Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/237

 

 

 

 

 

 

 

 

 

2022              12             12                                         2022/ШЦТ/237

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Т.Өсөхболд, хохирогч , шүүгдэгч *******аргалсайхан нарыг  оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайханд холбогдох  эрүүгийн 2236000000277  дугаартай, 178/2022/0236/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ердийн журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймгийн *******  суманд ******* оны 06 сарын 25-ны өдөр төрсөн, ******* настай,  эрэгтэй,  яс үндэс мянгад, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эх, эгч, дүү нарын хамт амьдрах,  ******* аймгийн Нийгмийн ын ажилтай, аминдаа гэр нэг, хашаатай,  сарын  орлого *******0 төгрөг,  ******* аймгийн *******  сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ПЗ97**************13 дугаарын регистртэй, Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайхан

 

                           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д. Жаргалсайхан нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас  2022 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын 12 дугаар / Цамбагарав/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч той “... манай найзтай хэрүүл хийлээ...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

               1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ийн өгсөн...Би 2022 оны 10 дугаар сарын 18-ны орой гэртээ байж байтал манай найз болох над руу утсаар залгаад уулзъя “” буудалд байна гэхээр нь би найз нь жаахан ажилтай байна ажлаа дуусгаад яваад очъё гэж хэлчихээд оройхон 20 цаг өнгөрөөд “” буудалд  очсон. Манай найз , бас хоёр танихгүй залуутай хамт сууж байсан. Тэгээд би тэр хоёр залуутай танилцахад нэрээ , гэж танилцуулж байсан. Тэгээд би тэр дөрөвтэй хамт юм яриад архи уугаад сууж байгаад шөнийн  12 цагийн үед той хамт гадаа гарч тамхилахаар гартал коридорт үйлчлэгч эгч шал угааж байхаар нь арчиж байсан шалан нь дээгүүр нь гишгээд гартал үйлчлэгч хүн юм арчиж байхад замаа харж яваач гээд ыг загнасан. Тэгтэл үйлчлэгчийн текний хажууд зогсож байсан залуу ыг “замаа хараач чи нүдгүй юм уу”гэтэл “чамд ямар хамаатай юм гэтэл” тэр залуу “наад хүн чинь манай эгч байгаа юм яахаараа надад хамаагүй байдаг юм” гээд мөргөөд өнгөрсөн. 

бид хоёр гадаа гарч тамхилчихаад буцаад буудалд ороход той маргаан үүсгэсэн залуу ганцаараа бид хоёртой зөрөөд гарсан. Тэгээд би той хамт 201 тоот өрөөндөө буцаж ороход иртэл хамт сууж байсан хоёр залуу унтчихсан байхаар нь би той хэсэг ярьж сууж байгаад ыг унтуулчихаад гэр лүүгээ харихаар  буудлаас гартал үүдэн нөгөө той таарсан залуу машин дотроо сууж байгаад намайг “хаачих гэж байгаа юм” гэхээр нь би гэртээ харина гэсэн.  Тэгтэл  нөгөө залуу “суучих хөгшөөн жаахан юм ууж сууя л даа” гэхээр нь би машиных нь арын суудалд ороод суусан. Тэр машинд нөгөө залуу бас нэг найзтайгаа хоёулаа сууж байсан. Тэгээд тэр залуу хөдлөөд ганц юм авах уу гэхээр нь архи уучихсан байж машин барьж болох юм уу гэж хэлж байсан. Тэгээд нэг мэдсэн би “” буудлын гадаа зодуулчихсан миний хамар, амнаас цус гарчихсан сууж байсан. Миний хажууд намайг машинд суулгасан залуу найзтайгаа хамт зогсож байхаар нь “би яасан бэ” гэтэл нөгөө машинд суулгасан залуу “би чамайг цохичихсон юмаа орж цусаа угаа” гэхээр нь би нөгөө залуутай хамт орж цусаа угаагаад өөрийнхөө утсаар цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг цохисон залуу бид хоёрыг цагдаа дээр авч очоод согтуурлыг шалгаж үлээлгээд юу болсон талаар асуухад “би шүд хөдөлсөн, энэ нөхөр намайг цохичихлоо” гэхэд тэр залуу “би ганц шаачихсан юм” гэж хэлсэн.

Би цагдаад би гомдолгүй ээ шүд жаахан хөдөлсөн байна гэж хэлээд гэрлүүгээ явахаар цагдаагаас гадагшаа гарахад нөгөө намайг цохисон залуу бас надтай хамт гадагшаа гартал “” буудалд хамт байсан найз нь цагдаагийн гадна ирчихсэн зогсож байхаар нь би тэр хоёрт хандаж та хоёр таксины мөнгө байвал өгчих гэтэл намайг цохисон залуугийн найз нь надад 20000 төгрөг шилжүүлэхээр нь би такси бариад гэртээ хариад унтсан.

Миний үүдэн дээд 1 шүд хөдөлж, нэг шүд хугарсан, үүдэн доод нэг шүд хөдөлсөн бас хамрын угалз баруун талаараа сэтэрсэн. Миний шүднүүд их өвдөж байна. Би тухайн залууг танихгүй. Шалтгаангүй зодуулсан даа гомдолтой байна. *******аргалсайхан бид хоёр шүдний эмнэлгээр очиж цаг авах гэсэн боловч эмч нь сургалттай байна гэсэн шалтгаанаар надад шүд хийлгэх хугацаа хойшилсон. *******аргалсайхан миний шүдийг хийлгээд өгчихвөл надад гомдол байхгүй. *******аргалсайхан миний шүдийг хийлгэж өгөхгүй бол би өөрт учирсан хохирлоо цаашид иргэний журмаар нэхэмжилнэ... гэх мэдүүлэг/ хх-ийн 14-15, 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонбаатарын өгсөн... Тухайн  орой намайг таксинд явж байхад манай найз *******аргалсайхан “” буудал дээр  байна, хүрч ирээд намайг аваад гэрт хүргээд өгөөч гэж дуудсан. Намайг очиход *******аргалсайхан “” буудлын гадна ганцаараа зогсож байсан.Тэгээд *******аргалсайхан миний машинд орж ирж суугаад юм ярилцаж байтал нэг залуу миний машины цонх цохисон. *******аргалсайхантай ярилцаж байгаад миний машины арын суудал орж ирж суусан. Тэгснээ над руу “ чи архи уучисан юм бишүү, согтуу машин барьж байна, цагдаа дуудна “ гээд  үг хаяад байсан. *******аргалсайхан тэр залууг машинаас буулгаад “ чи  согтуу байна, харьж амар” гэхэд тэр  залуу “та хоёр согтуу байна, цагдаа дуудна” гээд маргалдаад байсан. Намайг машинаас буух хооронд *******аргалсайхан тэр залууг алгадаад авсан. Тэгтэл тэр  залуу унасан *******аргалсайхан бид хоёр тэр залууг татаад босгосон. Тэгтэл хамраас нь цус гарч байсан. *******аргалсайхан тэр залууг дагуулаад “” буудал орж цусыг нь угаалгасан. Тэр залуу цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд тэр хоёрыг дагуулаад явсан. Би эрүүл байсан. Тэр залуу *******аргалсайханд хандаж 20000 төгрөгийн хэрэг байна,  200000 төгрөг өгвөл гомдолгүй гэхээр нь би өөрийнхөө данснаас 20000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуугийн хамраас цус гарсан өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. *******аргалсайхан , тэр залуу хоёулаа согтолттой байсан. Биеэ авч явах чадвартай байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 24-******* дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дүгээр сарын 24-ний өдрийн  883 дугаартай...ийн биед гэмтэл учирсан байна.  ийн  биед хамрын баруун угалз хэсгийн шарх, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдлөл, дээд доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн чамархай хэсгийн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрхи  гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид дээд эрүүний 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдлөл  гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Бусад дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт, гэрэл  зураг  /хх-ийн 28-29-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******аргалсайханы хэргээ хүлээн мэдүүлсэн: Тухайн өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед би буудалд Цагаанаа гэх найзтайгаа таксидаж очоод буудалд орж үйлчлэгч эгчээс wifi код бас өрөө байгаа эсэхийг асуугаад зогсож байтал буудлын 2 давхарын нэг өрөөнөөс 2 залуу хашгираад гараад ирсэн. Тэгтэл үйлчлэгч чимээгүй байцгаа гэхээр нь би тухайн 2 залууд хандаж чимээгүй бай гэж байна гэж хэлэхэд тухайн 2 залуу надад хандаж чи хэн бэ гээд хэрүүл өдөөд байхаар нь би гараад явсан. Тэгээд гадуур хэсэг явж байгаад эргээд шөнийн 12 цаг өнгөрөөд "” буудал дээр эргэж ирээд хамт явсан Цагаанаа гэх найзаа явуулчихаад Н.Отгонбаатар гэх найзаа ирээд аваадах гэж хэлчихээд байж байтал манай найз Н.Отгонбаатар машинтай ирсэн. Би машинд нь суугаад хөдлөх гэж байтал орой 21 цагийн үед надтай буудалд маргаан үүсгэсэн 2 залуугийн нэг нь буудлаас гарч ирээд бид 2-ын сууж байсан машины цонхыг цохиод хөгшөөн хэдүүлээ жаахан уух уу, уух газар байна уу гээд машины хойд хаалга онгойлгоод орж ирж суучихаад манай найз болох Н.Отгонбаатартай хэрүүл хийгээд байхаар нь би машинаас дагуулж гараад одоо болио чи согтсон байна харьж амар гэсэн чинь та хоёр яах гээд байгаа юм найзыгаа өмөөрөөд байна уу гээд байхаар нь би тэр залууг нэг удаа зүүн хацар луу нь алгадчихсан чинь цаашаагаа газар унасан. Би очоод татаад автал хамраас нь цус гарчихсан байхаар нь буудал руу дагуулж ороод цусыг нь угааж өгтөл тэр залуу цусаа угаалгачихаад гарч ирээд чи намайг зодлоо цагдаа дуудна гээд цагдаа дуудсан.  Тэгтэл цагдаа ирээд бид  хоёрыг  цагдаа дээр авч ирсэн.  Би ийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. Миний хувьд ******* аймгийн Нийгмийн аар ажилладаг, мөн ******* Их сургуульд суралцаж байгаа, хохирогчийн шүд хийлгэх зардлыг төлнө. .. гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Буяндалайгийн өгсөн...Манай найз *******аргалсайхан нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй, бусдад муу санадаггүй, цайлган зантай хүн байгаа юм. Өмнө нь гэмт хэрэг , зөрчилд холбогдож байгаагүй. Манай найз ээж, эгчийн хамт ******* суманд амьдардаг. Одоогоор аймгийн төвд их сургуульд суралцангаа Нийгмийн ын ажил хийдэг. 2016-2017 онд 013 дугаар ангид цэргийн алба хаасан. Сагс, волейбол сайн тоглодог спортлог хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45т/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайхан нь урьд ял шийтгэлгүй...гэх баримт/ хх-ийн 39-рт/

ПЗ97**************13 дугаарын регистртэй, Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргасайнханы иргэний үнэмлэхний лавлагаа,  ******* аймгийн ******* сумын 5 дугаар, ******* багт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгсөн.  Шүүх хуралдаанд нэмж хэлэх  зүйл байхгүй. Нэг шүдээ авахуулсан байгаа. Цаашид шүдэлбэр хийлгэх шаардлагатай. Нэг шүдэлбэр хийлгэхэд 2300000 төгрөг гэсэн байгаа. Шүүгдэгч *******аргалсайхан хувьд хохирол төлөхөө зөвшөөрч байгааг харгалзан  торгох ялыг багасгаж оногдуулж өгнө үү. Мөн миний шүдэлбэр хийлгэх зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч *******аргалсайхан нь 2022 оны 10 дугаар сарын 18-наас 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө ******* аймгийн Жаргалант сумын 12 дугаар / Цамбагарав/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч той “... манай найзтай хэрүүл хийлээ...” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа ийн  нүүрэнд гараараа  цохиж, биед нь хамрын баруун угалз хэсгийн шарх, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдлөл, дээд доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн чамархай хэсгийн хуйхны зулгаралт...гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч *******аргалсайхан нь хохирогч той маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хамрын баруун угалз хэсгийн шарх, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдлөл, дээд доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн чамархай хэсгийн хуйхны зулгаралт..гэх гэмтэл учруулсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч П.Жаргалсайхан нь хохирогч той маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд биед хамрын баруун угалз хэсгийн шарх, дээд эрүүний баруун талын 2 дугаар шүдний 3 дугаар зэргийн хөдлөл, дээд доод эрүүний баруун талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, зүүн чамархай хэсгийн хуйхны зулгаралт....гэх гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэж үзэх  үндэслэлтэй байна.

          Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *******аргалсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч *******аргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

2.Хохирол хор уршигийн талаар:

Хохирогч  нь  шүүхийн хэлэлцүүлэгт ...  *******аргалсайхан миний шүд хийлгэх зардлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул шүдэлбэр хийлгэх зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх  эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ... гэх хүсэлтийг гаргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид шүдэлдбэр хийлгэсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг  дурдав.  

 

3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******аргалсайхан нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн 39 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас ”- аар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******аргалсайханы хувийн байдлын талаар... Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Буяндалайгийн өгсөн...Манай найз *******аргалсайхан нь даруу төлөв зантай, хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй, бусдад муу санадаггүй, цайлган зантай хүн байгаа юм. Өмнө нь гэмт хэрэг , зөрчилд холбогдож байгаагүй. Манай найз ээж, эгчийн хамт ******* суманд амьдардаг. Одоогоор аймгийн төвд их сургуульд суралцангаа Нийгмийн ын ажил хийдэг. 2017-2018  онд  Улаанбаатар хотын 013 дугаар ангид цэргийн алба хаасан. 2019 онд Жолооны курсэд суралцаж жолооч болсон. Сагс, волейбол сайн тоглодог спортлог хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-рт/, ПЗ97**************13 дугаарын регистртэй, Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын 5 дугаар, ******* багт оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна. 

Шүүгдэгч *******аргалсайхан нь хохирогчид  хохирол төлбөр төлөхөө илэрхийлж, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч *******аргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч  *******аргалсайханы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт, хохирогч гомдолгүй, шүүгдэгчид оногдуулах  торгох ялыг багасгаж оногдуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан, шүүгдэгч нь ажиллахын зэрэгцээ суралцдаг байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аргалсайханд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  найман  зуун   мянган  төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аргалсайханд оногдуулсан  найман зуун  мянган төгрөгийн торгох ялыг  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан  дүгнэлт,  улсын яллагчийн дүгнэлт зэргийг  харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2236000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******аргалсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

  

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайханыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайханд найман зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун   мянган   төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар  шүүгдэгч *******аргалсайханд оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2236000000277 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь цаашид  шүдэлбэр  хийлгэсэн зардлаа  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайханд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар   шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бүргэдүүд овогт Даваасүрэнгийн Жаргалсайханд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА