Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 306

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын туслах прокурор Д.Нэргүй,

Хохирогч О.Төмөрчөдөр,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Чимгээ

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цэвэгмэдийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201619000356 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүн хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 11 сарын 05-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, яс үндэс дөрвөд, эрэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, 2 эгч, ах нарын хамт Төв аймгийн Аргалант сумын 2-р баг Өвөр гулзгай гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шаазгай овогт Цэвэгмэдийн Бат-Эрдэнэ /РД:ОБ98110519/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Хадат өндөр гэдэг газар 2016 оны 04 сарын 12-ны өдөр иргэн С.Загдын гэрт иргэн О.Төмөрчөдөртэй хоорондын таарамжгүй харвцааны улмаас маргалдаж улмаар О.Төмөрчөдөрийг цохиж иргэн О.Төмөрчөдөрийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч О.Төмөрчөдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг гарах өдөр маш их шуурга гарсан. Тэр өдөр бид нар бүгдээрээ малдаа явж байсан. Шуурганы дараа эдний мал манай хотонд хүрээд ирсэн. Би манай малтай нийлчихвэл дараа нь бөөн ажил болно гээд эдний малыг хашаандаа хашсан байсан. Тэгээд байж байтал  Бат-Эрдэнийн ээж манайд ирээд орилж хашгираад манай малыг хашлаа гээд бөөн хэл ам болсон. Дараа нь Батэрдэнэ орж ирээд намайг хоймор сандал дээр сууж байхад шууд өшиглөөд миний хамрыг хугартал нь цохисон байсан. Одоо надад Бат-Эрдэнэд гомдох санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураар эвлэрсэн гэв.

Гэрч Ч.Цэвэгмэд хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би тэр асуудлыг нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Би тэр айлд 17 цагийн үед эхнэр Чимгээ хүү Бат-Эрдэнэ нарын хамт очоод ямаагаа хайтало үхрийнх нь хашаад манай 100 гаруй ямааг хашчихсан байхаар нь би очоод хашаанаас нь ямаагаа гаргаад туугаад явтал манай эхнэр Чимгээ, хүү Бат-Эрдэнэ нар Загд гуйанх руу ороод нэг их удалгүй гарч ирсэн. Гарч ирээд юу болов гэхэд Чимгээ, Бат-Эрдэнэ хоёр зодолдоцгоосон гэхээр нь би юу хийж та нар айлд орж хэрүүл шуугиан хийдэг юм бэ”... гэсэн мэдүүлэг /хх-28 тал/,

 

Гэрч С.Загд хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “.. 2016 оны 04 сарын 12-ны өдөр манайхны өвөлжөөн дээрээ байж байхад саахалт айлын Цэвэгмэдийн ямаа /100 гаран/ үдээс хойш 14-15 цагийн орчим манай гадаа ирэхээр нь 2-3 удаа хөөхөд явахгүй хотонд орж ирээд байхаар нь 16 цагийн үед Цэвэгмэдийн ямааг үхрийнхээ хашаанд зээ хүү Төмөрчөдөрийн хамт хашчихсан... Муу сайн хулгайч нар малаа харахгүй яасан юм бэ байнга манай гадаа ирдэг... Цэвэгмэдийн хүү ташуур барьж орж ирээд гэрийн баруун талаар өгсөхөд ширээний зүүн талд  гэж хашгирч дайраад байхаар нь би өөдөөс нь та нар малаа харахгүй яасан юм бэ байнга манай гадаа ирдэг, хариу хариулж чадахгүй, бол эзэнд нь өгөөч гэж хэлээд маргахад гаднаас зээ хүү О.Төмөрчөдөрийг барьж явсан ташуураар халз урдаас нь 2 ороолгоод  манай хүүг өндийгөөд босохоор нь хоёр мөрнөөс нь татаж авчираад нүүр рүү нь  өвдөгөлөхд 2 шанаа, руу нь цохихоор би гүйж очоод ямар яргачингууд бэ, хүн аллаа гээд хашгираад Цэвэгмэдийн хүүг татаад гэрээс хөөж гаргасан гэсэн мэдүүлэг /хх-30-31 тал/,

 

Гэрч А.Төмөрчөдөр хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: 2016 оны 04 сарын 12-ны 17 цагийн үед Загд эмээгийнд Загд эмээ, Загд эмээгийн зээ хүү Төмөрчөдөр бид гурав байж байтал гаднаас саахалт айлын Цэвэгмэдийн эхнэр ууртай хашгирч орж ирээд Загд эмээ рүү дайрч мал хашлаа гэж элдвээр хэлж хараал хэлсэн. Тэгтэл араас нь гаднаас Цэвэгмэдийн хүү ташуур барьж орж ирээд шууд Загд эмээгийн зээ хүү Төмөрчөдөрийг барьж явсан суран ташуураар 2 удаа халз урдаас нь ороолгоод мөрнөөс нь 2 гараараа татаад нүүр рүү нь өвдөглөөд хоёр шанаа руу нь хоёр гараараа савж цохьсон. Тэгтэл Загд эмээ хүүхэд аллаа яадаг яргачингууд бэ гээд орилоод Цэвэгмэдийн хүүг салгаад гэрээс гаргасан гэсэн мэдүүлэг /хх-32-33 тал/,

 

Гэрч Ч.Доржбат хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “... Цэвэгмэдийнх малаа хардаггүй, малаа татдаггүй айл. Нодлин өвөл нэг удаа тэдний хонь манай хоньтой нийлж байсан.... Өнгөрсөн өвөл намайг гэртээ ирээд байх хугацаанд Цэвэгмэдийн хүү хонио хариулдаг байсан. Тэгээд хонио манай өвөлжөө рүү шахаж бэлчээгээд байхаар нь хонио ав цаашаа бэлчээ гэхэд хүү нь одоо авлаа гэсэн мөртлөө хонио татаж авдаггүй, хонь мал нь манай гадаа өвөлжөөний хажууд ирдэг. Өнгөрсөн өвөл нэг өдөр Цэвэгмэдийн хүү хонио наашаа бэлчээгээд хонь нь манай өвөлжөөн дээр ирчихээр нь би мордож очоод Цэвэгмэдийн хүүг манай зүүн талын орой дээр байж байхад нь очоод чи хонио хар манайх их ойрхон танайх хол байгаа биздээ гэж загнасан. Зодолдож барилцсан асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-88 тал/,

 

Гэрч Г.Алимаа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “... Загд хөгшнийх ойр орчмын айлуудтайгаа малын бэлчээр, худаг уснаас болж маргалддаг. Айл амьтны мал амьтныг хөөж туудаг. Өнгөрсөн хавар Цэвэгмэд гэдэг айлын адуу, хонь малыг Загд хөгшнийх 2-3 хоног хашсан гэж дуулдсан... малаа дагаад явж л байгаа харагддаг. Ам бүл цөөхөн айл байх. Цэвэгмэдийнх манайхаас нилээн зайтай байдаг. Хонь мал нь манай гадаа ирж байгаагүй. Манай хонь малтай тэдний хонь мал нийлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-89-90 тал/,

 

Гэрч Ц.Рэгзэдмаа хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “... Тухайн үед О.Төмөрчөдөрийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Толгойн компьютер томографийн зургийг үндэслэж тухайн дүгнэлтийг гаргасан. О.Төмөрчөдөр нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хамартаа гэмтэл аваад 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн толгойн компьютер томографийн зураг авахуулсан байсан  учраас хамар яс зүүнд хугарсан хуучин хугаралтай гэсэн дүгнэлт гаргасан. Тийм болохоор О.Төмөрчөдөр нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хамартаа гэмтэл авсан байх боломжтой, яагаад гэвэл хамрын яс нимгэн болохоор 7 хоногийн дараанаас бороолж хуучин хугарал болдог юм. Энэ утгаар нь би хуучин хугарал гэсэн дүгнэлт гаргасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-142 тал/,

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-4 тал/,

- Эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-16 тал/,

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17-18 тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №224 тоот актад:

1. О.Төмөрчөдөрийн биед зүүн даланд зулгаралт, зүүн дал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-35 тал/,

- нэмэлт шинжилгээ хийлгэх шинжээч томилох тогтоол /хх-37 тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №249 тоот актад:

1. О.Төмөрчөдөрийн биед тархи доргилт, хамар ясанд хугарал, зүүн даланд  зулгаралт, зүүн дал, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-38 тал/,

 

- Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг 2016 оны 06 сарын 16-ны өдөр сэжигтнээр /хх-45-47 тал/, 2016 оны 06 сарын 20-ны өдөр яллагдагчаар /хх-50-51 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

- Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-52 тал/,

- Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд “ Үгүй ” гэх лавлагаа  /хх-54 тал/,

- хохирогч О.Төмөрчөдөрийн амбуларториор эмчлүүлэгсдийн карт /хх-56-59 тал/

- хохирогч О.Төмөрчөдөрийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-60 тал/

- Хэрэг бүртгэгчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн тогтоол /хх-69 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 37 дугаар тогтоол /хх-74 тал/,

- Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн 149 дугаар тогтоол /хх-76 тал/,

- 2016 оны 07 сарын 18-ны өдөр шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-78-79 тал/,

- Насанд хүрээгүй сэжигтэн, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тогтоол /хх-43 тал/,

- Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хадат өндөр” гэдэг газар орших иргэн Загдын өвөлжөөний схем зураг /хх-93 тал/,

-Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хадат өндөр” гэдэг газар орших иргэн Загдын өвөлжөө саравчны фото зураг /хх-94-106 тал/,

- Төв аймгийн Аргалант сумын нутаг “Ихрийн гозгор” гэдэг газар орших иргэн Ч.Цэвэгмэдийн өвөлжөө саравчны фото зураг /хх-107-109 тал/,

-Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 17 дугаар тогтоол /хх-113 тал/,

- Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай материал /хх-114-122 тал/,

-Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 208 дугаар даалгавар /хх-123 тал/,

- Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-126 тал/,

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-127-128 тал/,
  • О.Төмөрчөдөрийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-129-131 тал/,
  • С.Намжимын нас барсны гэрчилгээ /хх- 132 тал/,
  • С.Загдыг гэрчээр дахин байцаасан тэмдэглэл /хх-134-137 тал/,
  • Ч.Цэвэгмэдэд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-143 тал/,
  • Ч.Цэвэгмэдийг 2016 оны 08 сарын 24-ний өдөр сэжигтнээр /хх-146 тал/-ээр байцаасан тэмдэглэл
  • Ц.Бат-Эрдэнийг 2016 оны 08 сарын 24-ний өдөр насанд хүрээгүй яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-147 тал/,
  • 2016 оны 08 сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Сэжигтэн, яллагдагчийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох санал” /хх-151 тал/,
  • Төв аймгийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 08 сарын 29-ний өдрийн 66 дугаар “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хх-153 тал/,
  • Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Хадат өндөр гэдэг газар гарсан эрүүгийн 201619000356 тоот хэргийн хохирогч О.Төмөрчөдөр, яллагдагч Ц.Бат-Эрдэнэ нарын өвөлжөөний хоорондын зайд хэмжилт хийсэн тэмдэглэл /хх-158 -164тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Хадат өндөр гэдэг газар 2016 оны 04 сарын 12-ны өдөр иргэн С.Загдын гэрт иргэн О.Төмөрчөдөртэй хоорондын таарамжгүй харвцааны улмаас маргалдаж улмаар О.Төмөрчөдөрийг цохиж иргэн О.Төмөрчөдөрийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Төмөрчөдөр, гэрч Ч.Цэвэгмэд, С.Загд, А.Төмөрчөдөр нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №249 дугаар акт, шүүгдэгч Ц.Бат-Эрдэний хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч О.Төмөрчөдөр, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нар нь эвлэрсэн тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч О.Төмөрчөдөр нь шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.    

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шаазгай овогт Цэвэгмэдийн Бат-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Төмөрчөдөр, шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.Бат-Эрднэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бат-Эрдэнэд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ц.Бат-Эрдэнэд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА