| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2022/0100/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/102 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/102
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Түвшинтөр,
Нарийн бичгийн дарга: Д.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Д.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч Уртнасан овогтой Даш-Очирын Мөнхбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2227001010127 дугаартай, 146/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19*** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, БМП инженер мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвд нярав ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг, 1*** хороо **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Уртнасан овогт Даш-Очирын Мөнхбаяр /РД: ЙБ64111016/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Мөнхбаяр нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **********д няраваар ажиллаж байхдаа буюу 2022 оны ****** сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ********* багийн нутаг Бөхөн шар гэх нутгийн ойгоос 0.4224 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мотоциклоор тээвэрлэн ойн санд 2,095,473 төгрөгийн хохирол учруулж, монгол гэрийн 20 ширхэг цуулбар хана хийж 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ***** ӨВА улсын дугаартай “Hino KL-FE1JDA” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мөнхбаярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би ойн сангаас зөвшөөрөлгүй мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. Манай эхнэр хотод элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гээд хотод эмчилгээ хийлгэж байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, гэрч ****** мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч ***** мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 5 кадр гэрэл зургууд /хх-ийн 52-57 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн **** дугаартай тогтоол /хх-ийн 67-68 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн **** дугаартай тогтоол /хх-ийн 74 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээч ******** 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай Улсын байцаагчийн акт /хх-ийн 79 дүгээр хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ***** дугаартай албан бичиг /хх-ийн 59 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай үнэлгээ /хх-ийн 105-107 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 127-129 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.
Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын *********** няраваар ажиллаж байхдаа буюу 2022 оны ******* сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ******** багийн нутаг ******* гэх нутгийн ойгоос 0.4224 шоо метр модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, мотоциклоор тээвэрлэн ойн санд 2,095,473 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******* манай нутгийн залуу байгаа юм сайн танихгүй, хамаатан садангийн холбоо байхгүй. ********* надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Тухайн хүний хийсэн үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би *********** гэдэг хүнийг сайн танихгүй төрөл садангийн холбоо байхгүй. *********** нь мод бэлтгэх эрхийн бичиг зөвшөөрөл авч байгаагүй. Мөн ямар нэгэн ойн мэргэжлийн байгууллага болон нөхөрлөлд байдаггүй. Ойн мэргэжлийн байгууллага нөхөрлөлийн бэлтгэсэн мод нь хуурай газрын унанги мод байдаг учраас цуулж гэрийн хана хийх боломж байхгүй. Босоо нойтон, яргүй модыг ширхгийн дагуу цуулж хана хийдэг. Тэр эрхийн бичиг нь Их сумт хайрхан ХХК-ийн 2021 онд Бат-Өлзий сумын 4 дүгээр багт ойн цэвэрлэгээнд гаргасан эрхийн бичиг байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны *** дугаар сарын ***-ны өдөр Бат-Өлзий сумаас Улаанбаатар чиглэлд өөрийн эзэмшлийн **** ӨВА хино загварын тээврийн хэрэгслээр гэрийн модыг хөлсөөр ачаад явж байсан. Хужирт сумаас Хархорин сум руу эргэдэг уулзвар дээр намайг ***** гараа өргөөд зогсоож шалгаад бичиг баримтаа аваад ир гэж хэлээд машины хаалгыг онгойлгож шалгасан. Би ямар хүмүүс вэ? гэж асуухад мэргэжлийн хяналтаас явж байна дагаад яв мэдээллийн дагуу шалгаж байна гэж хэлээд миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийсэн. Маргааш нь гэрийн модонд үзлэг хийгээд нэг бүрчлэн гарал үүсэл, эрхийн бичгийг модтой тулгаж үзсэн. Тэгээд 20 гэрийн ханыг ялгаад үзлэг хийгээд цуулбар гэрийн хана байна хэн ачуулсан гэж асуухад нь миний мод биш ************** мод гэж хэлээд авч явсан эрхийн бичиг гарал үүслийг үзүүлсэн. Тухайн 20 ханыг 80,000 төгрөгөөр ачсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 5 кадр гэрэл зургууд /хх-ийн 52-57 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “20 ширхэг цуулбар хана”-ыг битүүмжилсэн ******** дугаартай тогтоол /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн улсын дугааргүй Даюун загварын мотоцикл”-ыг битүүмжилсэн ************* дугаартай тогтоол /хх-ийн 74 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн шинжээч ********* 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь “Шинэс” төрлийн босоо нойтон мод байна. ..Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ нойтон шинэс мод нь 0.4224 шоо метр х 570216 төг = 240859 х 2.9 = 698491 төгрөг...” гэх ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******** дугаартай “...Ойн санд учруулсан хохирлын 2,095,473 төгрөгийг нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэв...” гэх Улсын байцаагчийн акт /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Бөхөн шар гэх газрын N46046I37.9II, Е102°24I14.7II солбицол нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй байна...” гэх ****** дугаартай албан бичиг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “...Зохих зөвшөөрөлгүйгээр 20 ширхэг монгол гэрийн хана тээвэрлэж явсан гэх ***** ӨВА улсын дугаартай эзэмшигч ****** гэсэн бичиг баримт бүрхий “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 05 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 22,201,987 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх ******** дугаартай үнэлгээ /хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 127-129 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Яллах дүгнэлтэд шүүгдэгч ******** хууль бусаар бэлтгэсэн модоо тээвэрлэж Бат-Өлзий сумын төв рүү мотоциклоор тээвэрлэсэн гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн гэж ял сонсгож яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэхэд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасан олгоно. 34.5-д Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан байна.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журамд мод, модон материал гэж гуалин, шургааг, бэлдэц, зүсмэл материал /дүнз, дүнзэнцэр, банз, брус, дранк/ түлээг хэлнэ гэжээ.
Хууль бусаар бэлтгэсэн модоор модон бүтээгдэхүүн хийж 20ш гэрийн цуулбар хана хийснээ 2022 оны **** дугаар сарын ****-ний өдөр **** ӨВА улсын дугаартай “Hino KL-FE1JDA” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх боловч шүүгдэгч ********* биечлэн тээвэрлээгүй бөгөөд модон материалаар хийсэн бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг шалгах явцдаа ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ******** 20ш гэрийн цуулбар хана хийснээ 2022 оны *** дугаар сарын ***-ний өдөр **** ӨВА улсын дугаартай “Hino KL-FE1JDA” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******** холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгч ****** төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ********** шүүх хуралдаанд би ойн сангаас зөвшөөрөлгүй мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн зүйлчлэлийн хувьд маргахгүй, харин шүүгдэгчийг 20ш гэрийн цуулбар хана хийснээ 2022 оны **** дугаар сарын ***-ний өдөр **** ӨВА улсын дугаартай “Hino KL-FE1JDA” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг гэж үзэх бөгөөд төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч ****** төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирлын талаар:
Ойн санд учруулсан хохирол болох нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 698,491 төгрөг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/ байна.
Улсын байцаагчийн актаар ойн санд учруулсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрт 2,095,473 төгрөгийн ногдуулсан /хх-ийн 79 дүгээр хуудас/ нь Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан ойн санд учруулсан ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулахаар заасантай нийцэж байна.
Шүүгдэгчээс ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр 2,095,473 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 2,095,473 төгрөгийг 100900013040 дансанд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн газар болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын **** баг **** гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болохыг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас албан бичиг ирүүлсэн /хх-ийн 59 дүгээр хуудас/ байхад нөхөн төлбөр тогтоох улсын байцаагчийн актыг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчаас акт тогтоож, нөхөн төлбөрийг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дансанд төвлөрүүлэхээр тогтоосон нь хуульд нийцэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, байгаль орчинд учруулсан хохирол хир хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн их биетэй Кен загварын цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр их биетэй гар хөрөө 1 ширхэг, төмөр их биетэй 2 талдаа модон бариултай татуурга 1 ширхэг, модон иштэй төмөр их биетэй сүх 1 ширхгийг тус тус устгаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч **** 2022 оны **** дугаар сарын ***-ний өдөр **** ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр 20 ширхэг цуулбар ханыг тээвэрлэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагч ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********г хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүйд тооцож, 1,300,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй 20 ширхэг цуулбар ханыг хурааж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн улсын дугааргүй, 228,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн, ягаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хурааж, тус тус худалдан борлуулсны үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4, 7.2.5-т зааснаар тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн их биетэй Кен загварын цахилгаан хөрөө 1 ширхэг, төмөр их биетэй гар хөрөө 1 ширхэг, төмөр их биетэй 2 талдаа модон бариултай татуурга 1 ширхэг, модон иштэй төмөр их биетэй сүх 1 ширхгийг тус тус устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА