Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

2*******2             12              12                                          2*******2/ШЦТ/241

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Т.Өсөхболд,шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхбодоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн  шүүгдэгч******* овогт *******ын *******өд  холбогдох  эрүүгийн 26001570165 дугаартай, 178/2*******2/*******38/Э индекстэй хэргийг 2*******2 оны 12 дугаар сарын 05- ны өдөр хүлээн авч, 2*******2 оны 12 дугаар сарын 12- ны өдөр хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******- ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, ард өөлд, дунд боловсролтой, бичиг үсэг мэднэ, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хувиараа мал малладаг, аминдаа гэр  нэг, УАЗ пример маркын авто машин нэг, *******5 толгой малтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ПО 89**************13 дугаарын регистртэй,******* овогт *******ын *******      

                                                            

                                    Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2*******2 оны 10 дугаар сарын 04–ний өдрөөс 10 дугаар сарын 05- нд шилжих шөнө  аймгийн ******* сумын 05 дугаар, “Хар-Ус” багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ  хохирогч тай “буруу зүйл ярилаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа ыг зодож, эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхины цус хуралт, хоёр нүдний  алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд , хүзүүний баруун урд хэсгийн зулгаралтууд гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / оны дүгээр сарын -ны өдөр  төрсөн настай, эрэгтэй, ард өөлд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, /Авгас ургийн овогт Гантөмөрийн Сумъяабазарын өгсөн...  Манайх аймгийн ******* сумын  ******* багийн “Дотор ” гэх газарт байдаг. 2*******2 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сумын төв ороод ажил төрлөө амжуулаад буцах гэж байхад манай багийн Э.******* залгаад ахынд  хүрээд ир гэсэн. Намайг ахынд ороход ах, Э.******* хоёр нэг шил 0.75 литрийн “Соёрхол” архи ууж байсан.  Бид гурав нөгөө архи уугаад би ахыг дагуулж яваад хоёр шил архи авчирсан. Би тухайн үед өөрийгөө хянах чадваргүй согтсон тул юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг  мэдэхэд Э.******* миний дээр гарчихсан намайг цохиж байсан. Би өөрөө салж гараад эгчийндээ очиж хоносон. Миний хоёр нүд хавдаж хөхөрсөн, нүдний тал улайсан байдалтай байсан. Маргааш нь аймаг орж шаардлагатай эмч нарт үзүүлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энх-Амгалангийн өгсөн... Манай гэр аймгийн ******* сумын “Хар-Ус” багт байдаг. 2*******2 оны 10 дугаар сарын 04-ний шөнө дүү ын утас руу залгахад Чимгээ эгч утсыг нь аваад “ манайд ирчихсэн, Э.*******тэй маргалдаад байна” гэхээр нь доошоо яваад ахынд очоод дүүгээ аваад гэртээ ирэхэд манай дүүгийн нүүр, ам хавдаж улайсан, 2 нүд нь хавдсан байдалтай байсан. Би дүүгээсээ юу болсон талаар асуухад ... Э.******* цохисон талаар ... хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн айлын эзэн , мөн Э.******* нар архи уусан байсан. Э.******* нь манай ээжтэй төрөл садангийн холбоотой,  нэг багт саахалт байдаг. Маргааш өглөө нь Э.******* ахтай уулзахад согтоод ухаанаа алдсан байна гээд  уучлалт гуйж байсан. Манай дүүгийн хоёр нүд нь хөхөрсөн, хаагдсан байдалтай байсан. Э.*******  нь эмнэлэгт үзүүлэхээр дагуулаад явсан.  Надад ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 09 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Ганчимэгийн өгсөн... Манай гэр ******* сумын төвд “Хар-Ус” багт байдаг. 10 дугаар сарын 04-ний орой Э.******* манай гэрт ирээд манай нөхөр тай нэг шил архи ууж байгаад нэг хүнтэй яриад “ ахынд хүрээд ир” гэж дуудсан. Удалгүй манайд гэх залуу ирсэн.  нь  манай нөхөр болон Э.******* нар хамт архи уусан. Тэр үед манай нөхөр нэлээн согтсон тул орондоо ороод унтсан. Э.******* ор түшээд сууж байсан. Тэгтэл   “Чимгээ эгчээ наад архиа хийлдээ, та нар хэзээ ийм болчихсон юм” гээд өөрийн өнгөрөөч ээж, аавынхаа талаар хэлээд олон зүйл ярих шинжтэй байхаар нь чи ингэж ярьж болохгүй  харьж амар гэж хэлсэн. Э.******* “ чи ахын дүү буруу зүйл яриад  байна “ гэж байснаа гэнэт босоод ыг дарж аваад цохиод эхэлсэн. Түүний нүүрэн тус газар 3-4 удаа цохисон. ын хамар, амнаас нь цус гарсан байдалтай манай гэрээс гараад явсан. Харин маргааш нь харахад ын хоёр нүд нь  хавдаж улайж хөхөрсөн байдалтай байсан. нь Э.*******ийг цохиогүй, цохих тийм боломж ч гараагүй... гэх мэдүүлэг / хэргийн 15-16 дугаар хуудас/

аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2*******2 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 814 дугаартай .... ын биед гэмтэл учирсан байна. ын хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, хоёр нүдний алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд, хүзүүний баруун урд дунд хэсгийн зулгаралтууд, хүзүүний баруун  урд хэсгийн  зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь хоёр ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам – ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 19-20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.*******ийн яллагдагчаар өгсөн...  2*******2 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөөнөөс ******* сумын төвд ахынд ирсэн. Бид хоёр санаа нийлээд 0.75 литрийн “Соёрхол” нэртэй архи уугаад сууж байхад над руу залгаад “ хаана байна “ гэж асуусан. Би ахынд байна гэж хэлсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа   ахынд ганцаараа ирсэн. Бид гурав нөгөө архиа уугаад дахин нэг шил архи авчирсан. Бид гурав түүнийгээ ууцгаасан. Бид нар нэлээн согтсон. Гэтэл дахин нэг шил архи авсан байсан. Би нэлээн согтсон байсан тул зарим зүйлийг санахгүй байгаа. Маргааш нь ахын эхнэр Чимгээ эгч таараад  та хоёр маргалдаад, зодолдсон шүү гэж хэлсэн. бид хоёр нэг  нутаг усных, нэг багт ажиллаж амьдардаг. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Би ын нүүр хэсэгт гараараа цохиж хөхрүүлсэн байна лээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хэргийн 40-41 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн... Э.*******ийн аав нь манай аавын төрсөн ахын залуу. Э.******* нь тайван дөлгөөн,  хүнд тусархуу зантай,******* онд аймгийн ******* суманд төрсөн, эцэг, эхийн хамт хөдөө мал малладаг, ******* сумын 10 жилийн сургууль төгссөн, Говь- Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 43-44 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Алтан-Очирын өгсөн... Э.******* бид хоёр багын найзууд. Мнай найз Э.******* нь тайван дөлгөөн зантай, шударга, хүнд тусархуу, ******* онд аймгийн ******* суманд  төрсөн, 10 жилийн сургууль төгссөн, Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан. Эцэг, эхийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Өөр ногдсон хэдэн малтай. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 46-47 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын дахин өгсөн... Э.******* бид хоёрт маргалдах ямар нэгэн шалтгаан байгаагүй, архи хэтрүүлэн хэрэглэснээс л болж маргаан үүссэн байх. Би хохиролын баримт гаргаж өгөхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 49-50 дугаар хуудас /

аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2*******2 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай ...*******ын ******* нь аав, ээж, дүүгийн хамт тус багт мал маллан амьдардаг нь үнэн... гэх тодорхойлолт / хэргийн 52 дугаар хуудас/

  аймгийн Эрдэнбүрэн сумын ******* багийн малчин ******* дугаарын регистртэй, *******ын ******* нь мал , тэжээвэр амьтан, хашаа, худгийн 2*******1 оны тооллогоор  адуу-15, хонь-50, ямаа-200 нийт *******5 толгой мал тоолуулсан баримт / хэргийн 53-54 дүгээр хуудас/

******* дугаарын регистртэй******* овогт *******ын *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа/ хэргийн 55 дугаар хуудас/

******* дугаарын регистртэй******* овогт *******ын *******ийн  аймгийн ******* сумын 3 дугаар ******* багт оршин суух ,,, байнга оршин суугаа хаягийн бүртгэл / хэргийн 56 дугаар хуудас/

******* дугаарын регистртэй******* овогт *******ын *******ийн” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хэргийн 59 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн.... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ыг цохисноо сайн санахгүй байгаа. Маргааш нь аймагт ирээд дагуулж эмнэлэгт үзүүлсэн. Зардал 200000 төгрөгийг төлсөн. Маш их харамсаж байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.    

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

      Шүүгдэгч Э.******* нь 2*******2 оны 10 дугаар сарын 04–ний өдрөөс 10 дугаар сарын 05-нд шилжих шөнө  аймгийн ******* сумын 05 дугаар, “Хар-Ус” багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ  хохирогч тай “буруу зүйл ярилаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа ын нүүрэнд гараагаа 2-3 удаа цохиж,  эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд зовхины цус хуралт, хоёр нүдний  алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд , хүзүүний баруун урд хэсгийн зулгаралтууд гэмтэл  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч ын биед хоёр нүдний дээд зовхины цус хуралт, хоёр нүдний  алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд , хүзүүний баруун урд хэсгийн зулгаралтууд гэмтэл учирсан нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл  нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 814 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч  ын нүүрэнд гараагаа 2-3 удаа Э.*******   гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрхи  хөнгөн гэмтлийг учруулсан  гэж үзнэ.

Шүүгдэгч Э.******* нь  хохирогч  ын нүүрэнд гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Э.******* нь   согтуугаар “ буруу зүйл ярилаа” гэх шалтгаанаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...хоёр нүдний дээд зовхины цус хуралт, хоёр нүдний  алимны цус хуралт, баруун хацар хэсгийн зулгаралтууд, хүзүүний баруун урд хэсгийн зулгаралтууд... гэх гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Э.*******ийн  үйлдсэн дээрхи  гэмт хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Э.*******ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч, хохирогч нар нь  гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь хохирогч, гэрч нарын  болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******ийг согтууруулах  ундаа хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь  согтуу байсан,  бусдыг хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* нь хохирогчийн эм тарианы зардалд 200000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх тул хохирол, хор уршигт 200000 төгрөг төлсөн гэж үзнэ.

 

 Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлсэн болох нь хэргийн 59 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Даваасүрэнгийн өгсөн...Э.*******ийн аав нь манай аавын төрсөн ахын залуу. Э.******* нь тайван дөлгөөн,  хүн тусархуу зантай,******* онд аймгийн ******* суманд төрсөн, эцэг, эхийн хамт хөдөө мал малладаг, ******* сумын 10 жилийн сургууль төгссөн, Говь- Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 43-44 дүгээр хуудас/ , Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Алтан- Очирын өгсөн... Э.******* бид хоёр багын найзууд. Манай найз Э.******* нь тайван дөлгөөн зантай, шударга, хүнд тусархуу, ******* онд аймгийн ******* суманд  төрсөн, 10 жилийн сургууль төгссөн, Говь-Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан. Эцэг, эхийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Өөрт ногдсон хэдэн малтай. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 46-47 дугаар хуудас / зэрэг болон иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл зэрэг нь хэрэгт авагдсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.*******  нь хохирогчид учруулсан  хохиролоо төлсөн  байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч  Э.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг  төлсөн, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын дүгнэлт,  шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн  дүгнэлт, шүүгдэгч Э.******* нь эцэг эхийн хамт мал маллаж амьдардаг, өөрт ногдох *******5 толгой малтай, сарын өрхийн орлого 1000000 төгрөгтэй зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.*******өд  нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******өд оногдуулсан 1200000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Э.*******өд тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заанаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 Эрүүгийн 2600000*******68 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 200000 төгрөгийн хохирол төлөгдсөн,  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт *******ын *******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.*******өд нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******өд оногдуулсан 1200000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2600000*******68 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 200000 төгрөгийн хохирол төлөгдсөн,  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Э.*******өд тайлбарлаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******өд  өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА