Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1414

 

 

 

           

 

 

 

 

2022            11            17                                         2022/ШЦТ/1414

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

            шүүгдэгч, хохирогч **************, ************* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ********* овогт ***************, ********* овогт ********************нарт холбогдох 2208000001643 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* оны **** дугаар сарын ****-ний өдөр Улаанбаатар төрсөн, яс үндэс халх, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ********** дүүргийн *** дугаар хороо *****************тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ********** овогт ************** (РД:***************),

 

            Монгол улсын иргэн, *********оны *** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, ********* дүүргийн *** дугаар хороо, ************** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ************* овогт **************** (РД:*********)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************, *********** нар нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос өдрөөс 13-нд шилжих шөнө ************ дүүргийн ************ дугаар ***************** тоотод нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар иргэн ******** нь иргэн ************ нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, иргэн *********** нь иргэн ************* зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч *************мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал), хохирогч ************* мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12697 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12682 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-8 дахь тал), яллагдагч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 93-95 дахь тал), яллагдагч ************** мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 дахь тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********, ************* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ноос өдрөөс 13-ны өдөрт шилжих шөнө ************** дүүргийн ** дугаар ****************** тоотод нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, улмаар иргэн ********* нь иргэн ************н нуруун тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол, иргэн ************ нь иргэн *************зодож, эрүүл мэндэд нь дээд уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...байшингийн  зүүн талын өрөөнд ороход 1 буйдан ор байх ба уг орны дээд талд  үзүүр хэсгээрээ  цус мэт  улаан хүрэн өнгийн зүйлээр  бохирлогдсон хутга байв. Уг хутга нь цэнхэр өнгийн иштэй,  ажлын хэсэг нь 14см,  иш нь 12 см урттай байна.    (хавтаст хэргийн 5-8 дахь тал),

 

2. Хохирогч *************: ”...2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэртээ ганцаараа архи уугаад байж байсан чинь гаднаас шөнө 05 цагийн үед хамар хашааны айлын ************ гэх залуу орж ирээд бид хоёр 0.75 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уугаад байж байсан. Бид хоёр архи ууж байхдаа юунаас болж маргалдсанаа санахгүй байна, би согтсондоо уур хүрээд гал тогооны шургуулганд байсан цэнхэр өнгийн иштэй хутга аваад *************нуруу хэсэгт нь хутгалчихсан юм. Тэгсэн чинь зөрүүлээд**************миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Бид хоёр муудалцаж байгаад арай гэж салаад ************** гэрээсээ гаргаад гэрээ цоожлоод унтаж байтал удалгүй цагдаагаас хүмүүс ирээд намайг аваад явсан. Би юунаас болж маргалдаж, муудалцсанаа санахгүй байна. ...Би ************ нуруун тус газар нь нэг л удаа хутгалсан байх гэж санаж байна. Харин Гантулга зөрүүлээд миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №12682 дугаартай: “...************** биед дээд уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

 

4.Хохирогч **********: ”...2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...өглөө 04 цагийн үед хамар хашаанд байрлах найз *********** гэрт нь ороход ************ унтаж байсан юм. Би ***********сэрээсэн чинь “Өө, чи чинь яасан дураараа пизда вэ, орж гараад гээд байсан. ************намайг хөөгөөд байхаар нь “Би яасан юм бэ? гэж уурлаад мангасдаад унагаасан. Тэгсэн чинь ***********нь гал тогооны шургуулганд байсан цэнхэр өнгийн иштэй хутга аваад миний нуруу хэсэгт 2 удаа хатгачихсан юм. Тэгэхээр нь би уур хүрээд зөрүүлээд нүүрэн тус газар нь нэлээн олон удаа цохих шиг болсон, 4-5 удаа цохисон байх, тэгээд бид хоёр салаад би гэртээ орсон чинь ээж цагдаад дуудлага өгчихсөн юм. Одмөнх намайг зайл гээд уурлаад байсан. Бид хоёр тэрнээс хэрүүл маргаан үүсгээд маргалдаж, муудалцсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” №12697 дугаартай: “...************** биед нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

6. Яллагдагч **********: “...2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-ны өдөрт  шилжих шөнө ************* дүүргийн *********дугаар хороо, З************** тоотод гэртээ байж байгаад өглөө 04 цагийн үед хамар хашаанд байрлах найз ************ гэрт нь нь ороход ************* нь унтаж байсан юм. Тэгэхээр нь ************ сэрээсэн чинь өө чи чинь яасан дураараа пизда вэ орж, гараад гээд байсан. *********** намайг хөөгөөд байхаар нь “Би яасан юм бэ?” гэж уурлаад мангасдаад унагаасан. Тэгсэн чинь гал тогооны шургуулганд байсан цэнхэр өнгийн иштэй хутга аваад миний нуруу хэсэгт 2 удаа хатгачихсан юм. Тэгэхээр нь би уур хүрээд зөрүүлээд нүүрэн тус газар нь нэлээн олон удаа цохих шиг болсон. 4-5 удаа цохисон байх. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

7. Яллагдагч *************: “...Гэртээ унтаж байтал шөнө 05 цагийн үед ..*************орж ирээд намайг сэрээхээр нь би “Яасан дураараа пизда вэ?” гэж хэлээд бид хоёр хэрүүл маргаан болж байгаад би өмнө нь би согтсондоо уур хүрээд гал тогооны шургүулганд байсан цэнхэр өнгийн иштэй хутга аваад *********** нуруу хэсэгт хутгалчихсан юм. Тэгсэн чинь зөрүүлээд ************** миний нүүрэн тус газар 2- 3 удаа цохисон юм. ...Ер нь ********** манайхаар байнга дураараа орж гардаг болохоор тухайн үед согтсондоо уур хүрээд ...маргалдаж муудалцсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-105 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч **********, ************ нар нь хөрш зэргэлдээ айлууд төдийгүй хоорондоо найзын харилцаатай хүмүүс байх ба ************ нь өглөө үүрээр ************ гэрт явж орсон нь  хүний халдашгүй байх эрхэд халдсан шинжтэй, улмаар түүний энэ байдалд дургүйцсэн *********** нь ************* гэрээсээ хөөснөөр тэдний хооронд маргаан үүссэн байна.

 Улмаар шүүгдэгч  ************ нь *************** нуруун тус газар 2 удаа хутгаар хатгаж гэмтэл учруулсан бол шүүгдэгч *********** нь гэрээс хөөлөө гэж  ************ нүүрэн тус газар хэдэн хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан нь хөнгөн зэргийн ангилалд хамаарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч **********, ************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч ***********, ************ нар нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.

                  Иймд шүүгдэгч **********, ************ тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч **********, *********** нар нь харилцан бие биедээ гэмтэл учруулсны улмаас  тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд **********, ************ нар нь  бие биеэсээ хохирол төлбөр нэхэмжлээгүй нь тэдгээрийн гаргаж өгсөн хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,  шүүгдэгч ************* 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ************ цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялын хугацааг 228 цагаар тогтоох тухай” дүгнэлтийг,

Хохирогч ***********, *********** нар” саналгүй” гэж,

Шүүгдэгч **********, ************* нар “...ямар нэгэн санал хүсэлтгүй” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр прокуророос шүүгдэгч ************, *************** нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг мөн өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 1394 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны товыг тогтоон, шүүгдэгч нарт товыг мэдэгдсэн атал 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ********** нь согтуурсан байдалтай ирсэн, түүний согтуурлын зэрэг нь 0,90 хувьтай байсан нь холбогдох баримтаар тогтоогдсон болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх тухайн  хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж  үзвэл хүлээн  авсан даруй,  эсхүл 7 хоногийн  дотор ял оногдуулах  шүүх хуралдааныг  зарлан явуулж болно”, 3 дахь заалтад “...шүүх хуралдаанд  прокурор,  шүүгдэгч,  түүний өмгөөлөгч,  эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч оролцоно” гэж заасан.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “... энэ бүлэгт заасан  шүүх хуралдаанд  шүүгдэгч,  прокурор,  өмгөөлөгч, шүүх  хуралдаанд  оролцох  хүсэлт гаргасан хохирогч  ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах  үндэслэл болно” гэж заасан байна.

            Энэ хэргийн тухайд, шүүгдэгч ********** нь шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулахгүй байх үүрээ зөрчсөн, шүүгдэгч ************ нь өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцохоор хүсэлтийг өмнө нь гаргасан ба тэрээр энэхүү шүүх хуралдаанд өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцох боломжгүй, чадамжгүй байгаа тул уг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн, харин шүүгдэгч нарт холбогдох хэргийг дээрх хуульд заасан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй болсон тул ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтсон болно.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь архи согтууруулах ундааны зүйлийн зүй бус хэрэглээнээс шалтгаалсан,  хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгч нар хохирогчийн хувиар бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй буюу бусдад төлөх төлбөргүй байдал, нөгөө талаас  шүүгдэгч нар нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэдгээрийг орлоготойг илэрхийлэх баримтгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,************* 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ********** нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 9 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /9x8=/72 цагийг эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх ялыг 228 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

 

Шүүгдэгч **********, ********** нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

  

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн иштэй 1 ширхэг хутга, саарал өнгийн 1 ширхэг футболк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овогт ***********, *********** овогт ************** тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 360 (гурван зуун жар) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ********* 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** цагдан хоригдсон 9 (ес) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх  ялын  найман цагаар тооцон /9x8=/72 цагийг эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 228 (хоёр хорин найм) цагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *************нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй 1 ширхэг хутга, саарал өнгийн 1 ширхэг футболк зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  ************* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************, ************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ