Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/361

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бат-Очир,

Улсын яллагч З.Бат-Амгалан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун,

Шүүгдэгч ******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************холбогдох эрүүгийн 2238000000493 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-03 тоотоос хохирогч ******************гэрээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Коnка” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-03 тоотоос хохирогч ******************гэрээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Коnка” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000493 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би Мөнх-Эрдэнийн гэрийн цонхоор ороод хананд өлгөөтэй байсан зурагтыг авсан...Зурагтыг цагдаагийн газрын урд талын ломбардад тавьсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18-р хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-20-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 21-27-р хуудас),

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 29-30-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл (хх-ийн 31-р хуудас),

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...би шууд гэртээ ирэхэд манай байшин шатсан байдалтай байсан. Үүний дараа би дотор нь гүйгээд ороход гэр доторх эд зүйлс шатсан байдалтай байсан. Тэгээд гэр доторх зүйлээ хараад явж байхад гэрийн хананд өлгөөтэй байсан 56 инчийн зурагт алга болсон байсан. Бүүр шатсан гэсэн ч мөр байхгүй байсан. Тэгээд би гараад гудмын үзүүрт байдаг дэлгүүрийн камер шүүхэд өглөөний 11 цагийн үед зүс таньдаг Очироо гэдэг залуу манай гэрийн зурагтыг авч явж байгаад дүрс бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 15-нд хэдэн цаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Үдээс хойш 15-16 цагийн үед байх Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Эх Ундарга нэртэй ломбардад ажиллаж байхад гаднаас цайвардуу хувцастай хүн хар өнгийн хавтгай зурагт тавих гэсэн юм аа гэхээр нь зурагтыг нь байгаад 200.000 төгрөгөөр гэрээ байгуулаад тэр хүний данс руу шилжүүлж байсан. Би тухайн үед гүйлгээний утга дээрээ өөрийн утасны дугаарыг бичээд явуулж байсан. Тэгээд тэр хүн надаас мөнгөө аваад яваад өгсөн. Би энэ хүнийг танихгүй юм байна. Тэгэхдээ тэр хүнд 200.000 төгрөгийг шилжүүлэх гээд дансны дугаарыг нь өөрийн интернэт банкаар дансыг нь хийхэд Очиртой нэр гарч ирж байсан. Өөрийгөө тухайн үед Өлзийбадрахын Батцэнгэл гэж танилцуулж байсан. Би тэр залууд өгсөн 200.000 төгрөгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-р хуудас),

Гэрч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 06 сарын 15-ны өдрийн 15 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна. Би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явах гэж байхад манай дүү ******************хашааны жижиг хаалга нь онгорхой байсан. Уг нь манай дүүгийнхээсээ гарахдаа дандаа хашааны хаалгаа цоожтой байлгадаг юм. Манай дүүгийнх нь манай гэрээс 2 хашааны наана байдаг юм. Тэгээд би дүүгээ гэртээ байгаа байна гэж бодоод хашааны завсраар нь байшин луу нь харахад байшин нь цоожтой байхаар нь ямар сонин юм бэ гэж бодоод цонх руу нь харсан чинь цонхны талд нэг цагаан хувцастай эрэгтэй хүн үсэрч буусан уу эсвэл цонх руу нь нэг юм  нэг сэжигтэй үйлдэл хийсэн. Тэгснээ тэр залуу манай дүүгийн хашаанаас гүйж гарж ирээд намайг харангуутаа зүв зүгээр болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ний  ТХҮ-922/4039 дугаартай konkа брендийн зурагт  650,000 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 65-67, 72-93-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000493 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 25-03 тоотоос хохирогч ******************гэрээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Коnка” брэндийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 15-18-р хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 19-20-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 21-27-р хуудас),

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 29-30-р хуудас),

Эд зүйл хүлээлгэн өгсөн  тухай тэмдэглэл (хх-ийн 31-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч ******************(хх-ийн 38-р хуудас), гэрч ******************(хх-ийн 40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Ашид билгүүн ХХК-ний  ТХҮ-922/4039 дугаартай konkа брендийн зурагт  650,000 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 45-46-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч ******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ******************нь хохирогч ******************өмчлөлийн “Коnка” брэндийн зурагтыг хулгайлан авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд “Коnка” брэндийн зурагтыг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн байх тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин “Коnка” брэндийн зурагтыг 200,000 төгрөгийн барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч ******************200,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн болох Хаан банкны гүйлгээний баримтын хуулбараар тогтоогдож тул шүүгдэгч ******************бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******************нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 6 сарын хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 67, 72-93-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч ******************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг  төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ял дээр шүүгдэгч ******************Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 6 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.

      Эрүүгийн 2238000000493 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000493 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч **************1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******************оногдуулсан  1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 6 (зургаа) сар 20 (хорь) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 8 (найм) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************оногдуулсан 1 (нэг) жил 8 (найм) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн 2238000000493 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

     6. Эрүүгийн 2238000000493 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР