| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0366/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/366 |
| Огноо | 2022-12-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Хохирогч ****************************,
Хохирогч ****************************хууль ёсны төлөөлөгч ****************************,
Хохирогч нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч ****************************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************************холбогдох эрүүгийн 2238003310653 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ****************************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06:00 цагийн орчимд Тоёота клугер загварын 00-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жинст хорооллын 504 тоот хашаанд байрлах монгол гэрийг мөргөж, зам тээврийн осол гарган ****************************, **************************** нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч ****************************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ****************************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06:00 цагийн орчимд Тоёота клугер загварын 00-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жинст хорооллын 504 тоот хашаанд байрлах монгол гэрийг мөргөж, зам тээврийн осол гарган ****************************, **************************** нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч ****************************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238003310653 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2022 оны 7 дугаар сарын 11-нд манай төгсөлтийнхөн нийлж уулзсан. Сумын төвийн урд баярын зочдод зориулсан гэрт хүлээн авалт болоод ууж идэж ярилцаж сууцгаасан. Манай эхнэр бид хоёр тэр хүмүүст үйлчилгээнд шөнө унтаагүй 2022 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед үхрээ хураах гээд яваад айлын хашаа гэр дайрсан. Хүмүүсийн биед гэмтэл учруулсан. Тухайн үед хэмжүүлэхэд 2,61 хувьтай байсан... Өдий насандаа ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хохирогч нараас уучлалт гуйж байна. Хохирлын хувьд татгалзах зүйлгүй. Би хохирлоо нөхөн төлнө ...” гэх мэдүүлэг,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17-18-р хуудас),
Хохирогч ****************************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-нд Нармандах гэдэг айлд амарч байтал гэрийг нь машин мөргөөд орсон байсан. Би тухайн үед ухаан балартаад сайн санахгүй байна. Нэг мэдсэн гадаа гараад ирсэн байсан. Би гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Мөргөсөн машин яг миний унтаж байсан талаар мөргөсөн юм байна лээ. Миний унтаж байсан ор гэрийн хойморт орсон байсан гэсэн. Нэлээн хүчтэй мөргөсөн юм шиг байна лээ. Тухайн үед миний толгой духнаас их цус гарч байсан. Нэг даавуу олж авч дараад байж байтал Цагаан-Уул сумын эмнэлэгт очиж духандаа 7 оёо тавиулсан... Эмчилгээний нийт зардал 3,760,920 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгчээс авсан 1,000,000 төгрөгийг хасаад 2,760,920 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...****************************гэрт амарч байтал түс нас гэсэн дуу гараад юу болж байгааг ойлгож амжаагүй байтал машин гэр цөм мөргөөд орж ирээд бид нарыг түрээд явсан. Машин нь орилоод хий эргээд байх шиг байсан. Тэгж байтал машин унтрах шиг болсон. Би гэртээ даруулаад орилж байтал манай дүү Болдбаатар гэрийн хаяаг өргөж хүү бид хоёрыг гаргасан. Миний байсан гэрт 6 хүн байсан. Баруун талын орон дээр нэг настай эмэгтэй байсан. Тэр эмэгтэй дух нь хагарсан. Би хүүхдийнхээ хамт гэрийн баруун хойд хойморт газар унтаж байсан. Машин мөргөх үед миний нуруун дээр нэг зүйл дараад байсан. Яг юу байсныг санахгүй байна...Эмчилгээ хийлгэсэн зардал болон ажилгүй байсан үеийнхээ цалинг нэхэмжилнэ...Өмнө нь би төрсөн дүү Болдбаатарын адуу малыг нь харж сарын 1 сая төгрөгийн цалин авдаг байсан...Улаанбаатар хотод байхад 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ирээд 250,000 төгрөг авсан. Дараа нь 1,250,000 төгрөг шилжүүлсэн...Нийт 6,267,000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 3,367,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************************хууль ёсны төлөөлөгч ****************************ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай ээжийн даралт нь ихэсдэг болсон. Ямар нэгэн зүйлээс цочиж айдаг. Эмнэлгийн хяналтад байдаг болсон. Гэрийн хохирлыг талаар хавтаст хэрэгт ямар ч материал байхгүй байна. Манай өмгөөлөгч хэргийн газарт авсан зургуудыг өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн. Гэрийг мөргөх биш түрээд гарсан байсан. Хоймор нь машин хаазлаад байсан гэсэн. Өвөл машин цасанд суухаараа эргэдэг шиг дугуй нь хоймор нь эргэсэн байсан. Дараа нь шүүгдэгч эхнэртэйгээ ирж харсан. Хөлдөөгч мах ихтэй байсан тулдаа л хохирогчид амьд гарсан...Цээнэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 245,000 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч дуудсан тул Мөрөн сум руу ирж буцсан замын зардал нийт 75,000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн, явсан зардал 118,000 төгрөг нийт эмчилгээний 438,000 төгрөгийн зардал, гэрийн хохирол 2,775,000 төгрөг, нийт 3,213,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч ****************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06 цагийн үед өглөө босоод гэрээсээ гарах гэж байтал гэнэт нэг машин гэр дайраад ороод ирсэн. Тэгээд би гэрийнхээ хаалгаар гараад хажуу талын хашаанд байдаг Болдбаатарыг дуудаж гэр дотор байсан бусад хүмүүсээ гаргасан. Гэрийн баруун талаар унтаж амарч байсан хүмүүс л их гэмтэж бэртсэн. Зүүн талаар байсан хүмүүс ер нь гайгүй миний орон дээр Тунгалаг гэдэг хүн нэг бага насны хүүхдийн хамт амарч байсан. Тэр хоёр зүгээр баруун талын орон дээр унтаж амарч байсан Янжинхорол гэдэг хүний духнаас их цус гарсан. Манай хүү Эрдэнэбаатар хүүгийн хамт газар унтаж байсан. Тэр хоёр гэрт даруулаад гарч чадахгүй байхад гэрийг нь гаднаас хойд хаяагаар нь өргөж гаргасан. Тэгээд удаагүй байтал цагдаа ирээд жолооч машин хоёрыг аваад явсан...Эрдэнэбилэг тухайн үед 3 сая төгрөг өгсөн...Одоо би гэрийн хөшиг, угаалгын машин, хивс гурваа аваагүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-30-р хуудас),
Насанд хүрээгүй хохирогч ****************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумын төвд орж ирээд маргааш нь буюу 7-р сарын 11-нд наадмаа үзээд орой нь эмээ Нармандахын гэрт бөөнөөрөө унтсан. Тэгээд унтаад байж байхад маргааш өглөө нь буюу 7-р сарын 12-ны үүрийн 06 цагийн үед гэрийн баруун талаас машин ирээд бид нарын унтаж байсан гэрийг мөргөсөн. Машин мөргөсний дараа миний нуруу эвгүй болоод яваад өгсөн. Тэгээд гэрт байсан орилолдоод байсан. Ингээд байж байхад гаднаас хүмүүс ирээд гэрийн хаяагаар аав бид хоёрыг гэрээс гаргасан...Эмчилгээ хийлгэсэн мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-р хуудас),
Иргэний хариуцагч ****************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...00-56 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би 2 жилийн өмнө хувь хүнээс 11 сая төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ****************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...7-р сарын 12-ны үүрээр 06 цаг өнгөрч байхад гэнэт л цагаан өнгийн машин Нармандах эгчийн гэрийн баруун талаас мөргөөд ороод ирсэн. Би тухайн үед хүмүүс чарлаад байхаар нь сэрээд харахад цагаан өнгийн машин бараг зуух хүртэл яваад зогссон байсан. Эрдэнэбаатар ах тухайн үед ёолж байсан. Тэгээд би гэрээс гараад машины жолоочийг харахад хөгшин дүү ах согтуу байсан...Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-р хуудас),
Гэрч ****************************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрийн хаалганы баруун урд талаас цагаан өнгийн машин мөргөөд ороод ирсэн...Тэр машин Нямнаран бид хоёрыг мөргөөгүй гайгүй өнгөрсөн..Надад ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 52-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 417 дугаартай:
1. ****************************биед нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.
3. ****************************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 58-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 418 дугаартай:
1. ****************************ын биед духанд шарх, зүүн бугалга, баруун өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.
3. ****************************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 62-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 739 дугаартай:
1. ****************************биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4,5 нугалмын мөгөөрсөн жийргэвчийн урагдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 75-77-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 738 дугаартай:
1. Хохирогч ****************************биед баруун, зүүн нүдний салстын цус харвалт, сээрний 3, 4, 5, 7-р нугалмуудын их биеийн хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 86-88-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн магадалгаанд:
Жолооч ****************************нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жинст хорооллын 504 тоот хашаанд байрлах монгол гэрийг мөргөж зам тээврийн осол гаргаж ****************************нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэх хэрэгт жолооч ****************************нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэх заалт, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх магадалгаа (хх-ийн 95-96-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №ТХҮ-992/4913 дугаартай “...хохирлын нийт үнэ 2,775,000 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 109-113-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 1843 дугаартай дүгнэлт (хх-ийн 102-104-р хуудас),
Хохирогч ****************************1,250,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 250,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 137, 139-140-р хуудас),
Хохирогч ****************************ад 3,000,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 138-р хуудас),
Хохирогч ****************************д 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 130-135-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238003310653 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****************************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 12-ны өглөө 06:00 цагийн орчимд Тоёота клугер загварын 00-56 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн Жинст хорооллын 504 тоот хашаанд байрлах монгол гэрийг мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч ****************************, **************************** нарын эрүүл мэндэд хөнгөн, хохирогч ****************************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн тогтоол (хх-ийн 17-18-р хуудас),
Хохирогч ****************************ын, хохирогч ****************************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч ****************************хууль ёсны төлөөлөгч ****************************ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ****************************(хх-ийн 28-30-р хуудас), насанд хүрээгүй хохирогч ****************************(хх-ийн 41-р хуудас), иргэний хариуцагч ****************************(хх-ийн 47-48-р хуудас), насанд хүрээгүй гэрч ****************************(хх-ийн 50-р хуудас), гэрч ****************************(хх-ийн 52-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт (хх-ийн 58-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 418 дугаартай дүгнэлт (хх-ийн 62-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 739 дугаартай дүгнэлт (хх-ийн 75-77-р хуудас),
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 738 дугаартай дүгнэлт (хх-ийн 86-88-р хуудас),
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн магадалгаа (хх-ийн 95-96-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн №ТХҮ-992/4913 дугаартай “...хохирлын нийт үнэ 2,775,000 төгрөг гэх дүгнэлт (хх-ийн 109-113-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 1843 дугаартай дүгнэлт (хх-ийн 102-104-р хуудас),
Хохирогч ****************************1,250,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 250,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 137, 139-140-р хуудас),
Хохирогч ****************************ад 3,000,000 төгрөг нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 138-р хуудас),
Хохирогч ****************************д 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тухай Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч ****************************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************************нь хохирогч ****************************, **************************** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч ****************************нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Хохирогч **************************** эмчилгээний зардалд: Үзлэгийн хуудас 620,000 төгрөгийн (хх-ийн 143-144-р хуудас) баримт, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас 493,800 (хх-ийн 147-р хуудас) төгрөгийн баримт, Цээнэ эмнэлгийн 475,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 179-р хуудас), эмчилгээний үнэ 120,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 182-р хуудас) нийт 1,708,800 төгрөгийн хохирол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шинжилгээний төлбөр 8,000 төгрөгийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны 152,000 төгрөгийн шилжүүлгийн баримтууд нь хуулбар хувь, Дүүдүү автотээврийн зарлагын баримтад огноо, худалдан авагчийн нэр зэрэг нь бичигдээгүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хохирогч **************************** нь шүүгдэгчээс 3,760,920 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин хэрэгт авагдсан баримтаар 1,708,800 төгрөгийн хохирол тогтоогдож байх боловч шүүдэгч ****************************нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу үлдэх хохирол 2,760,920 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч ****************************2,760,920 төгрөгийг гаргуулж хохирогч ****************************д олгох нь зүйтэй байна.
Хохирогч **************************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хохирогч ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нар нь эмчилгээний зардалд:
Хийморь мөрөн эмийн сангийн 16,560 төгрөгийн Е баримт (хх-ийн 179-р хуудас), Энтофарм ХХК-ний эмний үнэ 7,200 төгрөгийн Е баримт (хх-ийн 180-р хуудас), Хан зүрх 20,400 төгрөгийн Е баримт (хх-ийн 182-р хуудас), Тунамал эмийн сангийн 8,050 төгрөгийн Е баримт (хх-ийн 183-р хуудас), Цаа-Од эмийн сангийн 3,500 төгрөгийн Е баримт (хх-ийн 183-р хуудас), Идэр угалз хайрханы эмийн үнэ 70,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 184-р хуудас), Тунамал эмийн сангийн 70,600 төгрөгийн Е баримт (хх-ийн 184-р хуудас), Цаа-Од эмийн сангийн 2,000, 5,500 төгрөгийн Е баримт (хх-ийн 184-р хуудас), Их шүүдэргэнэ эмийн сангийн 32,500 төгрөгийн Е баримт (хх-ийн 184-р хуудас), Хөх дэгд эмийн сангийн 33,700 төгрөгийн Е баримт (хх-ийн 185-р хуудас), Тунамал эмийн сангийн 6,300 төгрөгийн Е баримт (хх-ийн 185-р хуудас), Хөвсгөл Цээнэ эмнэлгийн 245,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 185-р хуудас), Монос эмийн сангийн 187,332 төгрөгийн Е баримт (хх-ийн 187-р хуудас), Тунамал эмийн сангийн 6,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 188-р хуудас), Цаа-Од эмийн сангийн 15,500 төгрөгийн Е баримт (хх-ийн 184-р хуудас) буюу нийт 730,142 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирогч ****************************нотариатчаар батлуулсан Сити фарм эмийн сангийн 2.150 төгрөгийн Е баримтын хуулбар, үзлэгийн төлбөр 80,000 төгрөгийн Е баримтын хуулбар, Монос эмийн сангийн 26,730, 9,150 төгрөгийн Е баримтын хуулбар, Хөвсгөл цээнэ эмнэлгийн 280,000, 250,000, 245,000 төгрөгийн Е баримтын хуулбар, үзлэгийн төлбөр 65,000 төгрөгийн Е баримтын хуулбар, Дулаан хайрхан трейд ХХК-ийн 62,500 төгрөгийн Е баримтын хуулбар, Цог-Өндөр эмийн сангийн 6,200, 55,700 төгрөгийн Е баримтын хуулбар, үзлэгийн төлбөр 65,000 төгрөгийн Е баримтын хуулбар, нил фарм эмийн сангийн 148,300, 8,200 төгрөгийн Е баримтын хуулбар, Дуб ХХК-ийн 140,000 төгрөгийн Е баримтын хуулбар, Хөвсгөл цээнэ эмнэлгийн 105,000 төгрөгийн Е баримтын хуулбар, Med trauma эмнэлгийн 300,000 төгрөгийн үзлэгийн хуудасны хуулбар, эрүүл мэндийн үйлчилгээний 590,000 төгрөгийн Е баримтын хуулбар буюу 2,438,930 төгрөгийн хохирол нийт 3,169,072 төгрөгийн эмчилгээний зардал нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Замын зардалд: Авто тээврийн үндэсний төвийн онлайн тасалбарын ****************************60,800 төгрөгийн, ****************************60,800 төгрөгийн баримт, хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар ****************************60,800 төгрөгийн, ****************************30,500 төгрөгийн Е баримтын нотариатчаар батлуулсан хуулбар нийт 212,900 төгрөгийн замын зардал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Харин Хөрс ШТС-ын 131,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 179-р хуудас), Тэс петролиум ШТС-ын 100,052 төгрөгийн Е баримт (хх-ийн 180-р хуудас), Сод монгол ШТС-ын 32,000, 50,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 181-р хуудас), Тэс петролиум ШТС-ын 95,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 182-р хуудас), Сод монгол ШТС-ын 50,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 183-р хуудас), Ник ШТС-ын 50,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 188-р хуудас), Ник ШТС-ын 140,015, 19,200 төгрөгийн Е баримт (хх-ийн 186-р хуудас), Нэмэн ШТС-ын 20,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 188-р хуудас), Ник ШТС-ын 30,000 төгрөгийн Е баримтын хуулбар, МТ ШТС-ын 50,000 төгрөгийн Е баримтын хуулбар, Сод монгол ШТС-ын 30,000 төгрөгийн Е баримтын хуулбар, Авто машины зогсоолын үйлчилгээний 2,000 төгрөгийн Е баримтууд нь хэрэгт авагдсан байх боловч хохирогч нь хэний эзэмшлийн машинд ямар зориулалтаар шатахуун зарцуулсан нь тодорхойгүй, эмчилгээнд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Мөн Amermend 12,700 төгрөгийн Е баримт (хх-ийн 181-р хуудас), Номин 30,900 төгрөгийн Е баримт (хх-ийн 181-р хуудас), Голомт банк 6,800 төгрөгийн Е баримт (хх-ийн 181-р хуудас), Арвай мини маркетаас хүнсний зүйл авсан 29,100 төгрөгийн Е баримт (хх-ийн 182-р хуудас), Номингоос хүнсний зүйл авсны үнэ 21,980 төгрөгийн Е баримт (хх-ийн 180-р хуудас), Amermend 33,400 төгрөгийн Е баримт (хх-ийн 182-р хуудас), Тэвхэн ХҮТ-ийн 27,949, 23,950, 3,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 183-р хуудас), Amermend 8,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 184-р хуудас), Эрхэс бөөний төвийн 237,450 төгрөгийн Е баримт (хх-ийн 186-р хуудас), Гандан нуур ШТС-ын 68,669 төгрөгийн Е баримт (хх-ийн 187-р хуудас), Amermend 7,000 төгрөгийн Е баримт (хх-ийн 187-р хуудас), Тэвхэн ХҮТ-ийн 39,338 төгрөгийн Е баримт (хх-ийн 188-р хуудас), Номин 11,500 төгрөгийн Е баримт (хх-ийн 188-р хуудас), Цорс тайж дэлгүүрийн 8,900, 9,200, 5,100, 9,450, 5,200, 3,400, 6,600, 9,800, 4,400төгрөгийн Е баримтын хуулбар, Хөвсгөл өргөө ХХК-ийн 9,800 төгрөгийн Е баримтын хуулбар, Хүнсний зүйл авсан 5,100 төгрөгийн Е баримтын хуулбар, Алтан хүрдэн дэлгүүрийн 3,000, 5,350 төгрөгийн Е баримтын хуулбар, Ариун дэлгүүрийн 31,500 төгрөгийн Е баримтын хуулбар, Амар наран 2 дэлгүүрийн 2,000 төгрөгийн Е баримтын хуулбар зэрэг хэрэгт авагдсан баримтууд нь хүнсний зүйл худалдан авсан байх тул уг зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох боломжгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Хохирогч **************************** нь өөрийн болон насанд хүрээгүй хохирогч ****************************эмчилгээний зардалд 3,767,000 төгрөг, хүний мал хариулж олох байсан цалин хөлс 5,000,000 төгрөг нэхэмжилсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар нийт 3,381,972 төгрөгийн эмчилгээний зардал нь тогтоогдож байна.
Харин хохирогч **************************** нь хүний мал хариулж олох байсан цалин хөлс 5,000,000 төгрөг нэхэмжилсэн ба мал хөлсөөр хариулах тухай гэрээ, өмнө нь авч байсан цалингийн тооцоо лавлагаа зэрэг нь хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч ****************************нь хохирогч ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нарт 1,250,000 төгрөг нөхөн төлсөн Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 250,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар (хх-ийн 137, 139-140-р хуудас) нийт 2,500,000 төгрөгийн хохирлыг эмчилгээний зардалд нөхөн төлсөн ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний зардал хохирогч **************************** нь өөрийн болон насанд хүрээгүй хохирогч ****************************эмчилгээний зардалд 1,267,000 төгрөг нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ****************************, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг, хохирогч ****************************, хохирогч нарын өмгөөлөгч Т.Долгорсүрэн нар нь мал хариулж олох байсан цалин хөлсний зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 5 сарын хугацаагаар тооцож 2,100,000 төгрөг, эмчилгээний зардалд 1,267,000 төгрөг, нийт 3,367,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ****************************гаргуулж хохирогч ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нарт олгохоор харилцан тохиролцсон ба шүүгдэгч ****************************уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч ****************************3,367,000 төгрөгийг гаргуулж хохирогч ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нарт олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Хохирогч **************************** нь шүүгдэгч ****************************Цээнэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал 245,000 төгрөг, Мөрөн сум руу ирж буцсан замын зардал 75,000 төгрөг, Улаанбаатар хотоос ирсэн, буцсан зардал 118,000 төгрөг нийт эмчилгээний 438,000 төгрөгийн зардал, гэрийн хохирол 2,775,000 төгрөг, нийт 3,213,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч ****************************нь хохирогч ****************************ад 3,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь Хаан банкны 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 138-р хуудас)-аар тогтоогдож байна. Иймд төлөгдөөгүй үлдсэн хохирол 213,000 төгрөгийг гаргуулж хохирогч ****************************ад олгох нь зүйтэй байна.
Хохирогч **************************** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************************нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ****************************нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 135-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****************************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн 59 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнийг тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ****************************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238003310653 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч ****************************№948058 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238003310653 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ****************************тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч ****************************т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ****************************213,000 (хоёр зуун арван гурван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ****************************ад, 2,760,920 (хоёр сая долоон зуун жаран мянга есөн зуун хорь) төгрөгийг гаргуулж хохирогч ****************************д, 3,367,000 (гурван сая гурван зуун жаран долоон мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нарт тус тус олгосугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч ****************************т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2238003310653 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч **************************** №948058 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
8. Эрүүгийн 2238003310653 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч ****************************, ****************************, ****************************, насанд хүрээгүй хохирогч ****************************нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************************нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР