Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золцэцэг,

Улсын яллагч Д.Рэгзэдмаа,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч , ,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т, Б.*******эд мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Монгол улсын иргэн, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэндээ хүнд хохирол авсан ыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед үзүүлэхээр ирэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.******* нь “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт багийн төвийн барилга бариулах үйл ажиллагаа явуулж байхдаа, хэлцлээр хүлээсэн үүрэг болох 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлд заасан “Захиргааны хүлээх үүрэг”-ийн 2.1-д “ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс гэрээнд заагдсан ажлаар хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгнө” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс манаач ажилтай нь баригдаж буй барилгын угсралтын үйл ажиллагаанд оролцох явцдаа баригдаж буй байшингийн дээврээс унасны улмаас түүний биед цээжний баруун талын 3,4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргүүдэд тус бүр холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн ...Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан ярихаас цээжний рентген зураг үзсэн эмч ямар учраас 10 хоногийн дэглэм сахиад зүгээр гэх хэлсэн юм бол гэж бодож байна. Мөн эмч хүн цээжний рентген зургийг хараад гэмтэл байгааг харсан байх гэж бодож байна..., ...Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Оршуулгын зардалд 1,000,000 төгрөг өгсөн. Мөн наана нь зөндөө тусламж дэмжлэг үзүүлсэн..., ...Талийгаач нь гэртээ байхдаа нас барахаасаа өмнө бие өвдөөд байна гээд манай гэрт байсан 0.33 граммын хэмжээтэй хавтгай шилтэй Ерөөл нэртэй архийг уучихсан байсан. Талийгаач нь сумаас ирэхдээ эрүүл байсан гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 36, 94-95, 2-р хх-ийн 80/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө ахыг нас барчихлаа гэж хэлэхээр нь гэрт нь ирсэн. Ирэхэд манай ах эгч нар талийгаачийнд байсан.  Би ахтайгаа ойр дотно байдаг. Манай ах багаасаа хөл муутай байсан. Хааяа нэг хөл нь өвдөхөөрөө архи уудаг байсан. Талийгаач зүрх хааяа өвдөх юм гэдэг байсан... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 39/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүтэн сайн өдөр байсан гэртээ байхад Нэгдсэн эмнэгийн 103-аас хүний зураг аваадах гэж дуудахаар нь би ирсэн ирэхэд насилкан дээр хэвтсэн хүн байсан... гэж хүн байсан, овгийг нь мэдэхгүй байна. Баруун талын түнхний үе, өвдөгний үе, цээжний зураг зэргийг авсан...Тухайн зураг нь миний авсан цээжний рентген зураг мөн байна. Цээжний зургийн цээжний дижитал рентген аппаратаар авсан учраас зөвхөн нэр, регистрийн дугаар нь гардаг... гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 38/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 дүгээр сарын 22-ны шөнө хөдөөгөөс ирээд гэртээ унтах гээд байж байтал талийгаачийн хүүхэд ахаа гэж дуудчихаад яваад өгсөн. Тэгээд би гэрт нь ороод гарыг нь барьж үзэхэд гар нь хүйтэн байсан. Би түргэн дуудаад ах дүү нарт нь хэлсэн. Удалгүй түргэн ирээд энэ хүн зүрх нь зогссон байна гээд тариа хийж өгөөд байж байтал манай ах дүү нар ирсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 сарын 23-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Баянхонгор сумын тоотод гэдэг хүний зүрх зогслоо гэж дуудлага ирэхээр нь хаягийн дагуу очиход 54 настай эрэгтэй хүн байсан. Ороход орон дээрээ суугаа байдалтай байсан, үзлэг хийхэд нүдний хүүхэн хараа өргөссөн арьс эрээнтсэн биеийн байдал хүйтэн, хөл гарын үзүүр хэсгээр хөрж мөн амнаас нь шүлс гарсан, зүрхийг чагнаж үзэхэд зүрх зогссон байдалтай захад судасны цохилт мэдэгдэхгүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 42/,

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 сарын 18-нд өглөө 09 цагийн орчим ажилдаа гараад бид нар А нурууг холбох банзаа хаалганы хажууд зөөгөөд тавьж байсан. Тэгтэл инженер шатаад авчирч байгаад уначлаа гээд орилохоор нь харсан тохойгоороо тулсан байдалтай өндийх гээд байсан, хөл өвдөөд байна гэхээр нь би байшингаас бүтээлэг авчраад инженер , бид нар өргөж оруулаад сандал дээр тавьсан. Баруун талын дээврийн хэсгээс унасан, тухайн хэсгийн дам нурууны хоорондох хэсгийн банзыг нь тавьсан хадаж бэхлээгүй байсан, өмнөх өдөр нь дэвсээд зүүн талаас нь хадаж бэхэлсэн байсан, талийгаачийн дээвэр дээр гарсан хэсгийн банзыг бэхэлж хадаагүй бэхлээгүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...Тухайн өдөр ажиллаж байгаад нэг харахад талийгаач байшингийн дээр гарсан инженер чи банз татаж чадахгүй наанаасаа буу гээд гэж хэлээд шатаад өгсөж байсан. Би байшингийн зүүн талаас банзаа зөөж байтал инженер болохоо байлаа уначихлаа гээд дуудсан. Тэгээд гүйгээд ороход баруун тохойгоо тулсан дээш хараад хэвтэж байсан. Инженер ******* рүү утсаар яриад дуудсан. Тэгээд ирээд аймаг руу инженер талийгаачийн хамт явсан. Нуруу хэсгийн хувцсыг сөхөж үзэхэд ямар нэгэн шарх сорив харагдаагүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 сарын 20-ны үеэр байх яг цаг хугацааг нь санахгүй байна. Талийгаач ы гэрээс хүн ирээд дусал хийлгэе гээд намайг ав яваад гэрт нь очсон очиход орон дээрээ хагас суугаа байдалтай хоолой нь пиржигнэж дугараад шилэнд цэрээ хаяад байсан, биеийн байдал муу байсан би хордлого тайлах 500 граммтай шингэн залгаж өгчхөөд явсан. 2 давхрын барилгын шатнаас унасан цээжээр өвдөж байна гэж хэлсэн байсан. Тэр үеэс хойш 3 хоногийн дараа нас барсан гээд нас барсны гэрчилгээг нь авна гээд эхнэр нь явж байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн … регистрийн дугаартай, гэсэн нэртэй зурагт цээжний хөндийн эгц байрлалтай рентген зурагт хэнхэр ясанд хугарал гэмтэл байна. баруун талын далны шугамаар 2-р хавирга зөрүүтэй, 3-р хавирга зөрүүгүй хугаралтай байна. Рентген зураг авхуулсан хүн заавал дүрс оношилгооны мэргэжлийн эмчээр уншуулах ёстой, энэ зургийг тухайн үед ямар учраас уншуулаагүйг мэдэхгүй байна..., ...Тухайн рентген зургийг байгалийн гэрэлд энгийн хүний нүдээр харахад дээрх гэмтэл нь мэдэгдэж байна. Гэхдээ мэргэжлийн эмч л зургийг мэдэж чадна...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73, 2-р хх-ийн 91/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн …******* бид хоёр нэг байгууллагад хамт ажилладаг бөгөөд зан байдлын хувьд, шударга, зарчимч зантай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, ажилсаг, ажилдаа мэрийлттэй зантай хүн байгаа юм...гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98/,

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 11 сарын 18-нд Нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтэл эрчимт эмчилгээний тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед байшингаас унасан гээд 50 орчим насны эрэгтэй хүн ирсэн. Тухайн хүнийг үзэхэд зүүн хажуугаараа хэвтсэн байдалтай байсан. Үзэхэд баруун түнх, гуяны дээд хэсгээр хөдлөхөд өвдөж байгаа гэсэн зовуурьтай талаар хэлж байсан. Өвчтөний амин үзүүлэлтийг үзэхэд тогтвортой, өвчтөнийг нуруугаар нь дээш харуулан хэвтүүлж, толгой, хүзүү, цээж, хэвлий аарцаг доод мөчдийг шалгаж үзсэн, үзлэгийн явцад баруун түнх болон дунд чөмгөний хэсгээр зовуурьтай байсан. Тухайн хэсгийн дагуу рентген зураг авхуулахаар явуулсан, удалгүй авхуулчхаад ирсэн, рентген зургийг үзэхэд зовуурьтай хэсгийн буюу баруун түвэнхний үе, дунд чөмгийн дээд хэсгийг оролцуулсан зурагт ямар нэг хугарал цууралт байгаагүй, өвчтөнийг өндийлгөн суулгаж хэсэгчилсэн үзлэгээр 2 гар, дал, нуруу, бүсэлхий хэсэгт үзлэг хийсэн ямар нэгэн зовуурь илрээгүй, биеийн гадна хэсэгт ямар нэгэн зөөлөн эд хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Баруун түнх гуяны зөөлөн эдийн гэмтэл гэж үзэж зөвлөгөө өгч яаралтай шинж тэмдэг илэрвэл давтан үзүүлэхээр ар гэрийн хяналтад өгч явуулсан.../1-р хх-ийн 53-54/,

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн ...Миний хувьд Хүрэн ХХК-д талбайн инженерээр тушаал 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг юм байна лээ. Харин би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр тушаал гарсан байсан. Тушаал гарах үеэр би танилцаагүй. Би тухайн үед дэвтэр дээр зааварчилгааг би өгч байсан. Талийгаач ы хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй учраас барилгын угсралтын ажилд оролцох боломжгүй. Манаачийн ажлаа гүйцэтгэж бай гэж хэлдэг байсан. Талийгаачийн хувьд өөрөө хөнгөн хүн учраас юм хийчих гээд яваад байдаг байсан. Би хэрэггүй хөгжлийн бэрхшээлтэй, хөл гар муутай учраас өөр өөрсдийн юмыг хийгээд байж бай гэж хэлдэг байсан..., ...талийгаач нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Бид нарын ажиллаж байсан газар хөдөө орон нутаг учир архи байхгүй.../1-р хх-ийн 67-68, 2-р хх-ийн 82/,

Шинжээч гийн мөрдөн байцаалтад өгсөн …Цогцост задлан шинжилгээ хийхэд цогцсын хэвлийг нээж хавиргануудыг ил гаргаж харж байгаа учраас ямар гэмтэл байгаа нь бүгд тодорхой харагдана. Харин рентген зургийг уншихад зургийн чанар доод хавирганууд орц болон дотор эрхтнүүдтэй давхарлаж харагддаг учраас тод харагдахгүй. Жишээ нь 9 дүгээр хавирга өрцний цаагуур байгаа учраас тод харагдахгүй байна. Рентген зургийг дүрс оношилгооны эмч унших эрхтэй байдаг... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 92-93/,

Шинжээч эмч  мөрдөн байцаалтад өгсөн …Би ы цогцост 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээг хийж талийгаач цээжний битүү гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орсон байна гэж дүгнэсэн. Цогцост шинжилгээ хийхэд 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы шууд хугаралтай байсан нь бодит үзлэгээр тогтоогдсон. Харин рентген зураг дээр зарим гэмтэл харагдахгүй байх боломжтой. Цогцост шинжилгээ хийхэд ясны хугарлыг бүрэн харах боломжтой байдаг. Уг ясны хугарлыг харж нарийвчлан шалгаж дүгнэсэн  ... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 97-98/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Хүрэн ХХК-ийг би 2013 онд байгуулсан бөгөөд манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй юм. Манай компани аймгийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан Баянхонгор аймгийн сумын Цэнгэл 1 дүгээр багийн төв дээр хүүхдийн цэцэрлэгийн барилга барьсан юм. Барилгын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдрөөс эхлэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд барьсан юм. Талийгаач нь 2018 оны 07 дугаар сард надтай уулзаад ахдаа ажил байвал мэдэж байгаарай гэж захисан эгээд үүнээс хойш 2018 оны 10 дугаар сард барилгын ажил эхэлсний дараа нь тай би уулзаад сумын 1 дүгээр багийн төв дээр барилгын манаач, сахиулын ажил байна та хийх үү гэсэн чинь нь хийе гэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 20-дын үеэс эхэлж манай компани сумын 1 дүгээр багийн төв дээр баригдаж байгаа барилгын сахиулаар ажиллаж эхэлсэн юм. Үүнээс хойш нь зүгээр ажлаа хийж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн төвд байж байхгүй манай компанийн барилгын инженер над руу утсаар яриад барилга дээрээс өнхрөөд ойчлоо гэсэн. Би хаанаас яаж унасан юм бэ, яахаараа барилга дээр гардаг юм бэ гэсэн чинь Ганболд инженер бид нар ч бас мэдсэнгүй гэж хэлсэн. Би аймгаас гараад багийн төв дээр очиход ыг нь ажилчдын байрлаж байгаа багийн төвийн хуучин байранд сууж байсан ба би очоод яаж байна гэсэн чинь өнхрөөд ойчлоо, хөл рүүгээ заагаад энд рүү л өвдөөд байна мах л тасарчих шиг боллоо гэсэн. ыг машиндаа суулгаад Баянхонгор аймгийн төвд авчирсан, аймагт ирээд шууд нэгдсэн эмнэлэг дээр ирж эхнэрийг нь дуудаад 103-руу оруулаад Б.******* эмчид үзүүлсэн юм. Тэгээд Б.******* эмч үзээд яасан юм бэ гэхээр нь би барилга дээр уначихсан, доогуур өвдөөд байна гэнээ, та үзээд хэвтвэл эмнэлэгт хэвтүүлэх хэрэгтэй байна гэсэн. Рентген зураг авхуулах уу яах вэ гэсэн чинь ******* эмч хүйсээс нь доош зургийг авхуулчхаад ир гэж хэлсэн. Би талийгаач ыг дагуулж яваад рентген зураг авхуулаад нэг авхуулж байгаа юм чинь гээд цээжнийх нь ч гэсэн зургийг нь цуг авхуулаа эргэж эмнэлэг дээр ирээд Б.******* эмч дээр ирээд рентген зураг авхуулчихлаа цээжнийх нь зургийг ч гэсэн хамт авхуулчихлаа гэсэн чинь Б.******* эмч хэн цээжнийх зургийг нь хэн авхуул гэсэн юм бэ гэхээр нь би юмыг яаж мэдэх вэ гээд авхуулчихлаа энийг харчихгүй юу гээд 2 ширхэг рентген зургийг нь харуулсан чинь Б.******* эмч 2 ширхэг рентген зургийг хоёуланг нь үзчихээд за гэртээ очоод 10 хоног хэвтрийн дэглэм сахь гээд, өвчин намдаах эм биччихлээ гээд цаасан дээр эм бичээд өгсөн. Тэгэхээр нь би энэ одоо эмнэлэгт хэвтэх шаардлагагүй юу гэртээ очоод хэвтрийн дэглэм сахихад зүгээр рүү гэсэн чинь Б.******* эмч зүгээрээ гэж хэлсэн. Эмнэлгээс гараад эмийн сан дээр очиж Б.******* эмчийн бичиж өгсөн бичгийг нь өгөөд эмийг нь аваад гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь би талийгаач дээр очиход гэртээ ардаа юм түшүүлчихсэн сууж байсан яаж байна гэсэн чинь зүгээрээ удахгүй босоод ажлаа хийнэ гэж хэлж байсан. Үүний дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ахиад гуай дээ очиход мөн л хэвтрийн дэглэмээ сахиад байж байна гээд намайг барилгын материал аваад ажилдаа яв яв арын чинь улсууд материалгүй хэцүүдлээ гэж хэлж байсан.  Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орой би Улаанбаатар хот руу яваад хотод байхад 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсныг нь мэдсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 170-171/,

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ...Би яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би одоо мэдүүлэг өгөхгүй ээ, дараа өмгөөлөгч авч байгаад мэдүүлэг өгнө..., ...Би мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээгээ гээгдүүлчихсэн байгаа. Шинээр авах хүсэлт гаргасан боловч хорио цээр гээд хойшлогдоод байгаа. Би 2016 онд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээ сунгуулсан. Би сунгуулсан гэрчилгээгээ олохгүй байгаа. Би тухайн үед өвчтөн болон зөвлөгөө бичиж өгсөн цаасыг олж авах шаардлагатай байгаа. Би тэр цаасан дээр өвчин намдаах эм, сахих гам дэглэм, шаардлагатай бол давтаж үзүүлэх зөвлөгөө бичиж өгсөн. Уг бичгийг талийгаачийг авч ирж үзүүлсэн *******эд өгөөд явуулсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 162/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч ы рентген зургууд нь цээжний эгц болон баруун зүүн түнх, өвдөгний үеийн эгц байрлалын рентген зургууд байна. ы зурагт цээжний баруун талын 3,4,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун уушгины гялтангийн хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн авчилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч тухайн рентген зурган дээрх өөрчлөлтүүдэд дүгнэлт өгч, өөрчлөлтүүдийг тогтоох боломжтой... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 104-105/,

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн... амь хохирогч ыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген кабинет цээж болон доод мөчдийн зургийг авхуулж тухайн өдрийн гэмтлийн жижүүр эмчид рентген зургаа үзүүлж үзлэг хийлгэхэд жижүүр эмч хүлээн авч үзээд эрэмбэлэн ангилал хийгээгүй рентген зургийг зөв уншиж дүгнэлт гаргаж чадаагүй дүрс оношилгооны эмчийг дуудан рентген зургийг уншуулаагүй, анхан шатны маягтуудыг хөтлөөгүй цаашид авах арга хэмжээг зөв тооцоолоогүй нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны М№5095:2017 стандартын 12.1.7 Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн эмчлэгч эмчид өгнө гэх заалтыг, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны ММ85095:2017 стандартын 12.1.5 Үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө гэх заалтыг зөрсөн... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 126/,

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн №05-075/26 дугаартай шинжээчийн ...Хүрэн ХХК-д сахиул манаач ажилтай осолдогч д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. /Хавтаст хэрэгт авагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр осолдогч зааварчилгаа авч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байхгүй байна/ ажил үүрэг гүйцэтгэсэн нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 5.11.3 /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө МNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй./ мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль-ийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /ажил олгогч нь ... аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх зааварчилга аваагүй ...ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000-ийн 4.9-д /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө./ гэж заасны дагуу тухайн барилгын талбай дээр дээврийн ажил гүйцэтгэж байсан ажилчдад Хүрэн ХХК-ийн инженер аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгч байсан байна. Дээврийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.2.22 /20°-аас дээш налуутай дээвэр, түүнчлэн ажиллагчдын биеийн жинг тооцоогүй хучилттай дээвэр дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад зориулж хөл тулах хөндлөвчтэй, 0.3 м-ээс багагүй өргөн шат байрлуулах шаардлагатай. Ажил гүйцэтгэж байгаа үед шат нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх ёстой./ мөн “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06”-ийн 12.2-д /Барилгын дээврийн налуу 20°-аас их нөхцөлд ажилчдыг хамгаалалтын бүстэй ажиллуулна. Хамгаалалтын бүсийг бэхлэх газрыг ажил хариуцсан инженер (даамал) зааж өгнө./ заалтуудыг зөрчсөн байна. Барилгын талбайд ажиллах үүрэггүй ажилтныг ажиллуулсан, дээврийн, дээврийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.1.6-д /Үйлдвэрлэлийн талбайд гадны хүмүүс, мансуурлын байдалтай буюу тухайн талбайд ажиллах ёсгүй ажилтныг нэвтрүүлэхийг хориглоно./, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.2.22 /20°-аас дээш налуутай дээвэр, түүнчлэн ажиллагчдын биеийн жинг тооцоогүй хучилттай дээвэр дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад зориулж хөл тулах хөндлөвчтэй, 0.3 м-ээс багагүй өргөн шат байрлуулах шаардлагатай. Ажил гүйцэтгэж байгаа үед шат нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх ёстой./ заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах эрх бүхий албан тушаалтан нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 140-141/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн ...Талийгаачид дээрх гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж  амьсгалын дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн биед цээжний баруун талд 4,5,6,7,8,9,10-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт 1200 грамм бүслэхийн 1-р нугалмын бяцарсан хугарал, баруун уушги, толгойн хуйхны дотор гадаргуун дагж, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 145-146/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн...Талийгаач ы биед тухайн үед цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал гэмтэл учирчээ. Уг учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ы биед тогтоогдсон “цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал” гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтлийн сэдрэл биш байна. Цээжний рентген зураг нь чанарын шаардлага хангасан, унших боломжтой зураг байна. Талийгаачийн тухайн гэмтэл авсан өдрөө авхуулсан гэх цээжний рентген зургаар уушгины хатгаагүй байсан ба тухайн зураг авхуулснаас хойш уушгины хатгаа үүсэж хүндэрсэн байна. Тухайн үед нь эмчийн зааврын дагуу гэртээ 5-6 хоног хэвтрийн дэглэм сахиж байсан боловч зовуурь шаналгаа нэмэгдсэн үедээ нарийн мэргэжлийн эмчид дахин хандаагүй учир эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу авч чадаагүй байна. Б.******* нь д эмнэлгийн тусламж үзүүлэхдээ Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.7 /үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө/ заалтыг, мөн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 12.1.5 /үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө/ заалтыг, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна. Б.******* эмчид өвчтөн анх үзүүлэхдээ цээжний талаарх зовуурь, шаналгаагаа тодорхой хэлээгүй, биеийн байдал эрс хүндэрсэн үедээ нарийн мэргэжлийн эмчид давтан хандаж үзүүлээгүйгээс биеийн байдал хүндэрч цээжний гэмтлийн дараах хүндрэлээр /Уушгины хатгаа/ нас барсан байна. Б.******* эмчийн хувьд талийгаач ы биед үзлэг оношилгоог зохих ёсоор хийсэн боловч оношийг бүрэн тогтоож чадаагүй, гарах хүндрэлийг тооцоолоогүй нь эмчийн дадлага туршлага   дутагдсан байх магадлалтай байна. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 138-145/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-13, 83-85/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-22/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 76-82/,

ХХК-ийн той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 87-88/,

ХХК-ийн амь хохирогч тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 89-90/,

ХХК-ийн захирлын 1 дугаар ыг ажилд томилсон тушаалын хуулбар /1-р хх-ийн 93/,

Монгол эм импекс концерний Баянхонгор аймаг дахь салбарын 48 дугаар албан бичиг /1-р хх-ийн 101/,

ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 175/,

Барилгын тусгай зөвшөөрлийн хуулбар /1-р хх-ийн 176/,

Баянхонгор аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдол /1-р хх-ийн 218-220/,

Баянхонгор аймгийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 223/,     

Монгол улсын эмчилгээний стандартын хуулбар /1-р хх-ийн 224-249/,

Өмгөөлөгч ын улсын ерөнхий прокурорт гаргасан гомдол /2-р хх-ийн 2-4/,           

Монгол улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 04-ний 4/178 дугаар тогтоол /2-р хх-ийн 6-8/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 19-22/,

Амь хохирогчийн иргэний үнэмлэхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 23/,         

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын 143 дугаар тогтоол /2-р хх-ийн 51-53/,

Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-60/,

Баримт бичигт үлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 63-64/,

Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 104 дугаар тушаал /2-р хх-ийн  68/,

Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын Б/163 дугаар тушаал /2-р хх-ийн  69/,

Хөдөлмөрийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 70-73/,

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч Л.Түмэнжаргалын дүгнэлт /2-р хх-ийн 230/,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 232-240/,

Шүүгдэгч Б.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 173, 185-188, 193-195, 198, 2-р хх-ийн 32-49, 65, 77-78/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг рентген зураг, шүүх хуралдааны бичлэг бүхий СД 1 ширхэг, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, БУ-122/17 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болно.

Шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******г Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэнддээ хүнд хохирол авсан ыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед үзүүлэхээр ирэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэсэн учир тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлох нь зүйтэй.

“Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг, харин “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Б.*******гийн хувьд Эрүүл мэнд, Спортын яамны сайдын 2015 оны 234 дүгээр тушаалаар олгогдсон эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн дагуу Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан тус эмнэлгийн тасагт эмчээр ажиллаж байсан тул тэрээр Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект мөн гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулна.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объектив шинжийг тодорхойлохдоо “...үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс...” гэж тус тусдаа хоёр шинжээр тодорхойлсон бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэлд “шалтгаангүйгээр биелүүлээгүй”, эсхүл “зохих ёсоор биелүүлээгүй” гэх чухам аль үйлдэл байгааг шалган тогтоосон байх хууль зүйн шалгуурыг тавьжээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд тухайн гэмт хэргийн объектив шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, өөрөөр хэлбэл эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний амь нас, эрүүл мэндийг аврах, түүнийг эмчлэх, өвчин шаналал, зовуурийг нь хөнгөвчлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй, эсхүл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасны дагуу эмнэлгийн мэргэжилтний үүрэгт хамаарах “Үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээс алийг нь санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч нас барсан гэм буруутай болохыг мөрдөн байцаалтын шатанд хөтөлбөргүй тогтоож чадаагүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд талийгаач ы нас барсан шалтгааны талаар дурдсан.             

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... ы зурагт цээжний баруун талын 3,4,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун уушгины гялтангийн хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн авчилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо ... гэсэн дүгнэлт,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орж нас барсан ... тухай дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... Талийгаач ы биед тухайн үед цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал гэмтэл учирчээ. Уг учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ы биед тогтоогдсон “цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал” гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл бөгөөд хуучин гэмтлийн сэдрэл биш байна. Цээжний рентген зураг нь чанарын шаардлага хангасан, унших боломжтой зураг байна. Талийгаачийн тухайн гэмтэл авсан өдрөө авхуулсан гэх цээжний рентген зургаар уушгины хатгаагүй байсан ба тухайн зураг авхуулснаас хойш уушгины хатгаа үүсэж хүндэрсэн байна ... Б.******* эмчид өвчтөн анх үзүүлэхдээ цээжний талаарх зовуурь, шаналгаагаа тодорхой хэлээгүй, биеийн байдал эрс хүндэрсэн үедээ нарийн мэргэжлийн эмчид давтан хандаж үзүүлээгүйгээс биеийн байдал хүндэрч цээжний гэмтлийн дараах хүндрэлээр /Уушгины хатгаа/ нас барсан байна. гэсэн дүгнэлтүүд цугларсан.

Дээрх гэмтлүүдийг хохирогч, талийгаач нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэнддээ хүнд хохирол авч, уг гэмтлийн улмаас уушгины цочмог хатгалгаа үүсэж амьсгалын дутагдалд орж нас барсан болох нь хэргийн материал болон хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлсон дүгнэлт болон хохирогч, талийгаач ы биед учирсан гэмтэл, нас барсан шалтгаан нөхцөл, хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд хохирогчид шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй, эсхүл Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг санаатай зөрчсөнөөс хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр тодруулж хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан хүндэвтэр, хүнд гэмтлийн субъект болох эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь “Үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хууль тогтоомжид заасан үүргээ санаатай зөрчсөний улмаас хохирогчид хүндэвтэр, хүнд гэмтлийг учруулж буй асуудал юм.

Гэтэл хохирогч, талийгаач нь өөрт учирсан гэмтлийг шүүгдэгч Б.*******гийн буруутай үйлдлийн улмаас аваагүй барилгаас унасны улмаас гэмтэл авч эмнэлэгт хандсан байна.

Харин шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэндээ хүнд хохирол авсан ы биеийг үзэж оношлохдоо өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй буюу Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS 5095:2017 стандартын 12.1.7 /үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө/ заалтыг, мөн нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 12.1.5 /үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтөлнө/ заалтыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалыг тус тус зөрчсөн байна гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурджээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... Талийгаачийн тухайн гэмтэл авсан өдрөө авхуулсан гэх цээжний рентген зургаар уушгины хатгаагүй байсан ба тухайн зураг авхуулснаас хойш уушгины хатгаа үүсэж хүндэрсэн байна. Тухайн үед нь эмчийн зааврын дагуу гэртээ 5-6 хоног хэвтрийн дэглэм сахиж байсан боловч зовуурь шаналгаа нэмэгдсэн үедээ нарийн мэргэжлийн эмчид дахин хандаагүй учир эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу авч чадаагүй байна. ...Б.******* эмчид өвчтөн анх үзүүлэхдээ цээжний талаарх зовуурь, шаналгаагаа тодорхой хэлээгүй, биеийн байдал эрс хүндэрсэн үедээ нарийн мэргэжлийн эмчид давтан хандаж үзүүлээгүйгээс биеийн байдал хүндэрч цээжний гэмтлийн дараах хүндрэлээр /Уушгины хатгаа/ нас барсан байна. Б.******* эмчийн хувьд талийгаач ы биед үзлэг оношилгоог зохих ёсоор хийсэн боловч оношийг бүрэн тогтоож чадаагүй, гарах хүндрэлийг тооцоолоогүй нь эмчийн дадлага туршлага дутагдсан байх магадлалтай байна ..., Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч, талийгаач д учирсан гэмтлүүд нь шүүгдэгч Б.*******гийн үйлдэлтэй шалтгаант холбоотойн улмаас гэмтэл учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин үйлчлүүлэгчийн оношийг зөв тогтоогоогүй, холбогдох анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг мэргэжлийн алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Иймд эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь өвчтөний өвчний оношийг зөв тогтоогоогүй, анхан шатны бүртгэлийн маягтыг хөтлөөгүй зэрэг эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй, хохирогч, талийгаач д учирсан гэмтлүүд түүний нас бархад шалтгаалсан цээжний гэмтлийн дараах хүндрэл уушгины хатгаа зэрэг нь шүүгдэгч Б.*******гийн үйлдэл, эс үйлдэхүйтэй  хамааралгүй, хэргийн үйл баримт буюу шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.*******эд холбогдох хэргийн талаар:

Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.******* нь “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт багийн төвийн барилга бариулах үйл ажиллагаа явуулж байхдаа, хэлцлээр хүлээсэн үүрэг болох 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлд заасан “Захиргааны хүлээх үүрэг”-ийн 2.1-д “ажилтныг хөдөлмөрийн гэрээ байгуулсан үеэс гэрээнд заагдсан ажлаар хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилгаа өгнө” гэсэн үүргээ биелүүлээгүйгээс манаач ажилтай нь баригдаж буй барилгын угсралтын үйл ажиллагаанд оролцох явцдаа баригдаж буй байшингийн дээврээс унасны улмаас түүний биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд шүүгдэгч Б.******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.******* нь “ ” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Баянхонгор аймгийн сумын Цэнгэл 1 дүгээр багийн төв дээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэхдээ аюулгүй ажиллагааны шаардлага стандартыг хангаж ажиллаагүйн улмаас талийгаач нь уг барилгын дээврээс унаж хүнд гэмтэл авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэрч Б.*******ын ... 2018 оны 11 сарын 18-нд өглөө 09 цагийн орчим ажилдаа гараад бид нар А нурууг холбох банзаа хаалганы хажууд зөөгөөд тавьж байсан. Тэгтэл инженер шатаад авчирч байгаад уначлаа гээд орилохоор нь харсан тохойгоороо тулсан байдалтай өндийх гээд байсан, хөл өвдөөд байна гэхээр нь би байшингаас бүтээлэг авчраад инженер , бид нар өргөж оруулаад сандал дээр тавьсан. Баруун талын дээврийн хэсгээс унасан, тухайн хэсгийн дам нурууны хоорондох хэсгийн банзыг нь тавьсан хадаж бэхлээгүй байсан, өмнөх өдөр нь дэвсээд зүүн талаас нь хадаж бэхэлсэн байсан, талийгаачийн дээвэр дээр гарсан хэсгийн банзыг бэхэлж хадаагүй бэхлээгүй байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44/,

Гэрч ... Тухайн өдөр ажиллаж байгаад нэг харахад талийгаач байшингийн дээр гарсан инженер чи банз татаж чадахгүй наанаасаа буу гээд гэж хэлээд шатаад өгсөж байсан. Би байшингийн зүүн талаас банзаа зөөж байтал инженер болохоо байлаа уначихлаа гээд дуудсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46/,

Гэрч ... Миний хувьд Хүрэн ХХК-д талбайн инженерээр тушаал 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гарсан байдаг юм байна лээ. Харин би 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр тушаал гарсан байсан. Тушаал гарах үеэр би танилцаагүй. Би тухайн үед дэвтэр дээр зааварчилгааг би өгч байсан. Талийгаач ы хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй учраас барилгын угсралтын ажилд оролцох боломжгүй. Манаачийн ажлаа гүйцэтгэж бай гэж хэлдэг байсан. Талийгаачийн хувьд өөрөө хөнгөн хүн учраас юм хийчих гээд яваад байдаг байсан. Би хэрэггүй хөгжлийн бэрхшээлтэй, хөл гар муутай учраас өөр өөрсдийн юмыг хийгээд байж бай гэж хэлдэг байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-68, 2-р хх-ийн 82/,

Шүүгдэгч Б.*******ийн ... тай би уулзаад сумын 1 дүгээр багийн төв дээр барилгын манаач, сахиулын ажил байна та хийх үү гэсэн чинь нь хийе гэсэн. 2018 оны 09 дүгээр сарын 20-дын үеэс эхэлж манай компани сумын 1 дүгээр багийн төв дээр баригдаж байгаа барилгын сахиулаар ажиллаж эхэлсэн юм. Тэгээд үүнээс хойш нь зүгээр ажлаа хийж байсан бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн төвд байж байхгүй манай компанийн барилгын инженер над руу утсаар яриад барилга дээрээс өнхрөөд ойчлоо гэсэн. Би хаанаас яаж унасан юм бэ, яахаараа барилга дээр гардаг юм бэ гэсэн чинь Ганболд инженер бид нар ч бас мэдсэнгүй гэж хэлсэн. Тэгээд би аймгаас гараад багийн төв дээр очиход ыг нь ажилчдын байрлаж байгаа багийн төвийн хуучин байранд сууж байсан ба би очоод яаж байна гэсэн чинь өнхрөөд ойчлоо, хөл рүүгээ заагаад энд рүү л өвдөөд байна мах л тасарчих шиг боллоо гэсэн, тэгээд ыг машиндаа суулгаад Баянхонгор аймгийн төвд авчирсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 170-171/,

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн №05-075/26 дугаартай шинжээчийн ...Хүрэн ХХК-д сахиул манаач ажилтай осолдогч д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. /Хавтаст хэрэгт авагдсан аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр осолдогч зааварчилгаа авч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт байхгүй байна/ ажил үүрэг гүйцэтгэсэн нь барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 5.11.3 /Шинээр ажилд орсон ажилтныг ажилд орохын өмнө МNS 4969:2000-д заасны дагуу урьдчилсан болон ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг заавал өгөх үүрэгтэй./ мөн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль-ийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д /ажил олгогч нь ... аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх зааварчилга аваагүй ... ажилтнаар ажил үүрэг гүйцэтгэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000-ийн 4.9-д /ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө./ гэж заасны дагуу тухайн барилгын талбай дээр дээврийн ажил гүйцэтгэж байсан ажилчдад Хүрэн ХХК-ийн инженер аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгч байсан байна. Дээврийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.2.22 /20°-аас дээш налуутай дээвэр, түүнчлэн ажиллагчдын биеийн жинг тооцоогүй хучилттай дээвэр дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад зориулж хөл тулах хөндлөвчтэй, 0.3 м-ээс багагүй өргөн шат байрлуулах шаардлагатай. Ажил гүйцэтгэж байгаа үед шат нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх ёстой./ мөн “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-04-06”-ийн 12.2-д /Барилгын дээврийн налуу 20°-аас их нөхцөлд ажилчдыг хамгаалалтын бүстэй ажиллуулна. Хамгаалалтын бүсийг бэхлэх газрыг ажил хариуцсан инженер (даамал) зааж өгнө./ заалтуудыг зөрчсөн байна. Барилгын талбайд ажиллах үүрэггүй ажилтныг ажиллуулсан, дээврийн, дээврийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг хангаагүй нь Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.1.6-д /Үйлдвэрлэлийн талбайд гадны хүмүүс, мансуурлын байдалтай буюу тухайн талбайд ажиллах ёсгүй ажилтанг нэвтрүүлэхийг хориглоно./, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 6.2.22 /20°-аас дээш налуутай дээвэр, түүнчлэн ажиллагчдын биеийн жинг тооцоогүй хучилттай дээвэр дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчдад зориулж хөл тулах хөндлөвчтэй, 0.3 м-ээс багагүй өргөн шат байрлуулах шаардлагатай. Ажил гүйцэтгэж байгаа үед шат нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн байх ёстой./ заалтуудыг зөрчсөн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах эрх бүхий албан тушаалтан нь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./-д заасны дагуу ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаагүй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 140-141/,

Амь хохирогч нь барилгаас унасны улмаас түүний биед хүнд хохирол учирсан талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 152 дугаартай шинжээчийн ...Шинжилгээнд ирүүлсэн хохирогч ы рентген зургууд нь цээжний эгц болон баруун зүүн түнх, өвдөгний үеийн эгц байрлалын рентген зургууд байна. ы зурагт цээжний баруун талын 3,4,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун уушгины гялтангийн хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн авчилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 104-105/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шинжээчийн ... Талийгаачийн биед цээжний баруун талд 4,5,6,7,8,9,10-р хавирганы шууд хугарал, цээжний хөндий дэх цус хуралдалт 1200 грамм бүслэхийн 1-р нугалмын бяцарсан хугарал, баруун уушги, толгойн хуйхны дотор гадаргуун дагж, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо .. .Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 145-146/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн...Талийгаач ы биед тухайн үед цээжний битүү гэмтэл, баруун талын 4,5,6,7,8,9,10-р хавирганы хугарал, уушгины дэлбэнгүүдийн цус хуралт, цээжний хөндийн цус хуралдалт, бүсэлхийн 1-р нугалмын бяцарсан хугарал гэмтэл учирчээ. Уг учирсан гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /3-р хх-ийн 138-145/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-13, 83-85/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-22/,

ХХК-ийн той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 87-88/,

ХХК-ийн амь хохирогч тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 89-90/,

ХХК-ийн захирлын 1 дугаар ыг ажилд томилсон тушаалын хуулбар /1-р хх-ийн 93/,

ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 175/,

Барилгын тусгай зөвшөөрлийн хуулбар /1-р хх-ийн 176/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд “ ” ХХК нь Баянхонгор аймгийн сумын Цэнгэл 1 дүгээр багийн төв дээр хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны холбогдох хууль, дүрэм журмыг баримтлаагүй, ажил олгогчоос хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа, зөвлөмж зэргийг хууль дүрэм, журамд нийцүүлж өгөөгүй нь тогтоогдсон буюу Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 сарын 12-ны өдрийн №05-075/26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурджээ.

Тодруулбал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлд аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалтын талаар мөн хуулийн 28 дугаар зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүргийг тус тус хуульчилж өгсөн.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ ” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилоогүй, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртлээс урьдчилан сэргийлэлгүй манаачаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүнийг барилга угсралтын үйл явцад оролцуулсан зэргээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажилласан нь хохирогч ы барилгаас унаж хүнд гэмтэл авсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.*******ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

Хохирогч нь шүүгдэгч Б.*******ээс оршуулгын зардалд 1.000.000 төгрөг болон бусад дэмжлэг туслалцааг авсан энэ хэргийн улмаас шүүгдэгч нарт гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин хохирогч т оршуулгын зардалд 1.000.000 төгрөг болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэхийн зэрэгцээ үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршиг, гэм буруутай үйлдлийн үр дагавар зэргийг харгалзан хуульд заасан тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн ба энэ нь 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” цаг хугацаа, хүрээнд хамаарагдсан тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэв.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй тул шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн телевизор, шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн хөргөгчийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн тул түүнд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг рентген зураг, шүүх хуралдааны бичлэг бүхий СД 1 ширхгийг хэрэгт хадгалж, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, БУ-122/17 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч шүүгдэгч Б.*******эд буцаан олгож, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.2, 36.6, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1-д тус тус зааснаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч *******ийн *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох үндсэн ялаас тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг рентген зураг, шүүх хуралдааны бичлэг бүхий СД 1 ширхэг зэргийг хэрэгт хадгалж, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, БУ-122/17 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч шүүгдэгч Б.*******эд буцаан олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.*******ийн эзэмшлийн телевизор, шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн хөргөгчийг шүүгдэгч нарт тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай. 

7. Шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГЭРЭЛМАА