Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182

 

 

 

 

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2019/00182

         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Ц. А

Хариуцагч: Б.А

 

нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Аминий бие 2017 оны 03 сарын 16-ны өдөр Д.Ттай зээлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоотод орших 2 өрөө орон сууцаа барьцаалан 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлсэн юм. Барьцааны гэрээний 3.5-д “Барьцаалагчийн эрх нь барьцаалбараар гэрчлэгдэхгүй бөгөөд барьцааны шаардлагыг шүүхийн журмаар хангуулна” гэж тусгаж барьцааны гэрээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ хураалгасан. Ингээд зээлийг төлөөд явж байтал 2017 оны 11 дүгээр сараас Тэмүүжин гэх залуу ирж манай гэрийн үүд хаалгыг эвдэж, цоожийг сольж, манай эгчийн байр, та нар байрыг суллаж өг гээд байхаар нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст очиж лавлахад миний орон сууцыг 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 256 дугаартай нотариатчийн гэрчилсэн Ц.Анадаас Дугарын Тамирт өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр 2017 оны 11 сарын 09-ний өдрийн 225 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжсэн болохыг олж мэдсэн. Гэтэл миний бие нь Д.Т гэгчтэй огт нотариат орж байгаагүй бөгөөд Д.Тт ямар ч итгэмжлэл олгож байгаагүй юм. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүлийн 25.1.3-т “нотариатын үйлдэл итгэмжлэл гэрчлэх төрөлтэй байна”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-д “нотариатч нь үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй”, нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т ...үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ” гэж тус тус заасны дагуу итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлөгч, төлөөлүүлэгчийг өөрийн биеэр байлцуулан, эрх үүргийг нь тайлбарлан нотариатын үйлдэл хийх ёстой атал биднийг хамтад нь байлцуулахгүйгээр хууль зөрчиж итгэмжлэл хийсэн тул Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасны дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 256 дугаартай Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Аийн 116 дугаарт бүртгэн итгэмжлэл хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.А миний бие иргэн Ц.Аын хүсэлтийн дагуу 2017 оны 03 сарын 16-ны өдөр уг итгэмжлэлийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгснөө итгэмжлэл дээр дурьдан тусгасан болно. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийг төлөөлүүлэгч, төлөөлөгчийг байлцуулан эрх үүрэг, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлан гэрчилсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх нэхэмжлэл, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн дүгнэлтүүд, зээлийн болон барьцааны гэрээ зэргийг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

2017 оны 03 сарын 16-ны өдөр Ц.Ань Д.Тгаас 15.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдэж, үүргийн гүйцэтгэлд Ц.Аын өмчлөлийн Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар, 0001858 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоотод орших, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна. Мөн өдөр Ц.Ааас Д.Тт Ц.Аын өмчлөлийн Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар, 0001858 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоотод орших, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөх, гэрчилгээг хүлээн авах, худалдах, бэлэглэхийг зөвшөөрч холбогдох гэрээ хийх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах, гэрээ хэлцлийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, төлбөр тооцоо нийлэх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгож үүнийг нь Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.А гэрчилсэн байна.

 

Уг итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хууль бус болсон гэж хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг Ц.А шүүхэд гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ Д.Ттай хамт нотариат орж итгэмжлэл олгоогүй, Д.Тт өөрийн байрыг зарж шилжүүлэх итгэмжлэл олгох нь түүний хүсэл зориг байгаагүй гэж үндэслэж байна.

 

Хариуцагч гэрээ болон итгэмжлэлийг гэрчлэхдээ хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл хуульд нийцээгүй байна.

 

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй, 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараахь тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана: 31.1.1-т үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, 46 дугаар зүйлийн 46.2-т Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална: 46.2.3-т агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, 46.2.4-т үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх, 46.3-т Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана гэж тус тус заажээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 7.2-т Итгэмжлэлийг гэрчлэхдээ итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч тэдгээрт тайлбарлана гэж заасан байна.

Нотариатч дээрх хууль, зааварт заасны дагуу ажилласан байдал харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбараар нотариатчийн Ц.А, Д.Т нарын зээл, орон сууцны барьцааны гэрээг гэрчилсэн, Д.Тт олгосон гэх итгэмжлэл гэрчилсэн цаг хугацаанд нотариат дээр Д.Т байгаагүй гэдэг ба Д.Тгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан орон сууцыг худалдах болон бусад байдлаар захиран зарцуулах эрхийг Ц.Ааас яагаад Д.Т гэж өөр хүнд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нь ойлгомжгүй, мөн түүнчлэн зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгч шүүхийн шийдвэргүй зээлийн өрөө төлүүлэхээр захиран зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэлцлийг нотариатч гэрчилсэн нь хууль зөрчжээ. Д.Т зээлдүүлэгч Д.Тгийн төрсөн эгч болохыг талууд тайлбарлаж байна. Үйлчлүүлэгч Ц.Аитгэмжлэлийн хувьд хийж буй хэлцлийн агуулга, үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх нь эргэлзээтэй, үр дүнд бодитой хандаж чадсан байдал алга байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

 

1. Нотариатын тухай Монгол улсын хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-ыг баримтлан Ц.Ааас Ү-2205014817 улсын бүртгэлийн дугаар бүхий Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 30-р байр, 40 тоот 2 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг Д.Тт олгосон 2017 оны 03 сарын 16-ны өдрийн итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

 

2. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аоос 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ад олгосугай.

 

3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

              

 

      

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД