Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Түвшинтөр,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Түвшинтөрийн шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******** дугаартай, 146/2022/0****/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19*** оны *** дүгээр сарын ****-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Улаанбаатар хот, **** дүүрэг, **** хороо, **** байр, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* /РД: *********/

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ****** *** УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй/, 12.3 /автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй/, 11.3 зөрчиж урсгал сөрөн эсрэг урсгалд зорчиж явсан **** ӨМЭ улсын дугаартай ******* жолоодож явсан мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж **** УНН улсын дугаартай авто машин зорчиж явсан ***** биед хоёр талын олон хавирганы хугарал, цээжний гялтангийн хий хуралдалт, зүүг атгаал ясны далд хугарал, зүүн шилбэ, баруун өвдөг, бүсэлхий, зулай, чамархайн хуйхны цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүү мэндэд нь хүнд хохирол, ***** нь ослын улмаас гэмтэл авч Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө нас барсан буюу амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би тухайн үед анхаарал болгоомжгүй байдлаас болж урсгал сөрж ороод машинтай мөргөлдсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** мэдүүлэг /хх-ийн 38, 53 дугаар хуудас/, хохирогч ***** мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч ***** мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ***** 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ****** дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,  2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ********* дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 101 дүгээр хуудас/, Хас үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 107 дугаар хуудас/, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119 дүгээр хуудас/, Иргэний улсын бүртгэлийн **** дугаартай ***** 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан талаар бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 135 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 5-8 дугаар хуудас/ зэрэг болно.

                                 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Шүүгдэгч ****** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ****** ******* УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй/, 12.3 /автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй/, 11.3 зөрчиж урсгал сөрөн эсрэг урсгалд зорчиж явсан **** ӨМЭ улсын дугаартай ****** жолоодож явсан мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж **** УНН улсын дугаартай авто машин зорчиж явсан ****** биед хоёр талын олон хавирганы хугарал, цээжний гялтангийн хий хуралдалт, зүүг атгаал ясны далд хугарал, зүүн шилбэ, баруун өвдөг, бүсэлхий, зулай, чамархайн хуйхны цус хуралт, зулгаралт гэмтэл буюу эрүү мэндэд нь хүнд хохирол, ****** нь ослын улмаас гэмтэл авч Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 07 дугаар сарын 13-ны өглөө нас барсан буюу амь насыг нь хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би эцэг эхээс долуулаа бөгөөд айлын 5 дахь хүүхэд байгаа юм. Ээж ****** нь Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн **** хороо **** **** тоотод ганцаараа л амьдардаг байсан. Гэнэт ийм зүйл болсонд харамсалтай байна. Талийгаач ээж маань 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум явахаар миний ах ****** дүү ****** нарын хамт том ахын хүү ******* приус-20 загварын автомашинд зорчин явж байгаад зам тээврийн осол аваарт орж улмаар нас барсан юм. Манай ах ***** чих нь хатуу сонсголын бэрхшээлтэй ба хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож 1995 оноос эхэлж групп тогтоолгосон шиг санаж байна. Дүү **** ам бүл 3 эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн **** хороолол **** дугаар байрын **** тоотод оршин суудаг юм. Түүний эхнэр ******** Солонгос улсад ажиллаж байгаа. Миний зүгээс нэхэмжлэх зүйл огт байхгүй. ****** нь миний төрсөн ах байгаа юм. Би хамт яваагүй болохоор яг ямар шалтгааны улмаас осолд орсон талаар мэдэхгүй байна. Ах ******** бие сайжирч одоо босож явдаг болсон. Эм тариа хэрэглэсэн зүйлгүй, өөрөө эдгэрч байгаа. Бид нарын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 31, 42-43 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний бие эхнэр 3 хүүхдийн хамтаар 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд өөрийн эзэмшлийн ****** ӨМЭ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцож өгсүүр замаар өгсөж байтал урсгал сөрж миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн талаас мөргөж зам тээврийн осол гарсан. Миний машин замын хажуу тал руу орсон тээврийн хэрэгслийн явах эд анги болон дугуй гэрэл, дохио, салхины шил, доод гар тэнхлэг тохиргоо зэрэг нь бүгд эвдэрсэн. Автомашины хохирлын үнэлгээ 6,991,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгааг хүлээн зөвшөөрч байна. Ослын улмаас надаас 1,834,019 төгрөгийн хохирол гарсан. Автомашины хохирол 6,991,000 төгрөгтэй нийлээд 8,825,000 төгрөгийн хохирол учрууд байна. Би гомдолтой байна. Зүгээр замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцоод явж байтал урсгал сөрж ирээд автомашинд мөргүүлж эдийн болон эдийн бус хохирол учирсанд юм. Би өөрийнхөө **** ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж бэрс финанс ББСБ-ээс 3,000,000 төгрөгийн зээл авч байсан 2022 оны 05 дугаар сард зээл төлж барагдуулсан юм. Одоо миний өөрийн эзэмшилд байдаг. Эхнэрийн зүүн хөл ослын дараа хавдсан байсан хоног хугацаа өнгөрч эдгэрсэн. Хүүхдүүдийн биеийн байдал гайгүй бага охин ******** хамрын яс нь хугарсан байсан энэ талаар шүүх эмнэлгийн эмчид хэлсэн зургийг нь үзүүлсэн. Одоогоор эмчилгээ сувилгаанд гаргасан зардал байхгүй. Миний нурууны сэртэн яс хугарсан гэж байсан тухайн үеийн бичлэг сидиг шинжээч эмчид өгч үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний бие нөхөр 3 хүүхдийн хамт 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд Хархорин сумын төвөөс зүүн тийш байдаг ********* гэдэг айлд ирсэн юм. 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Хархорин сумаас зүүн тийшээ явж байхад бид нарын явж байгаа замын урсгал хэсэг рүү автомашин урсгал сөрж орж ирээд мөргөлдсөн. Тэр автомашин гэнэт л гараад ирсэн. Манай машиныг миний нөхөр ******** унаж би жолоочийн хажуугийн суудал дээр гурван хүүхэд маань арын суудал дээр явж байсан. Миний зүүн хөл өвдөж байна өөр өвдсөн зүйл одоогоор байхгүй. Би ******** хэдэн км цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Уг мөргөлдсөн автомашин шууд урсгал сөрөөд мөргөлдсөн зам дээр өөр автомашин яваагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

Өвөрхангай  аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад ******** 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан “...1. Талийгаач ****** биед баруун талд 1-5-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн талд 1-6-р хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, өвчүүний хугарал, баруун зүүн уушгины язарсан шарх, цээжний хөндийд 2.5 литр шингэн агууламж, элгэний язарсан шарх, цээж, хэвлий, баруун зүүн гар, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. Жишээлбэл: Авто ослын үед хүчтэй мөргөх, хүчтэй доргих зэргийн үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг зохих журам, зааврын дагуу үзүүлсэн байна. 4. Хархорин сумын нэгдсэн эмнэлэг яаралтай хийгдэх шинжилгээнүүдийг хийсэн байна. 5. Онош болон эмчилгээ тохирч байна. 6. Эмчилгээг бүрэн хийсэн байна. Энэ гэмтлийн үед ямар ч эмчилгээ хийсэн амь насыг аврах боломжгүй. 7.Дээрх гэмтлүүд нь талийгаачийг шууд үхэлд хүргэсэн байна. 8. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Амь хохирогч ********* нь авто ослын улмаас цээж, хэвлийн хавсарсан олон хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх ****** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-65 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ******** 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “...1. ******* биед хоёр талын олон хавирганы хугарал, цээжний гялтангийн хий хуралдалт /720мл/, зүүн атгаал ясны зөрүүтэй далд хугарал, зүүн шилбэ, баруун өвдөг, бүсэлхий, зулай, чамархайн хуйхны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” *********** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад ******* 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гарсан “...1. ****** биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн хошууч ********* 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан “...1. ******** биед тархи доргилт, баруун өвдөг, зүүн тавхайн гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэх ******** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

2022 оны 09-р сарын 13-ны өдрийн ***** дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ***** УНН улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 101 дүгээр хуудас/,

Хас үнэлгээ ХХК-ийн ******* ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг үнэлгээ /хх-ийн 107 дугаар хуудас/,

Иргэний улсын бүртгэлийн ****** дугаартай ******* 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр нас барсан талаар бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 135 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-20 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 5-8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******** нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ***** **** УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглээгүй/, 12.3 /автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй/, 11.3 зөрчиж урсгал сөрөн эсрэг урсгалд зорчиж явсан ***** ӨМЭ улсын дугаартай ********* жолоодож явсан мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж ******* ӨМЭ тээврийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч *******, ******** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  ******* УНН улсын дугаартай авто машин зорчиж явсан ********* эрүүл мэндэд нь хүнд хохирол, ******** амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэг, хохирогч ********** мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай дүгнэлт, 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******** дугаартай дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******** дугаартай дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаартай шинжээчийн дүгнэлт, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******** дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ****** нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсний улмаас хор уршиг учирч болохыг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүйгээр хохирол, хор уршиг учруулсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хохирогч ******, насанд хүрээгүй хохирогч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол, ******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, ******** амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

                                               Хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч ***** жолоодож явсан ***** ӨМА улсын дугаартай приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлд 6,991,000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан эмчилгээний зардал, бусад зардалд 1,834,000 төгрөгийг нэхэмжилснийг /хх-ийн 218-221 дүгээр хуудас/ шүүгдэгч ****** нийт 8,825,000 төгрөгийн хохирлыг иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** төлж барагдуулсан болох нь ******* 8,825,000 төгрөгийг хүлээн авч гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 207 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч ******, ******, ******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 8,825,000 төгрөгийг авсан гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч ********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Миний бие Нэткапитал авто групп ХХК-ийн Баянзүрх салбар дахь зээлийн эдийн засагч ажил албан тушаалтай хүн байгаа юм. ****** УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 загварын автомашиныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* овогтой ***** нь ***** дугаартай зээлийн гэрээ хийж 8,000,000 /найман сая/ төгрөгийн зээл авч барьцаанд тавьсан байдаг. Одоогоор зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэж байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 5,454,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч ***** ...***** УНН улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг 2021 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр 12500000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авахдаа 4000000 төгрөгийг бэлнээр өгч 8000000 төгрөгийг Нэткапитал ББСБ-с автомашинаа барьцаанд тавьж зээл авсан. Зээлийн үлдэгдэл 5,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Надад ****** нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар ******* жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь ******* эзэмшлийнх байх ба Неткапитал ББСБ-ийн зээлийн барьцаанд байгаа, зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэж байгаа зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Иймд иргэний нэхэмжлэгч Нэткапитал авто групп ХХК нь иргэний журмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хохирлоо гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй, тээврийн хэрэгслийн эзэмшигч ******** нь хохирлоо шүүгдэгч ************* иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй.

Энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хохирогч ********** хохирлоо иргэний журмаар шүүгдэгч ************** нэхэмжлэх эрх нээлттэй болно.

                                      Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил 01 сарын хугацаагаар хасах дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзаж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно гэж заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэв.

                                              Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч энэ хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****** овогт ***********г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан эрх хасах нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6.  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, ******, иргэний нэхэмжлэгч Нэт капитал авто ХХК энэ хэргийн улмаас цаашид гарах хохирол, зардлаа иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА