Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1429

 

 

 

 

 

 

 

 

 

2022            11            22                                          2022/ШЦТ/1429

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Д.Ууганцэцэг (томилолт),

            иргэдийн төлөөлөгч Д.Батбаатар,

            хохирогч *********,**********, ********** нар,

            шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ************* овогт ************* ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208001040330 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны ******* дүгээр сарын ********-ны өдөр *********** аймгийн *********** суманд төрсөн. **** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт, *********** дүүргийн *** дугаар хороо, **************тоотод оршин суух, урьд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 01 жил 06 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлснээс 04 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 09 сар 09 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн, ************************** /РД:***************/

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч ****************** нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу:

1.2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ********** картаас нь 400.000 төгрөг авч өгчхөөд түүний картыг буцааж өгөхдөө хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хаан банкны виза картыг нь өөр картаар сольж аван бэлэн мөнгөний машин ашиглаж  хохирогчийн картаас  400.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

2.2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкин дотор байрлах бэлэн мөнгөний машинаас хохирогч ************** 130.000 төгрөг авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж өгч, бусдыг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 345.000 төгрөгийг тус хорооллын ************* дотор байрлах Хаан банкны машинаас уншуулан авсан,

3.2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн хүнсний захад байрлалтай Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ************* картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр карт сольж, бусдыг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 215.000 төгрөгийг тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Night plaza худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан.

4.2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол салбар дотор байрлах бэлэн мөнгөний машинаас хохирогч *************** бэлэн мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч эд зүйл ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 360.000 төгрөгийг тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний супер маркетын бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан,

5.2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн Хаан банкны мөнгөний машинаас хохирогч *************** тэтгэврийн виза картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 2.152.269 төгрөгийг авч залилсан,

6.2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч ************** картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 800.000 төгрөгийг Драгон гар утасны худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан,

7.2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч *************** картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 400.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон гар утас худалдааны төвийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хороололд 102 дугаар байр Таsty food бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан,

8.2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Драгон худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хохирогч ************** картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 500.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Хөрс худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан,

9.2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-с хохирогч ***************** виза картаас түүний хүү Сайнцогийн данс руу 10.000 төгрөгийн гүйлгээ хийж өгөөд түүний Хаан банкны виза картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

10.2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-с хохирогч ************** виза картных нь үлдэгдлийг шалгаж өгөөд буцааж өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис Сосэ” сургуулийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 290.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

11.2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-с хохирогч ************** шилжүүлэг хийж өгөөд картыг нь буцааж өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

12.2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол салбар дотор байрлах АТМ-с хохирогч **************** бэлэн мөнгө авч өгөөд түүний Хаан банкны картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” дотор байрлах АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

13.2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-с хохирогч ************** картаас мөнгө авч өгөөд түүний Хаан банкны виза картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

14.2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн В1 давхарт байрлах Хаан банкны АТМ-с хохирогч **************** бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, эд зүйл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Содон” хороололд байрлах АТМ-ээс 500.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

15.2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч ************* Хаан банкны виза картнаас мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний дэлгүүр”-т байрлах Хаан банкны АТМ-ээс 500.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

16.2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-ээс хохирогч *************** Хаан банкны виза картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний дэлгүүр”-т байрлах Хаан банкны АТМ-ээс 245.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

17.2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогч ***************** Хаан банкны виза картаас мөнгө авч өгөөд улмаар буцаан өгөхдөө картыг сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Драгон гар утас худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас 330.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

18.2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаар хохирогч **************** гүйлгээ хийж өгөөд картыг нь буцааж өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн АТМ-ээс 600.000 төгрөгийг уншуулан авч залилсан,

19.2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаар хохирогч *************** гүйгээ хийж өгөөд картыг буцаан өгөхдөө өөр картаар сольж, түүнийг хуурч, эд зүйл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 320.000 төгрөгийг уншуулан авч бусдад нийт 10.657.269 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...19 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ************* 215,000 төгрөгийг төлсөн, бусад хохирогч нарын хохирлыг төлөөгүй. Би хохирогч нараас авсан мөнгөөр  найз нөхөдтэйгөө нийлж шоудах, наргиж цэнгэхэд зарцуулсан. Амьдрал ахуйдаа зарцуулсан  зүйл юу ч байхгүй. Би өмнөх хүний картыг дараагийн хүнд ашиглах байдлаар мөнгө авдаг байсан.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хохирогч  ************** шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тухайн өдөр  300,000 төгрөг залилуулсан. Мөнгөө аваагүй байна. ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 2021 оны 9 сард хүүхдийн хурим болох гээд тэтгэврийн зээл авсан байсан юм. Тэгээд мөнгөө Төрийн банкнаас авах гэтэл болохгүй байсан учир Хаан банкны АТМ-с авч болдог гэхээр нь авах гээд очоод  картаасаа 750,000 төгрөгийг  энэ хүүхдээр авхуулсан. Тэгээд мөнгө авч өгчхөөд нэг карт өгөхөөр нь авч яваад дараа нь мөнгө авах гэтэл минийх биш байсан.Тэгсэн таны картыг залилж авсан байна гэж банкны хүн хэлсэн ба надад************** гэх хүний картыг өгсөн байсан. Миний картаас 2,152,269 төгрөг алдагдсан. Би энэ мөнгийг зээлж авсан байсан. Тиймээс гомдолтой, мөнгөө олж авмаар байна ” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч *********** шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр хагас сайн өдөр байсан.АТМ-ээс мөнгө авах гэж байхад  тэнд нэг цагаан куртиктэй охин зогсож байхаар нь гуйгаад өвөөдөө энэ картаас 100,000 төгрөг аваад өг гэхэд за гээд миний картаас 100,000 төгрөг авч өгсөн. Тэгээд карт өгөхөөр нь аваад  дэлгүүр орж гурил авах гээд тооцоо хийхэд тухайн карт нь болоогүй, таны карт биш байна гэсэн.Миний картаас 345,000 төгрөг алдагдсан. Мөнгөө олж амаар байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 508а дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын баримтууд, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан нотлох баримтуудыг, мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ************* бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, залилах гэмт хэргүүдийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч нь “...шүүгдэгч *************** нь энэ 19 хохирогчийн мөнгийг хууль бусаар аргаар авсан тул гэм буруутай байна, хохирогч нарт учирсан хохирлыг төлүүлэх ёстой” гэж,

Хохирогч нар “...гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэж,

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь “хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож байна” гэсэн санал дүгнэлтийг   гаргасан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна. Учир нь,

Гэмт хэргийн давтамжийн “байнга” гэх шинжийг тодорхойлоход тухайн нэг төрлийн гэмт хэргийг 3 ба түүнээс дээш удаа үйлдэж, тэдгээрийн алинд ч ял шийтгүүлээгүй байхыг ойлгоно, харин амьдралын эх үүсвэр болгосон гэдэгт тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг өөрийн амьдралын нэн тэргүүний буюу хүссэн хэрэгцээндээ зориулсан байхыг ойлгоно.Тодруулбал,

Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, шүүгдэгч *********** нь залилах гэмт хэргийг 19 удаагийн үйлдлээр үйлдсэн буюу давтамжийн хувьд 3 ба түүнээс дээш  гэсэн шалгуур шинжийг хангаж буй ч гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг өөрийн амьдрал ахуй, өдөр тутмын хэрэглээ, хэрэгцээндээ зарцуулсан, залилах гэмт хэргийг байнга, тогтвортой үйлдэх явдлыг амьдралын хэвшил болгосон, амьдрал ахуйн хэрэгцээгээ хууль бусаар олсон орлогоороо хангах, ашиг орлого олох арга, хэрэгсэл, эх сурвалж болгосон шинжгүй байх тул шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ************* нь залилах гэмт хэргийг үйлдэж, олсон орлогоороо өөрийгөө тэжээн тэтгэж, хэрэгцээндээ зарцуулсан амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокуророос *********** холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Иймээс прокурорын дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг шүүхээс дээрх байдлаар хүлээн аваагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч **************** нь “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан үйлдсэн үйл баримт нь дараах нотлох баримтын эх сурвалжтай байна. Тухайлбал,

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ************* холбогдох хэргийг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ******** картаас нь 400.000 төгрөг авч өгсний дараа түүнд картыг нь буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан бэлэн мөнгөний машинаас хохирогчийн картад байсан  400.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ****************: “...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороололд байх Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлсэн ба би картаас мөнгө авч чаддаггүй болохоор миний урд байсан үл таних эмэгтэйгээс “мөнгө аваад өгөөч, бас мөнгө шилжүүлээд өгөөч” гэсэн юм. Тэгээд тэр эмэгтэй миний Хаан банкны картаас 400,000 төгрөг бэлнээр авч өгөөд миний картыг өгсөн ба би картаа аваад цүнхэндээ хийсэн юм. Тэгээд би очоод байж байсан чинь шилжүүлсэн гэх 100.000 төгрөг орохгүй байна гэхээр нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахин Содон хороололд байрлах Хаан банкны АТМ дээр очоод хүн гуйгаад картаа өгсөн чинь таны пин код буруу байна гэсэн, би картаа шалгаад үзсэн чинь ****************** гэсэн өөр карт байсан тул хаан банкны лавлах руу залгаад өөрийн 5018597169 гэсэн дансаа хаалгасан юм. Миний цалин 1,000,000 төгрөг 2020 оны 12 сарын 19-ний өдөр орсон байсан юм. Тухайн үед би тэр эмэгтэйд 100,000 төгрөг шилжүүлээд өг гэж найзынхаа дансыг өгсөн юм. Тэгсэн манай найз ороогүй гэсэн боловч мөнгө маргааш нь орсон гэсэн тэгэхээр нь нийт 400,000 төгрөг алдагдсан байна. Тухайн эмэгтэй жижиг биетэй охин байсан ба 20 гаран настай  байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал)

 

2.************* Хаан банкны 50185971.. тоот дансны хуулга: “2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутад 400.000 төгрөгийн зарлага гарсан” (1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал),

 

3. Шүүгдэгч **************: “...Өнгөрсөн 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Содон хорооллын Хаан банкны АТМ дээр мөнгө олъё гэж бодоод очсон юм. Тухайн үед миний урд нэг эмээ мөнгөө шилжүүлж чадахгүй байсан, тэр эмээ надаас эмээдээ туслаач 100,000 төгрөг манай найз руу шилжүүлээд өгөөч гэхээр нь би 100,000 төгрөг шилжүүлж өгөөд картыг нь өгөхдөө адилхан өнгөтэй өөр карт өгч явуулсан. Тэгээд би тухайн АТМ-с картан дотор нь байсан 400,000 төгрөгийг бэлнээр нь гаргаж авсан. Би амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор уг хэргийг үйлдсэн юм. Надад виза карт байхгүй, дараа нь дахиад мөнгө авна гэсэн хүнд сольж өгөөд явуулчихдаг юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

//. Шүүгдэгч ************ нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкин дотор байрлах бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ************ 130.000 төгрөгийг нь авч өгөөд түүний картыг буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 345.000 төгрөгийг тус хорооллын Tasty food дотор байрлах Хаан банкны машинаас уншуулан авсан болох нь:

 

1.Хохирогч *************: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын Хаан банкнаас мөнгө авах гэтэл банк хаалттай байхаар нь үүдэнд байдаг АТМ ороод картаасаа мөнгө авах гэтэл өөрөө авч чадахгүй болохоор хойно ганцаараа зогсож байсан 20 орчим насны охиноос гуйгаад “өвөөдөө мөнгө аваад өгөх үү” гэтэл “тэгье” гэхээр нь би картаа өгөөд пин кодоо 9999 гэж хэлээд 130.000 төгрөг авхуулсан ба надад хэлээд миний мөнгийг өгөөд картаа ав гэхээр нь би өөрийн карт байна гэж бодоод өгсөн картыг нь аваад ломбард орж 130.000 төгрөгөөрөө мөнгөн аягаа аваад гэртээ харих замдаа дэлгүүр ороод гурил авах гэтэл 3 удаа буруу пин код хийгээд блоколсон карт байна гэхээр нь юу гэж дээ би сая АТМ-ээс хүүхдээр мөнгө авхуулсан ш дээ гээд дахиад хийгээд үз гэж хэлээд дахиад пин кодоо хэлээд хийлгэхэд болохгүй байсан.  Тэгээд гэртээ ирээд Хаан банкны лавлах руу яриултал картынхаа сүүлийн 4 оронтой кодоо хэлдээ гээд картаа шалгуултал таны карт биш байна гэхээр нь миний дансанд үлдэгдэл хэдэн төгрөг байна гэж асуутал 700 төгрөг байна гэсэн, тэгээд би картаа хаалгаад цагдаад өргөдөл өгсөн. Миний картад тэтгэврийн 475,000 төгрөг орсон байсан. Тэгээд би 130,000 төгрөг тэр хүүхдээр авхуулаад картад 345,000 төгрөг үлдсэн байсныг тэр хүүхэн авсан байсан. Тэр хүүхэд 20 орчим насны намхан нуруутай,  богинохон цагаан куртиктэй, туранхайвтар биетэй  эмэгтэй хүн байсан..” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.************** Хаан банкны 54610013.. тоот дугаартай дансны хуулга: “...2020 оны 01 дүгээр сарын 13-ны 13 цаг 44 минутад 345,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал)

 

3.Шүүгдэгч******************: “...Өнгөрсөн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би Содон хорооллын Хаан банкны АТМ дээр мөнгө олъё гэж бодоод очсон юм. Тухайн үед миний урд нэг өвөө мөнгөө авч чадахгүй байсан. Тэр өвөө надаас өвөөдөө туслаач 130,000 төгрөг аваад өг гэхээр нь би 130,000 төгрөг авч өгөөд тухайн өвөөгийн картыг нь өгөхдөө адилхан өнгөтэй өөр карт өгч явуулсан. Тэгээд би тухайн АТМ-с картан дотор нь байсан 345,000 төгрөгийг бэлнээр нь гаргаж авсан. Би амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор уг хэргийг үйлдсэн юм. Надад виза карт байхгүй, дараа нь дахиад мөнгө авна гэсэн хүнд сольж өгөөд явуулчихдаг юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 80 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

///. Шүүгдэгч ************** нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул худалдааны төвийн хүнсний захад байрлалтай Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ************ картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөлгүй өөр карт сольж өгөн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 215.000 төгрөгийг тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Night plaza худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас уншуулан авсан болох нь:

 

1.Хохирогч ************: “...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул зах орж хүний гар цайлгах бэлэг авах гэж яваад мөнгө дутаж магадгүй гээд Баялаг Ундраа төвийн зүүн урд талын Хаан банкны АТМ орж мөнгөө авах гээд 14 цаг 50 минутад сайн санахгүй байна. Нэг хүнийг гуйгаад 50,000 төгрөг аваад өг гэхэд авч өгөөд надад 50,000 төгрөг болон виза карт өгсөн. Тэгээд гэртээ хариад маргааш нь мах авах гээд Хүчит шонхор зах ороход миний карт болохгүй байсан. Тэгээд Хаан банк орж өргөдөл бичиж өгөөд картаа хаалгаад миний карт биш байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 103 дахь тал),

 

2.***********н Хаан банкны 50327539.. тоот дансны хуулга: “...2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 50 минутад 200.000 төгрөгийн, 14 цаг 52 минутад 15.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийдсэн...” (1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал),

 

3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “... дүрс бичлэгийг тоглуулахад 3 минут 57 секундын дүрс бичлэг байх ба 07 секундэд Хаан банкны АТМ-ын хаалгаар хүзүү хүртлээ тайрмал үстэй, нүүрэндээ цэнхэр өнгийн масктай, богино хар өнгийн өдөн куртиктэй, хар өнгийн нэг талдаа үүрдэг жижиг цүнхтэй, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн шагай хүрсэн гуталтай 160-165 см өндөртэй, 18-25 насны эмэгтэй хүн орж ирэх бөгөөд зүүн булангийн бэлэн мөнгөний машин дээр очиж буй дүрс бичлэг бичигдсэн байв. Улмаар 03 минут 15 секундэд Хаан банкны АТМ-ээс гарч буй дүрс бичлэг бичигдсэн байв. ...дараагийн дүрс бичлэгийг тоглуулахад 4 минут 59 секундын бичлэг байх бөгөөд 55 секундэд дээрх бичлэгт дүрслэгдсэн эмэгтэй хүн 1 минут 10 секундэд АТМ рүү орж буй дүрс бичлэг, улмаар 4 минут 22 секундэд гарч явган хүний замаар ганцаараа явж байгаа дүрс бичлэг бичигдсэн” (1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал),

 

4.Шүүгдэгч *************: “...2021 оны 03 дугаар сарын эхээр байх Нарантуул зах дээр явж байхдаа үл таних настай эмэгтэй хүн картаас мөнгө авч залилсан. Мөнгө олох зорилгоор уг гэмт хэргийг үйлдсэн” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

IV. Шүүгдэгч ************** нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол салбар дотор байрлах бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ************* картнаас нь бэлэн мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн картаас 360.000 төгрөгийг тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний супер маркетын бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ****************: “...Би 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед хөдөө гэрээсээ ирээд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын АТМ-ээс 700,000 төгрөг авчхаад байж байтал нэг шар царайтай хүүхэд эгчээ картаа аваарай гэхээр нь би авч гараад замын урд талын ломбард ороод картаа цүнхэндээ хийх гээд хартал миний карт биш байсан юм. Тэгээд удалгүй миний данснаас 360,000 төгрөг гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. Тэр хүүхдийн гаднах хувцсыг анзаарч хараагүй юм, үсээ хойш нь боосон байсан. Миний алдсан карт манай нөхөр ************** эзэмшдэг данс, би ашиглаж байсан юм. Миний дансанд 1,066,000 төгрөг байгаа юм. Би тэр миний картыг авч өгсөн хүүхдийг сэжиглэж байна. Би данснаасаа 360,000 төрөг алдсан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 198 дахь талын ар тал)

 

2. *************** Хаан банкны 59256280.. дугаартай дансны хуулга: “...2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 54 минутад 360,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 188 дахь тал)

 

3.Хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “...1-6 хүртэл дугаарласан зургаан хүний фото гэрэл зургаас 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр таны виза картыг чинь сольж авсан охин дээрх 6 хүний фото зураг дунд байна уу, байвал та гараараа зааж үзүүлнэ үү гэхэд ...уг харуулж байгаа 6 хүний гэрэл зураг дотор 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр миний Хаан банкны виза картыг сольж авсан охины царай төрх 6 дугаарт байгаа гэрэл зураг мөн байна гэж *************** фото зургийг заасан...” (1 дэх хавтаст хэргийн 189-193 дахь тал)

 

4.Шүүгдэгч *************: “...Өнгөрсөн 2021 ионы 08 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын хаан банк руу очсон. Тухайн үедээ мөнгө олох зорилгоор зогсож байтал нэг эгч над дээр хүрч ирээд надад 700,000 төгрөг картаас аваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би тухайн эгчид 700,000 төгрөгийг нь авч өгөөд картыг нь өгөхдөө өөр хүний карт сольж өгөөд явуулсан, тэр эгч намайг анзаарахгүй явчихаар нь гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Миний захын АТМ ороод тухайн картаас нь 360,000 төгрөгийг бэлнээр нь гаргаж аваад мөнгөө ойр зуурын юмандаа зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 212 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

V. Шүүгдэгч ************ нь 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн Хаан банкны мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ************** тэтгэврийн виза картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөлгүй өөр картаар сольж өгөн, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчийн картаас 2.152.269 төгрөгийг авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ************ “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төвийн Төрийн банкнаас  тэтгэврийн зээл гэж 2,299,771 төгрөгийн зээл аваад миний тэтгэврийн данс болох 103600641518 тоот дансанд үлдэгдэл болох 602.598 төгрөг байсан бөгөөд нийлээд 2,902,369 төгрөг байсан. 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн тэтгэврийн данснаас 750.000 төгрөг бэлнээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс аваад гэртээ харьсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймагт байхдаа өөрийн тэтгэврийн данснаас бэлнээр мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэхээр нь би гайхаад өөрийн тэтгэврийн Төрийн банкны виза картаа гаргаж иртэл миний виза карт биш, ************ гэх хүний  карт байхаар нь би дансны хуулгаа авч үзтэл миний данснаас төрийн банкны виза картаар бэлнээр мөнгө авсан байхаар нь цагдаад мэдэгдсэн юм. Нийт 2,152,269 төгрөг алга болсон...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэг тэмдэглэл: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг 31 минут 03 секундэд цагаан өнгийн фудволктой цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, үсэндээ улаан өнгийн боолттой, урд талдаа жижиг цүнх үүрсэн, 160-165 см өндөртэй, 20-25 насны орчим үл таних эмэгтэй хүн хохирогчийн картыг авч АТМ-д хийж байгаа байдлыг болон баруун гарын шуу хэсэгт байх шивээсийг тодруулж харуулав...” гэсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 226-230 дахь тал)

 

3.************ Төрийн банкны 1036006415.. тоот дансны хуулга: “...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2.152.269 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн талаарх дансны хуулга...” (2 дахь хавтаст хэргийн 04 дэх тал)

 

4.Шүүгдэгч **************: “...Би одоо тодорхой санахгүй байна. Миний бодлоор өмнө нь дээрх аргаар л олж авсан карт байх. Хохирогч эрэгтэй картаасаа мөнгө авч чадахгүй туслаад өгөөч гээд надад өөрөө картынхаа нууц дугаарыг хэлж мөнгийг нь авч өгөөд өөрийнх нь картыг буцаан өгөлгүйгээр өөр хүний карт өгөөд явуулсан. Сольж өгөх картыг би өмсөж явсан хувцасныхаа халаасанд хийсэн байснаа солиод өгчихдөг юм” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

VI. Шүүгдэгч ************** нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч **************** картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөлгүй өөр картаар сольж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 800.000 төгрөгийг Драгон гар утасны худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ******************: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс бэлэн мөнгө авах гээд 13 цагийн орчимд очсон. Би өөрөө АТМ-ээс мөнгө авч чаддаггүй болохоор АТМ-ын ойролцоо зогсох цагаан гадуур хувцастай, нүдний шилтэй, 20-25 насны, 155-160 орчим өндөртэй үл таних нэг охин байхаар нь эгчдээ АТМ-ээс 200.000 төгрөг аваад өгөөч гэж хэлтэл надад 200.000 төгрөг авч өгөөд миний виза картыг буцааж өгсөн. Тэгээд мөнгөө авчхаад “СҮҮ” ХХК-ний автобусны буудал дээр зогсож байхад миний гар утсанд 800.000 төгрөгийн зарлага гарлаа гэж захидал ирэхээр нь өөрийнхөө виза картыг харсан чинь өөр карт байсан. Тухайн надад мөнгө авч өгсөн охин надад өөр хүний виза карт өгөөд миний картыг аваад явсан байсан..” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 22 дахь талын ар тал)

 

2.******************* Хаан банкны 52460752.. тоот депозит дансны хуулга: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13 цаг 42 минутад 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 17 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хаан банкны 50/10922 дугаартай албан бичгийн хавсралтад ирсэн 1 ширхэг СД-г уншуулж үзэхэд “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн гар утасны худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ рүү хар малгайтай, цайвар бор шаргал өнгийн куртиктэй  эмэгтэй хүн виза карт хийж мөнгө авч байгаа нь дүрслэгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 35-39 дэх тал)

 

4.Шүүгдэгч **************: “...Миний бодлоор өмнө нь дээрх аргаар олж авсан карт байх. Хохирогч эмэгтэй картаасаа мөнгө авч чадахгүй туслаад өгөөч гээд өөрөө картынхаа нууц дугаарыг хэлэхээр нь 200,000 төгрөгийг нь авч өгөөд өөрийнх нь картыг буцаан өгөлгүйгээр өөр хүний карт өгөөд явуулсан. Тэгээд тэр эмэгтэйг явсны дараа картаас нь 800,000 төгрөг авч картыг нь хаячихсан” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

VII. Шүүгдэгч ************** нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч *************** картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөлгүй өөр картаар сольж өгөн  түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн картаас 400.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч **************: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв дотор байрлах АТМ-ээс үл таних эмэгтэй өөрийн Төрийн банкны виза картаас мөнгө авхуултал миний картыг буцааж өгөхдөө өөр хүний карт өгсөн байсан. Төрийн банкны хуулгаа авч үзэхэд 400,000 төгрөгийн зарлага гарсан байсан. Тэр эмэгтэй  шар үстэй,  дунд зэргийн нуруутай, цагаан саарал гадуур хувцастай, маск зүүсэн байсан..” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 65 дахь тал)

 

2.**************** Төрийн банкны 2321007296.. тоот дансны хуулга: “...2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгөө нэг удаа, 100,000 төгрөгөөр нэг удаа зарлагын гүйлгээ хийгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 61 дэх тал),

 

3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хаан банкны бэлэн мөнгөний машины дээд талд хяналтын камер байх бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 04 минутад юүдэнтэй малгайтай цамцтай, хүрэн өнгийн цүнх, цагаан өнгийн гар утас барьсан нүдний шилтэй, цагаан өнгийн маск зүүсэн эмэгтэй бэлэн мөнгөний машин дээр ирж цэнхэр өнгийн карт гарган бэлэн мөнгөний машинд хийж мөнгө аваад гарч авсан байв...” гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал)

 

4.Шүүгдэгч *************: “...тэр эрэгтэй хүний  картыг сольж өгөөд  түүний картаас 400,000 төгрөг авсан нь үнэн” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 80 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

VIII. Шүүгдэгч ************** нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Драгон худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ************** картаас нь мөнгө авч өгөөд түүний картыг буцаан өгөлгүй өөр картаар сольж өгөн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүний картаас 500,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Хөрс худалдааны төвд байрлах бэлэн мөнгөний машинаас уншуулан авч залилсан болох нь :

 

1.Хохирогч ************: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 13 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд нэг айлынд оччихоод гарч явахдаа Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шилэн Драгоны нэг давхрын Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд өөрийн Төрийн банкны 1088010898.. дугаарын данстай картыг хийгээд 100.000 төгрөг гаргах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн алдаа заасан. Яг энэ үеэр миний баруун талаас нэг 20 орчим насны, 150 см орчим өндөртэй, цагаан өнгийн масктай, дугуй малгайтай, цагаан өнгийн пальтотой, жижиг туранхай охин гарч ирээд эмээ энэ болохгүй байгаа юм шиг байна, та энэ хажуу талын Хаан банкны бэлэн мөнгөний машиныг ашиглаад мөнгөө авчхаж болно шүү дээ... гэхээр нь хажууд нь байсан Хаан банкны бэлэн мөнгөний машинд өөрийн Төрийн банкны картаа хийж кодоо оруулсны дараагаар нөгөө охинд хандан ...эмээ нь өөр банкны АТМ ашиглаж чаддаггүй юм, эмээдээ туслаад данснаас 100.000 төгрөг бэлнээр аваад өг... гэж хэлтэл надад туслаад 100.000 төгрөг гаргаж өгөхдөө ...эмээ та сайн тоолоорой. Энэ Хаан банкны машин мөнгөө дутуу гаргаад байдаг шүү... гэхээр нь мөнгөө тоолоход 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байхаар цүнхэндээ хийчхээд явах гэтэл нөгөө охин ардаас дуудаад эмээ картаа аваарай гэж хэлээд цэнхэр өнгийн картыг минь буцааж өгсөн. Би картаа авчхаад найзындаа очоод сууж байхдаа төрийн банкны шинэ карт авсан гээд үзүүлэх гэтэл миний карт биш, шал өөр хүний карт байсан. Төрийн банк руу залгаад асуутал таны картад үлдэгдэлгүй байна гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал)

 

2.************** Төрийн банкны 1088010898.. тоот харилцах дансны хуулга “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг зарлагын гүйлгээ  хийгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хаан банкны бэлэн мөнгөний машины дээд талд хяналтын камер байх бөгөөд 2021 онын 11 дүгээр сарын 13-ны 14 цаг 10 минутад уг хяналтын камерт ногоон өнгийн өмдтэй, цагаан шар өнгийн куртик, хар малгай, нарийн хас оосортой цүнх үүрсэн, цагаан масктай эмэгтэй хүн, түүний хойно улбар шар өнгийн куртик, эрээн алаг өмдтэй, цагаан маск зүүсэн эмэгтэй хүн, түүний хажууд хар өнгийн куртик, хар өнгийн өмд өмссөн. цагаан өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн зогсож байв. Цагаан шар өнгийн куртик өмссөн хар малгайтай эмэгтэй цэнхэр өнгийн картыг бэлэн мөнгөний машинд хийж 2021 оны 11 дүгээр сарын 13-ны 14 цаг 13 минут 30 секундэд гарч явсан байв...” гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 124 дэх тал)

 

4.Шүүгдэгч ***************: “...би уг зүйл ангийг зөвшөөрч байна, өмнө гэрчээр мэдүүлэхдээ тодорхой ярьсан” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 112-113 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

IX. Шүүгдэгч ************** нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ************** виза картаас түүний хүү Сайнцогийн данс руу 10.000 төгрөгийн гүйлгээ хийж өгөөд түүний Хаан банкны виза картыг буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын Хаан банкны АТМ-ээс 300.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ***************: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед би хүү Сайнцогт руу мөнгө шилжүүлэхээр Содон хорооллын АТМ орсон. Би өөрийн банкны картаа ашиглаж АТМ-ээс мөнгө шилжүүлж чадахгүй учир хажууд зогсож байсан үл таних эмэгтэйг “миний дүү надад туслаад энэ данс руу 10.000 төгрөг хийгээд өгөөч” гэсэн чинь тэр охин “тэгье тэгье” гээд миний 5733049651 гэсэн данснаас манай хүүгийн данс болох 5748200027 дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлж өгөөд “ахаа картаа аваарай” гээд нэг карт өгөхөөр нь би аваад халаасандаа хийгээд тухайн АТМ-ээс гараад явсан. Би байдаг айлдаа очих гээд явж байтал миний гар утсанд мессеж ирэхээр нь хартал миний данснаас 300.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхаар нь би картаа гаргаж ирээд хартал миний карт биш *************** гэсэн Хаан банкны карт байхаар нь би миний картаас мөнгө шилжүүлж өгсөн охин надад өөр хүний карт сольж өгөөд миний картыг авч миний данснаас мөнгө авсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандах болсон. Тэр охин  20 орчим настай, намхан, үсээ задгай тавьсан, махлаг охин байсан..” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 154 дахь тал)

 

2.*************** Хаан банкны 57330496.. дугаартай дансны хуулга. “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цаг 17 минутад 300.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 148 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50/390 дугаартай албан бичгээр ирүүлсэн ТRF003609482384-949618ХХХХХХ4710-АТМ846 Ulaanbaatar утгатай гүйгээ хийх үеийн АТМ-ын 16:10 минутаас 16:25 минутын камерын бичлэгт үзлэгт үзлэг хийж бичлэгийг тоглуулахад: Хаан банкны АТМ байх ба тухайн бэлэн мөнгөний машин дээр хар өнгийн урт куртиктэй, цагаан өнгийн масктай, нүдний шилтэй, бор өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн жижиг цүнхтэй, цүнхэн дотроо ягаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр хийсэн 20-25 орчим насны эмэгтэй ногоон өнгийн банкны картаар гүйлгээ хийж бэлэн мөнгө авч 07 минут 30 секундэд гарч явснаар бичлэг дуусав...” гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 144-145 дахь тал)

 

4.Шүүгдэгч ******************: “...Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 14 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын хаан банк дээр очсон юм. Тухайн үедээ мөнгө олох зорилгоор очоод зогсож байтал Монгол дээлтэй ах хүрч ирээд ахынхаа картнаас манай хүүд 10,000 төгрөг шилжүүлээд өгөөч гэж хэлэхээр нь би тэр ахаас картыг авч мөнгийг нь шилжүүлж өгөөд картыг өгөхдөө солиод өөр карт өгч явуулсны дараа шөнийн захын АТМ ороод тэндээс 300,000 төгрөгийг уншуулж гаргаж авсан. Авсан мөнгөө ойр зуурын  юмандаа зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 168 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

X. Шүүгдэгч ************** нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ***************виза картынх нь үлдэгдлийг шалгаж өгөөд буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис Сосэ” сургуулийн автобусны буудал дээр байрлах Хаан банкны АТМ-ээс 290.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч *************: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний хүү *************** нь надад 300.000 төгрөг шилжүүлэхээр нь би өөрийнхөө дансанд мөнгө орсон юм болов уу гэж дансаа харах гээд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хороололд байрлах Хаан банкны АТМ рүү 15 цагийн орчимд орсон. Тэгээд би өөрийнхөө банкны картаа ашиглаж АТМ-ээс үлдэгдэл мөнгөө харах гээд би ашиглаж чадахгүй байхаар нь хажуу талд зогсож байсан үл таних эмэгтэйг миний охин надад туслаад миний үлдэгдэл мөнгийг хараад өгөөч гэхэд харж өгсөн. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөнгө авах гээд Содон хороололд байрлах Хаан банкны АТМ рүү ороод мөнгө авах гэсэн чинь миний карт ерөөсөө болохгүй байхаар нь хажуу талд байсан Хаан банкны охиноос миний карт болохгүй байна гэсэн чинь энэ таны карт биш байна ***************** гэсэн хүний карт байна гэхээр нь би тус банк руу орж дансаа шалгуулахад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний данснаас 290.000 төгрөг авсан байсан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 184 дэх тал)

 

2.****************** Хаан банкны 5063125556 дугаартай дансны хуулга: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17 цаг 36 минутад 290.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 180 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 50/392 дугаартай албан бичгээр ирүүлсэн ТRF 003592853108949628ХХХХХХ0218-АТM1233 Ulaanbaatar утгатай гүйгээ хийх үеийн АТМ-ын 17:30 минутаас 17:40 минутын хоорондох хяналтын камерын Бичлэгийг тоглуулахад: “...Хаан банкны бэлэн мөнгөний машины зүүн талын машин дээр хар өнгийн малгайтай цагаан масктай, хар өнгийн малгайтай, шаргал өнгийн тэмдэглэлийн дэвтэртэй цэнхэр өнгийн унтлагын өмдтэй 20-25 орчим насны эмэгтэй ногоон өнгийн банкны картаар гүйлгээ хийж бэлэн мөнгө авч 03 минут 50 секундэд гарч явснаар бичлэг дуусав. Фото зургийг нээж үзвэл дээрх гүйлгээ хийсэн этгээд урьд өмнө иргэдийн банкны картыг ашиглан мөнгө авдаг ****************** ижил төстэй байв” гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 187-188 дахь тал).

 

4.Шүүгдэгч *****************: “...Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын хаан банк дээр очсон юм. Тухайн үедээ мөнгө олох зорилгоор очоод зогсож байтал нэг эмээ надад хандаж мөнгө авч чаддаггүй юм аа надад үлдэгдэл хэдэн төгрөг байна. Тэрийг хараад өгөөч гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд картад байсан үлдэгдэл мөнгийг нь харчхаад буцааж өгөхдөө өөр хүний картыг нөгөө эмээд өгөөд явуулсан. Тэгээд би тухайн АТМ-с гараад Чингис соосэ сургуулийн автобусны буудал дээр байрлах АТМ ороод тухайн картаас нь 290,000 төгрөг бэлнээр гаргаж аваад мөнгөө би тухайн үед ойр зуурдаа зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 200 дахь талын ар талд) зэрэг нотлох баримтуудаар,

 

XI. Шүүгдэгч ***************** нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч **************** шилжүүлэг хийж өгөөд картыг нь буцааж өгөлгүй өөр картаар сольж, түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бэлэн мөнгөний машинаас 800.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ***************: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын Хаан банкны АТМ орсон бөгөөд миний хараа муу учир тухайн АТМ дотор байсан танихгүй эмэгтэй хүнд мөнгөн шилжүүлэг хийгээд өгөөч гэж гуйсан. Тухайн эмэгтэй зөвшөөрч шилжүүлсэн бөгөөд тухайн үед миний эзэмшлийн Хаан банкны картыг авч үлдээд надад өөр Баттогтох гэх хүний Хаан банкны карт өгчихсөн байна. Тэгээд удалгүй миний Хаан банкны тэтгэврийн картаас 800.000 төгрөг авчихсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал)

 

2.******************н Хаан банкны 52705052.. дугаарын дансны хуулга: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 17 цаг 46 минутад 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...” (1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал)

 

3.Камерын бичлэгт үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 50/13486 дугаартай албан бичгээр ирүүлсэн ТRF 003629214391-949618ХХХХХХ8958-АТМ784 Ulaanbaatar утгатай гүйгээ хийх үеийн АТМ-ын камерын бичлэгийн 01 минут 04 дэх секундэд хар өнгийн саравчтай малгайтай хар өнгийн урт куртиктэй цайвар өнгийн өмдтэй хүрэн бор өнгийн үстэй, жижиг хар цүнх үүрсэн 20-25 орчим насны эмэгтэй бэлэн мөнгөний машинаар ногоон өнгийн банкны картаар гүйлгээ хийж бэлэн мөнгө авч 03 минут 50 секундэд гарч явснаар бичлэг дуусав...” гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 215-216 дахь тал)

 

4.Шүүгдэгч **************: “...Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын Хаан банкин дээр иртэл нэг өвөө мөнгө шилжүүлж чадахгүй байхаар нь тухайн өвөөд картаас нь 100,000 төгрөгийг нь шилжүүлж өгөөд картыг нь буцааж өгөхдөө өөр хүний адилхан карт өгөөд явуулсан. Тэгээд би явсных нь дараа тухайн АТМ-с данс дотор байсан 800,000 төгрөгийг нь бэлнээр гаргаж авсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 211 дэх талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XII. Шүүгдэгч ************** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол салбар дотор байрлах АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ************ картнаас нь бэлэн мөнгө авч өгөөд түүний Хаан банкны картыг өгөлгүй өөр картаар сольж өгөн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр” дотор байрлах АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч *************: “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Содон хорооллын АМТ-ээс 850.000 төгрөг авах гээд чадахгүй байсан тэгтэл хажууд зогсож байсан эмэгтэй би аваад өгье гэж хэлээд миний картаас 850.000 төгрөг авч өгсөн. Тэгээд би “Сансар” худалдааны төв орж юм авах гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан, тэгээд би утсаа шалгаж үзтэл миний картаас 800.000 төгрөг гарч картыг нь сольсон байсан. Тэгэхээр нь би банк руу ярьж картаа хаалгасан...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 234-235 дахь тал)

 

2.******************* Хаан банкны 59254685.. дугаартай дансны хуулга “...2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 16 цаг 55 минутад 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (2 дахь хавтаст хэргийн 228 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...АТМ-ын 16:50 минутаас 17:10 минутын хоорондох хяналтын камерын бичлэг тоглуулахад: “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний” супер маркет дотор байрлах Хаан банкны АТМ байх ба тухайн бэлэн мөнгөний машинаар хар өнгийн урт куртиктэй, цагаан масктай, нүдний шилтэй, хар өнгийн малгайтай хар өнгийн жижиг цүнхтэй, цүнхэн дотор яагаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр хийсэн 20-25 орчим эмэгтэй 04 минут 33 секундэд бэлэн мөнгөний машинаар ногоон өнгийн банкны картаар гүйлгээ хийж бэлэн мөнгө авч 05 минут 39 секундэд гарч байна” гэсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 230-231 дэх тал)

 

4.Шүүгдэгч **************: “...Өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын хаан банк дээр очсон юм. Тухайн үедээ мөнгөгүй болчхоод мөнгө олох зорилгоор очоод зогсож байтал нэг өвөө миний охин надад 850,000 төгрөг аваад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн өвөөгөөс картны нууц дугаарыг нь асуугаад мөнгийг нь авч өгсөн. Тэгээд карттай нь цуг мөнгийг нь өгөхдөө нөгөө халаасандаа байсан өөр хүний картыг сольж өгөөд явуулсан. Нөгөө өвөө анзаарахгүй явчихаар нь би тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Миний захын АТМ ороод тухайн картанд байсан үлдэгдэл 800,000 төгрөгийг нь уншуулж авсан. Авсан мөнгөө би тухайн үед ойр зуурдаа зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 246 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XIII. Шүүгдэгч *********** нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ************** картаас нь мөнгө авч өгөөд түүний Хаан банкны виза картыг буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн түүнийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс 800.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч **************: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цагийн үед манай зүс таних эгч ***************** данс руу мөнгө хийгээд бэлнээр авъя гэж хэлэхээр нь би картаа өгөөд явуулсан. Тэгсэн чинь над руу залгаад картаас чинь мөнгө авч болохгүй байна гэхээр нь би өөрөө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын АТМ орсон. Тэгээд би өөрийнхөө банкны картаа ашиглаж АТМ-ээс мөнгөө авч чадахгүй тул хажуу талд зогсож байсан үл таних эмэгтэйг миний дүү надад туслаад 150.000 төгрөг аваад өгөөч гэсэн чинь тэр охин тэгье гээд миний 50571195.. гэсэн данснаас 150.000 төгрөг гаргаж өгөөд ахаа энэ мөнгө карт 2 чинь аваарай гээд миний Хаан банкны картыг мөнгөний доор хийгээд өгсөн. Би АТМ-ээс гарч яваад Содон хорооллын тоглоомын талбай дээр ирээд мөнгөө түрүүвчиндээ хийгээд картаа хартал миний карт биш байхаар нь буцаж АТМ ороход тухайн охин байхгүй байсан. Тэгээд би андуурсан юм байлгүй гэж бодоод Саранбадам эгчид мөнгийг нь өгсөн чинь миний гар утсанд мессеж ирэхээр нь хартал миний данснаас 800.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг, (3 дахь хавтаст хэргийн 60 дахь тал)

 

2.***************** Хаан банкны 50571195.. дугаартай дансны хуулга “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 48 минутад 800.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийдсэн” (3 дахь хавтаст хэргийн 52 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...АТМ-ын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16:40 минутаас 16:55 минутын хоорондох бичлэгийг тоглуулахад: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний Супермаркет дотор хаан банкны АТМ байх ба тухайн бэлэн мөнгөний машинаар хар өнгийн урт куртиктэй, цагаан масктай, нүдний шилтэй, хүрэн бор өнгийн жижиг цүнхтэй, шар өнгийн түрүүтэй гуталтай 20-25 орчим насны эмэгтэй ногоон өнгийн банкны картаар гүйлгээ хийж бэлэн мөнгө авч 08 минут 50 секундэд гарч явснаар бичлэг дуусаж байна...” (3 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал)

 

4.Шүүгдэгч *****************: “...Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын хаан банк дээр очсон юм. Тухайн үедээ мөнгө олох зорилгоор очоод зогсож байтал нэг ах мөнгө авч чадахгүй байхаар нь би нөгөө ах дээр очоод 150,000 төгрөгийг нь гаргаж өгөөд хаан банкных нь виза картыг нь өөр картаар сольж өгөөд явуулсан. Тэгээд би өөрөө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо миний захын АТМ ороод картанд байсан 800,000 төгрөгийг нь бэлнээр гаргаж авсан. Тэгээд авсан мөнгөө ойр зуурын юмандаа зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XIV. Шүүгдэгч ************* нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон төвийн В1 давхарт байрлах Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байсан хохирогч ***************** бэлэн мөнгө авч өгөхдөө түүний Хаан банкны виза картыг өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Содон” хороололд байрлах АТМ-ээс хохирогчийн картаас 500.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч **************: “...Би 2021 оны дугаар сарын 09-ний өдөр 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон автобусны буудал дээр очоод миний дайвар ирчихсэн хүлээлгэнд байсан ба  тухайн үед Драгон төвийн Б1 давхарт байрлах Хаан банкны АТМ дээрээс өөрийн картнаасаа бэлэн мөнгө авах гэж байтал нэг цэргийн хувцастай, 30 орчим насны эмэгтэй ирээд мөнгөө авч чадахгүй бол аваад өгье эгчээ гэхээр нь би түүнд картаа өгчихсөн. Тэгээд түүнд картны нууц дугаар болох 1111 дугаарыг хэлж өгсөн, тухайн эмэгтэй надад бэлнээр 100.000 төгрөг авч өгсөн. Тэгээд би тухайн эмэгтэйгээс картаа авсан бөгөөд тэр эмэгтэй цаашаа түргэн яваад өгсөн. Тэгээд картаа харсан чинь миний карт биш, өөр хүний карт өгөөд явчихсан байсан. Тэгээд тухайн газраар нөгөө эмэгтэйг хайгаад явсан чинь олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед  хаан банк руу  яриад  картаа алдчихлаа гэсэн чинь  таны  данснаас  дөнгөж  сая 500,000 төгрөгийн зарлага  гарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 134-135 дахь тал)

 

2.******************* Хаан банкны 55170411.. тоот депозит дансны хуулга “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 49 минутад 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (3 дахь хавтаст хэргийн 129 дэх тал)

 

3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...Хаан банкны бэлэн мөнгөний машины дээд талд хяналтын камер байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 09-ний 13 цаг 48 минутад уг хяналтын камерт дунд талын бэлэн мөнгөний машин урд дотоодын цэргийн таних тэмдэгтэй эрээн цэргийн хувцас өмссөн нүдний шилтэй эмэгтэй очив. Шаргал өнгийн гар цүнхнээсээ ягаан өнгийн хэтэвч гаргаж ирэх ба ягаан өнгийн хэтэвчнээс ногоон өнгийн карт гаргаж ирээд бэлэн мөнгөний машинд хийгээд үлдэгдэл шалгаад, бэлэн мөнгө гарган авав” (3 дахь хавтаст хэргийн 152 дахь тал)

 

4. Шүүгдэгч ***************: “...Хохирогч эмэгтэй Хаан банкны АТМ-ээс мөнгө авч чадахгүй гэхээр нь тусалж өөрөөр нь картынх нь нууц дугаарыг хэлүүлж мөнгийг нь авч өгөөд картыг буцаан өгөлгүйгээр өөр хүний карт өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 151 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XV. Шүүгдэгч ****************** нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-ээр үйлчлүүлж байсан хохирогч ***************** Хаан банкны виза картнаас мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний дэлгүүр”-т байрлах Хаан банкны АТМ-ээс хохирогчийн картаас 500.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч **************** “...2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын АТМ ороод мөнгө авч чадахгүй хүнээр авхуулдаг юм. Тухайн үед АТМ дотор хүн бага байсан ба хажууд цэргийн хувцастай эмэгтэй хүн зогсож байхаар нь “миний охин надад туслаад миний данснаас 65.000 төгрөг аваад өгөөч” гэхэд тэр охин “тэгье” гээд 65.000 төгрөг гаргах өгөөд картаа аваарай гээд карт өгөхөөр нь би баярлалаа гээд картаа халаасандаа хийгээд гарсан. Эмийн сан орсон чинь надад 55.000 төгрөг өгсөн байхаар нь буцаад АТМ орсон чинь тухайн охин байхгүй байсан. Тухайн банкны хүнээр картаа үзүүлтэл таны карт гүйлгээ хийх боломжгүй байна гээд байсан. Нийт 500,000 төгрөг алдсан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 172 дахь тал)

 

2.**************** Хаан банкны депозит дансны хуулга “...51540626.. тоот данснаас 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цаг 27 минутад 500.000 төгрөгийн зарлага хийгдсэн...” (3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал)

 

3.Камерын бичлэгт үзлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...АТМ-ын 13:120 минутаас 13:35 минутын хоорондох бичлэгийг тоглуулахад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миний супермаркет дотор байрлах Хаан банкны АТМ байх ба тухайн бэлэн мөнгөний машинаар цэргийн сургуулийн сонсогчийн хувцастай, нүдний шилтэй, цэнхэр өнгийн масктай 20-25 орчим насны эмэгтэй ногоон өнгийн банкны картаар гүйлгээ хийж бэлэн мөнгө авч гарч явснаар бичлэг дуусав...” (3 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал)

 

4.Шүүгдэгч *************** “...Өнгөрсөн 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Содон хорооллын хаан банк дээр очсон юм. Тухайн үедээ мөнгө олох зорилгоор очоод зогсож байтал нэг өвөө миний охин надад 65,000 төгрөг аваад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн өвөөгөөс картны нууц дугаарыг нь асуугаад картыг нь уншуулж мөнгийг нь авч өгсөн. Тэгээд карттай нь цуг мөнгийг нь өгөхдөө нөгөө халаасандаа байсан өөр хүний картыг сольж өгөөд явуулсан. Нөгөө өвөө анзаарахгүй явчихаар нь би тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо миний захын АТМ ороод тухайн картанд байсан үлдэгдэл 500,000 төгрөгийг нь уншуулж авсан. Авсан мөнгөө би тухайн үед ойр зуурдаа зарцуулаад дуусгасан” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 185 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XVI. Шүүгдэгч ************ нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны “Содон хороолол” салбар дотор байрлах АТМ-ээр үйлчлүүлж байсан хохирогч **************** Хаан банкны виза картаас мөнгө авч өгөөд түүний картыг буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан тус дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний дэлгүүр”-т байрлах Хаан банкны АТМ-ээс  хохирогчийн картаас 245.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь :

 

1.Хохирогч *****************: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 16-17 цагийн үед гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын АТМ орсон. Би өөрийн Хаан банкны картнаас мөнгө авч чадахгүй тул хажуу талд байсан эрээн өнгийн цэргийн хувцастай эмэгтэй охин зогсож байхаар нь миний охин надад туслаад миний данснаас 100.000 төгрөг аваад өгөөч гэхэд тэгье гээд 57043229.. гэсэн данснаас 100.000 төгрөг авч өгөөд картаа аваарай гээд миний картыг өгсөн. Би картаа аваад халаасандаа хийгээд мөнгөө тоолж үзээд бүрэн байхаар нь гараад явсан. Тэгээд би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дэлгүүр ороод юм авсан чинь миний код буруу байна гэхээр нь хартал миний карт биш байсан. Тэгээд би банк орсон чинь таны картаас 245.000 төгрөг авсан байна гэхээр цагдаагийн байгууллагад хандсан. 20-25 орчим настай, намхан, үсээ задгай тавьсан,  цэргийн дүрэмт хувцастай, нүдний шилтэй махлаг охин байсан..” гэсэн мэдүүлэг, (3 дахь хавтаст хэргийн 202 дахь тал)

 

2. ***************** Хаан банкны 57043229.. тоот депозит дансны хуулга “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг 17 минутад 245,000  төгрөгийн зарлага хийгдсэн...” (3 дахь хавтаст хэргийн 193 дахь тал)

 

3.Шүүгдэгч **************: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын хаан банк дээр мөнгө олох зорилгоор очоод зогсож байтал нэг ах надад хандаж ах нь мөнгө авч чаддаггүй юм аа, надад 100,000 төгрөг аваад өгөөч гэж хэлэхээр нь би тухайн ахаас картны нууц дугаарыг нь асуугаад картыг нь уншуулж мөнгийг нь авч өгсөн. Тэгээд карттай нь цуг мөнгийг нь өгөхдөө нөгөө халаасандаа байсан өөр хүний картыг сольж өгөөд явуулсан.  ...би тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Миний захын АТМ ороод тухайн картанд байсан үлдэгдэл 245,000 төгрөгийг нь уншуулж авсан” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 213 дахь талын ар тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XVII. Шүүгдэгч *************** нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан хохирогч ************* Хаан банкны виза картаас мөнгө авч өгсний дараа картыг  буцаан өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Драгон гар утас худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогчийн картаас 330.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч **************** “...Би 2022 оны 01 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шилэн Драгон төвийн 1 давхарт байрлах  Хаан банкны АТМ дээр мөнгө авах гээд орсон. Тэгээд би Хаан банкны картнаасаа мөнгө авч чаддаггүй, нэг эмэгтэй хүнээс Хаан банкны картнаас мөнгө аваад өгөөч гэж гуйгаад банкны картаа тэр эмэгтэй хүнд өгсөн. Тэгсэн Хаан банкны картнаас 70.000 надад авч өгөхдөө миний картыг өөр Хаан банкны карттай сольсон байсан, тухайн үед мэдээгүй байсан ба 5 минутын дараа хаан банкны данснаас 330.000 төгрөгийн зарлага гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 232 дахь тал)

 

2.*****************н Хааны банкны 50920064.. дугаартай дансны хуулга: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 36 минутад 300.000 төгрөг, 19 цаг 16 минутад 30.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (4 дэх хавтаст хэргийн 01 дахь тал)

 

3.Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Драгон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгв авхуулсан боловч өөр хүний карт өгөөд миний картаас 330.000 төгрөг авсан үл таних хүнийг би шууд хараад таньж байна, тухайн охин 1, 3 дугаараар тэмдэглэсэн зураг дээр байна. Бас царайны төрх нь их төстэй байна. Дээрх охин миний картыг сольж авч явсан охин мөн байна гэж ************* заасан...” гэсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 221-227 дахь тал)

 

4.Шүүгдэгч **************: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлыг эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Үүн дээр өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 245 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XVIII. Шүүгдэгч ************* нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч **************** гүйлгээ хийж өгсний дараа картыг нь буцааж өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн АТМ-ээс хохирогчийн картаас 600.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч *****************: “...Би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн үед Драгон төвийн АТМ-д өөрийнхөө данс руу 6.000.000 төгрөг хийсэн, тэгээд хүлээн авах боломжгүй гээд сэмэрхий 60.000 төгрөг гарч ирсэн. Тэгсэн нэг охин “эгчээ би хийгээд өгье” гээд миний 60.000 төгрөгийг янзалж хийгээд мөнгө нь миний данс руу орсон. Тэгээд АТМ-ээс миний картыг аваад өгөх шиг болсон. Тэгээд гэртээ 19 цагийн үед орж ирэх үед Хаан банкнаас 500.000 төгрөгийн зарлагын мессеж ирсэн, тэгээд хэдэн минутын дараа 100.000 төгрөгийн зарлагын мессеж ирсэн. Тэгээд шууд Хаан банкны лавлах руу залгаад картаа хаалгуулаад шууд цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал)

 

2.Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл: “...хохирогч Д.Ариунаа нь энэ зурган дунд миний картыг сольсон хүний зураг байна, тухайн хүний зураг 3 дугаар дээр байна. Дээрх хүний зургийг нүд, чих, ерөнхий төрхөөр нь мөн гэж бодож байна гээд *************** заасан” (4 дэх хавтаст хэргийн 10-12 дахь тал)

 

3.************** Хаан банкны 5019255624 тоот депозит дансны хуулга: “...2022 оны 02 дугаар дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 43 минутад 500.000 төгрөг, 19 цаг 10 минутад 100.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” (4 дэх хавтаст хэргийн 48 дахь тал)

 

4.Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай албан бичиг: “...АТМ 727 нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол, Миний зах сүлжээ дэлгүүрт байрладаг...” (4 дэх хавтаст хэргийн 47 дахь тал),

 

5.Шүүгдэгч ***************: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлыг эхнээс нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Үүн дээр өөр нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

XIX. Шүүгдэгч *********** нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байсан хохирогч ***************гүйгээ хийж өгсний дараа картыг буцаан өгөлгүй өөр картаар сольж өгөн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас хохирогчийн картаас 320.000 төгрөгийг уншуулан авч залилсан болох нь:

 

1.Хохирогч ****************: “...Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн 1 давхарт байрлах Хаан банкны АТМ дээр нэг хүнээс Төрийн банкны данс руу 540.000 төгрөг шилжүүлэх гэсэн юм туслаач гэж гуйсан. Тэгсэн тэр хүн таны Хаан банк болохоор болихгүй ээ, харин мөнгийг нь таны Хаан банкны данс руу 540.000 төгрөг хийчихлээ гэхээр нь би буцаагаад мөнгө авъя гэсэн нөгөө хүн ...за би буцаагаад гаргаад өгье гэснээ 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгө нь цагийн дараа та өөрөө гаргаж аваарай гэж хэлээд миний Хаан банкны картыг өгөхдөө өөр банкны карттай солиод өгсөн байсан.  Тухайн үед анзаараагүй байж байгаад 10 минутын дараа өөрөө тэр АТМ-ээс үлдсэн мөнгөө авах гэсэн болохгүй байхаар нь картаа харсан чинь өөр хүний карт байхыг анзаараад Драгон хавиар нөгөө хүнийг хайж яваад олоогүй. Тэгээд би нэг хүнээс гуйж байгаад Хаан банкны хүнтэй холбогдоод болсон явдлын талаар ярихад Хаан банкны ажилтан надад 17 цаг 20 минутын үеэр Содон хороолол Хаан банкны АТМ-ээс 320.000 төгрөг гарсан байна гэхээр нь би картаа хаалгасан...” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 95 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

2.Хохирогчоор таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны АТМ-с мөнгө авхуулсан боловч өөр хүний карт өгөөд миний картнаас 320.000 төгрөг авсан үл таних хүнийг би шууд хараад таньж байна, тухайн охин А хувилбараас 3 дугаараар, мөн Б хувилбараар 1 тэмдэглэсэн зураг дээр байна. Би түүний нүдээр нь таньж байна. Бас царайны төрх нь их төстэй байна. Дээрх охин миний картыг сольж авч явсан охин мөн байна гэж *************** зургийг заасан...” гэгсэн тэмдэглэл (3 дахь хавтаст хэргийн 85-91 дэх тал)

 

3.****************** Хаан банкны 55401350.. тоот дансны хуулга: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 21 минутад 320,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн” 3 дахь хавтаст хэргийн 110 дахь тал)

 

4.Шүүгдэгч ******************: “...уг зүйлийг зөвшөөрч байна. Тус эрэгтэй  хүний картыг  сольж өгөөд  түүний картаас  320,000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг онцлогтой юм. 

Шүүгдэгч *************** нь дээрх нэр бүхий 19 хохирогчийг бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чадахгүй байгаа сул талыг ажиглан харж, энэ байдлыг ашиглан тэдгээрт тусалж буй дүр эсгэн, мөн аль нэг сургуульд харьяалагдан суралцдаггүй мөртлөө  хилийн цэргийн их сургуулийн дүрэмт хувцас өмсөн хохирогч нарт итгэл төрүүлэн хуурч, тэдгээрийн хүссэн үйлчилгээг үзүүлэх үедээ картны нууц дугаарыг мэдэж аван, тухайн хохирогчийн анхаарал суларсан байдлыг ашиглан картыг нь өмнөх хохирсон иргэний картаар сольж аван өөр АТМ-д уншуулан бэлэн мөнгөн гарган авч  захиран зарцуулсан байна.   

Өөрөөр хэлбэл, түүний энэхүү үйлдлийн арга нь ижил байх ба тэрээр мөнгөний хэрэгцээ гарах үед аль нэг газрын АТМ дээр очин хохирогч нарыг ажиглан очиж туслах  нэрийдлээр нууц мэдээллийг нь авч гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг түүний тухайн үйлдлийг “Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэх шинжээр үйлдэгдсэн байна гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ.

Дээрх байдлаас үүдэн шүүгдэгч нь залилах гэмт үйлдлээ бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч, бусдад нийт 10.657.269 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгч ******************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг: Шүүгдэгч ****************нь  нэр бүхий 19 хохирогчид 10,657,269 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч **************** 215,000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнд төлөх төлбөргүй болно.

Иймд шүүгдэгч ***************** 10,442,269 төгрөгийг гаргуулж, хохирогч *************** 400,000 төгрөг, хохирогч *************** 345,000 төгрөг, хохирогч ************** 360,000 төгрөг, хохирогч *********** 2,152,269 төгрөг, хохирогч **************** 800,000 төгрөг, хохирогч *************** 400,000 төгрөг, хохирогч *********** 500,000 төгрөг, хохирогч ************ 300,000 төгрөг, хохирогч ************* 290,000 төгрөг, хохирогч ************800,000 төгрөг, хохирогч ***************800,000 төгрөг, хохирогч **************800,000 төгрөг, хохирогч ************** 500,000 төгрөг, хохирогч **************** 500,000 төгрөг, хохирогч **************** 245,000 төгрөг, хохирогч ****************330,000 төгрөг, хохирогч **************** 600,000 төгрөг, хохирогч ****************** 320,000 төгрөгийг тус тус олгох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар  тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

Хохирогч нар: “ хохирлоо л авмаар байна, өөр хэлэх зүйл байхгүй” гэж,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь : “... шүүгдэгч ************* нь гэм буруу дээр маргаагүй, хохирлоо ажил хийж төлж барагдуулна гэж мэдүүлсэн. Иймд түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж 2 жил 5 сар 9 хоногоор тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ***************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр удаа дараа бусдыг залилахдаа нэг аргаар, тэдгээрийн сул талыг ашиглан гэмт хэрэг үйлддэг, давтамжийн байдал, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ, 1 хохирогчид хохирол төлснөөс өөр хохирол төлөөгүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн атлаа дахин үйлдэж буй нь түүний засрал хүмүүжлийг олоогүйг илтгэх, нийгэмшээгүй, ажил хөдөлмөр эрхэлж амьдрахаас илүү хөнгөн амар хууль бус аргаар амьдрахыг илүүд үзэж дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн тул дээрх байдлыг тус тус харгалзан шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч ************* өмнө нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан 01 жил 06 сар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлснээс 04 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж, 09 сар 09 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн нь шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3/6564 дугаартай албан бичгээр тогтоогдсон. (4 дэх хавтаст хэргийн 51-65 дахь тал, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт)

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон  01 жил 06 сарын ялаас эдлээгүй үлдсэн  09 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч ************** биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 жил 11 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ************** нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 272 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хасах нь зүйтэй.(4 дэх хавтаст хэргийн 163, 173,178, 212, 215, 223-224, 225-226, 5 дахь хавтаст хэргийн 15, 18 дахь тал)

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хилийн цэргийн сонсогчийн хувцас 1 хос, хаан банкны виза карт 6 ширхэг, төрийн банкны карт 3 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 6 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ************* холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч ********************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг авч, бусдад нийт 10.657.269 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч ***************Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 861 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон  01 жил 06 сарын ялаас эдлээгүй үлдсэн  09 сар 09 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг, хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн шүүгдэгч ***************биечлэн эдлэх хорих ялын хугацааг 2 (хоёр) жил 11 (арван нэгэн) сар 09 (ес) хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************** цагдан хоригдсон 272 (хоёр зуун далан хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хассугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************** оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч ************нь бусдад нийт 10,657,269 (арван сая, зургаан зуун  тавин долоон мянга, хоёр зуун жаран ес) төгрөгийн хохирол учруулснаас  хохирогч **************215,000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************нийт 10,442,269 (арван сая, дөрвөн зуун дөчин хоёр мянга, хоёр зуун жаран ёс) төгрөгийг гаргуулж, хохирогч ********** 400,000 төгрөг, хохирогч ************** 345,000 төгрөг, хохирогч ************ 360,000 төгрөг, хохирогч ************* 2,152,269 төгрөг, хохирогч ************* 800,000 төгрөг, хохирогч ************ 400,000 төгрөг, хохирогч **************** 500,000 төгрөг, хохирогч *************** 300,000 төгрөг, хохирогч ************** 290,000 төгрөг, хохирогч ************* 800,000 төгрөг, хохирогч *********** 800,000 төгрөг, хохирогч *************** 800,000 төгрөг, хохирогч ************** 500,000 төгрөг, хохирогч *************** 500,000 төгрөг, хохирогч ************* 245,000 төгрөг, хохирогч ************* 330,000 төгрөг, хохирогч ************* 600,000 төгрөг, хохирогч **************** 320,000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хилийн цэргийн сонсогчийн хувцас 1 хос, хаан банкны виза карт 6 ширхэг, төрийн банкны карт 3 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 6 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.

 

9. Тус хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                   Г.ГАНБААТАР

 

              Б.ДАШДОНДОВ