Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 149/ШЦТ/130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж,

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Б.Мөнхгэрэл

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Улсын иргэн,******* аймгийн Баян-Өндөр суманд 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, эмээгийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг, 1 дүгээр хороо 2 дугаар хороолол ******* дүгээр байрны тоотод оршин суух, ******* театрт жүжигчин ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт /рд:/ 

 

Улсын иргэн,******* аймгийн Баян-Өндөр Улаанбаатар хотод 200 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 17 нас, 04 сар, 27 хоногтой, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, ээж, эмээ, дүүгийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг, 4 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* дүүргийн 20 дугаар сургуулийн ангийн сурагч, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт /рд:УП0271697/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн галт тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын зөрлөг гэх газар очиж уг газраас НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн улмаар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн 272 дугаар галт тэрэгний 9 дүгээр вагоноор сууж 12 дугаар вагонд дамжин сууж явахдаа НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан өвс гэх нэршилтэй нийт 344.7гр цэвэр жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Үүнд:    

     

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Миний цагдаа дээр өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. Би гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний урьд өмнө цагдаагийн байгууллага дээр өгч байсан мэдүүлэг бүгд үнэн зөв. ...гэх мэдүүлэг. 

 

Эрүүгийн  ******* тоот хавтаст хэргээс  

 

Нэг. Улсын яллагчаас: Насанд хүрээгүй шүүгдэгч *******ийн насыг тоолсон тухай тэмдэглэл/Хх-ийн 39 дүгээр хуудас/ 

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол/Хх-ийн 38 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 16-24 дүгээр хуудас/

Тээврийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний №130 дугаартай “ Мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай” тогтоол/Хх-ийн 37 дугаар хуудас/

Хүний биеэс биологийн дээж авсан 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай тэмдэглэл/Хх-ийн 27-28 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн №4476 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн ******* УП0271697/ 2022.09.11 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн ******* УП0271697  2022.09.11 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

2.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...гэх дүгнэлт/Хх-ийн 9-60 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн №4477 дугаартай дүгнэлтэд:

Дүгнэлт хэсэгт: 1.Шинжилгээнд ирүүлсэн ******* / 2022.09.11 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.

Шинжилгээнд ирүүлсэн ******* 2022.09.11 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

2.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...гэх дүгнэлт/Хх-ийн 6-66 дугаар хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн №4478 дугаартай дүгнэлт:

Дүгнэлт хэсэгт:

 1.Шинжилгээнд ирүүлсэн 1- хүртэлх дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1- хүртэлх дугаарласан ургамал мэт зүйлсээс  нь делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн №99 дугаартай дүгнэлт :

1.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.******* нь хэрэг үйлдэгдэх 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан эсэх гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 83-84 дүгээр хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн №963 дугаартай дүгнэлт :

1.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2.******* нь хэрэг үйлдэгдэх 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан эсэх гэх баримт мэдээлэл үгүй байна.

3.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.******* нь хэрэг хариуцах чадвартай байна. ...гэх дүгнэлт/Хх-ийн 87-88 дүгээр хуудас/

 Хоёр:Өсвөр насны шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор өмгөөлөгч нараас:

Өсвөр насны шүүгдэгч *******ийн насыг тоолсон тэмдэглэл/Хх-ийн 39 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч *******ийн урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 117 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч *******ийн сурч буй Нийслэлийн 20 дугаар сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт/Хх-ийн 118 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч *******ийн сурагчийн хувийн хэрэг/Хх-ийн 11-129 дүгээр хуудас/

Өсвөр насны шүүгдэгч *******ийн Иргэний үнэмлэхийн хуулбар/Хх-ийн 130 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 137 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар/Хх-ийн 138 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын төрсний гэрчилгээний хуулбар/Хх-ийн 139 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын оршин суугаа газрын лавлагаа/Хх-ийн 140 дүгээр хуудас/

Шүүгдэгч *******ын бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 142 дугаар хуудас/зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гэмт үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар баг, зөрлөг газраас 344.7 гр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын/delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол/Хх-ийн 38 дугаар хуудас/Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 16-24 дүгээр хуудас/, Тээврийн прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний №130 дугаартай “ Мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай” тогтоол/Хх-ийн 37 дугаар хуудас/, Хүний биеэс биологийн дээж авсан 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №01 дугаартай тэмдэглэл/Хх-ийн 27-28 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн №4476 дугаартай дүгнэлтэд/Хх-ийн 6-66 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 1-ны өдрийн №4478 дугаартай дүгнэлт/Хх-ийн 83-84 дүгээр хуудас/,Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн №963 дугаартай дүгнэлт/Хх-ийн 87-88 дүгээр хуудас/зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий ургамлыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэж, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хориглосон  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Тиймээс Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Ийм шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг  худалдаалах зорилгогүйгээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагын саналдаа: ...Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэх, өсвөр насны шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тухай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулах тухай санал гаргасныг,

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын өмгөөлөгчдөөс эрүүгийн хариуцлагын саналдаа: ... өсвөр насны болон 21 нас хүрээгүй шүүгдэгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг тус тус шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нийгмийн хор хөнөөл, хүний оюун ухаан, сэтгэцэд нөлөөлөх нөлөөлөл зэрэг хор уршиг ихтэй нийгэмд аюултай гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нар нь өсвөр насны байгаа боловч цаашид гарч болох хор уршгийг харгалзан үзээд  хуульд заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж, зорих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, 01 жилийн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоох,

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Сонгино хайрхан, *******, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн уут, 344гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт , өсвөр насны шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдаалах зорилгогүйгээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар бэлтгэж, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01/нэг/жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ийг  01/нэг/жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, өсвөр насны шүүгдэгч *******ийг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг 2 дахин багасгаж, биеэр эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 06/зургаан/ сарын хугацаагаар тогтоосугай.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч *******ийг 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Сонгино хайрхан, *******, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарыг мансууруулах бодис хэрэгсэхийг хориглосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд өсвөр насны шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэвэр жин нь 344.7гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч *******, өсвөр насны шүүгдэгч ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ЭРДЭНЭМӨНХ