Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1371

 

 

 

 

 

 

 

 

  2022           11            04                                      2022/ШЦТ/1371

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн  

           улсын яллагч П.Эрдэнэбат,

            шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ******** ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000001772 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймгийн ************** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжил ***********, ********** ХХК-д машинистаар ажилладаг, ам бүл 5 аав, ээж ах, дүүгийн хамт *********** дүүргийн **** дугаар хороо *****************тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** овогт ******** **************** /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************** нь **************дүүргийн ** дүгээр хороо *****ХХК-ны үйлдвэр дотор 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ний шилжих шөнө иргэн ************* зодож баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ***************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*********** нь ажлаа хийхгүй байхаар нь дургүйцээд нэг удаа цохичихсон юм. Би ************* баруун нүд рүү нэг л удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            Хохирогч Д.Мөнхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Мөнх-Эрдэнэ бид 2 нэг газарт ажилладаг. Тухайн өдөр миний араас эхлээд соч авч шидсэн нь оноогүй, тэгээд намайг эргээд харахад миний баруун нүд хавьцаа нэг удаа цохиж гэмтэл учруулсан. Т.Мөнх-Эрдэнийн ээж Милко ХХК-д ажилладаг гэсэн, тэгээд худлаа дээшээ матаж яриад өнөөдөр зөвлөлөөр орж надад арга хэмжээ авсан. Би энэ хүнээс эмчилгээний зардлаа авна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *************** 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-ний шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо ************ ХХК-ны үйлдвэрт 24 цагийн ээлжинд гарч ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан иргэн ************* баруун нүд рүү цохиж баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч *********** нь: “...Би **********ХХК-н шингэн милко цехэд нь ээлжийн технологич хийдэг, өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ээс 12-ны өдөрт шилжих шөнө 24 цагаар ээлжинд гарч байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 02 цаг 27 минутад би компьютер дээрээ ажлаа хийчхээд дараа нь үйлдвэрт ороод ажилчид дээрээ очиход машинист *********** гэх залуу надад хандаж “чи ажлаа хийхгүй хаагуур яваад байгаа юм” гэхээр нь би “ би та нарыг хянахаас гадна өөр компьютерын ажил хийдэг шүү дээ" гэж хэлчхээд цааш алхаж байтал миний хойноос скоч шидэхээр нь эргээд хартал ************ гэх залуу баруун гараараа миний баруун нүдэнд 1 удаа цохисон. *************** ажилдаа ачаалалаас үүдэн ууртай байсан. Тэгээд надад уурласан байх гэж бодож байна. Би энэ хүнээс эмчилгээний зардлаа авна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Гэрч ***********: “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ны өглөөний 08 цаг 40 минутаас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг хүртэл *********** ХХК-ны үйлдвэрт механикын үүрэг гүйцэтгэж байтал 2022 оны 10 дугаар сарын 12-ны шөнийн 02 цаг 20 минутын үед үйлдвэр дотор манай хүнсний технологич ************* орж ирээд утсаараа тоглож байх үед нь машинист ************** “чи ажлаа хийхгүй утсаа ухаад яваад байх юм”-аа гэж хэлтэл *************** урдаас нь “чамд ямар хамаатай юм бэ” гээд босоод алхаж байтал ардаас нь *************** очоод баруун нүд хавьцаа нь нэг удаа гараараа цохиод авахаар нь би дундуур нь орж тэр хоёрыг салгасан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий 14044 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...************** биед баруун нүдний зовхи зөөлөн эдийн няцралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 15,19 дэх тал),

 

4.Яллагдагч ****************: “...Би *************ХХК-д машинист хийддэг бөгөөд 24 цагийн хугацаанд ажил дээрээ үүрэг гүйцэтгэдэг. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, ************ ХХК-руу ажил руугаа яваад ажлаа хийж байгаад 18 цагийн үед буух гэтэл миний дараагийн ээлжинд гарах хүн ажилдаа ирээгүй гээд дарга намайг өнөөдөр бүтэн гарчих гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд 24 цагийн үүрэг гүйцэтгэх болсон юм. 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цаг 20 минутад үйлдвэр дээрээ ажлаа хийж байтал ээлжийн технологич ************** орж ирээд утсаараа тоглоод ажлаа хийхгүй байхаар нь би “чи ажлаа хийхгүй утсаа ухаад яваах байх юмаа” гэж хэлтэл ************ “чамд ямар хамаатай юм бэ, чамайг гуйж ажиллуулаагүй шүү” гэж хэлээд цаашаа алхахаар нь миний уур хүрээд скоч шидтэл оноогүй ба *********** эргээд харахаар нь баруун гараараа баруун нүд хэсэг рүү нь нэг удаа цохичхоод үйлдвэр дээрээ ажлаа хийсэн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч *************, хохирогч *********** нар нь ************ ХХК-нд ажил хөдөлмөр эрхэлдэг байх ба улмаар ********** нь ************* ажлаа хийхийг шаардсанаар тэдний хооронд маргаан үүссэн төдийгүй шүүгдэгч ************ нь *********** баруун нүд рүү цохиж гэмтэл учруулсан болох нь хохирогч **********, гэрч **********, шүүгдэгч ************** нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Шүүгдэгч ************ зүгээс тавьж буй “ажлаа хий” гэсэн шаардлагыг буруутгах үндэслэлгүй боловч энэхүү шаардлагаа хүч хэрэглэсэн үйлдлээр төгсгөж буй үйлдлийг нь зөвтгөх шалтгаан болохгүй юм. 

Иймээс шүүгдэгч ************ нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн нүд рүү нь цохиж бие махбодод халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг” үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч *********** нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй ба хохирол төлбөрийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ************* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) *************** танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч **************** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдэх болсон шалтгаан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгч нь хохирлоо төлөхөө илэрхийлсэн, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч ******* овогт *********** **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** оногдуулсан торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч ************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан, цаашид гарах зардлаа нотлох баримтдаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************ нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ