Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/238

2022         12              12                                           2022/ШЦТ/238

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Б.Батцоож,  шүүгдэгч Ц., хохирогч   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт ******* од холбогдох эрүүгийн 2236000000258 дугаартай, 178/2022/0232/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч,  2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дүгээр сарын *******- ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, бизнесийн удирлагын мэргэжилтэй, ам бүл-3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн 2 дугаар гудамж 11 тоотод оршин суух, хувиараа биллярдын газар ажиллуулж байсан, аминдаа гэр нэг, хашааны газартай, сарын өрхийн орлого 1200000 төгрөг, ПЮ98**************12 дугаарын регистртэй, ******* овогт *******

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч ******* овогт Цог-Эрдэнийн   нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022  оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн 1 дүгээр гудамж 11 тоот хашаанаас иргэн гийн эзэмшлийн цагаан өнгийн 60-50 ХОҮ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар  үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын багийн 14-11 тоотод байх бөгөөд хэрэг учрал болсон гэх хашаанд ирэхэд уг хашаа нь  ертөнцийн зүгээр урагш харсан, цайвар өнгийн баруун зүүн тийш онгойдог, 2 дааман хаалгатай байх бөгөөд зүүн талын хаалга гадагшаа чиглэж онгойсон, баруун талын хаалга нь дотогшоо чиглэж онгойсон байв.  Тус хашаа нь шавар блокоор баригдсан, дөрвөн тал хашаа байх бөгөөд үзлэгийг хашааны даамангийн хаалгаар орж зүүн гар талаас эхлэн хийхэд хашааны урд хэсэгт 3х3  м-ийн хэмжээтэй цэнхэр өнгийн модон амбаар, түүний хажууд саарал өнгийн машины рам байлаа. Хашааны хойд талд улаан өнгийн тоосгоор баригдсан 7х8 м-ийн хэмжээтэй, гурвалжин дээвэртэй байшин байсан бөгөөд тус байшингийн зүүн гар талд модон самбартай, сагсан бөмбөгийн шийд байлаа. Хашааны зүүн талаар 3х9 м-ийн урттай шавар болкоор баригдсан машины граш байх бөгөөд хашааны зүүн урд хэсэгт саарал өнгийн авто машины хамар хэсгийн рам, түүний урд хэсэгт хаалга нь зүүн тийш харсан саарал өнгийн төмрөөр хийгдсэн жорлон байв. 60-50 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Соната-5 маркийн авто машин байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэв. Авто машин байсан гэх газарт үүссэн гутлын мөрийг  алга болсон гэх тээврийн хэрэгсэлийн мөрийг шугам тавьж гэрэл  зургийн аргаар бэхжүүлэн авав ... гэх тэмдлэглэл, гэрэл  зураг / хэргийн 02-05 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын өгсөн... 2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө 06 цагийн үед босоод харсан хашаанд байсан манай машин байхгүй байсан. Хашааны дааман хаалга нээгээд  гараад явсан байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны орой манай эхнэр унаж яваад ирээд дахиж хөдөлгөөн үйлдээгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь 2006 онд орж ирсэн. Бичиг баримт нь машин дотор байгаа.  Манай төрсөн дүүгийн эхнэр Жавзанхоролын нэр дээр байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл нь механик кроптой, урд салхины шил бага зэрэг цуурсан, урд гупер хадаастай, бор өнгийн хаан бүрээс гэх бичигтэй бүрээстэй, багаж дотор нь обой цув байгаа. Машинд болон дааманд учирсан хохирлыг төлүүлж авмаар байна... гэх мэдүүлэг / хэргийн 10 дугаар хуудас/

Согтолтыг тодорхойлсон ... 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* нь 1.2 хувь,  дунд зэргийн согтолттой ... гэх тэмдэглэл / хэргийн 12 дугаар хуудас/

Эд мөрийн баримтыг хураан авсан, үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн ... ******* аймгийн ******* сумын ******* багийн 02-11 тоот хашаанд оршин суух, ******* оос 60-50 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн соната-5 маркийн тээврийн хэрэгсэлийг 2022 оны 10 дугаар сарын 13- ны өдөр хураан авав.

Үзлэг хийхээр тогтоосон тээврийн хэрэгсэл нь ******* аймгийн ******* сумын Буянт багт үйл ажиллагаа  явуулдаг 6 дугаар сургуулийн зүүн талд байх хатуу хучилттай замын зүүн талын шороон хэсэгт баруун тийш харж байрлан зогсож байв.

Тухайн тээврийн хэрэгсэл нь 60-50 ХОҮ гэх улсын дугаартай, цагаан өнгийн соната-5 маркийн тээврийн хэрэгсэл байх бөгөөд үзлэгийг урдаас нь хойш хийхэд салхины шил баруун ирмэгээс 3 см зайнаас дээд ирмэгийн булан хүртэл цууралттай, урд бамбайн  баруун ирмэгээс 54 см зайд хөнгөн цагаан төмрөөр холбож тогтоосон, баруун доод талын нэмэлт гэрэл сууриндаа байхгүй, зүүн доод талын нэмэлт гэрэлний шил нь хагарсан, баруун талын толь зурагдаж хуванцар хэсгээрээ халцарсан, их биеийн урд хэсгүүд халцарч будаг нь унаж, зарим хэсгээрээ цоохортсон, дөрвөн дугуй хэвийн байв. Цагаан өнгийн 60-50 ХОҮ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгсэлийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 47 минутад хохирогч ад хүлээлгэн өгөв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 13-21 дүгээр хуудас/  

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын дахин өгсөн... машинаа хүлээн авсан. Гадна  талаасаа харагдах гэмтэл байхгүй байна. Дотор тал авах юм алга байна. Тухайн машин авч явсан залуу машиныг цэвэрлээд, надаас уучлалт гуйвал надад гомдох зүйл алга ... гэх мэдүүлэг / хэргийн 23 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч  Ц.ын яллагдагчаар өгсөн... Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч  байна.  Согтуудаа хүний машин авч явсандаа гэмшиж байна. Би ******* аймгийн ******* сумын ******* багт эцэг, эхийн хамт амьдардаг, аав хөдөлмөрийн чадвар алдсан группт байдаг, ээж маань Эм хангамжийн газар бичиг хэргийн ажилтанаар ажилладаг. Би айлын ганц хүүхэд. Манай гэр бүлийн орлого 300000-500000 төгрөгт хэлбэлздэг.  Машиныг  нь засуулж байгаа. Хашааны дааманг янзалж өгөх ажил байгаа. Тухайн машинд 260000 төгрөгийн засвар хийлгэсэн. .. гэх мэдүүлэг / хэргийн 39, 41  дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Оюунмөнхийн өгсөн... Тэр өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай ангийн найз Анхбаярын хурим болоод ангийн найзуудыг хуримандаа уриад манай ангийн 5 найз очсон. Бид архи уугаад согтоцгоосон. Бид нар шөнө нэг цагийн үед тарах болоод гэрээс гарсан. Манай найзууд цувж явсаар байгаад Ц. бид хоёр үлдсэн. Тэгээд бид хоёр гэрээс гарсан. Би гэрт чинь хүргээд өгье гэхэд явахгүй байхаар нь тэнд нь үлдээгээд явсан. Ц. нэлээн согтуу байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 43 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын  дахин өгсөн...  Манай машиныг авч явах үедээ хашааны хаалганы модыг хугалсан байсан. Үүнийг засуулах  хэрэгтэй байна. Миний машиныг засуулсан гээд авчирж өгсөн боловч араандаа сайн орохгүй байна. Машиныг авч явснаас хойш 19 хонож байна. Өдөрт  10000 төгрөгөөр таксигаар явж байна. Үүнийг гаргуулж авмаар байна. Одоогийн байдлаар 190000 төгрөг болж байна. Тухайн машиныг өмнө нь үзлэгт оруулсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 45 дугаар хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 10 дугаар сарын 19- ний өдрийн 79 дугаартай кримналистикийн шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлсэн  зураг  8, 9, 10, 11 гэж дугаарласан гутлын  улны 4 ширхэг мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 8 гэж дугаарласан гутлын улны мөр нь баруун өмсгөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдэг,  зураг 9 гэж дугаарласан гутлын улны мөр баруун өмсгөлийн гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн шинж тэмдэг, зураг 10, 11 гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн 1 хос гутлын зүүн өмсгөлийн гутлын улны мөртэй ерөнхий шинж  тэмдэг болох нийт урт, өлмийн өргөн, өсгийн өргөн, урт, нумын өргөн хээний дүрслэл зэрэг ерөнхий шинж тэмдэгээрээ тохирно... гэх дүгнэлт, гэрэл зураг / хэргийн 50-59 дүгээр хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 193 дугаартай химийн шинжээчийн  ... Ц.ын биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Ц.ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. Ц.ын биенээс авсан гэх цусанд 1.9 промилли этилийн спирт илэрсэн  нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт.

Хөрөнгийн үнэлгээний ВЕНДО ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ХВ22/22 дугаартай ... 60-50 ХОҮ улсын дугаартай Hyundai Sonata -5  маркийн тээврийн хэрэгсэл - 2271195 төгрөг / хэргийн 73-77 дугаар хуудас/

Шүүгдэгч ******* овогт ******* од холбогдох “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 81 дүгээр хуудас /

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа / хэргийн 84 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Болдоогийн өгсөн... 50-60 ХОҮ улсын дугаартай Hyundai Sonata-5 маркийн тээврийн хэрэгсэлийг манай эхнэр унаж байгаад жил орчмын өмнө ах ад бэлэглэсэн. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Зараад хэдэн төгрөг болгоод авчих гээд өгсөн.  Нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа. Тухайн машинд сүртэй гэмтэл байгаагүй, бензин их иддэг байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 87 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Номуны өгсөн...  Манай найз Ц. нь эцэг, эхийн хамт амьдардаг, айлын ганц хүүхэд, ******* Их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувиараа теннис, биллярдын газар ажиллуулдаг. Нийтэч, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, зураг зурах хоббитой түүгээрээ янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог, хүнтэй эвтэй, бусадтай амархан харилцдаг. Гэмт хэрэг , зөрчилд холбогдож байсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 86 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мягмарцоожийн өгсөн... Ц. нь ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн 48 айлын орон сууцны 1-10 тоотод аав, ээжтэйгээ хамт амьдардаг. ******* Их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувиараа теннис, биллярдын газар ажиллуулдаг. Олон нийтийн ажил идэвхтэй ороцдог, ******* Их сургуульд байхдаа оюутны зөвлөлийн дэд дарга байсан. Архийг тааруулж хэрэглэдэг. Согтуурсан үедээ унтаад өгдөг ямар нэгэн ааш зан  гаргадаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 89 дүгээр хуудас /

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.ын өгсөн...  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ангийн найз Анхбаярын хуриманд очсон. Тэгээд  согтуу ганцаараа гудманд үлдсэн байсан. Нэг мэдэхэд л  машин дотор сууж байсан. Тухайн машиныг яаж авч явсан талаар мэдэхгүй байна. Машинд 260000 төгрөгийн засвар хийж өгсөн. Одоо хашааны дааманг янзалж өгнө ...  гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ын өгсөн... 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө манай машиныг авч явсан байсан. Манай хашааны дааманг эвдлээд унаад явсан байсан. Машиныг засуулсан гээд 11 сарын 19-ний өдөр авчирж өгсөн. Засвар сайн аваагүй байна лээ. Би өөрөө засаад одоо доголдуулаад унаж байгаа. Тухайн машин нь манай дүүгийн эхнэрийн нэр дээр байдаг. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр хүүхдүүдээ зөөж, ажилдаа унадаг байсан. Машин авч явсанаас хойш таксигаар явж байгаа. Өдөрт 10000 төгрөг зарцуулж байгаа. Таксины зардалд 200 гаруй  мянган төгрөг зарцуулсан. Түүнийгээ нэхэмжилнэ. Мөн хашааны даамангийн хоёр гуя модыг хугалсан тул засуулах хэрэгтэй байна. Би хөгжлийн бэрхшээлтэй тул засаж чадахгүй байгаа  энэ залуугаар засуулах хэрэгтэй байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

            Шүүгдэгч  ******* овогт Цог-Эрдэнийн   нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022  оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн 1 дүгээр гудамж 11 тоот хашаанаас иргэн гийн эзэмшлийн цагаан өнгийн 60-50 ХОҮ улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлийг эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байна.

            Шүүгдэгч Ц. нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022  оны 10 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн 1 дүгээр гудамж 11 тоот хашаанаас иргэн ын эзэмшлийн цагаан өнгийн 60-50 ХОҮ улсын дугаартай соната-5 маркийн тээврийн хэрэгсэлийг шөнийн цагаар түлхүүрээр нь асааж унаж яваад ******* аймгийн ******* сумын 6 дугаар бүрэн дунд  сургуулийн дээд талын засмал зам дээр орхисон нь тухайн  тээврийн хэрэгслийг завших зорилгогүй байсан. Харин  өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авто машиныг түлхүүрээр нь асааж, унаж  явсан  гэх үндэслэл тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7  дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  заасан ... авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

Иймд шүүгдэгч Ц.ын авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан... үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.ыг авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр  эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүгдэгч Ц. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ.

Хоёр:  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...  Шүүгдэгч Ц. нь  авто машиныг засварлаж өгсөн. Машин засварласан зардалд 260000 төгрөг зарцуулсан гэсэн. Харин  такси хөлсөлсөн зардлаа нэхэмжилнэ. Одоогоор  баримт байхгүй тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү Мөн хашааны дааманг засварлахыг шүүгдэгчид даалгаж өгнө үү гэв.   

             Гурав: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  81 дүгээр хуудсан дахь “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.ын хувийн байдлын талаар өгсөн гэрч  Б.Номуны өгсөн...  Манай найз Ц. нь эцэг, эхийн хамт амьдардаг, айлын ганц хүүхэд, ******* Их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувиараа теннис, биллярдын газар ажиллуулдаг. Нийтэч, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, зураг зурах хоббитой түүгээрээ янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог, хүнтэй эвтэй, бусадтай амархан харилцдаг. Гэмт хэрэг , зөрчилд холбогдож байсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 86 дугаар хуудас/ мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Мягмарцоожийн өгсөн... ******* аймгийн ******* сумын Жаргалан багийн 48 айлын орон сууцны 1-10 тоотод аав, ээжтэйгээ хамт амьдардаг. ******* Их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. Хувиараа теннис, биллярдын газар ажиллуулдаг. Олон нийтийн ажил идэвхтэй ороцдог, ******* Их сургуульд байхдаа оюутны зөвлөлийн дэд дарга байсан. Архыг тааруулж хэрэглэдэг. Согтуурсан үедээ унтаад өгдөг ямар нэгэн ааш зан  гаргадаггүй... гэх мэдүүлэг / хэргийн 89 дүгээр хуудас /  болон Иргэний оршин суугаа газрын хаягийн  бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг авагдсан байна.

Шүүгдэгч Ц. нь  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар 2/ хоёр/ сарын зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ыг эрх бүхий байгууллагын хянанлтад байж, өөрийн оршин  суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс  2 сарын хугацаагаар  явахыг хориглох хязгаарлалт  тогтоож, улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж гаргасан дүгнэлт, хохирогчийн ... хашааны дааманг засуулж өгнө үү... гэх хүсэлт  зэргийг харгалзан шүүгдэгч Ц.од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйрлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  хохирогч ын хашааны даамангийн хаалгыг засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгав.   

Эрүүгийн 2236000000258  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь таксигаар үйлчлүүлсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц. нь машин засварын зардалд 260000 төгрөг  зарцуулсан болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.од зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн тул  өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Цог-Эрдэнийн ыг  авто тээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* овогт Цог-Эрдэнийн од 2 / хоёр / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ыг эрх бүхий байгууллагын хяналтад байж, өөрийн оршин  суух ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 2 сарын хугацаагаар  явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн 2236000000258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь таксигаар үйлчлүүлсэн зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Ц. нь машин засварын зардалд 260000 төгрөг  зарцуулсан  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйрлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Ц.од  хохирогч ын хашааны даамангийн хаалгыг засах үүрэг хүлээлгэсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан... ялтан  зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ц.од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 168, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.од оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Ц.од  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА