийлгүүлэх зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр фейсбүүк цахим орчинд “***” гэсэн нэртэй пэйж хуудсыг орж сонирхон чатаар нь холбогдож өөрийн хийх зүйлийнхээ санааг хэлтэл “Манайх хийж чадна, чадна” гэхээр нь байршлыг нь заалгаж байгаад тэр өдрөө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх ногооны 30 дугаар байрны 1 давхарт очиход ажилтан нь гээд нэг залуухан эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/ ганцаараа байж байсан. Тэгээд 90х120 хэмжээтэй “***” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн гадаа тавих гэрэлтүүлэгтэй хаяг 1 ширхэг, 68х62 хэмжээтэй “***” гэсэн бичиглэлтэй гадаа тавих зориулалттай хаяг 1 ширхэг, 80х60 хэмжээтэй “***”, 50х50 хэмжээтэй “***” гэсэн бичиглэлтэй гадаа тавих зориулалттай арын хаалганд олгох хаяг 1 ширхэг, нийт 3 ширхэг хаяг хийлгэхээр ярилцахад 7.435.000 төгрөг болсон. Ингээд олон хаяг хийлгэж байгаа юм чинь гээд 7.000.000 төгрөгт хийхээр тохирч урьдчилгаа 70 хувь болох 5.500.000 төгрөгийг ...би ээж ***гийнхээ “Хаанбанк”-ын *** дугаарын данснаас тухайн хаяг хийлгэх газрын “Хаанбанк”-ны *** дугаарын данс руу шилжүүлсэн. ...Сүүлд над руу 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр *** нь дахин холбогдоод “Ажил явдалд мөнгө хэрэгтэй байна, үлдэгдэл мөнгөө гүйцээгээд өгчих боломж байна уу, манайх ямар ч асуудалгүй хаягийг чинь хийж байгаа шүү” гэхээр нь итгээд мөн л ээж ***гийнхээ “Хаанбанк”-ны *** дугаарын данснаас ***гийн “Хаанбанк”-ны *** дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 2 удаагийн гүйлгээгээр 6.500.000 төгрөгийг өгсөн. Гэвч “Удахгүй бэлэн боллоо, танайх гарч байгаа, Баянхонгор луу хаягийг чинь хүмүүстэйгээ хамт явуулчихсан, өө яана танай хаягийг андуураад Өмнөговь руу явуулчихсан байна” гэх мэтчилэн бүтэлгүй үгнүүдийг хэлсэн бөгөөд сүүл рүүгээ утсаа ч авахаа болиод эхэлсэн. Ингээд танай байгууллагад хандсан...” гэх, гэрч ***ийн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр над руу нэг эрэгтэй хүн залгаад “үйлдвэр дээрээ байж бай одоо очиж уулзлаа” гэж хэлсэн. Тэгээд удалгүй нэг эмэгтэй, нэг эрэгтэй, нийт 2 хүн манай үйлдвэр дээр ирж надтай уулзсан. Гэтэл тэр хэдийн яриаг сонсоод байсан чинь “танай эхнэр *** манай Баянхонгор аймагт хийлгэхээр захиалга өгсөн байсан хаягуудыг 6.500.000 төгрөгийг авчхаад хаягуудыг маань өгөхгүй өдийг хүрлээ, одоо мөнгөө авмаар байна, тэр эхнэр чинь холбогдохгүй байна” гэсэн зүйл хэлсэн. Тэгээд яах аргагүй манай эхнэр өөрийнхөө дансаар 6.500.000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр авчихсан байсан болохоор би тэр ирсэн 2 хүнд өөрийнхөө гараар төлбөр барагдуулах талаар бичиг хийж өгсөн...” гэх, гэрч ***ын “...Би “***” хаяг рекламын газарт хэвлэлийн эх бэлтгэгчээр ажиллаад 3 жил орчим болж байна. ...***ын захиалсан хаяг самбарыг хийх материал нь байхгүй тасарчихсан байсан хэдий ч *** эгч захиалгаа авчихсан. Уг нь удахгүй материалаа татаад авчихна гэж найдсан боловч олдоогүй. Ингэж явсаар одоог хүртэл захиалгыг нь гаргаж өгөөгүй. Энэ талаар би ганц 2 удаа *** эгчээс асуухад “Би хүнтэй нь яриад болчихсон, ярьчихсан байгаа” гэж хэлээд л өнгөрдөг байсан. *** эгчийг тэгж хэлж байгаа болохоор би ч нээх их юм асуудаггүй байсан...” гэх, хохирогч ***гийн “...Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх *** дүгээр байрны гараашинд “***” гэх нэртэй тээврийн хэрэгслийн гадна шилийг гаднаас оруулж ирэн зарж борлуулж угсралт хийж өгдөг ажил хийдэг. Одоогоос 5 жилийн өмнөөс эхлүүлэн *** гэх эмэгтэйн нөхөр ***тэйгөө хамт ажиллуулдаг “***” гэх нэртэй хаяг рекламын компаниар нь манайх үйлчлүүлж 2-3 удаа захиалга өгч хаяг рекламаа хийлгүүлж байсан. Ингээд өгсөн захиалга бүрт итгэлтэйгээр хугацаанд нь бэлэн болгоод байсан учраас нэг ёсондоо байнгын үйлчлүүлэгч шахуу болсон байсан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын сүүлээр гэж санаж байна 14 мкв хэмжээтэй “***” гэх нэршилтэй хаяг хийлгүүлэхээр “***” гэсэн нэртэй фейсбүүк чатаар нь холбогдож санаа бодлоо солилцож үнийн мэдээллээ авсан. Тухайн үед нийт хөлс нь 4.600.000 төгрөг болсон ба үүний 70 хувийг авна гэхээр нь ***гийн “Хаан банк”-ны *** дугаарын данс руу 3.220.000 төгрөгийг би өөрийнхөө “Хаан банк”-ны *** дугаарын данснаас интернэт банк ашиглан 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Тухайн үед манай захилгыг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн дотор хийж дуусгана гэж хэлж байсан боловч тэр цаг хугацаандаа амжаагүй. Тэгээд хойноос нь нэлээн хөөцөлдөж яав ийв гээд явтал “удалгүй бэлэн болно, цайны цагийн үед яг очно, түр хүлээж байгаарай, бэлэн болцон байгаа, манай тогтоож өгдөг хүмүүс ажил явдал гараад удаад байна” гэх мэтчилэн өчнөөн олон хоногоор сунгасан. Тэгээд нэг өдөр ажил дээр нь явж очоод уулзъя гэж бодоод Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх оффис дээр нь очтол хаалттай байсан. Тиймээс залилан байж магадгүй гэж бодоод танайд өргөдөл өгсөн...” гэх, гэрч ***ын “...2017 онд санаж байна *** нь утсаар над руу холбогдоод манай аав, ээж хоёрт мөнгөний хэрэгцээ гарсан, удахгүй буцаагаад өгчихнө, 5.000.000 төгрөг зээлүүлээч гэж хэлэхээр нь би байхгүй, боломжгүй байна гэж хэлтэл “та хүн амьтнаас асууж сураглаж байгаад олоод өгчих, би удаахгүй 5 хувийн хүү тооцоод буцаагаад өгчихье” гэж хэлэхээр нь 5 хувийн хүүтэй 5.000.000 төгрөг зээлүүлсэн...” гэх, гэрч ***ын “...өмнө нь *** ийм зүйлийн талаар надад хэлж байгаагүй. Мөнгө зээлэх бүртээ “мөнгөний хэрэг гарчихлаа” гэж л хэлдэг болохоос биш яг нарийн учраа хэлдэггүй...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудал дотор ажиллаа хийж байсан хохирогч ***эс “зээл бүтээх гээд хүмүүс дайлаад байна, яаралтай мөнгө зээлээч” гэж худал хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж 3.000.000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, мөн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д ажиллаж байхдаа хохирогч ***д 4 ширхэг хаягийг 7.000.000 төгрөгөөр хийж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа 70 хувийг авна гэж 5.500.000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 30 хувийг авна гэж 1.000.000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлэн авч хохирогч ***д нийт 6.500.000 төгрөгийн хохирол учруулан залилсан, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***д *** нэртэй хаяг хийж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад би болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу 3.220.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад 3 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 12.720.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***, *** дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан болох нь нотлогдсон. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***гийн удаа дараагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хохироосон үйлдэл хууль бус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч *** нь анхнаасаа амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн санаа зорилготойгоор гэмт хэрэг үйлдэж бусад нийт 12.720.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч нараас авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулах, өр төлбөртөө өгөх, цахим сугалаанд оролцож алдах зэргээр үрж дуусгасан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул түүнийг өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан тул прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд, шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, шүүгдэгчийг “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь “Залилах”, “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.    

Шүүхээс шүүгдэгч ***д ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдлоо.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлбөр бүрэн төлөөгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж шийдвэрлэх нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***гийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч *** нь оногдуулсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг түүнд мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч *** ХХК-д 1.147.400 төгрөгийн, хохирогч ***д 3.000.000 төгрөгийн, хохирогч ***д 6.500.000 төгрөгийн, хохирогч ***д 3.220.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч ***гаас хохирогч ***д 1.000.000 төгрөг, хохирогч ***д 1.010.000 төгрөг, хохирогч ***д 6.500.000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нийт 5.357.400 /таван сая гурван зуун тавин долоо мянга дөрвөн зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч *** ХХК-нд 1.147.400 төгрөг, хохирогч ***д 2.000.000 төгрөг, хохирогч ***д 2.210.000 төгрөг тус тус олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай  “***ын *** /РД:***”-гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк, Капитрон банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банкиудад бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг хохирол төлбөр төлж барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин *** болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ сарын хугацаагаар “Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд зорчихыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух газраа өөрчлөхийг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч ***гийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд сануулсугай.

5. Шүүгдэгч *** нь хохирогч ***д 6.500.000 төгрөг, хохирогч М.Марал-Эрдэнэд 1.000.000 төгрөг, ***д 1.010.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас нийт 5.357.400 /таван сая гурван зуун тавин долоо мянга дөрвөн зуу/-н төгрөг гаргуулж, хохирогч “***” ХХК /РД:6643256 захирал ***/-д 1.147.400 төгрөг, хохирогч Арвижих овогт Даваасүрэнгийн Марал-Эрдэнэ /РД:ЙР90051404/-д 2.000.000 төгрөг, хохирогч Хатиган овогт Бямбасүрэнгийн *** /РД:ЖЭ77101308/-д 2.210.000 төгрөг тус тус олгосугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.  

7. Хэрэгт прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 83 дугаартай  “***ын *** /РД:ФБ86050669”-гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банк, Капитрон банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Ариг банкиудад бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрлийг хохирол төлбөр төлж барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин *** болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА