Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

 

 

2022             12              12                                         2022/ШЦТ/240

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын хяналтын прокурор Б.Батцоож, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж   шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* сартуул овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2236001570165 дугаартай, 178/2022/0237/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, ард халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр гурав, 1000 толгой мал, Вонго ЖИ-3 тээврийн хэрэгсэл, мотоцикл нэгийн хөрөнгөтэй, өрхийн жилийн орлого 10000000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ийн *******

 

                Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* ******* ургийн овогт *******ийн ******* нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд, ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Эмгэний эх” гэх газарт нутаглаж байсан ын гэрт ирж иргэн тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар модон сандлаар баруун гар руу нь  цохиж, хөл рүү  нь өшиглөж, мотоцикл тулдаг байсан гэх модоор хөл рүү нь цохиж биед нь зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шууны ар дунд хэсгийн цус хуралт болон зулгаралтууд, баруун гуяны гадна доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

                    1.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас,

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,

Иргэн , нарын Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хэргийн газрын үзлэг хийсэн...  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /******* аймгийн ******* сумын багт оршин суух, 1981 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эмэгтэй, 41 настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ПН810623******* дугаарын регистртэй/ Үүзэн овогт Ойдовын Чулуунцэцэгийн өгсөн ...2022 оны 06-р сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд ******* сумын Тахилт багийн нутаг дэвсгэр Эмгэний эх гэх нэртэй газар манай гэрт Д.******* гэх хүн согтуу орж ирсэн юм. Манай нөхөр Ж.Хосбаяр хониндоо явсан би гэртээ ганцаараа байсан юм. Тэгээд би мэнд ус болоод та өглөөгүүр яагаад согтуу явж байгаа юм бэ ах, дүү нарынхаа юманд оролцохгүй яасан юм бэ гэхэд надад ах, дүү хамаа байхгүй гэж хэлээд над руу сууж байсан сандалаа аваад шидсэн. Тэгээд бас ногоон Жамбал чинь хаачсан юм гэх мэтээр манай хадам аавын нэрээр дуудсан мөн чи хаа байсан Баянхайрханаас нутаг гуйж ирсэн гуйлгачин, чи бөгтөр Барсүрэнтэй унтдаг гэх мэтээр хэлж намайг доромжилж байгаад гарах гэхээр нь би дагаад гарсан чинь намайг нэг өшиглөсөн. Тэгээд надтай хэрэлдэж байгаад гэрийн үүдэнд байсан мотоцикл тулдаг байсан модоор миний баруун хөл руу нэг цохисон. Тэгээд чи муу гуйлгачин надаас мөнгө авах уу гэх мэтээр намайг доромжилж байгаад яваад өгсөн. Д.******* манай гэрт сууж байгаад өөрийн сууж байсан модон сандалаа над руу авч шидэхэд би баруун гараараа хаахад миний баруун гар хаварга хэсэгт цохигдсон. Мөн хөлөөрөө миний зүүн өвдөг хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Гэрийн үүдэнд байсан мотоцикл тулдаг байсан модоор миний хөл рүү цохисон. Би Б.******* гэх хүнийг цохиогүй. Харин өөрийгөө хамгаалж зууралдсан...Тухайн үед Д.******* эхнэр Мандахын хамт машинтайгаа ирээд Д.******* манайд ганцаараа орж ирсэн. Харин эхнэр нь бид хоёрыг маргалдаж байхад машиндаа суугаад байсан. Д.******* над руу сандал шидэж байхад хажууд харсан үзсэн хүн байхгүй. Гэрийн үүдэнд байсан модоор намайг цохихыг Д.*******ын эхнэр Мандах харсан. Би өмнө нь Д.******* гэх хүнтэй хэрэлдэж маргалдаж байгаагүй. Д.******* гэх хүнтэй ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. Д.******* намайг зодсоны дараа сумын эмнэлэгт үзүүлээд толгойны хаван буулгах зориулалттай /Лабор/ гэх шингэн хувиараа авч хийлгэсэн. Өөр ямар нэгэн эмчилгээ үйлчилгээ хийлгээгүй. Урьд өдөр нь архи уусан бололтой байсан. Д.******* өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан. Миний толгой өвдөж байна. Өөр ямар нэгэн зовиур байхгүй. Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Надад гомдол санал хэлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13, 43-44 дүгээр хуудас,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Жамбалын Хосбаярын өгсөн ...Мэдүүлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. нь манай эхнэр байгаа юм. Би 2022 оны 06-р сарын 08-ны өглөө ******* сумын багийн нутаг дэвсгэр Эмгэний эх”- ээр малаа хариулж явсан юм. Өглөө би 07 цагийн үед малаа бэлчээгээд гэрээсээ гарч яваад өдөр 12 цагийн орчимд гэртээ ирэхэд манай эхнэр гэртээ уйлсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад өглөө манайд Д.******* ах  согтуу ирээд ногоон Жамбалынхан, намайг банзал янхан гэж дуудаад манай гэрт агсам  тавьж гэрт сууж байхад нь сандал шидээд манай эхнэрийг оночихсон байна лээ. Тэгээд гэрийн гадаа байсан мотоцикл түшдэг модоор бас цохисон гэж хэлсэн. Урьд өмнө би Д.******* гэх хүнтэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдаж байсан удаа байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 514 дугаартай ...ийн биед зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шууны ар дунд хэсгийн цус хуралт болон зулгаралтууд, баруун гуяны гадна доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. О.Чулуунцэцэгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна…гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 123-125 дугаар хуудас/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд Д.*******ын яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн...2022 оны 06-р сарын 08-ны өглөө 10 цагийн орчимд би ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Эмгэний эх гэх нэртэй газар байх хаваржааны амбаар дээрээ оччихоод буцахдаа тэнд байх гэх айлын гэрт очиход Ж.Хосбаярын эхнэр ганцаараа байсан юм. Тэгээд би танайх манай хаваржаан дээр яагаад буугаад байгаа юм бэ? гээд хэдэн үг хэлсэн. Тэгсэн түүнээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Түүнээс  болоод би уурлаад сууж байсан сандалаа аваад Чулуунцэцэг рүү шидтэл баруун гараараа хаагаад надтай барилцаад авахаар нь би гэрээс нь гараад гэрийнх нь үүдэн дээр байсан богино банзыг аваад хөл рүү нь нэг цохичихоод явсан юм. гэх хүн нөхөртэйгээ манай хаваржаан дээр буусан байхаар нь манай хаваржаан дээр яагаад бууж байгаа юм гэж хэлсэнээс болоод тэй хэрүүл маргаан үүсгэж цохисон юм. Би гэрт нь сууж байхдаа сууж байсан цэнхэр өнгийн модон сандалаа шидэж ийн баруун гар хэсэгт нь нэг удаа цохисон. Бас гэрээс гараад гадаа нь байсан богино банзаар баруун хөл рүү нь нэг удаа цохисон. Нийт 2 удаа цохисон юм. Би модон сандалаар баруун гар луу нь нэг удаа, гадаа байсан богино банзаар нь хөл рүү нь нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй.   намайг зодож цохисон асуудал байхгүй. Би урьд өдөр нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн хохирлын маргаан байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэрэнцоодолын өгсөн...Манай найз болох Д.******* нь зан аашийн хувьд даруу төлөв зантай хүн байгаа юм. Д.******* ******* аймгийн ******* суманд хөдөө мал маллаж амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Раднаасэдийн өгсөн...Д.******* бол даруу төлөв зантай,  уур уцаар багатай нийтэч,  элдэв муухай зангүй дөлгөөн тайван зантай хүн юм. Ямар нэгэн муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи хааяа баяр ёслол найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг юм. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй анх удаа л ийм зүйл болж байна. ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар ПН 68*******53 дугаарын регистртэй ******* сартуул овогт *******ийн ******* нь урьд ял шийтгэлгүй...гэх баримт/ хх-ийн 50 дугаар хуудас/,  ******* дугаарын регистртэй, ******* сартуул овогт *******ийн *******ын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн орчимд, ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Эмгэний эх” гэх газарт нутаглаж байсан ын гэрт ирж иргэн тэй  “манай хаваржаанд буулаа” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар модон сандалаар баруун гар руу  нь цохиж, хөл рүү нь  өшиглөж , мотоцикл тулдаг байсан гэх модоор хөл рүү нь цохиж биед нь зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал, баруун шууны ар дунд хэсгийн цус хуралт болон зулгаралтууд, баруун гуяны гадна доод хэсгийн цус хуралт, зүүн шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт  нотлогдон  тогтоогдсон.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч ийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч тэй маргалдах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан, хохирогчид гэмтэл учрахыг мэдсээр байж түүнийг цохисон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...гэх гэмт хэргийн үндсэн шийнжийг хангаж байх тул шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

2.Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд ...надад гомдол санал хэлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 43-44 дүгээр хуудас/-ээр шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

             3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 50 дугаар хуудас дахь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн гэрч С.Цэрэнцоодолын өгсөн…Манай найз болох Д.******* зан аашийн хувьд даруу төлөв зантай хүн байгаа юм аа... гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас, гэрч Д.Раднаасэдийн өгсөн ...Д.******* бол даруу төлөв зантай уур уцаар багатай нийтэч элдэв муухай зангүй дөлгөөн тайван зантай хүн юм. Ямар нэгэн муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи хааяа баяр ёслол найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг юм. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй анх удаа л ийм зүйл болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Раднаасэдийн өгсөн...Д.******* бол даруу төлөв зантай,  уур уцаар багатай нийтэч,  элдэв муухай зангүй дөлгөөн тайван зантай хүн юм. Ямар нэгэн муу зуршил гээд байх зүйл байхгүй. Архи хааяа баяр ёслол найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг юм. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй анх удаа л ийм зүйл болж байна. ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/ болон “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”- аар ПН 68*******53 дугаарын регистртэй ******* сартуул овогт *******ийн ******* нь урьд ял шийтгэлгүй...гэх баримт/ хх-ийн 50 дугаар хуудас/, ПН 68*******53 дугаарын регистртэй, ******* сартуул овогт *******ийн *******ын иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа   зэрэг  хэрэгт  авагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогчид төлөх төлбөргүй, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Д.*******ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн, дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгний торгох ялыг шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлтийг харгалзан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан...ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан  торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн 2236001570165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.*******т торгох ял шийтгэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                               ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* сартуул овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* сартуул овогт *******ийн *******т зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 650000 төгрөгний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2236001570165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* сартуул овогт *******ийн *******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* сартуул овогт *******ийн *******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА