| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2022/0122/э |
| Дугаар | 2022/ШЦТ/121 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/121
2022 12 19 2022/ШЦТ/121
МОН*******ОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга ******* ,
Улсын яллагч *******. ,
Хохирогч ******* , *******.Х ,
Шүүгдэгч ******* , *******.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* , *******.Х нарт холбогдох эрүүгийн 2204000000140 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, вагон үзэгч, засварчин мэргэжилтэй, “Вагон ашиглалтын депо”-д вагон үзэгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* Х /РД: /,
Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот, *******агахангай дүүрэгт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ******* Х /РД: /,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2-р гудамж 6а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр *******.Х маргалдаж, зодолдсоны улмаас биед нь тархины доргилт, духны өмнөд хэсэгт зулгаралт, зүүн гуя, баруун гарын шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч *******.Х нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2-р гудамж 6а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр *******-тай маргалдаж, зодолдсоны улмаас биед нь духны зүүн хэсэгт язарсан шарх, ар нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “. ” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч, хохирогч *******.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “. ” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч *******-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20, 21-р хуудас/,
Хохирогч *******.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15, 16-р хуудас/,
С.*******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 390 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 389 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 53-56-р хуудас/,
*******эмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 9-11-р хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 53-92-р хуудас/,
Шүүгдэгч *******, *******.Х нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73, 89-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2-р гудамж 6а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр *******.Х-тай маргалдаж, зодолдсоны улмаас биед нь тархины доргилт, духны өмнөд хэсэгт зулгаралт, зүүн гуя, баруун гарын шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч *******.Х нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Нийслэлийн *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2-р гудамж 6а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн нөхөр *******-тай маргалдаж, зодолдсоны улмаас биед нь духны зүүн хэсэгт язарсан шарх, ар нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хохирогч *******, *******.Х нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргалдаж, улмаар харилцан нэг нэгнийхээ биед халдаж гэмтэл учруулж буй идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруутай болох нь:
- Хохирогч *******-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******и 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн үед гэртээ эхнэр *******.Х, найз С.******* нарын хамтаар Хараа нэртэй 0.75 граммын 2 шил архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд байж байтал манай эхнэр гэрээсээ гараад хэсэг алга болчихсон. Тухайн үед манай хүүхэд уйлаад байхаар нь эхнэрээ хайччихав гээд гэрээс гараад харахад гэрийн баруун талд өвдөглөөд сууж байсан. Тэгэхээр нь би “хүүхэд уйлаад байна, гэр рүүгээ орооч, юу болоод сууж байгаа юм” гэж асуухад “чамд хамаагүй” гээд байсан. Тэгэхээр нь “чи гэртээ орооч” гэхэд ердөө орохгүй болохоор нь гараас нь атгаад татсан.
...тэгээд манай эхнэр босоод гэр рүү ороод орон дээр суусан. Тухайн үед манай хүүхэд ээж дээрээ яваад очсон чинь манай эхнэр цаашаа гээд хүүхдээ ор руу унагаачихсан. Тэгэхээр нь миний уур хүрээд босож очоод “яаж байгаа юм” гээд зүүн хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд манай найз юу болоод байгаан гээд хориглосон. Тухайн үед манай эхнэр *******.Х босож ирээд нарийн төмөр аваад миний дух руу цохьсон. Тэгэхээр нь би зөрүүлж *******.Х-ийн мөр рүү нь гараараа цохиод ор руу түлхэж унагаасан. Тэгээд манай найз С.******* больцгоо гэхээр нь би хүүхдээ аваад орон дээр суухад *******.Х дахиж нөгөө төмрөө аваад миний дух руу 2 дахь удаагаа цохьсон. Тухайн үед миний духнаас цус гарсан. Тэгээд би толгойгоо бариад угаалтуур руу алхаж явахад эхнэр нөгөө төмрөөрөө миний нуруу руу 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21-р хуудас/,
- Хохирогч *******.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед нөхөр *******, түүний найз С.******* нарын хамтаар *******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2-р гудамж 6а тоотод байрлах гэртээ Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уугаад байж байгаад би гадаа жорлон орж бие засаад буцах замд манай нөхөр ******* гарч ирээд намайг ямар нэг шалтгаангүй цохих гэхэд нь би доошоо суугаад толгой дээрээ гараараа хамгаалахад намайг гараараа олон удаа толгойноос үсдэж, хөл, гар, гуя гэх мэт биеийн бүхий л хэсэг рүү цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд би босоод нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод гэр рүү гүйж орсон, тэгэхэд манай нөхөр ардаас гүйж орж ирээд намайг дахиж цохьсон, тухайн үед С.******* гэх найз нь манай нөхрийг болиулах гэж зөндөө оролдсон.
...тэгээд би гэрээс гарахад ардаас дахиж гарч ирээд намайг өшиглөж, гараараа цохиод байсан. Тухайн үед би чанга дуугаар “аллаа” гээд орилоход манай хөрш айлын эгч “боль” гэхэд тухайн эгч рүү манай нөхөр мөн адил орилж “танд хамаагүй” гээд хашгираад байсан. Тэгээд тухайн эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байх гэж бодож байна. Удалгүй цагдаа нар ирж нөхөр бид хоёр Эрүүл мэндийн төв очиж биеийн байдлаа үзүүлсэн. Миний биеийг үзэж байгаад зөөлөн эдийн гэмтэл байна гэж байсан. *******эхдээ миний биед баруун гар өвдөөд хөдөлж чадахгүй байна, зүүн гуя хөндүүрлэж өвдөж байна, толгой ихээр өвдөж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16-р хуудас/,
- С.******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед *******агануур дүүргийн 3-р хороо Замчин хэсэгт байрлах найз *******-гийн гэрт очсон. Тэгээд ******* түүний эхнэр *******.Х нарын хамтаар Хараа нэртэй 0.75 гармын 2 шил архи хувааж уугаад байж байхад 17 цагийн үед *******.Х бие засах гээд гарсан. Удалгүй ******* бие засна гээд гарсан. Тэгээд би гэр дотор байж байхад гадаа *******.Х “яагаад байгаа юм бэ новшоо” гээд чанга дуугаар орилсон. Тэгэхээр нь би юу болов гээд гарахад *******, *******.Х нар хоорондоо муудалцчихсан хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгээд би яагаад маргалдаад байгаа юм бэ гээд хажууд нь очиход хөрш эмэгтэй нь “наад залуу чинь эхнэрээ зодоод байгаа юм биш үү, болиулаач” гэсэн. Тэгээд би *******-г аваад гэр рүү нь орсон. Тэгтэл ардаас нь *******.Х гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад *******-г эхнэр рүүгээ дайрах гээд байхаар нь би *******-г бариад байж байхад эхнэр нь нарийн төмрөөр толгой руу нь нэг удаа цохьсон. Тухайн үед ******* эхнэрийгээ ор руу түлхээд унагаасан. Тэгээд *******.Х босож ирээд дахин төмөр аваад толгой руу нь цохьсон. Тэгтэл *******-гийн толгойноос цус гарсан. Мөн *******.Х *******-гийн ард нь гарч байгаад 2-3 удаа нуруу руу нь төмрөөр цохиод байсан. Тэгээд *******-гийн толгойноос цус гараад хэсэг хэрүүл хийхээ болиод намжсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 390 дугаартай: “1. *******-ийн биед духны зүүн хэсэгт язарсан шарх, ар нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 49-50-р хуудас/,
- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 389 дугаартай: “1. *******.Х-ийн биед тархины доргилт, духны өмнөд хэсэгт зулгаралт, зүүн гуя, баруун гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/,
- 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-56-р хуудас/,
- *******эмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж авсан: “*******агануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 2-р гудамж 7 тоотод хүмүүс зодолдоод байна” гэх тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- Эд мөрийн баримт хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 9-11-р хуудас/,
-шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, *******.Х нар нь өөрсдийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх тэднийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч *******, *******.Х нарыг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч *******, *******.Х нарын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 390 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44-р хуудас/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 389 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нар нь энэ хэрэгт холбогдуулан гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг хэн хэндээ төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаан улсын яллагчаас “шүүгдэгч нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тус бүр 161,000 төгрөгийн эмчилгээний зардал гаргуулсан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нараас тус бүрд нь 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
*******эмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, *******.Х нарыг харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эд мөрийн баримтаар хураагдсан тахир төмрийг устгуулах санал гаргаж байна” гэв.
Шүүгдэгч, хохирогч ******* гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Энэ бүхэн зүүд байгаасай гэж хүсэж байна. Мөн эхнэртэйгээ эргээд хэвийн сайхан харилцаатай байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч, хохирогч *******.Х гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ харамсаж байна. *******идний харилцаа хэвийн байгаа. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 11-р хуудас/ Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг тахир төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТО*******ТООХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* ******* *******-ийн Х-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
ДАР*******АЛА*******Ч ШҮҮ*******Ч С.ӨЛЗИЙ-ОТ*******ОН