Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1412

 

 

 

 

 

 

 

 

2022           11             17                                          2022/ШЦТ/1412

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа  

           улсын яллагч Н.Ундрах,

            шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овогт ******************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208015601651 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ********оны **** дугаар сарын ********-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, том машины жолооч мэргэжилтэй, **********ХХК-нд хангамжийн ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ********** дүүргийн ******* дүгээр хороо, *************** тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял оногдуулж, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 262 дугаартай  шүүгчийн захирамжаар ***************  эдлээгүй үлдсэн  11 сар 15 хоногийн  хорих ялыг  тэнсэж,  мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан,************ овогт *********** /РД:***********/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ны өдөрт шилжих шөнө ********** дүүргийн ******* дүгээр хорооны нутагт орших ************* зочид буудалд хохирогч ************“тав жи ах том болжээ” хэмээн доромжилж, улмаар нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, уруулд өнгөц шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч ************** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, өмнө ярьсан байгаа” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************* нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-ны өдөрт шилжих шөнө ********** дүүргийн *** дүгээр хорооны нутагт орших ***** зочид буудалд үйлчлүүлж байхдаа тус зочид буудалд орж ирсэн хохирогч ************“тав жи ах том болжээ” хэмээн доромжилж, улмаар нүүрэн тус газарт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, уруулд өнгөц шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч **************: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө ************* дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь мэдэхгүй зочид буудлаас тамхи, ундаа авах гээд ганцаараа ороход уг буудлын хоёр давхраас зүс таних ************ гэдэг залуу бууж ирээд хажуугаар зөрөхдөө тавчик янзалдаг банди ийм болчихсон юм уу гээд гарахаар нь би” юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ” гэхэд ********** миний хамар луу гараараа хоёр удаа цохиход хамраас цус гарсан. ********** гараад зугтаагаад явахад би цагдаад дуудлага өгөөд шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Би өмнө *********** маркийн автомашин засдаг байсан юм. Тэр үед ********** манай ажлаар орж гараад хуучин ажлын тэр хавиар л явдаг байсан. Тэрнээс бол сайн танихгүй, зүс л танина...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5981 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...************ биед хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал, уруулд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

3.Яллагдагч ************: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* зочид буудалд найз ************ ********** нарыг оруулж өгчхөөд гэр лүүгээ харих гээд буцаад хоёр давхраас ганцаараа буугаад ирэхэд машин засдаг************ ах байхаар нь “тав жи ах том болчихжээ” гэж хэлээд гарахад “яасан гэнээ” гээд уурлаад намайг бариад авахад би зөрүүлээд ************ ахын нүүр лүү нь гараараа хоёр удаа цохиод гараад явсан, өөр болсон зүйл байхгүй. ...Би буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж хуульчилж тунхагласан.

 

Хэргийн үйл баримтуудаас харвал, шүүгдэгч ********** урьд өмнө  засварын газарт ажиллаж байсан зүс таних иргэн ************** зочид буудалд орж ирэх үед нь “засварын ах зочид буудлаар үйлчлүүлээд том болсон байна” гэх агуулгаар  дорд байдлаар харьцсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн шинжтэй төдийгүй тэрээр хохирогчийн биед шалтгаангүй халдаж гэмтэл учруулсан болох нь хохирогч ************, шүүгдэгч *********** нарын мэдүүлгээр тогтоогдсон.

Шүүгдэгч ********** нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа шалтаг шалтгаан гаргаж, хохирогчийн нүүр рүү нь цохиж бие махбодод нь халдаж хохирол учруулсныг хүсэж үйлдсэн гэж үзэх, дүгнэх үндэслэл болсон төдийгүй шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч *********** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.   

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч *********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь ************ холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) ************* танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч ************* гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгчээс өөрөөс нь шалтгаалсан шинжтэй, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, хохирогч хохирол нэхэмжлэхээс татгалзсан ба шүүгдэгч нь хохирол төлсөн зүйлгүй, нөгөө талаас шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлэх баримттай зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч *************** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч *************овогт ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ