Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1415

 

 

 

 

 

 

 

т

2022            11            17                                         2022/ШЦТ/1415

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

            улсын яллагч Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************ овогт ***************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108027590649 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 3 хүүхдийн хамт ************ дүүргийн ********** дүгээр хороо, *************** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** овогт ****************** /РД:**************/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь ************ дүүргийн ************ дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**************” ХХК-ийн эзэмшлийн  “************” хүнсний дэлгүүрт 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрийн орлогын мөнгөнөөс хувьдаа завшиж бусдад 11.805.087,02 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй, хохирлоос төлсөн, одоо нийт хэдэн төгрөг төлснөө хэлж мэдэхгүй байна. Би ам бүл 5 уулаа амьдардаг, ээж болон бага насны 3 хүүхдийн хамт хамгийн бага нь 5 сартай” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Хохирогч “************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* бид ах дүү, хамаатан садны холбоо байхгүй,  ********* манай дэлгүүрт 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд 3 сая орчим төгрөгийн дутагдал гаргаад уг дутагдлаасаа 1,1 сая төгрөгийг надад дансаар өгөөд үлдсэн мөнгийг дараагийн ажиллах гараан дээрээ төлж барагдуулна гэж өргөдөл бичиж өгсөн, гэтэл дараагийн гараанд 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа нэмж 8,259,631 төгрөгийн дутагдал гаргасан, нийт 11,292,527 төгрөгийн дутагдал болж, үүнээс 2 сая төгрөгийг дансаар надад өгсөн. Хүмүүст өгсөн өр зээлийн дэвтэрт бичсэнээр 1,8 сая төгрөгийн авлагатай гэсэн байсан, гэтэл ************** уулзахаар 500,000 төгрөг л өгье гэсэн, би ************* 500,000 төгрөгийг авсан. ************** бичиж өгсөн өрийн бичгийн тэмдэглэлийг байцаагчид өгөхөд зээл өгсөн хүмүүст нь хэлэхэд зээл аваагүй гээд зээл авсан хүн олдохооргүй юм байна гэсэн, би хэргийн материал, аудитын дүгнэлттэй танилцсан, сар сард нь дэлгүүрийн тооцоо боддог учраас **************** урьд нь өгсөн мөнгийг дутагдлаас нь хасаад явж байсан, би авсан дүнгээсээ хасаад аудитын үнэлгээг таарч байна гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

3.Шинжээч Д.Амгалангийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...******* нь хохирогчийн дэлгүүрт 2021.2.23-ны өдрөөс эхлэн ажилласан байгаа нь гар бүртгэлийн дэвтрээс харагдаж байгаа, гэхдээ түүнийг ажилд томилсон тушаал байхгүй, худалдагчийн үнэмлэх байхгүй ажиллаж байсан байна, шүүгдэгч ********* нь дэлгүүрт 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд 3,665,596 төгрөгийн дутагдал, 2021.08-20-ны өдрөөс 2021.09.8-ны өдөр хүртэл ажиллахдаа 8,139,491,02 төгрөгийн дутагдал гаргаж, нийт 11,805,027,02 төгрөгийн дутагдал гаргасан байна. Би дүгнэлт хэсэгтээ шүүгдэгчийн төлсөн дүнг хасаад үлдэгдэл дүнгээр нь тавьсан. Цаашид уг дүнг дүгнэлтдээ тусгах нь зүйтэй юм байна гэж ойлголоо. Нийт учирсан дутагдлыг хавсралт 3, 4-т дэлгэрэнгүй байдлаар тусгасан.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ************ нь ************* дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***************ХХК-ийн эзэмшлийн “**************” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа буюу 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд 3,665,596 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд 8,139,491,02 төгрөгийг завшиж, бусдад 11.805.087,02 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч ************* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч  ***************: “...Би ************ дүүргийн ************ дүгээр хороо, 361-н гарамд өөрийн эзэмшлийн **************** нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт 2021 оны 02 сард ээлжийн худалдагч хэрэг болоод хайсан, тэгсэн манай Партизанд амьдардаг ************ гэх залуугийн охин болох ************** 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажиллахаар болсон. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллахдаа манай дэлгүүрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн дутаагаагүй сайн ажилласан. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 18-наас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан ба маргааш нь дэлгүүртээ тооцоогоо тулах гэтэл ******** ажлаа хаяад утсаа авахгүй тооцооны дэвтрээ аваад алга болчихсон. Тэгээд би болон манай нягтлан ************* дэлгүүрийн барааг тоолоход нийт 3,395,096 төгрөг дутсан. Тэгээд надад 1,000,000 төгрөг миний данс руу хийсэн үлдэгдэл болох 2,032,896 төгрөгийг 4 сарын хугацаатай сард 500,000 төгрөг өгнө гэж тохиролцоод манай дэлгүүрт худалдагчаар ажиллахаар болсон. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 20-ноос 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл ажиллаад бараа тоолох болоход дахиад ************* тооцоогоо бодуулахгүй ажлаа өгчхөөд алга болчихсон тул 10 гаруй хоногийн дараа арай гэж олоод тооцоог нь бодоход 8,259,631 төгрөг дутсан байсан. Тэгсэн ********** “би 361-н гармын айлуудад зээл их өгсөн, одоо зээлээ буцаан аваад өгнө” гэж хэлээд алга болсон. Дараа нь би араас нь хөөцөлдөж хайж явсаар байгаад олоод чи зээл өгсөн бол тараасан хүмүүсийн нэрсийг бичсэн дэвтрээ өгөөч гэж хэлсэн, тэгсэн надад 17-18 нэр бичсэн өрийн цаас үзүүлсэн. Үүнээс хойш надтай 2-3 удаа утсаар ярьсан, тэгэхдээ ************ ахаа би өрөө цуглуулаад явж байна гээд миний данс руу 250,000 төгрөг хийсэн. Тэгээд дахиж над руу залгахаа болиод намайг залгахаар утсаа авахгүй алга болчихсон.. Манай дэлгүүр өдөрт нэг сая гаруй төгрөг олдог. Би орой очиж орлогоо авна эсвэл ************ авна мөнгөө тоолж авахдаа гарын үсэг зуруулаад авдаг. **********нийт 11.654.727 төгрөгийн хохирол учруулснаас 3850,000 төгрөг төлсөн, мөн өрийн дэвтэр дээр байгаа *********** гэх  хүн манай эхнэр учраас түний авсан гэх 98,000 төгрөг, **************  гэх настай эмэгтэйн 15,000 төгрөг,  манай манаач байсан  *********** ахын авсан 149,000 төгрөгийг төлсөн гэж бодоод 4.112.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзсэн. ....************* бичиж өгсөн өрийн бичгийн тэмдэглэлийг байцаагчид өгөхөд зээл өгсөн хүмүүст нь хэлэхэд зээл аваагүй гээд зээл авсан хүн олдохооргүй юм байна гэсэн, би хэргийн материал, аудитын дүгнэлттэй танилцсан, сар сард нь дэлгүүрийн тооцоо боддог учраас ***********ийн урьд нь өгсөн мөнгийг дутагдлаас нь хасаад явж байсан, би авсан дүнгээсээ хасаад аудитын үнэлгээг таарч байна гэж ойлгосон. Би одоогоор авсан хохирлын дүн нь 4,151,000 төгрөг болсон гэж үзэж байна. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12, 163-164 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2. Гэрч ****************: “...***************дүүргийн *********** дүгээр хороо, 361-н гарамд байх ************* дэлгүүр дээр 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт барааг тоолох гээд очсон, тухайн үед тухайн дэлгүүрт *********** гэх охин худалдагчаар ажилладаг байсан. Тэгсэн нийт барааг тоолоод үлдэгдлээ гаргаж, тэгээд************* тулах гэтэл *********** алга болчихсон. Тэгээд 10 гаран хоногийн дараа гарч ирээд надтай нийт барааны тооцоог тулахад 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны хооронд нийт зарсан барааны үнийн дүн нь 73,737,344 төгрөг байх ёстойгоос ********** тушаасан мөнгөн дүн нь Пос машинаар болон дансаар, мөн бэлэн мөнгөөр, бараа худалдан авсан гэх зэрэг бүгд нийлээд 69,940,150 төгрөг нийт тушаасан байсан ба 3,132,896 төгрөг дутсан байсан. Үүнээс ************* захирал руу 1,100,000 төгрөг шилжүүлээд өрнөөсөө хассан байсан. Тэгээд нийт 2,032,896 төгрөгийн өр үлдсэн. Үүнийг **********, *********** хоёр хоорондоо тохироод өрөө дарахаар болсон байх, би сайн мэдэхгүй байна. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ********** худалдагчаар ажилласан ба 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нийт дэлгүүрийн барааг би тоолоогүй, гүйцэтгэх захирал ***** нь өөрийн биеэр тоолоход, дэвтэр дээр бичсэнээр нийт барааны зарах ёстой дүн нь 34,070,993 тушаах ёстойгоос ************ нийт 25,214,385 төгрөг тушаасан байсан. Үүний зөрүү нийт 8,856,608 төгрөг дутсан, үүнээс цалин болох 590,977 төгрөгийг хасаад үлдэгдэл өр нь 8,259,631 төгрөг болсон. Тэгээд өмнөх гарааны нийт өрийн нэмэхэд 10,292,527 төгрөгийн өр гарсан байсныг *************** нийт 2 удаа тулж харуулсан, би өөрийн биеэр дахин 2 удаа тоолж үзэхэд яг 10,292,527 төгрөг дутсан байсныг ************* үзүүлэхэд өөрийн биеэр хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан. Тэгээд ********** надад хэлэхдээ 361-н гармын айлуудад зээл өгснөөс болж мөнгө дутсан гэснийг *********** захиралд танилцуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

3. Гэрч ************: “...************* нь 361 гармын ************** дэлгүүрт ажилладаг байсан би он сарыг нь санахгүй байна. 2021 оны 06 дугаар сарын орчим санагдаж байна. Би *********** утсаар яриад цалин ороогүй байна. Мөнгө зээлээч гэж хэлээд 500,000 төгрөг дараа нь 200,000 төгрөг, нийт 700,000 төгрөг зээлсэн. Мөн би ажилладаг дэлгүүр дээр нь очиж дэлгүүрээс нь 250,000 орчим мянган төгрөгийн бараа зээлээр авсан. Тэгээд байж байхад ************* дэлгүүрийн эзэн ************ гэх хүн ирж уулзаад зээлсэн мөнгөө өг гэж хэлсэн. Надтай тулгалт хийгээд надаас 1,070,000 төгрөг нэхэмжилсэн. Би уг мөнгөнөөс 500,000 төгрөгийг нь өгсөн байгаа. Одоо 570,000 төгрөг өгөх дутуу байгаа. Өөр ямар нэг тооцоо байхгүй. Өөр ямар нэг эд зүйл болон мөнгө авсан асуудал байхгүй. 1,800,000 төгрөгийн хэмжээний эд зүйл аваагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

4. *************гар дэвтэр гэх баримтууд (хавтаст хэргийн 53-56 дахь тал),

 

5. ************ зүгээс нийт 10,2923,527  төгрөг дутаасан үнэн болно, мөнгөө төлж барагдуулна гэсэн утгатай хүсэлт (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

 

6. **********, ************ нарын тулгалт хийсэн баримтууд (хавтаст хэргийн 59-92 дахь тал),

 

7. *********** дансны /хаан банкны/ дипозит хуулга (хавтаст хэргийн 93-115 дахь тал),

 

8. Санхүүгийн анхан шатны баримтууд (хавтаст хэргийн 116-126 дахь тал),

 

9. Яллагдагч ************* эзэмшлийн Хаан банкны ************ тоот дансны дипозит дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 205-228 дахь тал)

 

10. Амгалан ахуй аудит ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн НА/05 дугаартай: “...*************ХХК-ийн Бүст нуур нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт ******* 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс тооцооны гар дэвтрийн тэмдэглэлээр баталгаажиж байгаа боловч захирлын тушаал шийдвэр гаргаагүй байна. 2021 оны 02 дугаар сарын 23-наас 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд худалдагчаар ажилласан гэх боловч худалдагчийн үнэмлэхгүй ажиллуулж байсан байна. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд нийт хэдий хэмжээний орлого олсон, орлогоо хувийн данс компанийн данс бэлэн байдлаар хүлээн авсныг баримтаар тогтооход төлбөрийг дараах хэлбэрээр авдаг байсан байна. Бэлэн авсан орлогоос бараа материалын төлөлт, цалин олголтыг хийдэг байна. Мобайлаар өдөр бүр ************дансанд орж, тухайн мобайл орлогын *************тоот **********данс уруу шилжүүлдэг байсан байна. ******** 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хооронд 7,916,087.02 төгрөгийг байгууллагад тушаагаагүй /тушаасан дүнг хассан/  байгаа нь холбогдох баримтаар нотлогдож байна. ************ ************ тоот дансанд 2021 оны 12 сарын 01-нд нийт 500,000 төгрөг ************** төлөгдсөн байна. Өөр харилцагчаас холбогдох баримтаар нотлогдох зээл төлөгдсөн байхгүй байна. ************ 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны хоорондох тооцооны бүртгэлийн дэвтэрт нэмэгдүүлсэн үнээр борлуулалтыг хийсэн байна. Тооцоо тулгалт нь ************* гарын үсгээр баталгаажуулсан” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 167-201 дэх тал),

 

11. Шинжээч ***********шүүхийн хэлэлцүүлэгт: “...****** нь хохирогчийн дэлгүүрт 2021.2.23-ны өдрөөс эхлэн ажилласан байгаа нь гар бүртгэлийн дэвтрээс харагдаж байгаа, гэхдээ түүнийг ажилд томилсон тушаал байхгүй, худалдагчийн үнэмлэх байхгүй ажиллаж байсан байна, шүүгдэгч ****** нь дэлгүүрт 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд 3,665,596 төгрөгийн дутагдал, 2021.08-20-ны өдрөөс 2021.09.8-ны өдөр хүртэл ажиллахдаа 8,139,491,2 төгрөгийн дутагдал гаргаж, нийт 11,805,027,02 төгрөгийн дутагдал гаргасан байна. Би дүгнэлт хэсэгтээ шүүгдэгчийн төлсөн дүнг хасаад үлдэгдэл дүнгээр нь тавьсан. Нийт учирсан дутагдлыг хавсралт 3, 4-т дэлгэрэнгүй байдлаар тусгасан.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

12.Яллагдагч *************: “...Би төрөөд гэртээ байж байхад манай партизанд байдаг *********** нуур дэлгүүрт худалдагч авна гэсэн зар тавьсан байхаар нь би 2021 оны 05 дугаар сарын эхээр утсаар ярихад намайг ирж уулз гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 361-ын гарамд байдаг ************ дэлгүүрт очиход шууд дагалдан худалдагч хийгээд 5 хонуулаад үндсэн худалдагч болгосон. Би 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилласан. Ажлаас буух үед тооллого ирээд тоолоход 3,395,096 төгрөгийн бараа дутсан. Тэгээд намайг төл гэхээр нь би төлнө гэдгээ хэлээд 1,100,000 төгрөгийг дансаар өгсөн, үлдэгдэл мөнгийг нь ажиллаж байгаад цалингаасаа өгөхөөр тохирсон. Тэгээд үргэлжлүүлэн ажил хийхээр болоод 8 сарын 20-ны өдрөөс эхлэн дахин ажиллаж байхад 9 сарын 08-ны өдөр тооллого ирээд тоолоход 8,259,631 төгрөгийн бараа дутсан. Би 4,800,000 орчим төгрөгийг өөрөө хэрэглэсэн. Өөрийн хашааны блок худалдаж авсан. Бусад нь мөнгийг тоолоод дутаахдаа барааны 20 хувь нэмж зараагүй байна гээд тооцсон. Би 361-н орчим амьдардаг хүмүүст бараа өгөхдөө бүртгэл хөтлөөд зээлээр өгсөн. Уг хүмүүсийн заримаас нь мөнгийг нь аваагүй. Би өөрийн амьдардаг хашаандаа 2,200,000 төгрөгийн блок авч хашаа барьсан. Би бараа тоолох үед нийт 11,722,527 төгрөгийн бараа дутаасан. Нийт тооцоо хийлэхэд бараа материал дээр 20 хувь нэмж зараагүй гээд 6 сая гаруй төгрөгийг нэмж бодсон байсан. Би мөнгөн дүнг сайн санахгүй байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44  дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн  шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс  дээш хэмжээний хохирол учруулж, бусдын  эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг  захиран зарцуулах  боломж  бүрдүүлсэн буюу  захиран зарцуулснаар  төгсдөг материаллаг  шинжтэй  гэмт хэрэг юм.

 

“Амгалан ахуй Аудит” ХХК-ийн дүгнэлтийн хавсралт 3-т “... шүүгдэгч ******** нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд 3,665,596 төгрөгийн дутагдал гаргаж, үүнээс 1.100.000 төгрөгийг  нөхөн төлсөн нь харагдах (хавтаст хэргийн 199 дэх тал) ба  дараа нь шүүгдэгч ********** уг дутагдлаа арилгахыг үүрэг болгосон атал үргэлжлүүлэн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 8,139,491,02 төгрөгийн дутагдал нэмж гаргасан, үүнээс  2.789.000 төгрөг төлсөн нь хавсралт 4-т дурдагдсан  байна. (хавтаст хэргийн 201 дэх тал),   

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******** эхний удаа гаргасан дутагдал нь 3.665.596 төгрөг дээр дараагийн дутагдал болох 8.139.491,02 төгрөгийг нэмбэл нийт дутагдал нь 11.805.087,02 төгрөг болж, үүнээс шүүгдэгч нь 3.889.000 төлсөн дүнтэй байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч ********** нь *************** дэлгүүрт худалдагчаар ажиллах хугацаандаа шууд санаатай, шунахай сэдэлтийн улмаас тус компанийн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос завшиж, 11.808.087,02 төгрөгийн хохирол учруулсан байх атал прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд шүүгдэгчийн төлсөн 3889.000 төгрөгийг дээрх дүнгээс хассан тооцоогоор буюу 7.916.087,02 төгрөгөөр хохирлын дүнг бичсэн, уг асуудлыг улсын яллагч нь үгүйсгээгүй болно.

 

Прокуророос шүүгдэгч *********** Эрүүгийн хулийн тусгай ангин 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн  хариуцуулсан  эд хөрөнгө,  эд хөрөнгийн эрхийг завшсан бол” гэсэн шинжээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Учир нь,

 шүүгдэгч *********** ************ ХХК-ийн “************” дэлгүүрийн худалдагчаар ажиллуулахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээ, эд хариуцагчийн гэрээ байгуулсан болон албан тушаалд томилсон, халсан тушаал шийдвэр гарч байгаагүй буюу  хууль тогтоомж болон  эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр томилогдоогүй тул түүнийг албан тушаалтан гэж үзэх боломжгүй. Иймээс шүүгдэгч **************  хохирогчоос сайн дурын үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, объектын эрхийг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар хууль бусаар авсан гэж хүндрүүлэн үзэх буюу  “Хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн түүний учруулсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “... их хэмжээний хохирол гэж  тавин мянган нэгжтэй тэнцэх  хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ” ... хэмжээнд хүрээгүй,  улмаар хохирогчийн  амьдралын  эх үүсвэр болсон  эд хөрөнгийн эрхэд халдсан зэрэг  ноцтой  хохирол, хор уршиг учруулсан шинжгүй байна.

 Дээрх байдлаас үзвэл, шүүгдэгч ********** бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан үйлдэл нь хүндрүүлэх шинжгүйгээр үйлдэгдсэн байх ба яллах дүгнэлтэд бичигдсэн хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулах нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байгаа тул тус хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* мэдүүлэг, Аудитын дүгнэлт болон шинжээч ************ мэдүүлэг, дүгнэлтийн хавсралт хэсэгт тусгагдсан баримт зэрэг нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч ************* нь ************* ХХК-/**************/-нд 11.808.087,02 төгрөгийн хохирол учруулсан гэж зөвтгөн дүгнэж, шүүгдэгч ************* холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээр тогтов.

Иймд шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч ************** үйлдсэн гэмт хэргийн улмаас ************** ХХК-ийн “***************” хүнсний дэлгүүрт 11.805.087,02 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлоос 4.151.000 төгрөгийг төлсөн гэснийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************ нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй тул шүүгдэгч ************* үлдэгдэл хохирол 7.654.087,02 мөнгийг гаргуулж, хохирогч ************* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ************ олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

хууль ёсны төлөөлөгч ************* нь “улсын яллагчийн санал болгосон ял шийтгэл нь  энэ хүнд тохирохгүй, хөнгөдсөн байна гэж үзэхээр байна. Учир нь  ********* дийлэнх хохирлоо төлж барагдуулаагүй байгаа. Энэ байдлыг харгалзан үзэх хэрэгтэй байх” гэсэн саналыг,

Шүүгдэгч нь “...улсын яллагчийн ял шийтгэл дээр хэлэх зүйл байхгүй. Би энэ мөнгийг төлөхгүй биш төлнө, өөр хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой бөгөөд шүүгдэгч ********** нь хэдийгээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж буй ч хохирлын хэмжээн дээр маргасан, улмаар хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал,  бусдад учруулсан хохирол, хор уршгийн байдал, нөгөө талаас түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *********** дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр **************дүүргийн ****************тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Прокурорын санал болгож буй 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч ************* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, шүүгдэгчийн хувин байдалд тохирохгүй байна гэж үзсэн тул дээрх байдлаар  ял шийтгэлийг оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч *********** нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Тус хэрэгт аудитын дүгнэлт гаргуулахад 1,500,000 төгрөгийн зардал гарсан (хавтаст хэргийн 165 дахь тал), уг зардлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************* нь төлсөн байх тул шүүгдэгч ************* гэм буруутайд тооцсонтой холбогдуулан уг зардлын дүнг түүнээс гаргуулж, ************* ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *************** олгохоор шийдвэрлэв.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ” гэж, тус зүйлийн 1.1 дэх хэсэгт “... шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрчид ...төлөх зардал” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, шинжээчид төлсөн зардал нь хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа бөгөөд гэм буруутай этгээдийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирлын хэмжээг бодитой тодорхойлохтой холбоотойгоор гарсан зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэхээр хуульчилсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч *************овогт ****************бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ************ дүүргийн ****** дүгээр хороо ************* тоотод оршин суух хаягаа өөрчлөх үүргийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч **********мэдэгдсүгэй.     

4. Шүүгдэгч *************с  хохирогч “**************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ****************4.151.000 (дөрвөн сая  нэг зуун тавин нэгэн мянга) төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 7,654,087 (долоон сая, зургаан зуун тавин дөрвөн мянга, наян долоо) төгрөгийг гаргуулж, “***************” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *********** олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 1,500,000 төгрөгийг шүүгдэгч ************ гаргуулж, ************ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***************т олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай..

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.АЛТАНЦЭЦЭГ